sonin.mn

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ.

​Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд уг айлчлал нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал болох юм.