
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн акц Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын нээлтээс эхэлсэн. “...Хүн нь байвал хэрэг олдоно” гэдэг шиг л явдал болсон. Тэгээд нэлээн хэд хоног үргэлжлэв. Тэгж тэгж тэр акц энэ долоо хоногийн эхний өдөр Ордонд нэвтэрлээ. Өглөө нь УИХ дахь намын бүлгүүд энэ талаар ярьцгаасан. Тэр чигээрээ Ерөнхийлөгчийн өрөөнд оржээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өрөөндөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцжээ.
Өмнөх өдөр нь, бүтэн сайнд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өөрийн хуудсаараа “...У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй” гэж байгаад “…“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна.
Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэсэн мэдэгдэл цацсан. Тэр дороо албаны мэдээлэл шиг хэвлэлүүдээр тарсан. Үнэндээ, үүний учрыг олж тайлсан хүн одоогоор олдоогүй байна.
Ямартай ч, ингэснийхээ маргааш нь Ерөнхий сайдыг өрөөндөө дуудаж үлдсэн. Хэвлэлийнхэнд “олдсон” мэдээллээртэр уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…МАН дангаараа Засгийн газраа байгуул”, мөн “…Л.Оюун-Эрдэнэ ээ, ажлаа өг” гэжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ “…Хамтарсан Засгийн газар тарвал ажлаа өгнө” гэсэн байгаа юм. Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Засгийн газрыг огцруулах талаар мэдэгдэл хийнэ” гэсэн талаар мэдээлэл тарсан. Гэвч, тийм мэдэгдэл хийсэнгүй өнгөрсөн юм. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг уулзаж байх үед МАН-ын Бага хурал товлогдсон. Тэр хурал өнөөдөр болно. Хэлэлцэх асуудлынх нь талаар албан ёсоор мэдээлэл гараагүй ч “…МАН-ынхан Засгийн газрыг дангаараа байгуулах уу, эсвэл хамтарсан хэвээр үргэлжлүүлэх үү” гэдгээ шийдэх нь тодорхой болоод байна. Эх сурвалжуудын мэдээллээр МАН-ынхан энэ асуудлаар хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь “…Засгийн газраа дангаараа байгуулах нь зөв”, нөгөө хэсэг нь “…Засгийн газрын үйл ажиллагааг хамтарсан чигээр нь үргэлжлүүлье. Хэрэв манай нам дангаараа Засгийн газар байгуулбал улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Байдал ийм байхад нөгөө хоёр намыг Засгийн газраас гаргавал үүний дараа ирэх улс төрөө бид даахгүй” гэж ярьцгаажээ. Эхний байр суурийн тухайд Ерөнхийлөгч “…МАН дангаараа Засгийн газраа байгуул” гээд хэлчихсэн. Бас, уржигдар өглөө болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Засагт хамтарсан ч АН-ынхан байнга Засгийн газраа нүдэж байна. Энэ чинь явсаар байгаад намын нэр хүндэд ч сөргөөр нөлөөллөө. Ийм байхад хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлээд байх хэрэг байна уу” гэж яригдсан байгаа юм. Харин “…Хамтарсан Засгийн газартай байх нь зөв” гэдэг дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байгаа гэж ойлгож болох юм.
Тэрээр Ерөнхийлөгчтэй уулзахдаа “…Хамтарсан Засгийн газар тарвал ажлаа өгнө. Хамтрахаа болих юм бол би тэнд юугаа хийх вэ дээ” гэсэн. Мөн МАН-ын, АН-ын, ХҮН намын УИХ дахь бүлгийн гишүүд, гадна байгаа гишүүд ч ийм байр суурийг нэлээд илэрхийлж байна.
