МҮХАҮТ-ын XXI их хурал өнөөдөр болж байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид 13 хүн нэр дэвшсэнээс Т.Дүүрэн, Б.Лакшми нар нэрээ татсан тул 11 хүнээс нууцаар санал хурааж сонголт хийхээр болж байна. Тодруулбал “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд, "Ард даатгал" ХХК-ийн ТУЗ-ийн дарга О.Одбаяр,“Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бямбасайхан, “Ардын тэтгэврийн данс”-ын ТУЗ-ийн гишүүн Б.Гантулга,"Эм Ти Эм Сити Инженеринг” ХХК-ийн захирал Ш.Мөнхсайхан, “Би Тү Брос” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Энхтүвшин,“Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од, “Смартдийл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, “Буян Холдингс” компанийн захирал Б.Жаргалсайхан,“Дабльхилл” компанийн захирал Ш.Төмөрсүх нар өрсөлдөж буй юм.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар яг үнэндээ АПУ, MCS, Монголын залуучуудын холбоо гэсэн гурван байгууллагын дунд өрсөлдөөн ширүүн өрнөж байгаа аж. ҮҮнээс Монголын залуучуудын холбооноос нэр дэвшсэн Ш.Мөнхсайхан одоогийн байдлаар санал хураалтаар тэргүүлж байгаа гэнэ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч өнөөдөр эцэслэн тодроно.
С.Сарнай
Сэтгэгдэл0