Их хаан Өгөөдэй нас нөгцмөгц Монгол гүрний дотор хаан ширээ булаацалдах тэмцэл, хямрал эхэлсэн байна. Өгөөдэй, ахмад хөвүүн Гүюгээр хаан сууриа залгамжлуулах дургүй байв. Учир нь Гүюг, Бат хаантай эе эв эвдэрч өөрийн эцэгтэй ч төдий л сайнгүй, зарим талаар нэлээд зөрчилтэй байсан бололтой.
Өгөөдэй хаан өөрийн гуравдугаар хүү Гүчүгээр хаан ширээ залгамжлуулах бодолтой байтал тэрбээр нас барсан тул түүний ахмад хөвүүн Ширэмүнийг хунтайж болгожээ. Гэтэл Ширэмүн их ор суухад хараахан нялх бага байсан нь хаан ширээ булаацалдах тэмцэл эхлэхийн шалтаг болсон байна.
Өгөөдэй хаан өөд болсны дараа их хатан Мэргэд угсааны Туракина, нөлөө бүхий хэсэг ноёд, түшмэдийг Далан даваанд хуралдуулан шинэ хаан өргөмжлөх асуудал хэлэлцжээ. Тэрхүү чуулган дээр чухам хэнийг хаан ширээнд өргөмжлөх тухай тодорхой шийдвэр гаргалгүй Туракина хатанд төр хамааруулахаар тогтжээ.
Туракина, Ширэмүний балчир, багыг ашиглан төрийн эрхийг шууд гартаа авсан байна. Энэ тухай Рашидад-Дин өгүүлсэн нь "Ахмад хөвүүдийн эх Туракина хатан арга заль хэрэглэн, хааны ураг садангуудтай зөвлөлгүй өөрийн дураар төрийн эрхийг эзлэн авчээ.
Тэр элдэв зүйлийн бэлэг шангаар төрөл садан, ноёд түшмэдийн сэтгэлийг татсан учир цөм түүний зүг хандаж эрх мэдэлд нь орсон" гэжээ. Энэ явдалд Өгөөдэй хааны ах дүүс, үр сад болон хуучин түшмэд, Чингисийн угсааны ноёд сурвалжтан нарын олонх нь ихэд дургүйцжээ.
Нэн ялангуяа Өгөөдэй хааны ойролцоо байсан дотны түшмэл, Монгол гүрний баруун этгээдийн их сайд Чингай чинсан, лалын мөргөлт нөлөө бүхий түшмэл Мухамед Ялавач, Өгөөдэйн хоёрдугаар хөвүүн Годан нар бусдаас илүү дургүйцэн эсэргүүцэж байв.
Годан ноёны хорлогдсоны учир
Туракина эн тэргүүнд Чингай чинсанг албанаас нь халж, мөн Мухамед Ялавачийг хань нөхдийнх нь хамт барьж авахаар завдахад тэд учрыг мэдэж Годангийн зүг зугтан очжээ. Годан ноён тэр үед Хөх нуур орчмын газар нутгийг захирч байв. Төдөлгүй Годангийн өргөөнд Туракина хатны элч ирж, Чингай, Ялавач нарыг гаргаж өгөхийг шаардсан байна.
Гэвч Годан тэр хоёрыг эс гаргаж өгөв. Харин "Болжмор шувуу начин шонхороос зугатаж бутны ероолд амь хорогдон, аюулаас аврагдах адил эдгээр хүмүүс бас бидний энд хорогдохоор манай мэдлийн хязгаарт орж иржээ. Эднийг барьж өгвөл энэрэх сэтгэлийн хууль зүйд үл зохицохоос гадна хүний ёсны гажуу хэрэг болно.
Намайг хол ойрын хүн, түрэг, тажиг ялгаагүй цөм учрыг мэдэж өршөөнө. Мөд хуралдаан болох тул эднийг ураг удам, ноёд түшмэдийн өмнө аваачиж гэм бурууг нь тоочин хэлэлцүүлж, зохих ялыг хүлээлгэе." гэж хэлүүлэн элчийг буцаажээ. Туракина хатан дахин хэдэн удаа элч илгээсэн боловч Годан тухай бүр дээрх үгтэй адил утга санаатай үг хэлэн буцаажээ.
