АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх өргөн боломж байгааг харилцан илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, “Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглал” болон бизнесийн зөвлөлийг ойрын хугацаанд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Цаашид томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхайн салбар дахь туршлагаа солилцох, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцав.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөснөө энэ үеэр илэрхийлэв.
Сэтгэгдэл0
энд байгаа хасгуудыг шилжүүлэх асуудлыг ярих хэрэгтэй
Mongol bol torson eh oron ni sh dee. Harin end baigaa kazahuud joohon cj gesen setgel zurhtei, niitstei baimaar
Казахстанаас зөв юмыг судалж үзэхэд илүүдэхгүй! Буруу юм ч их бий шүү!!
Мен 32 жыл құжатсыз адам құқығымнан айырылды және еңбекке орыс тіл білмегендіктен орыс тілінде дипломым жоқтығы себеп болды .Өзім Уланбатыр қаламынан екі жылғы еңбек шартымен 1991ж Көкшетау облысында келгенінде қой білмегенім үшін оралман статусын бермей 32 жыл үлкен балам Сайфулла екеміз өлген адам санатында өмір сүрдік. Өте қиналдық қазақстандағы фашистік жүйе 32 жыл өміріміз тас талқан етті. Енді ТУЫП ӨСКЕН ЕЛІМЕ ЖЕТЕ АЛМАЙ жүрмін.
Энэ хоёрын яриа нийлэхгүй ээ, боловсрол, соёлын ялгаа нь даанч дэндүү хол зөрөөтэй !
аливаад эерэг хандлага дандаа сайн юм дагуулдаг, манайд төрж өссөн боловч Казахстан уруу нүүсэн иргэдийн асуудал дээр анхаарч дэмжиж ажилламаар байна гэж хэлээч
Касымжомартад миний гэр бүлийн хүнд асуудлыг хүргье!
Казакстанчууд халуун зунаар эрхий хуруун гарчихсан цооронхой эсгий гутал юм уу бакалан гуталтай хонь хариулаж явбал монголчууд гэнэ гэсэн ойлголттойд би эр нийцсэнгүй учир салаавч өгсөөр 32 жил явна.
Токаев жалайр овгийн хүн юм гэсэн
Тэр чинь казак ч биш оросын хонцынх гэдэгшдээ
Семья Его отец, Кемель Токаевич Токаев (1923—1986), участник Великой Отечественной войны, известный казахский писатель, был членом Президиума Верховного Совета Казахской ССР и Союза писателей Казахстана[70]. Мать, Турар Шабарбаева (1931—2000), работала в Алма-Атинском педагогическом институте иностранных языков. Токаев происходит из рода кушик племени жалайыр Старшего жуза[71][72][73
Миний Казакстан дахь утасны номер ±7 777 192 80 44, +7 701 565 98 00