Өнөөдөр манайхан Н.Энхбаярыг дүгнээд жигтэйхэн. Хүнийг мандаж бадарч явахад нь дүгнэх, бууран доройтсон үед нь дүгнэх хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Мөн арваад жилийн өмнө дүгнэх одоо дүгнэх хоёр үлэмжийн зөрүүтэй. Олон хүн намайг Н.Энхбаярыг зөвхөн хувь хүний талаас нь дайсагнасан гэж үздэг. Үгүй шүү ! Би түүнийг намтай, орчинтой нь системийн түвшинд шинжлэн дүгнэж байсан. Үүний нотолгоо болгож би яг арван жилийн өмнө бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна.
Учир нь энэ өгүүлэл анх гарахад бараг бүгдээрээ “Үндэсний удирдагчаа” өмөөрөөд боож үхэх шахаж байсан чинь баримт шүү дээ. Энэ өгүүллийг 2004 оны 10 дугаар сарын 12-нд одоо УИХ-ын гишүүн, тухайн үед сэтгүүлч Г.Уянгийн эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонин”-д “Дарангуй системийн золиос уу, түүнийг бүтээгч үү ?” гарчигтайгаар нийтэлж байсан юм. Эндээс системийн онолын дүгнэлт хэзээ ч хуучирдаггүй бөгөөд шинжлэх ухаан гэдгийг Таныг ойлгоно гэдэгт найдаж байна…
Би одоо болтол нэг асуултад хариу өгч чаддаггүй юм. Энэ нь МАХН яагаад дарангуй нам болчихов гэсэн энгийн мөртлөө ихээхэн хүнд асуулт болно. МАХН–д Н. Энхбаяр гэж есөн шид нь бүрдсэн аймаар нөхөр гэв гэнэт орж ирээд бүх нам, төрийг дарангуйлаад унасан юм огтоос биш.
Бид анхлан МАХН–ын Удирдах Зөвлөлд хамт орж ирэхдээ намаа шинэчлэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, эрч зоригтой адилхан залуу улсууд байсан. Мөн МАХН–ыг шинэчлэе гэсэн тухайн үедээ хамтын, одоо бол Н. Энхбаярын эрмэлзэл огт буруу байгаагүй. Чамгүй олон жил хамт ажилласнаас гадна судлаач хүний нүдээр харахад Н.Энхбаяр угаасаа чөтгөр байгаагүй, ямар ч гэсэн сонгодог дарангуйлагч болно гэж зүүдэнд минь ч орж байгаагүй. Түүнд олон удаа тус болсон Ерөнхийлөгч Н.Багабанди ч түүнийг ийм балай дарангуйлагч болон төрөл арилжина гэж бодож ч байгаагүй байх.
Барагцаалбал зургаан сарын дотор тэр залуу есөн шид нь бүрдсэн их зантан, ихэд эвдэрсэн том толгой болон хувирч эхэлсний нэг гэрч нь би юм. Мэдээж тэр нэг нартай сайхан өдөр гэнэт илбэдүүлээд хувирчихаагүй. Юм гэдэг чинь бага багаар эхэлдэг юм билээ. Жишээлбэл, Н.Энхбаярыг дарга болсны дараа асар удалгүй МАХН–ын Удирдах Зөвлөл утга учраа алдаж эхлэв. Тухайн үед энэ ч гэсэн нэг их сүр болгоод байх зүйл биш байлаа. Удирдах Зөвлөлийн Хурал болохын өмнө аль нэг дарга нь дуудаж чи түүний төлөө саналаа өгөөрэй гэж шууд л зааварддаг болов. Би үгэнд нь орж байгаагүй ээ…
Энэ бол дайсан болохын эхлэл байжээ гэж одоо боддог юм. Дээрх технологи нь одоо аль ч нам, түүнчлэн төрд үлэмж дэлгэрээд байгаа далд улс төр, өнөөгийн “зөвшилцлийн” үр хөврөл байжээ. Тэр үед намын Цагаан байшингаар орж ирэх ч хүн цөөн, одоогийн шинэ дарга нарын бараа сураг ч байхгүй байлаа. Нөгөө талд нь Ардчилсан холбоо эвсэл ёстой нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байв.
Асар удалгүй Ардчилсан Холбоо эвслийн тодорхой хэсэгтэй, тухайлбал Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нартай Н.Энхбаяр нууцаар сүлбээлдэх болов. Yүнийг улс төрийн стратеги, тактиктай холбон үзвэл тухайн үед онцын их буруутгах үндэслэл бас л хомс байлаа. Тэр яваандаа намаас, тухайлбал Удирдах Зөвлөлөөс нууж буюу ганцаарчилсан үйлдэл хийдэг болов. Энэ бол дарангуйлагч болохын ноцтой дохио байлаа.
Yүнийг би ганцаараа анзаарч байсан гэж хэлж чадахгүй. Одоо бодоход бүх хүн анзаарсан мөртлөө дүлий дүмбэ оргиж, би ганцаараа хэлдэг нь болсон байв. Удирдагч буюу удирдах байгууллагын алдааг жижгээс нь эхэлж засахгүй бол том, системийн хэмжээнд хүртлээ өсдөгийг манай нам өөр дээрээ ингэж туршсан билээ. Ялааг заан болгосон эзэд нь бид өөрсдөө юм. Удирдагчийг амьд байхад нь бурханчилж, үхсэн буюу буусан хойно нь дэвсдэг зөвхөн Орос, Монгол хоёрт л байдаг менталитет нөлөөлсөн байж ч магадгүй.
Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Ганхуяг ганцаараа нүдтэй чихтэй, ухаантай, мэдлэгтэй, бусад нь таг харанхуй, лалар тэнэг байгаагүй нь лавтай юм. Удирдагчийг бурханчлах нь Монгол төр, түүнийг бүрдүүлэгч үндсэн хэсэг–МАХН–ын төрөлх лай ланчиг байв. Энэ нь бусад намуудад ч бас нэг адил хамаарна. Монголчууд бид энэ ёрын зангаа хаяхгүй бол Монголын нийгэм, монгол менталитет нь дарангуйлагч төрүүлэх хамгийн шимтэй хөрс цаашдаа ч байх байх болно.
Асар удалгүй тэр саун, казино, ресторанаар давхих болж, дагадаг дагалддаг хүмүүс нь томоохон бизнесменүүд болсон юм. Манай систем хүнийг эвдэж эхэлж буй нь тэр. Гаалийн Х.Баатар, банкны О.Чулуунбат нар түүнийг том бизнес, гэмт хэргийн ертөнцтэй холбогч гол гүүр нь болж байсан гэж би итгэлтэй хэлж чадна. Хэрэв үүнийг худлаа гэх ахул намайг шүүхэд өгсөн ч болно. Надад духан дээрээ наах баримт хангалттай бий.
Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар нийлж байгаад эвслийн засгийн газруудыг толгой дараалан унагасныг нотлоод байх шаардлага байхгүй юм. Наад зах нь генерал Б.Пүрэвийн бичсэн номыг сөхөөд харчихад л алган дээр байгаа юм шиг харагдана. Н.Энхбаяр эвслийн зөрчлийг ашиглан Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нарын хамсаатантайгаа нийлж тэднийг бусниулах тутам МАХН–ын болон Н.Энхбаярын нэр хүнд өдрөөр биш, цагаар өсч байлаа. УИХ–ын нөхөн сонгуулиар Завханы тойрогт ялалт байгуулсан нь түүнд улс төрийн эрх мэдэл авчирч, МАХН-ын туг, далбаа, бэлэгдлийг сольсон өнгө будгийн өөрчлөлт нь МАХН–ын шинэчлэлийг харуулж, Социнтернд элсэх реклам нь улс төрийн итгэл үнэмшил бий болгож нэг үгээр хэлбэл улс төрийн амжилтыг аль эртнээс хангасан юм.
Алдаатай буюу буруу бодлого, үйл ажиллагааг дараа дараалан эхлээд жижгээр ухамсаргүй байдлаар хожим нь томоор санаатайгаар давтан давтан хийж энэ нь улс төрийн аюултай завхралд хүрээд байсан ч дээр дурдсан алдар гавъяа үүнийг нь бүрэн дарж чадаж байв. Энэ олон жижиг гэмээр зүйлүүд нийлэн нийлсээр дарангуйлагч болох агуу их замнал эхэлсэн юм. Yүнийг МАХН зогсоож чадаагүй.
Миний хийсэн зарчмын үндсэн алдаа бол МАХН–ыг хамтын удирдлага, шударга ёс, шинжлэх ухаан, ёс суртахууны үндсэн дээр шинэчлэж болно гэж үнэн сэтгэлээсээ итгэж байсанд оршино. Олон он жил элээж бараг яс маханд нь шингэсэн даргын амыг харах, түүнийг шүтэх, долигнох менталитетыг би харгалзсангүй. Н.Энхбаярт долигногчид тав арваараа биш, сүрэг сүргээрээ хөлхөлдөж, түүнийг алсдаа улс төрийн хувьд хөнөөх гол хүчин бөгөөд шалтгаан болсон юм.
Энэ нөхцөлд хувь хүний хувьд хоёр сонголт үүсдэг. Нэгдэх нь хэт өргөмжлөлөөс татгалзан улс төрийн ухаалаг, алсыг харсан, зохист бодлого явуулах. Удаах нь ганцаараа бүхнийг захирах эрмэлзэлдээ идэгдэн “агуу ихийн” болон “эдийн шуналд автах” өвчин зэрэг тусах. Г.Очирбат, Б.Даш-Ёндон нар эхний замаар явсан. Гэтэл хувь хүний дорой шинж чанараасаа болж Н.Энхбаяр хоёр дахь замаар нь явсан юм. МАХН ийм төрлийн өвчнийг дэврээх, сэдрээх хамгийн таатай орчин байлаа. Одоо энэ намд бүрэн ариутгал хийх зайлшгүй шаардлагатай.