Энд нэгэн зүйлийг онцлоход, Чингис хаан амьд байхдаа Өгөөдэйн дараа хаан ор суух хүнд Годангийн нэрийг дохож байжээ. Гэтэл Туракина хатантай муудалцсан бүх ихэс сайд цөм Годангийн дэргэд цугларч байв. Годан ч тэднийг зүйл бүрээр хаацайлж байсан нь Туракина хатанд хардах, түгших сэтгэл төрүүлжээ. Ийнхүү эх, хүү хоёр төрийн эрх булаацалдаж далдуур сүрхий тэмцэлдэх болжээ.
Туракина хатны далдын явууллагад түүний дотны хамсаатан лалын шашинт Фатима гэдэг нэгэн эмэгтэй идэвхтэй тусалж байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Туракина хатны амин ба албан хэрэг, ялангуяа төрийн хэргийн хов жив зэрэгт Фатима онцгой үүрэг гүйцэтгэж байв.
Туракина, Фатима нар Годанг хорлож алахаар шийдсэн бололтой. Годангийн үхсэнийг Фатимагийн нэртэй холбож түүхэнд тэмдэглэжээ. Годан ч өөрөө нас барахынхаа өмнө Фатимад далдуур хорлогдлоо гэж ярьж байжээ.
Гүюг эмилээс, Отчигин буйраас цэрэглэн хөдлөв
Туракина хатны төр барих явдалд дургүйцэн, хаан ширээг залгамжлах гэсэн нөгөө нэг өрсөлдөгч этгээд нь Чингис хааны отгон дүү Отчигин ноён байжээ. Тэрбээр Буйр, Далай нуурын орчмоор нутаглаж байсан бөгөөд Туракина хатныг зайлуулж, хаан ширээг эзлэн авахаар их цэрэг удирдан хөдөлжээ.
Гэтэл тэр үед хаан ширээг эзлэн авах аян, шалтаг хүлээж байсан Гүюг Отчигиныг эсэргүүцэх нэрийдлээр Эмил нутгаас цэрэг удирдан хүрч иржээ. Гүюг эхийгээ төр хамаарахыг илт эсэргүүцэж түвдэхгүй байсан боловч өөр хүнд хаан ширээ эзлүүлэхийг хэрхэвч тэвчихгүй байв. Тийм учраас Гүюг цэрэг хөдөлгөж хаан ширээг шууд эзэлж авахаар шийджээ.
Энэ бүх нь Монголын их гүрний дотор цэрэг, ардыг цочин айхад хүргэн Туракина хатныг хүнд байдалд оруулсан байна. Туракина хатан, хүү Гүюгийн талыг барьж Отчигины эсрэг тэмцэхээр болжээ. Отчигин ч Гүюгийн ирж явааг нэгэнт дуулсан тул хэрэг бүтэхгүй болсныг мэдээд Өгөөдэй хааны нас барсны ойн уй тайлах ёслолд оролцох гэж ирсэн хүн болоод нутагтаа буцжээ.
Туракина дөрвөн жил гаруй төр хамаарахад улс орон даяар Туракинад дургүйцэх явдал эрс нэмэгдэж нөлөө бүхий ноёд, түшмэдийн ихэнх нь шинэ хаан өргөмжлөх эрмэлзлэлтэй байсан учир Туракина хатан арга буюу өөрөө суудлаа тавьж өгөхөд хүрэв.
1246 оны 6:7 дугаар сарын үеэр Чингис хааны алтан ураг, Өгөөдэй хааны төрөл садангийнхан, их гүрний ноёд, жанжин нар болон хараат орнуудын элч төлөөлөгчид хаан өргөмжлөх хуралдайд оролцохоор хүрэлцэн ирцгээжээ.
