sonin.mn

 

Хэдхэн хоногийн өмнө "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн, ИЗНН-ын дэд дарга Х.Бат-Ялалт өөрийн намаа ардчилалын зарчмаар явахгүй байна хэмээж намаасаа гарч шинэ "Нэг Монгол хөдөлгөөн" гээчийг байгуулж байгаагаа мэдэгдсэн.
 
 
Өөрийн болоод өрөөлийн намын зарим гишүүд ч шинэ хөдөлгөөнд нь нэгдэж орж байгаа тухайгаа ярьж байсан. Гэтэл намын дарга С.Оюун "Манай намаас мянга, зуугаараа намын гишүүнээс татгалзаагүй. Зарим хүн хэвлэлийн бага хурал хийгээд тэгж ярьж харагдана лээ.
 
 
Тэд бол өнгөрсөн жилийн сонгуулийн өмнө манай намд элссэн хүмүүс. Тэднийг намаас гарч, орохыг нь үгүйсгэхгүй. Яагаад гэвэл намд элсэж бас гарах нь тэдний эрх. Хэдийгээр таван хүн суугаад 1000 хүн намаас татгалзсан тухай ярьж байгаа ч бодит байдалд нэг ч хүн гараагүй.
 
 
Харин тэр хүмүүс өргөдлөө өгөөгүй ч намаас гарсан гэж ойлгож байна" хэмээн ярьж байна. Тэгэхээр ИЗНН-ын дэд дарга Х.Бат-Ялалт намаасаа гарах өргөдөл ч өгөөгүй байж бусдын сэтгэл зүйгээр тоглож шоу хийсэн болж таарч байна, шударга л бай л даа.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”