Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгаа эхлээд 10 хонож байна.
Замынхаа бараг гуравны нэгийг туулчихсан гэсэн үг. Монголын ардчиллын бэлгэ тэмдгийн нэгэн болсон, өнгөрсөн дөрвөн жил Ерөнхийлөгчийн тамгыг барьсан Ц.Элбэгдорж хугацаагаа дахин сунгуулах гэж энэ удаагийн сонгуульд оролцож байгаа.
Түүнтэй тун ширүүн өрсөлдөх нь нэгэнт тодорхой болоод байгаа Б.Бат-Эрдэнэ бол монголчуудын хувьд амьд домог болсон их аварга, улс төрийн тогоонд арван жил чанагдаж, шударга, ёс зүйтэй улс төрийн зам мөрийг бүтээж, олондоо хүндлэгдсэн улстөрч.
Тэмүүлэл, тэмцлээр намтар түүхээ бичиж, их улс төрийн хатуу ширүүн замд ямагт урагшлах чигийг барьж, ямар нэг хэмжээгээр зорилгодоо хүрч яваа Н.Удвал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй.
Ийнхүү Монголын улс төрийн өчигдөр хийгээд өнөөдрийн төлөөлөл болсон, хүчтэй улстөрчид өрсөлдөж байгаа нь энэ удаагийн сонгуулийн нэгэн онцлог. Өнгөрсөн арав хоногт өрнөсөн сонгуулийн сурталчилгааны өнгө аяс, нэр дэвшигчид чухам юуг зорьж, ямар зүйлд анхаарлаа түлхүү хандуулж байна, тэдгээрийн ард байж, сурталчилгааны PR-ийг тодорхойлж буй хүмүүсийн баримталж байгаа чиг зүг хаашаа хандаж буйг ажигласнаа тоймлох гээд үзье.
Ц.Элбэгдоржид шүтэн бишрэгч хийгээд үзэн ядагчдын хоёр том арми байдаг. Дундаж хэсгийнхэн бараг байхгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд гэвэл лидерийн хомсдолд орсон Монголын улс төр түүний ганцаарчилсан тоглолт хийх том тайз нь болсон.
Энэ тайзан дээрээс тэр үнэхээр том улстөрч, тод лидер мэт харагдаж байгаа ч нөгөө талаас бүхнийг өөрийнхөөрөө шийдэх, шийдвэрийг хэсэг бүлгийн буюу нэг намын хүсэл эрмэлзэлд нийцүүлэхийг оролдсон үйлдэл нь мөнөөхөн зай баригчдын зааг ялгааг улам ихэсгэсэн байж болох шинж төлөв сурталчилгааны эхний арав хоногт ажиглагдаж байна.
Б.Бат-Эрдэнийн хувьд монголчуудын дунд ихээхэн нэр хүндтэй хүн. “Аварга” бол хотын ч хөдөөгийн ч, залуусын ч ахмадуудын ч хүндэтгэлд өөрийн гэсэн байртай болсон эрхэм гэдэг нь илүү тод харагдаж байна.
Нийт сонгогчдын хамгийн багаар бодоход 20 хувийн санал түүний халаасанд байгаа бололтой. Үүн дээр МАН-ын гишүүд, дэмжигчдийн хувийг нэмэх юм бол тэр одоогийн Ерөнхийлөгчтэй ана мана үзэлцэх нь хэнд ч илэрхий байна.
Н.Удвалд МАХН-ыг дэмжигч хийгээд Н.Энхбаярыг өрөвдөгчдийн 10-12 хувь байх болов уу. Мэдээж хэрэг, эмэгтэйчүүдэд тэр итгэж байгаа байх. Хэрвээ хүүхнүүд түүнийг дэмжсэн шиг дэмжиж чадвал Монголын нийт иргэдийн 51 хувийг бүрдүүлэгчид дотроосоо анх удаа “хаан суудал”-д нэр дэвшигчийг гаргаад ирэх боломжтой.