Үүгээрээ, МАН-ын энэ удаагийн Бага хурал маш ихээр анхаарал, сонирхлыг татаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, энэ хэд хоногийн турш өдөр шөнөгүй гөвүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудалд онцгой тайван хандаад байгаад олон хүн гайхаад байгаа харагдана лээ. Эмоц өндөртэй, ам түргэнтэй тэрээр баргийн асуудал дээр дуугүй байж, зүгээр суугаад байдаггүйг бүгд мэднэ. Өөр рүү нь чиглэсэн акц хэдэн өдөр үргэлжилсний дараа хэвлэлийнхэнд ам нээсэн. Тэгэхдээ “…Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Хэрэв орлогоо нотолж чадаагүй, хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсэж, нотлогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Олон жилийн туршид надад энэ байтугай цохилт ирэх болов уу гэдэгт би үргэлж бэлэн амьдарч байгаа. Харин одоо явж байгаа Баялгийн сангийн тухай хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчныг энэ асуудалтай зориуд холбож, ашиглах гэж байгаа “ялаа”-нууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй. Битгий горьд. Би өөрийн хийж байгаа асуудалдаа хатуу итгэл үнэмшилтэй явна” гэсэн юм. Түүний үгнээс акц зохион байгуулагчид “ялаа” гэснийг нь яаран шүүрч аваад “…Ард түмнээ, жагсаж буй хүмүүсийг ялаа гэлээ” гэж “орчуулаад” тараачихсан.
Гэхдээ, “…Ялаа гэж хэнийг хэлсэн бэ” гэдгийг олон нийт гадарлаад үлдсэн. Түүнээс гадна, Л.Оюун-Эрдэнэ намынхаа Бага хурлын хаалттай хуралдаан дээр нэлээд ноцтой зүйлүүдийг нээлттэй ярихаар болсон байна. Түүний намынхандаа юу ярих нь сонин. Ямартай ч “ялаа” хэн байсныг хэлэх биз.
Ер нь, яагаад шууд нэрлэчихэлгүй, заавал “ялаа” гэж далдалсан нь хачин. Уг нь, тэр хэн нэгний нэрийг хэлэхээс тэгтлээ эмээгээд байдаг хүн биш. “М-Си-Эс” ч гэдэг юм уу, зарим нэг улстөрчийг бол шууд нэрлэчихдэг. Гэтэл, ингэж “авгайлсан” нь анхаарал татаад байгаа юм. Үнэхээр ч, сүүлийн өдрүүдэд болж буй үйл явцыг “...Улс төртэй холбоотой” гэж үзэх хэрэггүй юм. Наанаа, улстөрчид оролцож харагдаж байна. Гэхдээ тэд зүгээр л цаанаас ирж буй удирдамж чиглэлийн дагуу л оролцож байгаа юм. Цаана нь, Баялгийн сангаас ордоо харамласан эзэд, Албан тушаалтнуудын хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах хуулийг эсэргүүцсэн улстөрчид бий. Түүнээс гадна, “...Саяхан Ялалтын баярын үеэр “...Наад залуугаа соль” гэсэн чиглэлийг манай талд өгсөн гэж ч яригдаж байна. Ямартай ч “...Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ” гэдэг олны онцгой анхааралд байна. Энэ утгаар, иймэрхүү ороо бусгаа байдалтай үед МАН-ын Бага хурал ойрд үзэгдээгүй түүхэн шийдвэр гаргах гэж байна. Энэ хурлын шийдвэр хэрхэн гарахыг АН ч анаад суучихсан. Ирэх даваа гаригт бүтэц нь хуралдана. МАН-ынхан тэднийг Засгийн газарт үлдээвэл цаашид хэрхэн ажиллахаа ярих биз. Харин гаргаад хаячихвал ямархуу сөрөг хүчин байхаа тохирч таарна. ХҮН нам ч ялгаагүй чих тавин хүлээж байна. Энэ мэтээс үүдээд улс төрийн ажиглагч, судлаач, анхаарагчид “...Засаг задарвал улс төр улам төвөгтэй нөхцөл рүү орж мэдэхээр боллоо”, “...Засгийн газар хэт эмзэг болж, байн байн унадаг болно”, “...Орд эзэддээ үлдэж, Ордон хэрүүлээр тасрахаа болино” гэж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл18
М Си Эс дампуурсан гэж зарлаад бүх хөрөнгийн битүүмжил. Хонгконгийн хувьцаа эзэмшигч нь М Си Эс дампуурвал юу ч олж долоож чадахгүй гэдгийг хатуу сануулах шаардлагагүй. Шууд Оджаргалыг шоронд хийж байцаалт авч, хятадуудыг дампуурсан болохоор ямарч хувь монголоос олдохгүй зарлах цаг болсон. Дампууралд хүргэсэн хятадууд хариуцлага хүлээх ёстой тул тэд элдэв хэл ам гаргаж чадахгүй. Ингээд ухаа худаг ордоо төрдөө хурдан авах шаардлагатай. Монголын төр хүчтэйгээ харуул. Монголд дампуурлын тухай хууль бий тул улс төрд хутгалдсан Мафийн толгойлогч Оджаргалтай тэмцэх амархан шүү.