МАХН–ын энэ балиар орчин түүнийг үнэхээр эвдсэн. дээ. Н.Энхбаяр ч алдар хүндээсээ хар тамхичин шиг таашаал авдаг байлаа. Түүний алдааг харж, дургүйцэх хүчин МАХН дотор байсан, одоо ч байгаа. Н.Энхбаяр эхлээд намыг дарангуйлагч болов. Yүнийг тэр хэрхэн хийсэн вэ ?
Нэгдүгээрт, тэр МАХН–ын дүрмийг дарангуй тогтолцоо, төвлөрсөн хатуу удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр алхам алхмаар өөрчлөв. Өөрөөр хэлбэл МАХН дотор дөнгөж тогтоод буй ардчиллын үр хөврөлүүдийг ээлж дараалан устгав. Нэг удаагийн өөрчлөлтийг нь хүн анзаарахааргүй боловч олон удаагийн өөрчлөлтүүд нь нийлээд бүхэлдээ үйлчлээд ирэхлээрээ МАХН-ыг нийгмийн хөгжилд саад бологч дарангуй систем болгон хувиргасан юм. Yүнийг МАХН–ын XXIII их хурлаар МАХН–ын Дүрэмд оруулсан өөрчлөлтөөс харчихад л болно. Хэрэв уншигчид, сонирхогчид хүсвэл би энэ талаар дэлгэрэнгүй өгүүлж болно.
Хоёрдугаарт, боловсон хүчний бодлогыг арилжааны хэрэгсэл болгож, дуулгавартай манкурт боол болгож хэрэгжүүлсэн. МАХН–ын аль ч түвшинд үзэл бодолдоо үнэнч, ажилсаг, туршлагатай, мэдлэгтэй боловсон хүчин хангалттай байсан. Одоо ч байгаа. Гэтэл Н.Энхбаяр хаа явсан нь үл мэдэгдэх, илт гэмт хэргийн намтартай, шунал, мунхаг мулгуу нь дэндсэн харь гаригийн мэт хүмүүсээр намыг дүүргэв. Эд нар нь голдуу бизнесийн хүрээллийнхэн байсан бөгөөд энэхүү шуналын туламнууд Н.Энхбаярын ачаар төрийн эрх мэдэлд орж чадсан юм. Өөрөөр хэлбэл МАХН баячуудын төрийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болон хувирав. Эд нар манлайлагчийг магтан дуулах, янаглан хорлох, зусардах, бялдуучлах, долигнох гэсэн бараг ганцхан зүйлийг хийж чаддаг төрөлх гэмээр авъяастай байлаа. Тэд нам болон төрийн системд нэвтэрсэн ДОХ, САРС, ШУВУУНЫ ХАНИАД болой. Энэ бүхнээс шалтгаалан манай төр, нийгэм системийн хямралд ороод байна. Энэ лай ланчгийг ард түмэн л үүрдэг жам ёсоор түрүүч нь амсаж эхлээд байна.
Дээрх алдаанаас намын оюунлиг сэхээтний бүлгийг түшиж баймаажин сэргийлэх ёстой атал хүний хувь чанараасаа шалтгаалан тэрхүү бүлгийг намаас хөөн зайлуулсан нь түүний хэзээ ч засашгүй алдаа болсон юм. Одоо МАХН–д тархи, толгой үлдээгүй. Би өөрийгөө хэлээд байгаа юм биш, одоо бараг гудамжинд яваа буюу амаа үдүүлсэн ч хайрламаар, бахадмаар монголын жинхэнэ бахархал болсон олон том эрдэмтдийг хэлж байна. Өгүүлэл ч бичиж үзээгүй маанаг докторууд, гадаад дипломтой хуурамба, дуурайгч нарыгаа оюуны сэхээтэн гэж бодож байвал дэндүү эндүүрэл болно.
Эндээс бараг гүн ухааны гэмээр хоёр асуулт үүснэ. Нэгдэх нь Н.Энхбаяр системийн золиос уу ? Yүнд би тийм гэж хариулна. Ямар ч залуу хүнийг хүнийг Yндэсний Удирдагч, Монголын Бахархал, Чингис хаан, Гималайн уул гэж хөөрөгдөн алдаг мөн чанар бидэнд, тухайлбал МАХН–д бараг арилшгүй шингэсэн. Удаах нь энэ системийг хэн төлжүүлж, тэтгэж, одоо гарах гарцгүй шахам болгосон бэ ? Yүнд би мэдээж хэрэг өөр хэн ч биш Н.Энхбаяр гэж хариулна.
Аливаа дарангуй систем өөрийн эзнийг дарж алдаг түүхийн хууль гэж байдаг юм. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрыг л жишээлэхэд энэ нь хөдөлбөргүй нотолгоо болно. Одоо Н.Энхбаяр Ерөнхийлөгч болохоор үхэн хатан зүтгэж буй нь нууц зүйл байхаа хэдийнээ больсон. Түүний энэ дуусашгүй хүсэл, эрх мэдлийн тэчъяадал, алдар хүндийн цангаа, гэмт явдал нь илчлэгдэхээс айсан зөн совин нь юунд хүргэхийг би л лав мэдэхгүй.
Одоо бараг гарцаагүй нүүрлээд байгаа нуралтын дараа би түүнийг муулахгүй, хөндөхгүй, оролдохгүй. Надад тийм адгийн ёс суртахуун, хүмүүжил байхгүй. Гэхдээ би ганцаараа ёс журмыг барилаа ч гэсэн түүнийг дэвсэх хүмүүс хангалттай олон гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Түүний нам, төрийн шинэчлэл нь төр, нийгмийг системийн хямралд оруулсан цорын ганц үр дүнд хүрээд байна.
Энэ бол түүний өөрийнхөө гараар байгуулсан гаж систем бөлгөө…
Судлаач Х.Д.Ганхуяг
2004 оны 10 дугаар сарын 12.
Дахин сийрүүлсэн:
2014 оны 03 дугаар сарын 24.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Үнэхээр дүгнэлтийг яг хийсэн байна шүү.Баяр хүргье.
ихэд эвдэрсэн том толгой болон хувирч эхэлсний гэнүү. их сайхан хүн байгаад эвдэрсэн юм биз дээ. багын зан засагддаггүй юмшдээ.
Enhbayar ene sudlaach ganhuyagiin derged 100dahin iluu Mundag uhaantai hun shuu!!!!
Та Энхбаярын талаар их сайн бичдэг ш дээ. Одоо Эбиг
chamaig oboo yum oilgoj bichdeg gedeg asan harin ene ydaa sanal zerlee!geed chinii bicheh tendee l biz?minii sanaa naddaa zeb?Enhbayartai holbootoi ikhe medegch gyai chamd yneniig neg talaas ni bys?heden talaas ni yhaarch bich!chamaig ene ydaa Enhbayariig muullaa ene teriin dygnelt gargalaa geed edgeegiin zasag hebiin boobnii chinii beleg gardyylahgyi ee!bid sanadaa bagtaj amidarmaar bna?ene metiin ylas terjuulsen luibaraan byy hii!!!chamaig oboo zeb dygnelt gargadag gesen chini magtsan hyyhen hyriman deeree gegch ?boloh sib!!!!!ard tymen ylam doroitoj bna?oilgoj bna uu?....eneeder hereggyi iim tiim heryyl hereg alga!tegeed chinii ene bichsench hend heregtei gej?soliorno be?Harin ch Enhbayariig bid emeerne syy!ter Mongol ylsad ikhe yum hiisen ta nar metiinh ni alban tysaaliig chini byyryylsanii telee es ebertlen ingej dongosdog biz dee!zygeer gazar deer debhreed byychihgyi olonii dynd omtgoityylah tyg jad metiin ylas teriin heryyl zohioj baigaa chini gytamsugtai bna!hedhen jil amidraad yhehiin hoorond Mongolchyyd bid iim ikhe eb tynjingyi eblej hegjdeg baital hereldyylej yzel bodoloor hoorond ni zys hayah chamd yamar bodol bna be?nobsoo!!!!!zaya chini holdoj zangrag chini hairna daa!!!haraarai!!!hobiin said honsoor chini tas tatyyl!!!!!luibarchaan?......dahiad ta nar Enhbayaraar oroldood yzeerei!hyzyy seerteigeen yldye gebel?...nobsoo!!!!