Гэхдээ эмэгтэйчүүд бүгд түүн рүү ханарах, Монгол Улс бүсгүй Ерөнхийлөгчтэй болох цаг хугацаа арай л болоогүй болов уу. Гэхдээ эмэгтэйчүүдээс анх удаа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь түүнийг үнэлэх, хүндлэх нэг шалтгаан мөн.
Ц.Элбэгдорж болон түүний сонгуулийн штаб Улаанбаатар хот руу, залуус руу түлхүү анхаарал хандуулж байгаа нь илэрхий байна. Твиттер, фэйсбүүк, вэб сайтын ертөнц зорилтот бүлэг мөн боловч тэнд байдаг нь хэд, байдаггүй нь хэд болохыг эрхбиш тоолж үзсэн байлгүй дээ.
Өмнөх сонгуулиар хөдөөд ялагдсан ч хотод авсан саналын ахиугаар ялсан нөхцөлийг бататгах нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой. Б.Бат-Эрдэнэ одоогоор хот, хөдөөг хослуулан аялж буй.
Түүний улстөрчийн өнгө төрх, Монголын улс төр, нийгэмд дутагдаж буй шударга ёсыг бэхжүүлэх, хөгжил дэвшилд хүрэх замын бартааг арилгах энгийн хэрнээ ойлгомжтой үг яриа нь сонгогчдын “Аварга маань яах бол” гэсэн болгоомжлол, хүлээлтийг эвдэж чадаж буй бололтой.
Ялангуяа намчирхал, талцлыг таягдан хаях, нэг намаас бүрдсэн засаглалд тэнцвэр тогтоох, “цэвэр” улс төр хийх зорилгыг нь сонгогчид талархан хүлээж авч буй. Гэхдээ түүнийг хот хөдөөгийн хаана ч хүндлэн хүлээж авч буй нөхцөл байдал Бат-Эрдэнэ гэдэг их аварга руу хандаад байна уу, төр түшсэн улстөрчийн ухаан бодол, ноён нуруу, шударга байдалд хаяглагдаад байна уу гэдгийг ялгахад жаахан төвөгтэй байна.
Н.Удвалын хувьд хоёр том өрсөлдөгчидтэйгээ үнэхээр хүч тэнцвэргүй тулаанд орж буй нь үнэн. Нөгөө талаар нэр дэвшигчийн хувьд нөгөө хоёроосоо давж гарах онцлог хийгээд хүчтэй тал илэрч гарахгүй байх шиг.
Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл ерөөсөө л намын даргаа ялаас чөлөөлүүлэх зорилготой юм байна гэсэн буруу ойлголт төрж, мухар нүх рүү хөөгдөж мэдэхээр байгааг анзаарч байгаа гэж найдъя.
Ц.Элбэгдоржийн “Ерөнхийлөгчөө дэмжье” гэсэн сонгуулийн уриа нь Монгол Улсын Төрийн тэргүүний албан тушаалыг өмчилсөн мэт харагдуулж байгааг тэд анзаарахгүй, анзаарсан ч үл тоосоор байна. Үүний оронд “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн уриа илүү энгийн, ойлгомжтой, наалдацтай байж магадг үй юм.
МАН-ын “Хүчирхэг Монголын төлөө” гэсэн уриа мөрийн хөтөлбөртэйгээ ч, нэр дэвшигчийнхээ хувийн шинж чанартай ч сүрхий авцалдаж байгаа. Харин “Эвийг эрхэмлэнэ. Зөвийг дэмжинэ” гэсэн уриа арай л хуучинсаг, сулхан сонсогдож байна.
Гэхдээ зөв мессежээр тордож чадвал бас ч боломжийн байж мэднэ. “Тэр хэлсэн. Хэлснээ хийсэн” гэх сурталчилгааг бусдын яриагаар дамжуулан олонд хүргэх гэсэн нь тун боломжийн сэдэл мөн ч тэгтлээ оновчтой болсонгүй. “Яагаад Ерөнхийлөгч маань өөрөө хэлж ярьж болдоггүй юм бэ” гэсэн нэхэл энэ мессежийн араас дагаж буй.