Оджхргал хувийн тагнуулын алба ажиллуулж, олон монгол хүнийг дарамталж, сэмхэн устгаж ирлээ. Одоо болоо бус уу. Хүний амийг хямдхан үнэлсэн мафийн толгойлогчоос монголчууд ордоо авна. Мафийн гишүүд нь өлсөж үхэх нь тодорхой. Хятадууд яах гэж мафид мөнгө зээлсэн юм бэ, хохь чинь. Монголчууд Оджаргалын өрийг төлөх ёсгүй. Арчаагүй муу захиралтай М Си Эс дампуурлаа.
Үндсэн хуулийг зөрчиж тагнах, чагнах үйл ажиллагаа явуулсан хүн бол Оджаргал мөн. Улсын их хуралд сууж буй 126 гишүүнээс заримыг нь Оджаргал гэж хүн тагнаж, чагнаж олон муу муухай мэдээллийг нь үндсэн хууль зөрчиж олж авсан байдаг. Ингээд нөгөө их хурлын гишүүдийг дуудаж уулзаад Оджаргалын талд ажиллах ёстойг хэлнэ. Хэрвээ Оджаргалын талд ажиллахгүй бол шууд муу муухай мэдээллийг чинь дэлгэнэ гэж айлган сүрдүүлдэг. Хэрвээ үгээр орвол мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүүлнэ гэсэн саналд Лодойсамбуу мэтийг урхиндаа оруулж иржээ. Тэгэхээр үндсэн хууль зөрчсөн Оджаргалаас айх хэрэггүй. Үндэсний сүйрэл бүтээгч Оджаргалыг хурдан дүүжилнэ үү. Их хурлын гишүүдээ айх хэрэггүй, таны нууцыг хулгайлсан Оджаргалыг дүүжил. Ухаа худаг ийм байдлаар хууль бусаар Оджаргалд очсон. Үндсэн хуульд тагтах, чагнах эрхийг Оджаргалд олгоогүй юм. Их мөнгөний цаана бузар аргаар хүний нууцаар барьцаалсан гэмт хэрэг бий.
Энэ бол ордоо авч үлдэх гэсэн баячуудын башир арга. Хүрэлсүхийн юу хэлээд бгаа нь ойлгомжгүй бна. Бодвол маниасаа арай илүү мэдээлэлтэй баймаар юм.
Бүх ордоо буцааж ард түмэн төрдөө авах нь тодорхой. Хулгайч нарыг хурдан үндэсгүй болтол устгахгүй бол жирийн олон монгол хүмүүсийг тэд алах биз. Тагнаж, чагнахаас эхлээд олон муу зүйл хийдэг новшнууд шүү.