Уг нь Өгөөдэйг үхсэний дараахан хаан өргөмжлөх хуралдааны зарыг хааны ураг садан, ноёд жанжин нарт хүргүүлсэн байсан боловч Туракина хатан хойшлуулсаар хэдэн жил өнгөрөөжээ.
Юуны түрүүнд Тулуйн хатан Сорхугтани бэг хөвүүдийн хамт, дорно зүгээс Отчигин ноён, Илжигдэй ноён нар, өрнө зүгээс Хархүлэг, Есөнмөнх, Бүри, Байдар, Есөнтөмөр тэргүүтэй Цагаадайн үр ач нар, мөн Оросын Суздаль мужийн ван Ярослав, Хятад, Солонгос хэсэг ноёд, Баогдад, Исемайль, Франц зэрэг улс орны элч нар хүрэлцэн ирсэн бөгөөд Ромын пап ламын илгээсэн католик шашинт доминикан ёсны гэлэн Плано Карпины тэргүүтэй хүмүүс байлцсан байна.
Рашид-ад-Дины тэмдэглэснээр, хуралдайд гадна дотноос ирсэн зөвхөн элч, төлөөлөгч нарын тоо 4000 гарч байжээ. Энэ хуралдайд Алтан ордны хан Бат бие өвчтэй гэсэн шалтаг зааж оролцсонгүй, дүү Бэрх зэрэг ноёдыг явуулжээ.
Учир нь Бат Европод байлдаж байх үедээ Гүюгтэй сүрхий эвдрэлцэн уг аян дайнаас Гүюг буцаж ирсэн билээ. Бат хан Өгөөдэйг үхсэнийг сонсмогц Гүюг Өгөөдэйн ахмад хүүгийн хувьд хаан ширээ залгамжилбал ашиггүй болно гэдгийг сайн мэдэж байв.
Гэвч Гүюгийг хаан суулгахгүй хэмээсэн түүний зорилго биелэгдсэнгүй. Хуралдайг 1246 оны зун Өгөөдэй хааны зуслан Тамирын Шар ордонд Туракина хатан толгойлж хуралдуулжээ.
Гүюгийг хаан ширээнд өргөмжилсөн нь
Тэр үед Хархорумд ирсэн Плано Карпина бичихдээ "Ноёд түшмэд, жанжин нар анхны өдөр цөм цагаан торго, маргааш нь улаан торго, нөгөөдөр нь хөх торго өмсөж, нөгөөдрийн маргааш нь мөн өөр янзаар хувцасласан байлаа.
Хаан өргөмжлөх хэргийг их асрын дотор Туракина хатан тэргүүтэй хааны ураг удмынхан болон сайд түшмэд, ноёд, жанжин нар удтал зөвлөлдөж ярилцаад, Чингис хаан өөрөө хаан болгохоор заасан Годан нэгэнт нас барсан, Өгөөдэй хааны гэрээслэл ёсоор ширээ залгамжлагч болсон Ширүмэн хараахан насанд хүрээгүй учир, хааны ахмад хөвүүн Гүюгийг өргөмжлөх нь зүйтэй гэж үзсэн" хэмээжээ.
Гүюг уламжлалт заншил ёсоор үл зөвшөөрөх дүр үзүүлэн хэн нэгнийг хаан өргөмжилбөл зохино гэж цаараглан маргаж байгаад болзол тавьж өгүүлсэн нь, "Миний дараа бас миний ураг удмынханд хаан ширээ шилжих болбол би зөвшөөрнө" гэжээ.
Хуралдайд оролцогсод цөм Гүюгийн удам угсаа тасарч дуусахаас нааш хаан ширээг өөр төрлийн хүнд хэрхэвч шилжүүлэхгүй гэсэн утгатай тангарагын бичиг үйлдэн өргөжээ. Уг тангарагын бичигт дурдсан нь, "Чиний ураг удмын дотроос өвсөнд ороовч нохой тоож шиншихгүй хэсэг мах ч байсан цагт хаан ширээг бид өөр буюу хэнд ч шилжүүлж өгөхгүй" гэжээ.