Түүнчлэн “Хэлсэн бүхнээ хийсэн” гэж үү? гэсэн эргэлзээ төрүүлж, зорилго нь эсрэг үр дүн тээж болох юм даа. Тэр өөрөө нэг их ил гарахыг хүсэхг үй, хүүхдийн гутал худалдаж авч, өрхийн эмч нарт “хайр зарлах” төдийхнөөр хязгаарлаж буй нь цаг үеийн тактик юм болов уу.
Ер нь бол Ц.Элбэгдорж гараан дээрээс давуу нөхцөлтэй гарсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль одоогийн Ерөнхийлөгчид илүү таатай үйлчилж байгааг олон жишээгээр баталж болно. Нөгөө талаар бүрэн эрх нь хүчин төг өлдөр үйлчилж байгаа Ерөнхийлөгч давуу эрхээр хангагддаг нь бичигдээгүй хууль.
Засаг, төрийн бүх эрх нэг намын буюу Ц.Элбэгдоржийн нэр дэвшсэн намд харьяалагдаж байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй. Энэ бүх давуу талдаа эрдсэн маягийн сурталчилгаа Элбэгээгийн штабаас явсаар байна.
Хэдийгээр аливаа амлалт өгөхийг хуулиар хориглосон ч Дорнодод 40 тэрбум, хүүхэд төрүүлсэн эхэд цалинтай чөлөө өгөх гэх мэтийн нарийн яривал Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд огт хамаагүй амлалт өгсөөр байгаа.
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө телевизийн нэвтрүүлэгт оролцсон, оюутны тэтгэлгийн карт дээр нэрээ бичиж тараасан, номоо бэлэглэсэн гэх мэт хууль зөрчсөн нь хэнд ч илэрхий үйлдлүүд цаашид ч давтагдах шинжтэй.
Элбэгээг дагаж яваа сайд нар 2000-2004, 2004-2008, 2008-2012 оны буюу МАН-ын, хамтарсан Засгийн газруудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Ерөнхийлөгчид наахыг оролдож буй нь гэнэн л харагдаж байна.
Ерөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх үүрэг, үйл ажиллагааг ингэж дэлгэсэн тэрлэг шиг болгож болохгүй биз ээ. Өрсөлдөгчөө үгүйсгэх, гүтгэх оролдлого ч илэрч байгааг нуух хэрэггүй.
Арван жил парламентад сууж, хууль тогтоох засаглалд боловсорч мэргэжсэн Б.Бат-Эрдэнийг “бөх” гэдгээр нь ялгаварлах санаархал хол явахгүй л болов уу: Монголчууд бөхөө дээдэлдэг, тэрэн дундаа Б.Бат-Эрдэнэ бол нэгэн цаг үеийг эзэгнэсэн, монгол бөхийн түүхэнд тодорсон хамгийн гайхамшигтай их аварга.
Хүссэн болгон аварга болдоггүй. Аварга болно гэдэг зөвхөн биеийн бяр биш, ухааны бяр байдгийг монголчууд сайн мэднэ. Ёс жудгийг эрхэмлэдэг, зөв эгэл амьдралын хэв маягийг баримталдаг, хэзээд ноён нуруутай, шударга байж чаддаг, намчирхдаггүй гэх мэт өрсөлдөгчийнхөө давуу талыг баллуурдахыг оролдох нь тийм ч оновчтой сонголт биш болов уу.
Нэр дэвшигчдийн сурталчилгааны өнгөн дээрээс олон нийтэд хамгийн түргэн хүрч чадсан Б.Бат-Эрдэнийн “Нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр” гэсэн үгийг мушгиж, “Юу ч хийдэггүй хүний гар цэвэр байдаг” гэх хүүхдийн гэмээр өгүүлэмжийг хүлхэх буюу үндэс угсааны хүчин зүйлүүдтэй хүчээр холбохыг оролдох нь сайнаасаа саар үр дүн дагуулж таарна.
