Хотын даргын зөөлөн сэнтий, түүний үнэ цэнэ хийгээд эрх мэдэл, эд хөрөнгийн өлгий
Улаанбаатар хотын "дарга" хэмээх энэ эрх мэдлийн сэнтий бүр 1924 онд анх буй болж, түүнд заларсан анхны хүн бол Моононгийн Баяр ажээ. Санжийн биш шүү. Баяраар эхэлж Баяраар дуусах Монгол юм уу хаашаа юм бэ.
Миний мэдэхээр УБ хотын даргын энэ суудал БНМАУ-ын үед тийм ч эрэлт хэрэгцээ, нэр хүндтэй алба биш байлаа.
УБ хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга хэмээн дуудуулж байсан энэ албанд 1978 - 1990 онд Самбуугийн Мөнхжаргал гэгч заларч байсан. Дээр нь хотын намын хороо гэж том байгууллага МАХН-ны Төв Хорооны Улс төрийн товчооны /УТТ/ гишүүн Алтангэрэлийн удирдлага дор данхайж байсан учир түүний сүүдэрт ажлын албыг нь залгуулагч АДХГЗ-ны дарга ёстой "яршиг" л байлаа.
Үе үе болох том баяраар Ленин, Сүхбаатарын бунхан, Лениний хөшөө, Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд УТТ цэцэг өргөхөд л С.Мөнхжаргал нийслэлийн иргэдийн төлөөллийн хамт их жагсаалын сүүлчийн эгнээнд зогсох нь шоовдор аятай байж билээ.Миний бие тэр үед ГЯЯ-ны Ёслолын хэлтэст ажиллаж байсан учир сайн мэдэх билээ.
Жил гаруй ажиллахад Ардын хувьсгалын 60 жилийн ой, Сансрын хамтарсан нислэг, Герман социалист бусад орны том дарга нарын айлчлал гээд чамгүй олон нүргээнт ажил зохион байгуулалцсан. Энэ тухай санахаар Гадаад яамны буурал Нацагдорж, үе үе морилдог байсан их хүн Цэдэнбал дарга санаанд буудаг юм. Жаахан хадуурчихлаа.
Тийм ээ, С.Мөнхжаргал дарга нэг тиймэрхүү үүрэг рольтой мэт харагддаг байсан ч 1990 онд албаа өгөхдөө тэр үед нүдний гэм байсан хувийн 5 давхар барилга бүхий зочид буудал, зоогийн газартай буусан юм даг. Тэр үеийн дарга сэтэртэн болгон Мөнхжаргалын Зочид буудалд очиж, ууж идэн, уушиг зүрхээ архи, адал явдалд зориулдаг байлаа. Тэгэхээр тэр үеийн УБ-ын ажлын алба ч гэлээ чамлахаар чанга атга гэгчээр их унацтай байсан байгаа биз.
За тэгээд түүний дараа зүсээ хувиргасан АДХГЗ-ны даргын алба Ардчиллын УБ-ын хотын захирагчийн сэнтий болж, Лхамсүрэнгийн Энэбиш тэр суудалд морилсноос хойш ёстой эрх мэдэл эд агуурсын өлгий гээч боллоо. Өгөөжтэй,ээлтэй байгаа биз. Энэбиш энэ албанд очоод эрдэнээр гэрээ, эхнэр хүүхнээр биеэ, эрх мэдлээр өөрийгөө чимсэн юм. Тэр үеийн тэргүүн зэргийн каш баянаараа МАХН-ын дарга, Ерөнхийлөгч Энхбаярын дараа жагсаж, бүр УИХ-ын даргын суудалд данхайж байлаа.
Урт насалсан бол тэрээр Монголын дараах Ерөнхийлөгч мөнөөс мөн байсныг бараг хүн болгон хэлнэ дээ.