2004 онд гэхэд сайн бичсэн байна. Тэгээд ч МАН/МАХН/ нь 1921 оноос өнөөг хүртэл удирдагчаа хөөргөж дахин шүтэж байгаад намаа хамгаалах нэрээр бүгдийг нус шүлстэй хольж, доромжилж,гутааж, хэлмэгдүүлдэг. Энэ бол улаан коминтерээс угшилтай тул арга ч үгүй биз. 1922 онд Бодоо,1924 онд Данзан, за тэгээд ерөнхий сайд Гэндэн, Амар, дараа нь Чойбалсан, намын дарга Дамба, 1962 онд УТТ-ны гишүүн Төмөр-Очир, 1963 онд УТТ-ны гишүүн Цэнд, 1964 онд Лоохууз, Сүрмаажав, Нямбуу, 1982 онд УТТ-ны гишүүн Жалан-Аажав, 1983 онд ШУА-ын ерөнхийлөгч Ширэндэв, тэгээд 1990 онд Цэдэнбалаа тойрон хүрээлэгч нартай нь хамт хэлмэгдүүлснийг мартах ёсгүй. За энэ үед нэг намын тогтолцоотой байсан тул аргагүй юм уу гэтэл 1991 онд МАХН-ын нарийн бичгийн дарга Батхишиг, 1992 онд ерөнхий сайд Бямбасүрэн, 1993 онд ерөнхийлөгч П.Очирбат, 1996 онд сайд асан Гомбосүрэн, Нямдаваа нарт нэр гоч өгөн намаасаа холдуулсан билээ. ЭНхбаяр бол дээрх хүмүүсээс өөр бөгөөд өөрөө өөрийгээ тэнгэрт тултал өргөмжилж яваад өндрөөс чангч унасан,түүнийг хэлмэгдүүлсэн гэхэд хэцүү, харин өөрийгөө хэлмэгдүүлсэн байж болох юм. "Хамгийн их бөгс долоож байсан хүмүүс намайг хамгийн муухай нулимж, дэвсэж байна", "намайг ерөнхий сайд байхад авилга ингэж цэцэглэж байгаагүй" гэж ЭНхбаяр өөрөө хэлсэн. Гэтэл авилгын үрийг Энхбаяр өөрөө төрийн бүх шатанд, 21 аймагт тарьж суулгасан юм чинь өнөө үед цэцэглэхгүй хэдийд цэцэглэх болж байна. Бөгс долоосон хүмүүсээр төр бариулж байсан/одоо ч барьж байгаа/ болохоор ард түмэн ядуурахаас яах юм бэ.Энхбаяр бол ямар үр тарьсан түүнийхээ үр шимийг хүртэж сууна. МАН-ын хэлмэгдэл үүгээр дуусахгүй С.Баяр, Хүрэлсүх, Сү.Батболд, Нямдорж гээд очероо хүлээж байгаа хүмүүс нэлээд байна. Энэ бол МАН-ын гэм биш зан юм.
Ганхуягаа чи одоо элбэгдоржийг энэ 24 жил юу хийсэн талаар нь нэг бичиж тайлагнадаа.
teg hiisen ajilaa tailagna chi
Naad muu hulgaichiin neriig n ch buu durs! Dald orog.
ih unen yum bichsen bna
Shuuh tsagdaa prokuror hani hamsaatnuudiig ni shalgaachee. Unen hudliig togtoogoochee. Shudraga ajillaachee.
Та тэр үед арай эелдэг, боловсон бичдэг байжээ
Гайхамшигтай яг таарч.Миний бодлоор төрд эрүүгийн хулгайч урвагч дотоодын дайсан худлаа суутнууд ёстой Ганхуяг гуайн 10 жилийн өмнө хэлснээр "дох сарс шувуунй ханиад" Энэ төр засгын удирдагч гээд эргүүтээд байгаа малнууд бас л муу лайндаа унаж үхэх биз.Ер нь төрийн өндөр албанаас буусан хүмүүсийг бусад орны жишгээр 2-3 жил гадгаш гархын хориглох хэрэгтэйшдээ!!.Гайхмаар юм.
Бас л үнэн хэлж ирээдүйг нь харж байсан байна шүү
Үнэнийг хэлжээ. Үнэн гашуун байдаг гэдэг хэдий ч заавал бүдүүлэг байх хэрэггүй
ganaa ahiin bichsen zuil dandaa shudarga bdag hun unshaad logictoi zov medleg olj avdag yum. tanid ajliin amjilt husie
Ta shuu. Mongold oyunlag humuus uldsen shuu.
Цаад Н.Энхбаяр чинь одоо Солонгост уравцийн биш үү.
ene huniig er ni bol bainga magtaj baih heregtei zailuul comnist yum baiga yum.
10 jiliin omnoh dugnelt yag odoo batlagdaj baina shuu
Системийн аналитик гэдэг нь зүй тогтол судлал учраас гэж ойлголоо. Үйл явдалууд цаанаа зүй тогтолтой байдаг гэж үнэн юм. 10 жил гэдэг бас ч урт хугацаа.
Тиймээс л түүхийг хэт эрт бичиж болдоггүй гэдэг дээ...
Enhbayr onoodor eronhiilogch yumuu,eronhii said bish baital tyynii talaar yagaad odor algasagyi sorog materialuud garaad baina ve.Onoodor gants ch odon medalgyi eronhiilogch gevel Enhbayriig helne.Busad eronhiilogch eronhii saiduud bygd l tom tom odontoi .Chingis haanii odontoi.Ted bygdeeree uls ornii sain muu baidaltai holbootoi. Getel Gantshan Enhbayriig l muulaad Enhbayrt hymyys doligonodog baisan meteer bicheed baih bolloo.Busad eronhiilogch ,eronhii saiduudad doligonodoggyi baisan hereg yy.Enhbayr hychirheg baisan uchraas busad ni derged ni jijighen haragddag baisan baihaa. Deeree udirdlagtai yum shig baidag baisan baih.Teriig hondlongoos harsan hyn doligonoj baina gej bicheed l.Bodit baidal deer hen tegj archaagyi doligonoh yum be.Doligonson yum bol byh odon medalia zyylgeed ih udidagch geed zarlahgyi yasan yum be.Ter egel jiriin mortloo yneheer ih udidagch shig baij chadsan.
Тос дотроосоо өтдөг гэсэн үгийг ерөнхийлөгч Багабандь хэзээ, хаана хэлснийг санаж байна уу? Монгол оронд Путинжих үзэгдэл Орос оронтой бараг зэрэг эхлэсэн болов уу? Гэхдээ Монголчууд энэ үзэгдлийг тайлбарлах гээд чадаагүй юм. Харин оросууд энэ үзэгдэлд тохирох хариу олохоор уйгагүй хичээн зүтгэсний дүнд Суверенная Демократия буюу Дархан Ардчилал гэх марзан нэр томъёо бодож олсон юм. Энд Дархан гэдэг үг нь Мужаан гэсэн утгатай үг биш харин Ур чадвар гэсэн утгатай үг болохыг энэхүү номлолыг зохиогч Владислав Сурков зориуд онцлон тэмдэглэсэн юм. Ер нь оросын төрийн уламжлалаар Төр гэдэг нь ямагт Мужаан. Харуулдана, хөрөөднө, хадна, матна гэхчилэн хүчирхийллээр амьдрана. Энд тэндгүй байхан үртэс, зоргодос, тайрдас хөглөрнө. Харин Ардчилсан төрийн байшин урлах нь арай өөр онцлогтой. Энд иргэдийн нийгмийн оролцоо чухал. Иргэдийн нийгмийн оролцоо гэдэг нь шинээр барьж буй оросын ардчлалын байшингийн суурь, фундамент гэсэн үг. Энэ суурь хэдийчинээ зөв, бат бөх тавигдана, ардчлалын барилга төдийчинээ бат бөх, найдвартай, урт настай болно. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Иргэдийн нийгмийн оролцоо гэдгийг иргэдийн өөрсдийн бие даасан санал санаачлага гэж ойлгож огт болохгүй. Хэрвээ та дур мэдэн нийгмийн идэвхи зүтгэл, санал санаачлага гаргавал, ингэснээрээ та шууд нийгмийн дайсан болон хувирна. Нийгмийн идэвхи, зүтгэл гэдэг нь нийгмээс, төрөөс, намаас тодорхойлсон зорилго, үүрэг, даалгавруудыг идэвхи зүтгэл, санал санаачлага гарган биелүүлэхийг хэлнэ. Төрийн зорилго, нийгмийн идэвхи хоёрыг давхцуулах нь Нэгдмэл Орос намын үзэл баримтлал. Ингэснээр төрийн ур чадвар, өрсөлдөх чадвар дэээшилнэ. Зөвхөн төр, нийгэм хоёр салшгүй нэгдмэл байснаар Орос орон агуу хүчирхэг гүрэн болон өсч өндийнө. Энэхүү Хүчирхэг Нэгдмэл Орос орны билэгдэл нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин юм. Оросын түүх ч ийм үнэний гэрч юм. Оросууд гагцхүү хүчтэй хаантай, хаанаа дагж бүгд нэгдэн нягтарсан цагтаа агуу, хүчирхэг байсан. Энэ нь орос хүний ухамсар, зан заншил, соёл уламжлалтай салшгүй холбоотой. Тиймээс бид энэ сайн өв уламжлалаа шинэ цагийн нөхцөлд баяжуулан уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжих ёстой. За, нэг иймэрхүү санаагаар Оросууд Путинизмээ тайлбарласан юм. Харин Энхбаяр монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо монголын ардчлалыг арай өөрөөр томъёолсон юм. Энэ өнцгөөсөө өмнө гаргасан алдаануудаа ч хүлээн зөвшөөрсөн юм. Тухайн үедээ нам, төр нэгдмэл хүчтэй байх нь монгол оронд ашигтай, хэрэгтэй, зөв зүйтэй зүйл хэмээн ойлгож үүний төлөө ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байснаа ч удаа дараагийн хэвлэлээр өгсөн ярилцлагууддаа дурдаж байсан юм. Товчхондоо, Энхбаяр гэх хувь хүн монгол улсын ерөнхийлөгч болсноор Путинжих үйл явц монгол оронд зогсож саармагжсан юм. Энэ бол зайлшгүй болох ёстой байсан үйл явц, зүй тогтлыг эвдсэн түүхийн маш сонирхолтой үзэгдэл юм. Хэрвээ бид хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын ардчилалын түүхийг сонирхон үзвээс эдгээр улсуудад өрнөсөн Путинжих үзэгдэл нэг нь ч нийтлэг зүй тогтол, жам ёсноос хазаагайгүй юм. Үүгээрээ монголын ардчилал нь өвөрмөц, бас сургамжтай. Энхбаяр монгол улсын ерөнхийлөгч болсноор Багабанди шиг буухдаа ганц хатуу үг шидчихээд буугаагүй, харин анхнаасаа ардчилалын гажуудлыг засах чиглэлээр ажиллан, идэвхитэй сөрөг хүчний байр суурийг баримтлан ажилласан юм. Энэ нь түүнийг хуучин хамтрагчдынхаа эвлэршгүй дайсан болгоход хүргэсэн юм. За энэ хүргээд оршил хэсгээ өндөрлье.