Ерөөс аливаа буруу үйлдэлд холбогдоогүй, нам дамжсан эдийн засгийн бүлэглэлд автаагүй, албан тушаал, авах идэхэд шунаагүй тийм хүнийг л монголчууд эрж хайж, дэмжиж түшиж байгаа нь хэнд ч ойлгомжтой билээ.
Ийнхүү “Цэвэр”- ээс цэрвэсэн PR цэц муутай л байх шиг. Судалгааны дүнгээс үзвэл Ц.Элбэгдоржийн сурталчилгаа хуваарьт цагаасаа хэмжээний хувьд хамаагүй их байна гэнэ. Энд мөнгөний хүчин зүйл үйлчилсэн байж магадгүй гэж хардаж байгаа юм билээ.
Гэхдээ “мөнгөөр зодох” санаачилгыг Элбэгээ Ерөнхийлөгч гаргаагүй нь ойлгомжтой, штабынхны хийж буй ажил биз ээ. Уг нь гарааны давуу нөхцөл, нэлээд дээгүүр байсан рейтингээ тууштай хадгалсаар барианд орохыг зорих нь илүү зөв зам байж болох юм даа.
Сүүлийн үеийн мэдээгээр Б.БатЭрдэнийн рейтинг тасралтгүй өгсөж, тэр хэрээр Элбэгээгийнх уруудаж, Удвалынх байрандаа байсаар байгаа гэнэ. Гэхдээ бариа хүртэл бас ч зай байна.
Үлдэж буй хугацаанд сонгуулийн хийгээд сонгогчдын цаг агаарыг зөв тандаж, түүнд таарсан барометр хэрэглэж, бодит байдлыг зөв мэдэрч чадсан нь л барианд түрүүлж орж таарна.
Өнөөгийн байдлаар бол Ц.Элбэгдорж, Б.БатЭрдэнэ хоёрын хооронд л гол тулаан болох нь нэн тодорхой байна. Харин сонгууль нэг шаттай болох уу, хоёр шаттай болох уу гэдэг нь эмэгтэй нэр дэвшигч Н.Удвал сонгогчдыг хэрхэн татах, хэдэн хувийн санал авахаас хамаарах бололтой.
С.Бямба
Эх сурвалж "ӨНӨӨДӨР" сонин
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Тун дажгуй голы нь олсон дугнэлт байна. Бидэнд одоо цэцэрхэл, хийрхэл улс тор намчирхал хэрэггуй. Чин сэтгэл эв нэгдэл л хэрэгтэй. Харин ч ийм байдлыг стандартын бус засгийн газар тодорхой хэмжээнд бурдуулсэн. Тууний ур ашгийг ард тумэн амсаж эхэлсэн. Хэдийгээр энэ сонгууль засгийн газрын урд омнэ нь байгаагуй хучирхийлэлийн доор нэг намын торийн албадын хумуусээс бурдсэн сонгуулийн хороодын гар доор явагдах гэж байгаа болов ч ард тумэн л сонголтоо хийх болно. Улс торийн ухамсартайгаар, аль нэгэн хучнийй нолоолэл, элдэв арга мэхэнд автахгуйгээр зовхэн оорийнхээ, нийт ард тумний эрх ашгийг л бодож сонголтоо хийх нь чухал. Энхбаярын амиа бодсон очуухэн эрх ашгийг Элбэгдорж хууль шуухээ ашиглан намыг нь хууль бусаар хоер хуваасныхаа ур шим ургацыг хурааж авахаар гэдсээ элэн маадайж суугаа. Оорийгоо еренхийлэгч болчихын чинээнд салхилж яваа Удвал авгай туунд нь тун ч их тус хургэж тос нэмж яваа л даа. Гэвч монголын ард тумэн эрийн хийморь, торийн нурууг товшин атгаж чадах жинжэнэ монгол эрийн гарт атгуулж оорсдийгээ аварна гэдэгт найдна.