Гүюгийн хаан өргөмжлөгдсөн тухай Өгөөдэй хааны зулсан Алтан ордонд албан ёсоор зарлажээ. Гүюг хаан суугаад эн түрүүнд төрийн эрх мэдэл булаацалдах хэрэгт идэвхитэй оролцогсдыг цээрлүүлэн шийтгэжээ. Эх Туркина хатны хүч нөлөөг хязгаарлан дарахаар Фатимаг барьж цаазаар аваачин "Годанг хорлон алсны учир хороов" гэж зарлажээ.
Түүний дараагаар Отчигин ноёныг цаазаар аваачсан байна. Мөн Туракина, Отчигин нарын зүгээс төрийн эрх булаацалдахад тусалж байсан бусад хүмүүсийг нэгэн адил цээрлүүлжээ. Гэвч Туракина хатны нөлөө бас л хэвээр байсан байна. Энэ талаар Рашид-ад-Дин тэмдэглэхдээ, "Гүюг, эхийн дэргэд хүрэлцэн ирээд ч төрийн хэрэг хөтлөх явдалд огт оролцохгүй Туракина хатан урьдын адил засагт засаглах ажлыг явуулж байв" гэжээ.
Гүюгийг хаан ширээнд суусны дараа төдөлгүй Туракина хатан гэнэт хорлогдож үхсэнээр төрийн жолоо Гүюг хаанд дангаар шилжжээ. Гүюг хаан болсны дараа Туракина хатны үед хавчигдаж огдорсон сайд түшмэдийг хуучин тушаалд нь эргүүлэн дэвшүүлжээ. Чингайг өөрийн дэргэд авчирч дахин чинсан тавиад Ялавачийг дуудаж Хятад газрын дарга болгож, Туркестан Мавереннахр хоёрыг Масуд бегэд өгч, Хорасан, Ирак, Азербайджан Ширван, Лур, Керман, Гүрж зэргийг Аргунаар захируулжээ.
Мөн Туракина хатны зарлиг, пайз зэргийг хүчингүй болгож, хэн хүнд пайз, бичиг зоргоор олгохыг цаазалжээ. Харин Өгөөдэй хааны үеийн пайз, зарлиг хүчин төгөлдөр үлдсэн бөгөөд шинээр нэлээд пайз олгох зарлиг буулгажээ.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл0
Durgun hatnii shivegchin daguul Фатима bish biluu?
монголчууд тэр үед их хатан гэж ярьдаггүй хитадаар Тайху эсвэл хунтайху гэж хэлдэг бсан юм.
Tiim Turakina geh duudlaga bol gadaad duudlaga.Mergediin udmiin Durgun hatanii tuhai yarigdaj baina.Neleed l hund gar baisan suragtai ;)
tiimee yer n Battsogt n ch shuud ish tataad bh-iig bodvol neeree l ter huniih n nomiig unshsan blgui dee. manaihan zugeer hunii dugneltuud unshij meddeg ulamjlaltai. original zohiol (orchuulga)unshihguigeer, Neeree ter Plano Karpini , Rashid addin 2 l bichgeer manai amidraliig uldeesen bsdag. gehdee yaj ch bodood ter olon mongol dotor ehendee meddeggui yum aa gehed heden jiliin daraa oor uls orniig haraad ch boltugai duuriagaad bichgeer bolon zurgaar uldeesen dorvitoi yum yagaad bdaggui yum. bol? Bugd shataj ustgagdaj ugui bolno gej bmaargui yum,. Gadaadiin hun gadaad hunii nudeer harj bgaagaa bichne. mgl neg bish nileed heden hunii nudeer harsan temdegleluud bsan bol.