Хэрэв чи миний 10 жилийн өмнө бичсэн зүйлтэй одоо маргаж байвал чиний сэтгэлгээний хүрсэн түвшин, чиний зэрэг зиндаа чинь тэр. Чи хэмжээгээ мэдэж ав, муу эргүү мал... Судлаач Х.Д.Ганхуяг.
Enhbayar yuu helj baisan gedegtee bish "yuu hiisen..." gedegtee shuu dee?! Ganaa ene asuudlaar aldaa hiigeegui gedeg ni fakt!!! Chi l zoriudaar "surj" baigaa sh dee?!
Ene "tuuh" geed eldev yum saraachdag baagiigiin yuu yuu gej hudal unen bulterch baisan ni umnuh niitleluudiin dor baigaa l daa...!?
Иш чааваас. Авгай хүүхний хов живийн яриагаа монголын нийгэмд хийсэн онолын дүгнэлт гэж хуцаад байгаа юм байхдаа. Хөх инээд хүрчихлээ. Ер нь Ганхуяг чамайг том хүмүүсийн ярианд битгий оролцож бай гэж хэлсэн байхаа?!! Хэрвээ чамд миний санааг няцаах санаа байхгүй бол олон юм донгосолгүй гарч хүүхдүүтэйгээ тогло. Чамтай тоож ярих гэсэн хүн энд алга.
'Tүүхээ' чи оршил хэсгээ өндөрлөөд л зогсчих.
Elbegdorjiig bicheech
ENHBAYR ADGIIN SHAARUUDAAR MAHN-IIG DUURGEJ MUHULD HURGEED BNA. ENHBAYRIIG ZALGAMJILJ AN BAS ERH MEDLIIN TULUU ADGIIN SHAARUUDAAR DUURCHEE. ENE BOSOO OROOLON AIMSHIGTAI BNA SHUU.
тэр үеийн сонинуудыг бүдэг санахад Энхбаярыг үндэсний удирдагч гэж солиорч эрүүл ухаанаа алдсан.тэр үед МАХНд эрүүл сэтгэлгээтэй хүч үндэсний эрх ашгаа бодож Энхбаярыг ерөнхийлөгч болгоход хориг тавьсан бол 71 болохгүй л бсан.Бүдүүн авгай 71 нээс өмнө 7 хоног Тагнуулын төв газрын зөвлөх бсан Энэ их сэжигтэй шүү Энхбаярын шүүх хурал жүжиг бсан Үр дүнд бага ял авч өлсөж өрөвдүүлж жүжиглэж Солонгос руу зугтсан Төсөв идсэн хууль зөрчиж баяжсан гэмт хэрэгтэнүүд Энхбаярын моодоор барьцаалж өвдөж гадаадад зугтах их болсон Монголчуудын хэрэлдэж анхаарал сарних хооронд эрх мэдлээ ахиулдаг муухай аргатай Ийм аргаар туршлаггүй бацаан хүүгээ Монгол банкны дэд ерөнхийлөгч болгосон Банкинд 20 жил ажилласан туршлагтай олон хүн бгаа шүү дээ бол Энхбаяр шоронгоос гадаадын том сонинуудад төлбөртэй гүтгэсэн нийтлэл бичүүлж Монголын тусгаар тогтнолд халдаж бсан балиар арга иргэний хувьд хамгийн их таалагдаагүй хамгийн дургүй хүрч бсан Ард түмнээ талцуулж буудсан азгүй ерөнхийлөгч Энхбаяр төрд дахин ирвэл Монголд иргэний дайн болно Иргэний дайн гэдэг үгийг хэт хийрхэлтэй улстөржиж бичээгүй шүү Бодит бдлыг хэлж бна Аливаа ажлыг таардаг хүн хийж босгож таардаггүй хүн нураадаг жамтай юм Монгол төр амгалан байг
Ene Enxbayar tom darga baixdaa ard tumnee bodoj bsan yum uu. Gantsxan bi yaj bayjix be gedgee l bodoj bsan shuu dee. Ter balai exneriin shunal diildexgui. Ex ornoos min xurdan zail.
Системийн аналитик гэж стратегийн чухал ач холбогдолтой агуу нарийн судалгааны ажил юм байна.Чихгүй,нүдгүй энэ төр засаг хэзээ судлаачдын бүтээлийг үнэлж цэгнэж ШУ-ны үндэслэлтэй судалгаанд тулгуурласан"ҮНДЭСТНИЙ хөгжлийн бодлого"той болох юм бол.Ийм л учраас харийн соёлд автаж,үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдхүүнээ алдаж дуусдаг ажээ.
Түүхэд жижиглэгдээд эхэлснээ хүлээн зөвшөөрч хуучин богцоо ухаж унасан нэр төрөө сэргээх гэж байгаа юм биш дээ. Чи үүнийг Багабандийн захиалгаар бичсэн байхаа даа. Ийм дэмий балай юм ухаж, айсан хүн алуур хөөнө
Томорч байна. Системийн анализ гэж хэзээ ч хуучирдаггүй ийм юм байдаг юм. Та нарын бичвэр шиг юмыг хүн маргааш гэхэд л мартдаг юм. Судлаач Х.Д.Ганхуяг.
yamarch baisan Enkhbayar hamgiin shildeg jinhene shalgarsan uls topch tuuniig shorond hiij odoogiin hujaa showuuchin eronhiilogch 2 nam hamtarsan zasgiin gazar buh sonin hevlel niilj baigaad tuuniig balbah yum gesench Enkhbayar eronhiilogch gylalzah yum tuuniig demjdeg hairaldag ard tumen baisaar l baina tuunees ene uls torchid yamar ih aih yum er ni zugeer bailgahgui yumaa dandaa ahialagt bichleg hiilgeh yum vnheer aguu hun yum
Evsliin zasgiin gazriin said nar chini oorsdoo ajlaa hiij chadahgyi, hyylia zorchood ooroo oorsniigoo unagaasan shyy dee.Terniig Enhdgayr ynagaasan bolgoh geed zytgeed yah ve dee.
ЧИ ЮУ МЭДЭЖ ДОНГОСЧ БАЙГАА ЮМ БЭ, АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ АРДЧИЛЛЫН ГЭХ ХӨДӨӨНИЙ ГИШҮҮДИЙГ ЭНХБАЯР МОЛИГОДОЖ, ХОШИГРУУЛЖ 1996-2000 ОНД ЗАСГИЙН ГАЗРЫГ 3 УДАА УНАГАСАН ШҮҮ. ҮҮНИЙГ АН БҮҮ МАРТ, МАРТВАЛ СӨНӨНӨ ШҮҮ.