Дараа нь Баасанжав, Наранцацралтыг дамжиж, тэдэнд ихээхэн өгөөжөө хайрлаад алдарт М.Энхболдын хаанчлалд ирсэн юм. Тэгээд юу болов? Хүн болгон мэднэ. УБ хотын бараг зай болгон өндөр үнэ, хээл хахуулиар зарагдан, эзэн М.Энхболд баяжив. Ганцхан жишээ дурдахад Гадаад яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, эдүгээ ГХЯ-нд захирлын алба хэнэг ч үгүй хашсаар буй, төрийн хуулиас дээр аж төрж, АТГ-ынхан "яршиг даа" гэдэг, "хүүхэн" хочтой, эдүгээгийн "Буурал" Алтангэрэлд орон сууцны хахууль өргөж, 4- ийн дөрвөн жолоочоо гадаадад суугаа Монголын Дипломат төлөөлөгчдийн газарт жолоочоор шахаж байсан, тэр үеийн барлаг хахуульчин, тэрбумтан сайд, гэмт хэрэгтэн, оргодол Бадамжунайгаас аваад тэдэнд ойртсон болгоныг тэрбумтан болгосноос гадна хаан М.Энхболдыгоо МАХН-ын босс, Ерөнхий сайд, УИХ-ын даргын суудалд чирч ирсэн юм даа.
Тэгээд болоогүй ээ, түүний дараа алим Батбаяр, Билэгт, Мөнхбаяр нарыг тэрбумтан болгоод ардчиллын гэх Үүлд шилжиж, тэрээр газрын наймаа бас бусдаар ихээхэн цүлийсэн дээ. Түүнээс хойш Нийслэлийн Засаг Даргын суудалд хүн болгон чихэлдэх болсон. Ардчилсан Монголд аугаа их эрэлттэй, арилжааны алба болсон доо.
Энэ их мөрөөдлийн сэнтий Амарсайханыг Зайсангийн "хаан" болгоод Сумьяабазар аварга УИХ-ын гишүүний суудлаараа дэнчин тавин байж, түүний гарт орсон юм шүү дээ.
Ардчилсан гэх энэ Монгол Улсад Намын, МАНАН-гийн дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудлын дараа орох, эд мөнгөний талаасаа тэргүүн зэргийн суудал бол УБ хотын Захирагчийн сэнтий гэдэг нь 100 хувь батлагдсан юм.
Хөрөнгө мөнгөөр бялхаж, хүүхэн шуухнаар дүүрсэн энэ сэнтийг ховхлох аавын хүү, ээжийн охин өнөөдөр төрөөгүйгээс гадна АТГ, шүүх засаглал ёстой түй чёрт май!
Энэ суудлын үнэ цэнийг өнөөдөр ногоон автобусны ноцтой хэрэг батлаж ид яригдаж буй тул би энд нурших илүүц биз ээ.
Бүхэл бүтэн гурван улс оролцсон 800 ногоон автобус, 800 тэрбум төгрөг гэдэг бол зүгээр л мөсөн уулын толгой шүү дээ.Цаана нь хэнд ч мэдэгдээгүй хотын захиргаа багаараа хамтран хуссан үй олон тэрбум байгаа нь мэдээж. Түүнээс бус аварга Сумьяа тийм ч амар сэнтийгээ орхихгүй. Цаана нь наймаанд явсан УИХ-ын гишүүний сэнтий хэмээх нэхэл дагалтай, тэрбум тэрбумын сэнтий байсан гээд бод доо. Тэгэхээр Сумьяабазар зайлсны цаана том наймаа, их хэрэг нуугдан хоцорлоо.
Ногоон автобусны буян нь энэ бөгөөд нийслэлчүүд "амны хишиггүй"-гээс гадна хамрын ханиаднаас энэ өвөлдөө л лав салахгүй нь дээ. Өөрөөр хэлбэл "хамрын хишиг" алга Улаанбаатарчуудад, 4 улиралдаа л утаатай манантай, ууртай уцаартай.
Ядаж суухад ярь гэгчээр Гуулин улсын дампуурсан Daewoo бас юу ч билээ. Гутлаа чирсэн гуйранч хоёр солонгос бас яах ч билээ. Ядрахад хүн болгон дээрэлхэнэ. Задарсан Монголын зүдэрсэн ардыг дээ хөөрхий.