Ugei mongolchuud tegej yardiggui yum harin oirdiinhon tegej yardig
Илүү дутуу үгтэй их домч эхнэртэй учраас би ялагдлаа гэж Жамуха ялагдлынхаа олон шалтгааны хамгийн гол шалтгаануудын нэг нь гэж тодотгосон байдаг. Өнөөдөр монгол эмэгтэй хүн төр барих ёстой гэсэн монголын төрийг мөхөөх харийн урт гарт хар бодлого өдрөөс өдөрт хүчээ авч байна. Энэ нь богино бодолт эмэгтэй хүн бүрийн зүрхийг хөөргөн эр нөхөртэйгээ ижил хэмжээнд тулж үүнээс гэр бүл сарнин үр хүүхэд өнчрөх нь хэвийн үзэгдэл шахуу болоод байна. Улс гүрэн доройтож харийн эрхшээлд ороход эр хүн нэг бол толгойгоо авахуулж үгүй бол сүлд хийморь нь доройтож эргэн босох цагаа хүлээдэг . Чухамхүү энэ цаг үед эмэгтэйчүүдэд хүч чадал нь сэргэн заяа тавилангийн эрхээр байгалаас хүч өгөгдөн үр хүүхдээ өсгөж улс орныхоо ирээдүйд бэлддэг . Эр хүний хүч буурсан цаг монголд тохиосон учраас эмэгтэйчүүд өөрсдийгөө өндөрт бодон Цэр нь цээжинд Бөөр нь бөгсөнд байгтун гэсэн Чингис хааны зарлигийг зөрчин эртний монголын төрт ёсны уламжлалыг хөсөрдүүлэхийг хүсэж байна. Бөртэ хатан өөрийн хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлээд би гавьяатай нэгэн гээд Төрийн хэрэгт оролцсон уу , Хаан суухыг завдсан уу . Үгүй хэзээ ч тэгээгүй . Сорхогтани бэхи 4 хүүгээ их хаан болгоод төрийн хэрэг миний үгээр байх ёстой гэж зүтгэсэн үү. Түүх уламжлалаа мэддэг хүн бол хэзээ ч тийм зүйл болоогүй гэдгийг мэднэ. Мөнх Тэнгэр ийм бусармаг явдлыг хамгийн хатуугаар шийтгэдэг. Монгол бол Мөнх Тэнгэрийн ард түмэн тиймээс Өөрийн хайрладаг нэгний гэм нүгэлд бүр ч хатуу ханддаг. Монгол эр хүн , монгол эмэгтэй, монгол үр хүүхэд бүгд Мөнх Тэнгэрээ дээдэлж Түүний үг бүрд захирагд . Монгол эрчүүд төрийн хууль цааз ,ёсонд захирагд . Монгол эмэгтэйчүүд эр нөхөртөө захирагд . . Эр нөхөр нь өөрийн гэргийгээ хайрла. Үүнийг монгол гэр бүл сахивал улс орон эвдрэлцэлгүй амар тайван амьдрах болно. Харийн эмэгтэйчүүдийн аливаа хорон мууг даган суралцах нь монгол эмэгтэй хүний хийх ёстой үйл биш . Хорон муутнууд бүгд мөхөж устдаг.
Teneg mini dee, Turakina emegtei hun abisan daa bish l dee.Hulgaich uimeeneer chono boroonoor gej uuniig l heldeg yum.Eldviin zuil dalimduulj yamar ch erhgui baij yum ezemshih gesen yavdal ingej l duusdag.Tuuhend eregtei humuus ingej bujignuulsan ni harin ch olon baih.
yadag yum be? emegtei yeronhiilogchtei boloh tsag bolson. emegtei yeronhii said ed nar yagaad garch irehgui bna? Angela Merkel shig l garch ireh heregtei busguichuudee. Erh medel gej yag gart barigdahaar yamar bdag bol? Yalanguya ednii tsag uyed? Buur amar alj hyadaj boldog bsan bolhoor.
Yagaad mongolchuud gadaad ner uguh durtai yum boloo. Uuniig maani kazakuud ashiglaj mongoliin tuuhiig uuriin bolgoh gej dairch bn. Odoo ch bas huvhai tuvd ner uguh yum. Davgadorj, Sumiyabazar, Sanjaadamba geed ursaj ugch bn. Heden jiliin daraa Tuvdiin buhchuud mongold barilddag bailaa gej solioroh vii dee.