Би бол өөрийн бүхий л ухамсарт амьдралаа дайсныг даран сөнөөхөд зориулсан хүн. Гэхдээ би дайснаа үргэлж гаднаас хайж явжээ, үнэн чанартаа, миний хамгийн заналт дайсан нь би өөрөө байжээ гэдгийг дөнгөж сая ухаарлаа. Энэ бол Наполеоны үхэхээсээ өмнөхөн бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл. Наполеоны иргэний кодекс бол орчин үеийн европын эрх зүйт төрийн үндэс, европын холбооны өвөг үзэл санаа юм. Тэгэхлээр Наполеон бол асар холыг харсан гүн сэтгэгч, жинхэнэ Дархан хүний Бурхан ухаантай нийгмийн шинэчлэгч, агуу хувьсгалч хүн юм. Өрсөлдөөн гэдэг нь бусдыг ялахын нэр биш, харин өөрийгөө ялахын нэр гэдэг энэхүү агуу ухаарлыг Наполеон хүн төрөлхтөнд нээн харуулжээ. Мэдээж аливаа агуу сэтгэгчдийн адил Наполеон бол өөрийнхөө зүтгэдэг зөрүүд хүн байсан нь ойлгомжтой. Америкийн үзэл санааны эцгүүд дотор ч айхтар сайхан зантай хүмүүс бараг байгаагүй. Ухаандаа Жорж Вашингтоныг сайхан зантай хүн байсан гэж хүмүүс хэлэхгүй л байх. Ер нь хүний хувийн зан чанар бол тухайн хүний өөрийнх нь хувийн өмч, заавал хүн бүрт таалагдах гэж элдвээр жүжиглэж маяглах шаардлагагүй. Ялангуяа өрнөдөд хувь хүний зан чанарыг улс төртэй хутгаад байдаггүй. Аль нэг улс төрчийн амьдрал, үйл ажиллагааг судлахдаа үзэл бодол нь хэрхэн яаж төлөвшив, энэ нь улс төрийн үйл ажиллагаанд нь хэрхэн тусгалаа олов гэдгийг судлахаас бус, хэнтэй муудалцав, хэнтэй зодолдов, хэнтэй тэврэлдэв гэдгийг хэн ч сонирхохгүй. Ямар ч хэрэгцээгүй мэдээлэл шүү дээ. Хэрвээ хүмүүс хоорондоо уулзаад бага насны амьдралаа дурсан хэнтэй хаана яаж зодолдсон, аавынхаа халаас, ээжийнхээ түрийвчийг хэрхэн яаж хоосолсон гээд яривал хөгжилтэй л дурсамж болох байх. Гэхдээ бидний багадаа хэрхэн хөглөж явсан нь бидний өнөөгийн амьдралтай огтхон ч падгүй. Багадаа зодоон хийж явлаа гээд том болоод боксчин болчихгүй, чихэр жимс хулгайллаа гээд том болоод луйварчин болчихгүй. Хүн бүрийн амьдралдаа туулаад л гардаг жирийн зурвас мөч. Үүнийг хэн ч товойлгож ярьдаггүй. Энхбаярын туулсан амьдрал бол ийм амьдралын ердийн нэг жишээ. Энхбаяр бол монголын нийгмийн толь. Хэрвээ Энхбаяр ийм байна гэвэл монголын нийгэм ийм л байна, хэрвээ Энхбаяр тийм байна гэвэл монголын нийгэм бас л тийм байна. Бүгдээрээ адилхан. Хүн бүрийн баримтлах амьдралын зарчим гэж байна шүү дээ. Өөрийнхөө сүүдрийг харчихаад пөөх энэ ямар муухай хэний хар бараан сүүдэр вэ гэж орилох зуршилтай. Гэтэл Энхбаяр ерөнхийлөгч болмогцоо энэ зарчмыг эвдсэн. Одоо бүгдээрээ өөрсдийнхөө сүүдрийг хардаг болцгооё, сүүдрээсээ айдаг, сүүдрээсээ бусгадаг буруу зуршлаа таягдан хаяцгаая гэсэн санаа дэвшүүлсэн. Энэ санаагаа дэвшүүлэхдээ хариуцлагын тогтолцоо гэдэг үгийг онцлон тэмдэглэсэн. Хаяагаа хадран үргэж бусгаад байдаг нөхдүүдийг жаахан номхотгох, загатнаад байгаа хөл гарыг нь жаахан туших гэсэн санаа юмуу даа. Одоо ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ гэдэг үгийг коммунистууд хэрхэн тайлбарласныг сонирхцгооё. Энэ талаар америкийн судлаач Майер бичихдээ: "Лениний бодлоор, оюун санаа бол шийдвэр гаргагч машин гэдэг үүднээсээ, оюун санааны эв нэгдлийн илэрхийлэл болсон нам бол аливаа хүний дээр залрах оройн дээд бурхан ажээ. Цагийн аясаар энэхүү олон нийтийн байгууллага нь гэгээн хувилгаантны дүрээр амилан босоод гишүүд, сүсэгтнүүдийнхээ итгэл үнэмшлийг сорьж шалган, нэхэл хатуутай сахил хүртээгч хуулийн чөдөр болжээ. Чухамдаа нам бол мэргэн, нам өөрөө хэзээ ч алдаа гаргахгүй гэсэн хатуу чанд итгэл үнэмшлийн хүлээс дээр коммунистуудын тоглоом суурилдаг." Хэрвээ та бүхэн дээрхи ажиглалтаас анзаарвал коммунистууд алдаагаа хүлээнэ гэж хэзээ ч байхгүй. Энэ нь коммунистуудын мөн чанарт харш ойлголт юм. Нам гэдэг нь тодорхой хүн биш. Гэхдээ шийдвэр гаргадаг механизмтай. Хамтын шийдвэр гэх үүдээ. Хэрвээ хариуцлага тооцох тухай яриа гарвал хэн ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Удирдлага нь босоо тогтолцоотой тул яг аль шатанд хэн ямар хариуцлага хүлээх нь ойлгомжгүй. Тийм болохоор шат шатандаа хүн бүр намын нэр барьж юу хүсснээ хийнэ. Намын нэр барьж төрийн ямар ч ажлыг өөртөө ашигтайгаар эргүүлж болно. Энэ нь намын бүх шатанд хавтгайрсан түгээмэл үзэгдэл болсон тул хэн нь ч хэнийгээ буруутгах, шүүмжлэх боломжгүй болсон хэрэг. Сонгуульд ялсан нам нь төрийн албыг гартаа оруулах дүрэмтэй тул намын энэ хариуцлагагүйн зуд нь төрийн албыг давхар нэрмэх нь ойлгомжтой. Харин Энхбаяр ерөнхийлөгч болмогцоо энэ буруу хандлагыг халах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Төрийн албыг улс төрөөс ангид байлгах хууль билүү дээ. Яг үнэндээ төрийн албанд дандаа намын гишүүн хүн байна гэж юу байхав. Элдэв нам гэж далжигналгүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа төрийн түшээд үй түмээрээ бий. Энэ хууль бол тэдний магнайг тэнийлгэсэн хууль. Ялангуяа сонгууль дөхөхөөр намын зараалд дарагдан төрийн үндсэн ажлаа хийж чадахгүй, шийдлээ хүлээсэн баахан төрийн үйлчилгээ, үүнд нь бухимдсан бөөн иргэд, намын ажлыг амжуулахгүй бол ажил албагүй болгоно гэсэн дарамт сүрдүүлэг гээд төрийн ажилтны зовлон барагдашгүй. Харин төрийн албыг улс төрөөс заагласнаар энэ бүх хүнд ачаа төрийн түшээдийн нуруунаас хийсэн одсон нь дамжиггүй. Энэ ажлын ач холбогдлыг хүмүүс дутуу үнэлж хэрхэвч болохгүй. Энэ бол яах аргагүй алсыг харсан, монгол орныхоо хөгжлийг зөв гольдролд нь оруулахын төлөө хийсэн мундаг ажил мөн. За ингээд дараагийн оршлоо энд хүргээд өндөрлье. Энхбаярын талаархи миний дүгнэлт Ганхуягийнхаас огт өөр болохыг та нар анзаарсан бизээ. Би асуудлыг огт өөр өнцгөөс харж байна. Хувь хүн талаас нь биш, харин нийгмийн үзэгдэл талаас нь. Энхбаярын алдаа онооны түүх бол монголын ардчилалын алдаа, онооны түүх. Энхбаяр бол монголын нийгмийн толин тусгал. Үүнийг шинжихэд хувь хүнийх нь зан чанар огт падгүй. Ухаантай хүн үү, үгүй юу, шуналтай хүн үү, үгүй юу гэдэг энд огтхон ч хүртээлгүй. Хэний дүгнэлт амьдралд илүү ойр, үнэнд илүү дөт байна гэдгийг уншигчид өөрсдөө тунгаана бизээ. Мэдээж миний дүгнэлт цаашаа үргэлжилнэ.
"Эвтэй байхдаа хүчтэй" лоозонг Боролдой Мягмар "наалдан пад" цавуунаас санаа авч Н.Энхбаяр сонгуульдаа ашигласан юм. Чи нэг их ухаантай амьтан "тайлбарлах" гээд "онол ном" болж сүржигнэх хэрэггүй. Шог л байна ш дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
Коммнуистуудын сэтгэлгээний хэв загвар хаа ч адилхан. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг нь дэлхийн аль ч коммунист намын баримталдаг зарчим. Сөрөг хүчнээ нухчин дарахдаа хэрэглэдэг онолын үндэс нь. Үүнд тэр Боролдой Мягмар чинь огт падлийгүй. Нам хэзээ ч алдаа гарахгүй гэдэг нь эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийн гараглгаа юм. Би бол юмыг өнгөцхөн харж дүгнэдэг жижиг гарын судлаач биш. Юымг бүр ул сууриас нь эхлэж мөрдөн хөөнө.
Би өмнө Мем гэж зүйлийн талаар хальт дурдаж байсан. Хүний биеийн удамшил Генеер дамжина гэдэг шиг нийгмийн соёлын удамшил Мемээр дамжина. Энэ онол өнөөдөр хөгжлийн ямар түвшинд хүрч онол болон хэрэглээний ямар, ямар арга хэрэгслэлүүд бий болсныг би дараа танилцуулах байх. Харин энэ удаа коммунистуудыг найдвартай таних ДНК түлхүүр бол Эвтэй байхдаа хүчтэй гэсэн үгийг хэрхэн яаж тайлбарлах явдал гэдгийг сануулъя. Дашрамд дуулгахад, Энхбаяр энэ үгийн утгыг коммунистуудаас шал өөрөөр тайлбарлсан юм шүү.