Харин Ерөнхий сайд Оюунаа аргаа барахдаа үеэл Нямбаатартаа Засаг даргын сэнтийг бэлэглэж байна уу? эсвэл их зүтгэсэн юм надад хөөрхий, авьяас чадвар нь тодрог, ахиухан бас хусаг гээд эд хөрөнгө, эрх тушаалын өлгийд залж байна уу.
Мөдхөн тодроно доо, Монголын хэрэг удах биш.
Сэр хийлгэх нэгэн эргэлзээ бол НЕМОБААТАР яагаад УИХ-ын хийгээд Засгийн газрын өндөр суудлаа тийм амархан өгөхөд хүрэв.
Тэгэхээр л энэ хотын захирагчийн зөөлөн сэнтий эрх мэдэл, эд хөрөнгийн өлгий гэж батлагдаад байна даа.
Дөрвөн уулын дунд таван гамшигт нэрвэгдсэн Их Хүрээг авраач, Богд уулын их савдаг Хангарьд минь ээ!
Нийтлэлч, дипломатч Т.Залаа-Уул
Намрын дунд сарын сайн өдөр
Сэтгэгдэл0
Маш мега төсөл хэрэгжүүлэх гэж бна. Тэгээд сольж бна. Дундад улс хөдлөх шиг боллоо. Нэг тулгуурт зам метро гээд том мөмгө үнэртлээ
Энэ одоо япон, солонгосууд шиг бөхийж тонгоож яаж маяглаад жүжиглээд байгаа нөхөр вэ..
Ингэж уучлал гуйх нь хамгийн хялбар утга учиртай ёслол мөн л дөө. Анх их аврага давгадорж монголд энэ ёсолгоог оруулж ирсэн юм.
1921-оноос Монголд бөхөлзөхийг устгасан юмсан, одоо эргээд бөхөлздөг болох нь дээ
3 terbum dollariin LRT gej gants shugamtai train zutguuleed baraagui. Nereer ni yarmagt baahan ailiin gazar deeremdeh geed... Estoi vil ni irnee ene sumd
номыг нь сураагүй бол ёсыг нь сур гэж үг байдаг юм. гаднынхнаас ёсыг нь сайн сурчээ, кккк тонголзоол
Too good an article. Just stirring a TIP TIP TIP of the iceberg. Actually Nianbaatar is saying GOODBYE to politics but he can't avoid any of the lawsuits domestically n internationally. Deeply connected with crimes starting with unlawful Coal Gold Copper Theft n Other types of "REAL" Money Laundering Deeds, I guess. Plus power abuse, treasonous acts, RUTHLESS, TOO RUTHLESS HUMAN RIGHTS VIOLATIONS repeatedly conducted. Very similar with Genocidal crimes.
Everyone should be aware of the Definition of Genocidal Acts stated in the Int'l as well as in the US laws. Pay more attn to the very wording of the expression "National" n have your judgement, argument n opinion. Thanks.
Next humanoid to say Goodbye to Politics is Ouyk, I suspect. He will do it BY HIMSELF without any pressure. It's regretful, very regretful of course but unfortunately no way out. I must confess he was good at times, when he is on his OWN.
ЦИРК өгсөн үү ? Луйварчин бөх
Өгөхгүй ш дээ.авсанаа тавьдаггүй,суудлаасаа босдоггүй нөхөд
Данх МАНын том хулгайг илчлэх дөхсөн маанаг Сумьяаг бушуухан зайлуулж өглөө,
Хардах эрхтэй гэх үгийн дор монголчууд солиорч өгөх юмаа ,яасан ч хар энерги цуглуулах донтой хүмүүс юм б муу ёр доо. Хардах эрхтэйгээ болиод хар энергээр донтох эрхтэй гэвэл яасан юм бэ
Б.
B.Enhbayariig Huuliin Said bolgomoorgui ESERGUUTSEJ b. Ter Niangiin seglesen yaamnii baasiig ceverleh bish REFORM hiih estoi. Undsen huuliin Tsets, Deed dood Shuuh-uudiig tsegtsleh ,prokuror...g.m. OLON ajil b. Getel Enhbayr maani suhurch unaad, "undur" geh nerneesee tsaashgui NEGEN bolchihov uu, YAAV??? Uul ni Tuund zoriulj ontsgoilon GANTSAARCHILSAN, 3 sariin "VERY VERY VERY INTENSIVE" orchin ueiin huuli zuin KURS zahialsan umsan.