Талбай дээр сууж бөйгаа ялаануудад хандаж хэлэхэд та нар намайг огцруулж чадахгүй шүү гэж хэлсэн ! Тэгээд нөгөөдүүлийн шарыг нь хөдөлгөчихсөн тэнэг хүн дэ ! Хэлсэн өдрийн маргааш нь их олон ялаа шумуул цугларсан их дүнгэнэлдсэн ! Одоо Хүүктэй хүүкгүй огцруулчих байх оо ! Оронд нь Зандка болох гээд л гүйгээд байгаа гэсэн ! Учрал бол нусаа татаж чадахгүй бацаан юм чинь балчирдана !
Монгол орны улс төрийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд гадаадын дайснаас илүү дотоодын дайснууд, эх орноосоо урвагчид, барууны тэжээврүүд аюул учруулж байна. Сүүлийн хэдэн өдөр Засгийн газрын эсрэг жагсагчид Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын үйлдлийн талаар ганц үг ган хийхгүй байгаа нь хэний захиалгаар үймээн дэгдээж байгаа нь тодорхой байна.
Фүүкийг л авгайлах байх
Хамтарсан засгийн газар хэвээрээ үлдвэл авилга хулгай бүр гаарнаа язасагт аудит оруул Орон тоо хэт нэмж төрийн өмчит кампаниудыг гурван намын улс төрийн томилгоогоор дүүррэсэн
Засгийн газрыг орцружлахгүй бол иргэд УИХ ыг тараая гэх байхаа МАН айж бэрхшээхгүй засгаа дангаараа бүрдүүл
Данхын охины цүнх бол оросуудаас зааварчилгаа авсан Хүрэлсүхийн урьдаас бэлдсэн тусгай нууц ажиллагаа ч мөн байх маш өндөр магадлалтай. Харин энэ нь Оджаргалын хувьд нь маш ашигтай болж эргэсэн.
юм л бол огт хол байгаа орсуудыг хуигасан хужаа нар байхаа ер нь ЗХУыг задалсан улс чинь хужаа гэж дэлхий даяар мэдсэн шүү
Danhar kachigaariin Danhar zasag tar
Ордоор биш мэдлэгээр хегжих бурэн боломжтой. МАН засгаа байгуулж чадахгуй бол тарах хэрэгтэй. Терийг эрс цомхотгож мэргэжлийн, хяналттай болгох нэн шаардлагатай бна!!!
олон нийт гадарлаад үлдсэн ч гэх шиг сайхан бухах юмаа
“...Саяхан Ялалтын баярын үеэр “...Наад залуугаа соль” гэсэн чиглэлийг манай талд өгсөн гэж ч яригдаж байна. Путин ингэх хүн биш. Харин ч Хүрэлсүхэд итгэхгүй байгаа юм шиг харагдсан шүү.
Ерөнхий сайд ард түмний төлөө хичнээн зүйл хийж, түүнийхээ төлөөсөнд буруутаад явж байгаа билээ??? Ийм зоригтой тэмцэж байсан засгийн газрыг 1990 оноос хойшхи хугацаанд үзээгүй л юм байна. Оюун-Эрдэнийн засгийн үед илэрсэн том хэргүүд харин юу болоод байгаа билээ??? Эрдэнэтийн 49%-иас эхлээд олон том хэрэг шүүх дээр гацаастай л байна. Шүүхээ шударга болгож чадахгүй байгаа Эрхэм ерөнхийлөгч гуай харин та өөрөө ажлаа өгвөл ард түмэн бидэнд хэрэгтэй байхсан
огцорж болхгүй ээ. Баялгийн утга учир одоо л харгадахгаад байна шүү, тамин ээ. Улсаа алсын хараатай болгоод, түүнийхээ дагуу сонгуулиа явуулаад, их хурлаа олуулаа болгоод, асуудлаа шийддэг болж байгаа нь Залуу ЕС ийн зоригтой бас шийдвэртэй байсных. 10 гаруй жилийн өмнө бичсэн номыг нь хараараай. Тэнд бичсний дагуу зоригтой хэрэгжүүлж байна. Залуучууд аа ойлгож үзээрэй. Та нарын ирээдүйн асуудал шүү.