deerhi hun uneheer uneniig bichjee. enhbayariin hiisen buteesen bol aguu shuu.naad zah ni enhbayar l anh mongold handivlagchdiin olon ulsiin zovlogooniig sanaachilj tuunii huchind mongol odii zeregtei baigaa shuu
-Манай студид бидний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зочлон ирээд байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол "Хариуцлагатай ардчилал ба хууль дээдлэх ёс". Хариуцлага нь эдүгээ манай нийгмийн нэгэн тулгамдсан асуудал учраас энэ тухай ярилцъя гэж бодож байна. Та УИХ-ын чуулганы нээлтийн үеэр энэ тухай онцлон ярьж байсан. Ерөөсөө хариуцлага бол улс орны гол анхаарах асуудал мөн гэж... -Өнөөдөр танай "25 дугаар суваг" телевизэд зочилж, та бүхний асуултад хариулах шууд нэвтрүүлэгт орж байгаадаа баяртай байна. Хариуцлага гэдэг ойлголт нь олон талаас нь ярьж болохоор гүн гүнзгий ухагдахуун юм. Бүр үгийнх нь эх язгуураас хөөж үзье л дээ. Би нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав гуайгаар англи хэл, бас монгол хэл заалгаж байсан хүн. Тэгэхэд Лувсанжав багшийн хэлж байсан нэг зүйлийг одоо санаж байна. "Ха" гэдэг язгуурын утга нь ямагт хажуу тал, хажуу талаас гэсэн санааг, хавсарч буйн утгыг, хоёр субъектын хоорондын харилцааг илэрхийлдэг гэж ярьж байсан. Жишээлбэл "ха" язгууртай хавирга, хацар, хараа гэсэн үгнүүд байна, дандаа л хажуу талын, хажуу талаас нь гэсэн утга байгаа биз? Тэгэхээр "ха" гэдэг язгуураас бас хариу, хариуцлага гэсэн үгс үүсч гарсан нь ойлгомжтой. Яагаад ингэж язгуураас нь эхлээд ярьж байна вэ гэхээр хариуцлага гэдэг үг өөрөө хоёр ба түүнээс дээш субъектын харилцаан дээр үүсдэг тийм харьцаа, түүнийг тодорхойлсон ойлголт гэдгийг тодруулах гэснийх. Ухаандаа "ха" гэдэг язгуураас үүссэн хараа гэдэг үг гэхэд л хүн өөрийгөө хардаггүй учир өөр юм, эсхүл хүнийг хажуунаас нь харахын тухай санааг агуулсан байна. Монголчууд нүд нь нээгдсэн, нүд тайлагдсан, юм үзсэн хүн гэж ярьдаг. Тэр утгаар нь авч үзвэл хүний хараа, нүд нээгдэнэ гэдэг хариуцлагаа ухамсарлаж, цаашилбал хүүхэд наснаасаа салж, том хүн болсон гэдгийг илэрхийлэх бас нэг ойлголт ч байж болох юм. Тэгэхээр хариуцлага гэдэг нь зөвхөн хэн нэгэн хүнийг шийтгэх тухайд хэлдэг үг биш, угаасаа ухамсартай, үүрэг зорилготой амьдрах соёлыг хариуцлага хэмээнэ гэж хэлж болох юм. Гэхдээ хариуцлага бол заавал хоёр субъектын хоорондын харилцаан дээр суурилсан ойлголт юм. Сонирхолтой нь орос хэлний "ответственность" буюу хариуцлага нь "ответ" буюу "хариу" гэсэн язгуураас, англи хэлний "responsibility" буюу хариуцлага нь "response" буюу мөн л "хариу" гэсэн язгуураас тус тус үүдэлтэй байдаг. Монгол хэлний "ха" язгуураас хариу, хариугаас хариуцлага үүссэн байна. Тэгэхээр ерөөс хүн төрөлхтөн хариуцлагын тухайд нэгдмэл ойлголттой байна. Тийм ч учраас би төр дангаараа хэн нэгнээс үл шалтгаалан оршиж байгаа субъект биш, иргэн хүн ч гэсэн дангаараа эрхээ эдлээд, хариуцлагаас хол хөндий байж байгаа, эсхүл байх ёстой субъект биш, харин хүн, төр хоёр байнга харилцаанд ордог учир хариуцлагын холбоогоор холбогддог гэж хэлж болно. Гэхдээ энэ хоёр субъектын харилцаанд хамгийн хариуцлагатай байх ёстой нь төр юм. Хариуцлагатай байх ёстой гэдгийг зүгээр нэг яриад зогсох биш, бас төр өөрөө үлгэрлэн үзүүлж байх ёстой гэдэг утгаар нь би хэлж байгаа юм. Төр хариуцлагатай байх ёстой гэсэн шаардлагыг би зөвхөн намрын чуулганы нээлтэн дээр ганц удаа хэлсэн юм биш. Ард түмнийхээ итгэлийг хүлээж Ерөнхийлөгчөөр сонгогдоод тангараг өргөх ёслол дээрээ ч энэ зарчмыг л барьж ажиллана гэдгээ би хэлж байсан. Энэ зарчмаа бүхий л үйл ажиллагааныхаа туршид баримтлан ажиллаж байгаа юм шүү дээ. -Хариуцлагын тухай илүү түлхүү ярих болсон нь магадгүй манай нийгэмд ч, цаашилбал хувь хүн, гэр бүлд ч хариуцлагагүй байдал газар авсантай холбоотой гэж үзэж болох уу? -Болно оо. Зарим судлаачид, зохиолчдын бүтээлд, хялбаршуулан хэлбэл нийгмийн хөгжлийг хүний хөгжилтэй адилтгаж үзсэн байдаг. Тухайлбал, хүний нийгэм хөгжлийнхөө эхэн үед хүүхэдтэй адил ааш араншинтай байна гэж. Дараа нь идэр залуу хүнтэй адил болно. Дараа нь бүр хэрсүүжнэ гэдэг ч юм уу. Бүр бүхэл бүтэн үндэстнийг хүртэл тэгж жишиж судалсан байдаг. Жишээлбэл, Гумилев гуай тухайн үндэстэн анх үүсэхдээ эрчтэй хурдтай, хүүхэд шиг гэнэн, алдаа дутагдал ихтэй, улмаар эрийн цээнд хүрнэ, хэрсүүжнэ, дайчин, зоригтой, идэвхтэй болно гэдэг ч юм уу, эцэстээ өтөлж, хөгширнө, хөдөлгөөн нь удаан болно, тэр үндэстэн хэврэгшинэ гэж сонирхолтой дүгнэлт хийсэн байдаг. Тэгээд монголчуудыг залуу насандаа байгаа үндэстэн, Чингэс хааны үед идэвхжил, эрчимжилтийнхээ нэгэн оргилд хүрсэн үндэстэн гэж бичсэн нь бий. Цаг уурын өөрчлөлт, нар, сар, гаригийн хөдөлгөөн ч үүнд нөлөөлсөн гэсэн байдаг. Тэр утгаар аваад үзэх юм бол өнөөгийн Монголын ардчилсан нийгэм бол залуу, бага балчир насандаа яваа нийгэм юм шиг. Тийм ч болоод магадгүй хүүхдийн гэмээр алдаануудыг манай ардчилал эхэн үедээ гаргасан байж мэднэ. Хүүхэд өөрийгөө юу гэж боддог билээ дээ, би энэ гэртээ хамгийн их хайрлагдсан хүн, би хамгийн их эрх чөлөөтэй хүн гэж төсөөлж эрхэлдэг. Хүүхэд хариуцлагаа бүрэн ухамсарлаж чаддаггүй шүү дээ. Аав аа, ээж ээ, би чихэр иднэ гэж шаарддаг, би кино үзнэ гэж тулгадаг, надад тоглоом авч өг гэж нэхдэг. Хувцсыг нь өөр хүн угаадаг, индүүддэг. Хоолыг нь өөр хүн бэлтгэж өгдөг. Тэгэхээр хүүхэд эрх танхи өсдөг. Манай ардчилал ч магадгүй эхнийхээ үед тийм эрх танхи байсан байх. Тэр утгаараа цөөнгүй алдаа дутагдал гаргасан байх гэж хэлж байгаа юм. Гэхдээ энэ алдаа дутагдлаас нь болоод хүүхдээ гэрээсээ хөөгөөд гаргаж хаядаггүйтэй адил бид ардчиллыг гаргаж хаяж болохгүй. Харин ардчиллыг цааш нь хөгжүүлж, хүүхэд наснаас нь гаргаж, хариуцлагаа ухамсарласан идэр нас руу нь оруулах хэрэгтэй. Ийм цаг мөч, хатуу шаардлага бидэнд тулгарч байна. Хариуцлагатай гэдэг үгийг яагаад онцолж хэлээд байна вэ. Энэ үг ардчилалтай яаж холбогдох вэ гэвэл ер нь жинхэнэ ардчилал бол эрх чөлөө нэмэх нь хариуцлага гэсэн томъёо юм. Ардчилал бол хариуцлага ч мөн, ардчилал бол эрх чөлөө ч мөн. Гэхдээ эрх чөлөө, хариуцлага хоёрын аль нэг нь дангаараа ардчиллыг илэрхийлнэ гэж үзвэл том алдаа болно. Ардчилал ганцхан эрх чөлөө гэвэл нөгөө хүүхэд насны дүр төрх харагдана. Насаараа хүүхэд хэвээр байж болдоггүй шүү дээ. Нэг хүний хэлж байсныг санаж байна. Хүүхдийг харахад их хөөрхөн санагддаг, ер нь хүүхэд хэзээ ч битгий том хүн болж байгаасай, дандаа хүүхдээрээ байгаасай гэж хэлж байсан шүү. Энэ нь өнгөцхөн харвал гоё үг юм шиг санагдаж болно. Харин гүнзгийхэн ухвал маш харгис үг юм л даа. Тэрэнтэй адилхан ардчиллыг гагцхүү эрх чөлөө хэмээн ойлгож Монголыг хүүхдээр нь байлгах гээд яахав дээ. Эсхүл Монгол орон өөрөө, монголчууд өөрсдөө дандаа хүүхдээрээ байх гээд ч яахав. Тэгвэл хөгжил дэвшил огт үгүй болно гэсэн үг шүү дээ. Нөгөө л хоолоо хүнээр хийлгүүлсэн хэвээр, нөгөө л хувцсаа бусдаар угаалгаж, индүүдүүлсэн хэвээр байна гэсэн үг болно. Хөөе, чи томоотой байгаарай, хамаагүй гүйвэл тэр ширээг очоод мөргөчихнө шүү. Наана чинь хальтиргаатай шүү, уначихав аа гээд л байхад хүүхэд гүйж байгаад ширээ мөргөн унана биз дээ? Тэгээд л уйлна, уначихлаа, ширээ мөргөчихлөө гэнэ. Тэгэхээр нь манайхан яаж аргаддаг билээ дээ? Чи буруугүй ээ, миний хүү, тэр ширээ буруутай гээд нөгөө ширээнийх нь буланг "бай, бай" гэж зодно, хүүхдээ тайвшруулж байгаа нь тэр. Тэгэхээр хүүхэд ерөөсөө хариуцлагагүй байна шүү дээ. ахин хэлэхэд шинэ Монгол, хариуцлагатай Монгол эхэлсэн. Ардчилсан Монгол, гэхдээ эрх чөлөө л дангаараа хэрэгтэй гэсэн хүүхдийн гэнэн цаг нь өнгөрч хариуцлага нэмэгдсэн хэрсүүжсэн Монгол бий болсон. Хийж буй үйлдлээ урьдаас бодож төлөвлөдөг, алдаа дутагдал гарвал хариуцлага хүлээдэг, сургамж авч, алдаагаа давтахгүй байж чаддаг байх хэрэгтэй болжээ. Ийм билгийн нүд хараа нь нээгдсэн, юм үзэж нүд тайлсан Монгол эдүгээ нэгэнт бий болжээ, болох ёстой болжээ гэж хэлэх гэсэн юм. Тийм учраас төр, засаг нь ч бас хүүхэд шиг байхаа болих хэрэгтэйг сануулмаар байна. Одоо тэр билгийн нүдээ нээгээч. Нүдээ нээсэн бол одоо эрх чөлөөтэй, бас хариуцлагатай Монгол болооч гэж нэг нэгнээсээ, юуны түрүүн өөрсдөөсөө шаардмаар байна. Эрх чөлөөн дээр нэмэх нь хариуцлага тэнцэх нь ардчилсан Монгол гэсэн зарчмаар улс орноо тодорхойлъё, цаашаа хөгжүүлье.