Төвдүүд шиг дандаа л сайн сайхан юм яриад байвал төвд шиг болдог учираас л тэр.
Хулгайчдын эрлэг Нямбаатар одоо хотоо цэвэрлэхээр ирлээ хулгаруудаа
горьдсон чинь голондоо гозойдог чинь цавиндаа
Залаа гэдэг хүн салаа хар санаа гаргаж байна. Сумьяаг соль гэх юм солихоор боль гэх юм. Яах болж байнаа энэ үхэр монголчууд
Авлига хорооллыг нураах зориг зүрх Нямкаад байхгүй дэ ! Грашуудыг буулгаж газар цэвэрлэх их зориг зүрх Нямбаатарт байхгүй дэ !
Логиктэй шинжил
Хотын хөгжлийн талаар Улаанбаатарт амьдран суугаа хүн бүр анхаарал тавьж байж л энэ хот хөгжинө. Баримтгүй хоосон хардлага олон түмний эргэлзээг төрүүлж, хөгжлийн саад болж бна. Хардах эрхтэй гэдэг нэрийн дор монголчууд сүүлийн жилүүдэд хэрэлдэх эрдэмд л суралцсан бөгөөд хотын хөгжилд энэ нь нэгээхэн дэвшил авчраагүй нь нүцгэн үнэн. Метро, дүүжин тээвэр байж болох л тээврийн хэрэгслүүд. Төсөл нь байгаад санхүүжилт нь олдвол хэрэгжих л болно.
LRT зүтгүүлээд барсангүйдаа. LRT унац нь юун ногоон автобус
1921-оноос Монголд бөхөлзөхийг устгасан юмсан, одоо эргээд бөхөлздөг болох нь дээ
Нямбаатар нь Хангарьд байх болтугай!
нүдийг нь олж яруу тод өгүүлж. МУ-ын 3 сая иргэд 180 хувь санал нэг бгаа
сумка их өр ширээ хаалгуулж дээр нь юм атгаж зайлж өгч байна уу. тэрнээс биш явахгүй гэж додкоод байдаг гар. хотын альч дарга хангарьдын тахил
erguu muu pizda zailaad haachihiin odoo enenii buglaag uhah hereg bna
Ерөнхийлөгчөө хиртэй дан цамц, шорттой угтаж доромжилж, улмаар п... гээр дуудаж байсан нөхөр дөө, энэ Залаа гээч.
Эргүү юмнуудад тааруулж бга үйлдэл яадгийн
Ёстой л 1 мэддэг хүн бичиж дээ.Арай л дэндүү идэцгээсэн дээ.Одоо тэгээд цадаж болдоггүй л юм бх даа
Метро барих мөнгө орж ирэх сургаар МАН авилгачид бие бменээ алах нээ
Котын даргаааа гэж ийм л ээлтэй ивээлтэй алба болохоор эрх иэдэлд шунагчидын хорхой хүргэм алба байгаам даа ... Ямар сайн даа хөөрхий муу газрын панзчин МИЕЭ хүртэл одоогийн Еөк ХҮҮК-д том байшин бариарай гэж газар хүртэл өгч байхав дээ.Ер тэгээд МАНайхан УБ-хотоор тоглоод дуусгаж байна доо одоо дахиад л сонгуулиар эрх барих нүхээ хайж энэ хотоор тоглох нээ
С.Мөнхжаргал, Баасанжав, Наранцацралт, М.Энхболд, Батбаяр, Билэгт, Мөнхбаяр, Амарсайхан, Сумъяабазар гээд цөмөөрөө хулгайч нар юм бна ш дээ! эд нарыг цөмийг нь яах уу?
Залаа уул гэж энэ нэг нөхөр зайлуул гахай царайлчихаад бас хөөрхий минь их уянгалнаа, тэр өмссөн зүүснийг нь нэг харчихдаа ккк бөөн дур ... ккк
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.