Nerendee bish dee. Nuuts tovchoond gardag nernuudiig mongold baidag hujaagiin erliiz hurliizuud huuheddee ogsoor baina. Iim baihad bid nernii utga geheesee ovogiin udamaa sain hotloh l uldlee.
terend sanaa zowoltgui.
gadaad nohortei hun toriin alba hashij bolohgui ee ter oyungerel iig ogtsruulaach ee
Harin tiimee. Ene huuhen yu hiij baigaagaa medehgui erguu bish. Zovkhon ooriinhoo erh ashigiig l hamgaalaj baigaa ni ter. Daraa daraagiin gaitai gadaad nohorotei huuhnuud Ulsiin ih hurald suuh zamiig neej baigaa hereg.
bi gadaad huntei suugaad daguulaad mgl-doo ochood ner devshine! bas yalna. gehdee nohor bol nohor bolhoor minii hajuud bh yostoi, toriin heregt hamaagui.
муу казакийн тэнэгб эххэр ,;л биз бдээ
Shal oros ner bna...
Туракина хатан, фатима, Огул Каймиш хатан, ордоны Асуд (Алануудын удам) хамгаалагч нар, кипчак (харчинууд), Ибарай (Ибрахим)тайши,Исмэл(Исмаил) тайши, монгол тюрк угсаа нь үл мэдэгдэх Ойрдын чоросууд гээд төрийн хутгуурууд их байж дээ
Turakina ch gej uul ni mgl oor bol Durgun hatan l daa.Merged gej mgl aimgiin l udmiin hatan.Gar hul ni bolson shivegchin ni l dorniin zugiin hun.
Mongol Ulsiig dahin negtgesen Ih Hatan Manduhai Tsetsen choros ovogiin yazguurtan emegtei bsan. Ih Haad Hayad yastan Borjigon Ovogiin Altan Uragiinhan bas neg uym bodoj ber buulgadag bsan biz. Yamar ch bsan Choros ovog bol Mongolchuud mon!
Исмайл(Эсмэл), Ибрахим(Ибрай), Бекерсэн(Бэгэрсэн)нар бол Уйгар хуйхуй овгийн дээрэмчид бага хаадын ороо бусгааг ашиглаж Мандуулыг түшиж монголжсон нөхөд. Батмөнх даян хаан тэднийг дарсан. Туркани бол мэргэдийн Дөргөн хатныг Судрын чуулганд Тургани гэж тэмдэглэсэнээс гаралтай:
AGUU HATAD DEEDES MINU
2 uulaa hamtddaa shuteh uu
uhsen baasnii aguu hatad gej turiin hutguurnuud baij buur ni busunduu bagtadgui gaihal hatan ih mongoliin ezen chingesiin zarligiig 60 hurehgui jild samuuruulan tur hutgasan tuuhiig oguulsen bna yamaan tolgoi yamband bagtadgui yantgar hatan ulsiig zasgaldaggui gej ene metiin avgaichuudad zoriulsan ug boloi
Ogodeig arhind ortson baihad toriig turakina hatan avch yavsan tiim bolohoor altan urgiin noed tuund toriin hergiig tur hamaaruulasan yum.otchigin noen ch yalgaagui arhind orson baisan
Mergid bol mongoliin daisan aimag baisan.ter aimgiin busguig hatnaa bolgono gedeg ter yued ih hwtsuu baisan baih ih uhaantai uzegslen togoldor baij l tiim ondort garsan baigaa.tuunees mergid tataar huuhnuud bool shivegchingees deeah garah uchirgui
haha!merged mongolyn daisan bol taichuud,hongirad,tatar...geed aimguud bas mongol bish uu?Mongol gej tegeed heniig heleh ve?chi!teneg hog ve!Merged chini mongol aimag yum shuu!Ezen Haan uuruu hurtel merged hatantai bsan
4N jil.mongoliin ih gurniig joloodoj baisan aguu ih hatan turakina shig em hun orchlond odoogoor toroogui bna.getel boosnuud yu yu geneuu?toriin hutguur gutsvaa.ter tsag ued haan shireenii toloo uls orniig dain samuund oruulaagui baij chadsan aguu ih uhaant turakina hatniihaa gavyag magtan duulii.burhan orshoog minii mongoliig.yalaanuud harin chimeegui baigaarai
Баярлалаа
Туркина хатан их удирдагч байсануу? Их хагалан бутаргагч байсан уу? Ямарч байсан Соргог хатан урьдчилан сэрэмжлүүлээгүй бол Бат хааныг алах гэж байсан биздээ.Бат хаан бол Өвөөгөөсөө дутуугүй жанжин байсан төдийгүй алдартай дипломатич их бүтээн байгуулагч байсан тухай одоо архилогчид ярьж бичиж байна. Алтан ордны улсын нийслэл гэж цаг үеэсээ хэдэн зуун жилээр түрүүлсэн гайхамшигт архитектуртай хот байсаныг интернэт дээр зөндөө байна шүүдээ.