Olon nuurtei huvlgan N Enhbayr
"Түүх" ээ, Чи монгол хэлээ сурчихаад монголчуудыг үймүүлээрэй. Н.Энхбаяр та 2 "ха" язгуур бол "хариуцлага" гэсэн үгийг үүсгэсэн гэж байна. Тэгвэл чи "хачиг", "хамуу", нэн ялангуяа "хахууль" гэсэн үг ямар язгууртайг хэлчих. Муу солиот минь, эхлээд чи монгол хэлээ сурчих. Тэгээд надад "онол" яриарай... Н.Энхбаярын энэ ярилцлагын хариуд би "Улс төрийн "хүүхэд нас" минь баяртай" өгүүлэл аль 2008 оны 12 дугаар сард биччихсэн. Чамаас л дутаж сэтгэнэ гэж байхгүй... Судлаач Х.Д.Ганхуяг. Судлаач Х.Д.Ганхуяг.
Яахав энд Энхбаяр гэх хувь хүн багшаасаа юу сурснаа, яаж ойлгосноо өөрийнхөөрөө тайлбарласан байна. Энд чамд онол заасан хүн нэг ч алга. Ямар ч хэлэнд дүрмийн үг гэж байна, дүрмийн бус үг гэж байна. Язгуур үг гэж байна, зээлдмэл үг гэж байна. Би яг хэлний мэргэжилтэн биш болохоор нарийн учрыг сайн мэдэхгүй. Ямартаа ч энд яригдаж буй ха гэдэг язгуурын гол санаа нь үнэнээс нэг их хол зөрөхгүй байх гэж бодож байна. Жишээ нь хачиг, хамуу, хахуул гэдэг үгэнд хөндлөнгийн, хажуугийн гэсэн санаа байж л байна. Ялангуяа хахууль гэдэг үгэн дээр хажуугийн гэсэн санааг би маш тод харж байна. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг байсан ч байгаагүй ч энэ зарчим амьдрал дээр аль хэдийнэ нэвтэрчихсэн байсан юм шүү дээ. Хаанаасаа хаалгач нь гэж монголын эдийн засгийн хамгийн шимтэй, тэжээлтэй хэсгийг хачиг шиг наалдсан доод, дунд шатны түшмэд цөлмөсөн юм. Монголын хамаг ойг шатааж зөөж дуусгасан нөхдүүд бол тэдгээр дунд, доод шатны төрийн хачиг, хувалзнууд. Хотын ойр орчмын ойг хар. Яг л хамуутсан даага шиг алаг тарлан. Хүмүүсийг дээгүүр том том юм яриад явж байхад нь хажуу хавиргаар нь монголын аль гайгүй, өнгөтэй өөдтэй гэсэн ойг маань сэглэж орхив. Үүнийг анхаарах завтай хүн гэж хаана байна? Энэ алдаа мөн үү? Энэ алдааг хүлээн зөвшөөрч буй хүн байна уу? Хачиг хачигныхаа л ажлыг хийсэн бус уу? Эсвэл гаалийн байцаагч, татварын байцаагч, эсвэл хяналт шалгалтын байцаагчийг аваад үз. Энд улс төр орохоор яахав? Хэнийг торгохов, хэнийг шийтгэхэв гэдэг нь дурны асуудал болдог юм байгаа биздээ. Хүссэнээрээ том торгууль тавчихаад өөдөөс хахууль нэхээд суучихна. Хахуул гэдэг нь хажуугийн орлого маягтай юм байна шүү дээ. Үүнийг нь зөвшөөрөхгүй гэвэл дээш доош нь томчууд руу нь, дарга нар руу нь утас шөрмөсөөр ярьж намын нэр нөлөө юу байдаг юм тэр бүрийн ид шидийг гарган байж дээд дарга нараас нь яриулж байж торгуулиа хүчингүй болгуулна. Хүмүүс насаараа ажиллах гэж гаалийн байцаагч, татварын байцаагч, эсвэл хяналт шалгалтын байцаагч болдог уу? Хэдэн жил шургуу ажиллаж хахуулийн хэдэн цаас хурааж аваад л амьдралын замаа хөөдөг. Ажиглаад байхад Америк, Канад, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнууд руу очиж суурьшдаг. Ингээд тооцвол хахууль гэсэн үгэнд хажуугийн, хөндлөнгийн гэсэн санаа байж л байна. Би өмнө санхүүгийн луйврын зах зээлийн талаар ярьж байсан. Санхүүгийн луйварчин болох хүн гагцхүү санхүүгийн луйврын зах зээл дээр л луйвраа хийх эрхтэй. Харин бодит амьдрал дээр, бизнес дээр луйвар хийх хориотой. Виртуал ертөнцийн дүрэм, бодит ертөнцийн дүрэм хоёр ялгаатай. Үүнийг бас зөв ойлгох хэрэгтэй. Чиний тэр "Улс төрийн хүүхэд нас минь баяртай" өгүүлэл чинь ямархуу өгүүлэл болсныг би мэдэхгүй. Бодвол Энхбаяр гэдэг хувь хүнийг тойруулж баахан чавганцийн хов жив цуглуулж бичсэн байлгүй. Яг энэ Хуучраагүй дүгнэлт гэсэн өгүүлэл шиг. Харин энд би монголын нийгмийг бүхэлд нь хамарсан түгээмэл үзэгдлийг тайлбарлан бичиж байна. Энэ түвшний сэтгэлгээ чамд байхгүй нь энэ бичсэн өгүүлээс чинь тодорхой харагдаж байна. Хүмүүс харж байгаа байлгүйдээ.
Эргүү тэнэг балай минь. Чамайг энд эргүүтэж байх хооронд би аль хэдийн дараагийнхаа өгүүллийг биччихсэн. Чи муу усан тэнэг, оюуны хомсдол комментоос өөр юм хийж чадахгүйгээ, өөрийнхээ хэмжээ болон зиндааг мэдэж ав. Маргааш sonin.mn-ээс олж үзээрэй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Бодвол бас л нэг чавганцийн яриа биз. Харин би чамайг бодвол нийгмийн хөгжлийн зүйл тогтолт үүзэгдлүүдийн талаар монголд өөр урьд өмнө хэний ч хэлж байгаагүй цоо шинэ санаануудыг дор нь бичээд гаргана. Чам ингэж халтуурдахгүй л дээ. Юмыг дандаа ул үндэстэй, шалтгаан үр дагавартай нь холбож ярина. Чи бол яахав хүмүүст батлагдаагүй үнэнийг үнэн гэж хүмүүст итгүүлэхийг оролддог далд ухамсрын ховсдолтын техникийг ашиглах гэж оролдсон өчүүхэн амьтан. Чамайг хүмүүсийг хэрхэн ховсонд оруулах гэж улайран зүтгэж байгааг чинь би эртнээс анхааралдаа авсан. Ховсын эсрэг хамгийн хүчтэй ерөндөг нь зүй тогтол байдаг юм. Ховс хүний тархинд яаж үйлчилж, хүний тархийг яаж өөрчилдөгийг би мэднэ. Үүнийг хэрхэн зогсоох аргыг ч би мэднэ. Тийм болохоор чи яаж ч хичээгээд нэмэргүй дээ. Яахав чиний нийтлэлийг гарахаар нь сонирхож үзье. Надад өгөөш болчихоор тэнэг санаа юу байна?
Нэгэнт чи дагаж би дагуулж байгаа болохоор үйл явцыг би удирдана. Энэ бол зүй тогтол... Судлаач Х.Д.Ганхуяг.
