sonin.mn

Сэврэй сумын байгаль хамгаалагч, ТХГН-ийн байгаль хамгаалагч нар хамтран дэлхийн усны өдрөөр “Хүн ба ус” сэдэвт  өдөрлөг зохиож, ус, бутлаг ургамал, заган ойн тулгамдаж байгаа асуудлуудыг олж харах, хайрлан хамгаалах зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг төсөвт байгууллагууд,  иргэдийн дунд явуулав.

Тэмцээнд ЕБС-ийн “Ирвэс “ клубын болон сурагчдын гурван баг, Соёлын төв, “Дэмид од”ХХК, банкнуудын, ахмадын хорооны баг оролцож таван төрлөөр  асуудал хөндөж шүлэглэсэн ба жүжигчилсэн тоглолт үзүүлэхэд  тэргүүн  байрыг ХААН банкны салбарын эдийн засагч С.Ариунбат ахлагчтай “Нүдэн булаг” баг, 8а ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ ахлагчтай баг, ахмадын хорооны СТА П.Маам ахлагчтай “Ус чанлмань эрдэнэ” багууд тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар мялаалгав.

ЕБС-ийн бага, дунд ангиудын сурагчдын “Хүн ба ус” сэдэвт гар зургийн уралдаанд  дунд ангийн сурагчдаас 9б ангийн сурагч Б.Отгонбаяр, 9б ангийн сурагч Б.Эрдэнэбат, бага ангийн сурагчдаас 1а ангийн сурагч М.Мөнх-Ану, 4а ангийн сурагч Б.Алтансүх нар шалгарав. ЕБС-ийн бүх ангиудад “Усаа хайрлая” сэдэвт хичээлийг сумын байгаль  хамгаалагч Б.Төмөртогоо, Э.Ганбат,  ЭМТ-ийн хөтөлбөрийн эмч  н.Дэлгэрсайхан нар заажээ.
                         
    Дууны уралдаан

     Тус сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс цэргийн баярын өдрийг тохиолдуулан “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууны уралдааныг цэцэрлэг, сургуулийн сурагчид, иргэдийн дунд зохиов. Уг  уралдааныг тайзны соёл,  дуулах  чадвар, хувцаслалт гэсэн гурван үзүүлэлтээр шалгаруулахад цэцэрлэгийн насныхнаас З.Нандин-Эрдэнэ, Э.Төвшинтөр, Г.Дэлгэрмаа, дунд ангиудаас 5б ангийн П.Бямбасүрэн, Э.Бат-Очир,А.Лхагвадорж, ахлах ангиудаас 8а ангийн Г.Очирбат, 9а ангийн Т.Даваажав, 6а ангийн Т.Эрдэнэ-Очир, Г.Санчир-Эрдэнэ, Ө.Балжинням, насанд хүрэгчдээс Г.Ганбаатар, Б.Одхүү, Ө.Аюуш, ахмадуудаас И.Түмэннаст нар эхний байруудыг эзэлж, алт мөнгө, хүрэл медалиар шагнагдав.

                           Нэг минут-100 000 төгрөг тэмцээн

Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан эрчүүдийн дунд “Нэг минут-Нэг зуун мянга” тэмцээнийг найман үетэйгээр ЭМТөв, Төрийн банкны салбар хамтран явуулахад ЕБС-ийн багш Б.Одхүү ур чадвар авхаалж самбаагаар тэргүүлж 100 000 төгрөгийн эзэн болж зохион байгуулагч байгууллагууд, үзэгч олны талархалыг хүлээв.

                            Цэргийн баярыг өргөн тэмдэглэв

Тус сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн баяраар эрчүүдийн таван багийн дунд дуут жагсаал, “хөгжилтэй буухиа”,  “кароаке” дуу, “Тамирчин эрс”гар бөмбөгийн тэмцээнүүд явуулахад  Д.Шүхэрт, Б.Батсайхан, Ц.Пүрэвсүрэн ахлагчтай багууд эхний байруудыг эзэлж, олны сонирхол, талархалыг хүлээв. Энэ өдрөөр сумын ЭМТөв “Эрчүүдээ хайрлая” эрүүл мэндийн үзлэгт хамруулж, МУСТА А.Анхбаяр “Алтан туурайт ажнай” тоглолтоо үзүүлж, “Эх орон эрчүүдээр дутна” цэнгүүн зохиогдов.

                   Манай идэвхтэн бичигч МСЭ-ийн “Ган үзэгтэн” И.Сумьяа.