Эргүүнүүдээ Сорхагтин бэх Дөргөн хатан хоёрчин хоёуулаан мэргид аымгийн хүмүүсшдээ
Дөргөнэ /Турхан/хатан бол Удуйд мэргидийн захирагч Тогтоа бэхигийн ууган хүүгийн эхнэр байсан. Сүүлд Өгөөдэй хааны их хатан болсон хүн. Харин Сорхугтан бэхи бол Мэргид аймгийн биш Хэрэйдийн Ван хааны дүү Жаха Хамбугийн охин Толуй вангийн их үжин. Мөнх, Хүчүлэг, Хубилай, Аригбөхи нарын ээж юм.
Durgene Hatan gedeg dee
BatHaan Mamluykuudad hel hurgej Tsagaadain ur udamd ih gai tarisan daa.
Би энэ талын түүхийг ихэд сонирхдог юм. Яахав манайхан үүх түүхээ сонирхож бичиж байгааг нь сайшаамаар байна. Гэхдээ түүх гуйвахгүй байвал зүгээр сэн. Туракина биш, зүгээр өнөөгийн хэлээр нь Турхин эсвэл Дөргөн гэвэл зохилтой. Энэ хатны зураг өөрийнхтэй нь огт төсгүй байна. Турхин тийм махлаг биш, жаравгардуу нүдтэй туранхайвтар хатан байсан. Турхин хатны төгсгөл бол хоооорлогдоогүй алагдаж дууссан түүхтэй. Гэх мэт ярилцаж засмаар их юм мбайна шүү хүү минь.
Biti solior
Турхиныг уруу татаж, буруу зам руу оруулсан хүн гэвэл Фатима гэхээсээ араб Рахман байсан. Манай хамаг ариун судрыг энэ хоёр европ руу их хэмжээний алт мөнгөнөөс өгсөн бөгөөд энэ судруудыг түшиглэж европ цэцэглэж, хөх судрын суурин дээр АНУ-д ардчилал тунхаглагдсан түүхтэй. Ардчилал чинь манай 10-тын тогтолцооноос үүссэн юм шүү дээ. Турхин хатныг Хасарынхан хороосон. Харин Соргог хатан бол үзэсгэлэнгийн оргил, ухааны туйл байсан юм. Одоо алтан ургийнхан түүний сургаалаар "Суу билэгт Соргог Их Эсийн Урсах аялгуу" номыг 1- боть туурвихаар ажиллаж, 3 боть гарчээ. Энд Монголын хэн ч ур ухаанаа үлдээж болно. Тэр нь хойч үедээ сургамжтай, зүг заагч чадвартай л байх учиртай. Түүнээс биш, элдэв зэрэг цолтой хүн заавал бичих албагүй.
ОДООГИЙН МОНГОЛЧУУД БОЛ ХАСАГ МАНЖИЙН ЭРЛИЙЗҮҮД.ЖИНХЭНЭ МОНГОЛЧУУД ДАЙН БАЙЛДААНААР ГАДАГШАА ГАРААД АЛГА БОЛСОН.
ер нь бол монголын түүх бол хэн нэгний үзэл бодлоос гарсан зүйлд итгэхээр тийм ялихгүй зүйл биш л дээ
Tiimee