Elbegdorjiin hamgiin sain chaddag zuil ni shou hiij ard tumendee hooson syurpriz barih. Helj baigaaa zuil hiij baigaa uildel ni ashigtai ch bai ashiggui ch baih hamgiin gol ni humuusiin anhaarliig oor deer tataj ooriinhoo tuhai yaria uusgeh ni chuhal. Am ajil hoyoriin zoruug gaihamshigtai uzuulj chaddag uchraas busad uls torchid bolon muuluulj baigaa humuus ni uund toohoo ch bolison. Aan nogoo zan ni l hodoljdee l gej harna. Harin ene ni ard tumnii huvid "zagatnasan gazar ni maajsan shig" saihan bolno doo. Gevch suuldee manai eronhiilogchiin teneg shou baijee l geed ongorno. Gehdee tuunii shound humuus huurtsaar l baina. Uls orniihoo toriin terguund dorvon jil baihdaa ene hun yu hiiv dee. Avligal,yaduural,utaa yag l baidgaaraa ulam l lavshirsaar l baina. Ter hunii huvid uuniig arilgah chin husel ugui yum shig. Dahin eronhiilogch boloh gantshan husel ni tuunii uhaanii buren ezemdjee. On garsnaas hoish uls toriin shougaa idevhjuulj ehelsen. Argagui dee odoo eronhiilogchiin songuuli oirtoj baigaa hoino. Odoo barag noir ni hurehgui dogdlon baigaa biz. Ongorson jiliin naadmaar "Mongol yosolgoo" gej mangar yum sanaachlaad ooroo bichlen uzuulj baisniig sanaj baigaa daa. Yag l alia salbadai shig. mongolchuud tegj yosoldog gej haanahiin yamar chotgor ni tuunii chihend shivnechihsen yum bol. Ongorson namar televizeer hicheel zaahdaa tuuniigee tailbarlahdaa "Ene yosolgoonii utga ni garaa delgeed baij baigaa ni yag manai ulsiin gazriin zuragtai adilhan haragddag yum. Tiimees l ingej yosoldog" geh uhaanii teneg tailbar hiij baisan sanagdana. Tend suuj baigaa huuhduud ch yugaa medeh ve dee. Iim tom bolson hun hudlaa yarina gej bodohgui shuu dee. Ter tusmaa ulsiin eronhiilogch Amerikiin Harvardad surguuli togsson hun bur ch hudlaa yarina gej tosoolohgui. Tegehed ter nohor tav alhahiin hoorond l hudal zalj baidag. Mongoliin gazar nutag taslagdaj huvaagdsaar 2000 jiliin tuuhendee hamgiin baga tuvshindee baigaag ene hun medej baigaa bolov uu. Esvel oor sanaa ene hund baina uu? Odoo eronhiilogchiin songuuli boloh gej baina. Manai eronhiilogch Elbegdorj yamar shou hiih bol gehees l zugeer suuj chadahgui. Odoo barag l buh tolovlogoo stsenaraa gargachihaad beltgel ajlaa hangaj baigaa baih. Helemgii dolomgoi eronhiilogch maani yarij baigaa shigee yumiig hiideg baisan bol Mongol oron onoodor avligagui,yaduuralgui,hund surtalgui uls boloh bailaa. Gevch yu ch hiihgui baigaag bodohoor uur buhimdal torno. Er ni manai eronhiilogchiin marzan shounuudaar hoshin shog hiivel yostoi saihan jujig bolno doo. Yamar ch baisan hed ch uzsen uidahgui gedegt barisan ch aldahgui. Eronhiilogch maani shine jileer 31-nii oroi svv uudag harin ard tumen ni arhi uudag. Tsagaan saraar bas cvv uu geh yum bolov uu? esvel oor yum bodood olchihson bolov uu?
Ene S.Byamba neeree shaaj aldaj baina daa hehehe savaachih yum aa
Хар хайрцаг байхгүй тохиолдолд Эсвэл гараар тоолбол Бат-Эрдэнэ 90 хувь Удвал 6 хувь Элбэг 4 орчим хувьтай л гарна ш дээ
чи мундаг гартай юм байна валютын захынх биш биз