Хэ, хэ. Би чамд мөн дагуулах байхаа. Би чамайг аль хэдийнэ урхинд оруулчихсан. Чи яг одоо миний урхин дотор байна. Урхиныхаа олснуудыг эртнээс уйгагүй татаж бэлдсэн байгаа. Мэдээж бүх зүйл тархин дотор өрнөж байгаа. Тархины аль хэсэгт ямар бэхэлгээ хийхэв, аль хэсэгт нь ямар гогцоо зангидхав, аль гогцоо мултрахад аль гогцоо чангарахав гээд хаашаа ч мултрах гарцгүйгээр урхиа бэлдсэн. Чи миний бэлтгэсэн урхийг хэзээ ч олж харж чадахгүй. Ийм л байна. Энэ бол зүй тогтол.
Чамайг айхтар өгүүлэл бичлээ гэхээр чинь хэг болгоод өөрийн бичсэн сэтгэгдлүүддээ бяцхан шинжилгээ хийж үзэв. Миний эхний сэтгэгдэл 470 үг, 3359 тэмдэгт, 35 өгүүлбэрээс бүрдсэн бол хоёрдахь сэтгэгдэл 834 үг, 5721 тэмдэгт, 62 өгүүлбэрээс бүрджээ. Ганц хоёрхон цаг суугаад монголын нийгмийг бүхэлд нь хамарсан үзэгдлийн зүй тогтлыг гаргаж тавьсан гэхэд чамлахааргүй үзүүлэлт. Ганц, хоёр цаг байтугай, арав, хорин жил бодож бясалгаад ч энэ дайны нийтлэл бичих хүн монголд ховор л байх боловуу. Харин Ганхуяг чиний бичсэн энэ чавганцын хов живийн чанартай өгүүллийг шинжихэд 1348 үг, 9159 тэмдэгт, 94 өгүүлбэрээс бүтжээ. Аргагүй л хэрүүлч авгай юм гээч. Хараал, ерөөл урсгахдаа мөн ч сүрхий юм байна.
За за, сонин.мн-ийн энүүхэн хэсэг завгүй байсан ч заавал ч үгүй дайрч гардаг булан болоодохлоо. Тайзан дээр судлаач Ганаа болон Түүх хоёрын зодооныг үзэх амттай юм аа. Судлаач гуай үнэхээр miserable байна аа, тэгсэн мөртөө тэнэгтээд улангасаад дайраад байх юм. Нөгөөтөх нь тоож байгаа ч юм алга. За тэр зодооон яахав, гол нь аль алиных нь бичээд байгаа бол маньдаа үнэхээр агуу агуу. Харин зодоон нүдээн нь сайхан давс, амтлагч, даруулга юм уу даа. Нэг сумаар хоёр туулай, хэ хэ.
Ganhuyag gedeg hunii dotor zov hon os honzon l ergeldej bna. Yun sudlaach
Баабарын захиалгаар бичдгээ больмоор юм даа.
Үнэнийг сонсох хэцүү байна уу?
Зүүдээ ярих гээд,хулгайгаа гэгчээр "худал,үнэн юм эвлүүлж ховсддог" эрдмээ илчилж орхив уу даа? Санааны чинь мухарт "тархи угаах ажиллагаа" тодхон харагдах юм.
Чи зөв ойлгосон байна, би бол тархи угаагч. үүнийгээ би нуухгүй. Цаашдаа ч би тархи угаана. Энэ бол миний хийх ёстой ажил. Ингэж байж монгол орон хөгжлийнхөө зөв зам руу орно. Өрнөдийн орнуудад бараг цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагчдын мэддэг асар энгийн зүйлийг, асар энгийн үнэнийг манай айхтар мундаг толгойтой эрдэмтэд нь огт ойлгохгүй байна. 70 жил тархи угаасны хэрэг гарсан байна шүү.
Миний тархи угаалт Ганхуягийнхаас ямар ялгаатай, миний ховсдолт Ганхуягийн ховсдолтоос ямар ялгаатайг би та нарт аяндаа харуулна. Бүр тархины бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим, механизмыг тайлбарлаж байгаад ярьж өгөмз. Үүний дараа Ганхуяг хэрхэн ажиллаж байна, би үүний эсрэг яаж ажиллав гэдгийг жишээгээр харууламз. Ер нь үүний цаана сэтгэлзүйн дайн явагдаж байгааг зарим хүмүүс анзаарсан биз. Харин би одоо сэтгэлзүйн дайныхаа тактикийг өөрчилсөн. Яагаад гэдгийг дараа тайлбарлана.
Ямар үхснийх нь дайн майн. Чамдаа л дайн байдаг юм байгаа биз. Надад бол би ажлаа зүв зүгээр хийгээд чи миний бэлэн ажил дээр худлаа хуцаж л байна ш дээ. Чи өөрө юу ч хийгээгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Харин жинхэнэ дайн хийе гэвэл комментийн үхээнц хэлбэрээс гарч нэр усаа хэлээд эр хүн шиг ил тод байх ёстой. Ингэж би олон удаа хэлсэн. Гэтэл чи муу үхээнц, арчаагүй, амь нь хаа байгаа гэмээр, өөдгүй, зориггүй, хулчгар новш гарч ирдэггүй биз дээ. Судлаач Х.Д.Ганхуяг.
Улаан булангаас гарч ирсэн тамирчин Ганхуяг бүсэлхийнээс доогуур цохьсон учир шүүгч түүнд сануулга өгч нэг оноогоор торгов.Одоогийн байдлаар хөх булангийн тамирчин Түүх рингэн дээр баашлаад хэвтэж байна.Шүүгч 1, 2, 3, ,....8 тоолоод За бос бос!!!! Анхаар Бокс!!!! гээд тоглолтыг үргэлжлүүлэв гэх мэтээр ажилладаг нэг шүүгч та хоёрын дунд байх хэрэгтэй юм байнаа :-)))))))))
Ganhuyag 10 jiliin omno haraal helj, hun doromjilddogui baisan baina
Тулаан явагдсаар,харин энэ удаа бол Ганаа судлаач туухийг унагаачих шиг боллоо,тэр айхтар шинжлэх ухаан минжлэх ухаан аналитик талаасаа биш жинхэнэ унэн,факт талаасаа гэх юм уу даа,тиймээ,Н.Энхбаяр гэнэтхэн нэг едер л хадны мангаа болчоогуй,наамбар ван болох хуртлээ явсан амьдралыг нь ,тэр уеийн Хоршоолол нийгэмлэгийн зааланд сагс тоглоод гуйж байсан баньдаас ,соёлын сайд/тэр уед арай сайд гэдэггуй уе байсан/хурсэн уе,тэндээс огцом ендер авсан туухийн агшинг бараг енгетеер ярих гэрчууд зендее бий,эдгээр хумуус Ганаа судлаачтай бугд санал нийлэх байх гэдэгт эргэлзэхгуй байна,бараг Цагаан Шонхорын Энхтайван Авдрантын шоронгоос бичсэн захидалдаа Намбар гуайн хуухдийг хэн бэ гэдгийг тодорхойлоод егсен ,энэ захидал бараг таны дээрх нийтлэлтэй ойролцоо хугацаанд сонинд нийтлэгдэж байсан шиг санаж байна
"Түүх" харин хэл шинжлэлд улаан нойл гэдгээ харууллаа. Би өөрийн чинь түүх болон нийгмийн сэтгэлгээний талаар бичээд байгаа юмсыг чинь овоо үнэлдэг. Хэл шинжлэл талдаа бол ч харин би чамд баавгай юм байна.
Nadad taalagdlaa. Talarhaj baina. Neg nemeh zuil gevel Enhbayar yu hiij tuluvluj baigaagaa il tod, todorhoi, oilgomjtoi medeeldeggui baisan. Tiim uchraas humuust ene medeelliin burheg manan dund yu ni zuv, yu ni buruug ni olj yalgahad berh hezuu baisan. Ene bol tuunii daranguilagch bolohdoo ashiglasan arga baih boloh yum. Neg yosondoo medeelliin sistemiig neg musun untuulsan.
Удирдагчийг бурханчлах нь Монгол тер,туунийг бурдуулэгч ундсэн хэсэг-МАХН-ын терелх лай ланчиг байв.Энэ нь бусад намуудад ч адил хамаарна.Монголчууд бид энэ ёрын зангаа хаяхгуй бол Монголын нийгэм,монгол менталитет нь дарангуйлагч теруулэх хамгийн шимтэй херс цаашдаа ч байх болно.Сайхан хэлсэн байна,гэхдээ миний бодлоор монголын менталитет нь монголд Путин шиг дарангуйлагч теруулнэ гэхээсээ илуу Украины Янукович туунийг тойрон хурээлэгч авилгачид шиг типийн хумуусийг бий болгох шалтгаан болоод байгаа юм биш биз гэсэн санаа л даа,энэ нь аль намд харьяалагдана
Baabar hemeeh nobsiig haa gazar ni nam darah bolno!Baabart haraagdaad yheheeseen emne Baabariig namnaj baij eed bolno!!!!ardchilaliin ner barij Bank dampyyryylaj ikhe bayjsan araatan Baabariig ystgaj baij hoidohoon yzne syy!!!Mongolchyyd aa!!!ta bidnii 50-aas dees nasniihan yhej dyysaj baij Mongol zebersine gej helsen syy!!!enyynees ilyy doromjlol gej bna uu?tyyniig geriig sydlaarai!!!haa taaraldsan gazar ni namnana daa?hyn helsen ygniihee ezen bolohiin tyld hyzsan yum baigaa biz dee!!!!