Энэ асуудлыг хөндөхгүй бол болохгүй цаг үе тулгарч байна. Орос-Украины дайн үргэлжлэх тусам АНУ тэргүүтэй Өрнөд ертөнцийг үзэн ядах, Монголоос хөөх хийрхэл монголын сошиал ертөнцөд дэврэх янзтай. Амьдрал ахуй нь доройтсон, өөрсдөөсөө болж зовж ядарч яваа ядуусын армийг Өрнөдийн (Баруун) эсрэг босгох уриалга ч мэр сэр харагдана. “Оросын тролл” гэх нэр усгүй, хаяггүй баахан нөхдийг хариуд нь сошиалаар гөвнө. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гээд орхичихмооргүй үгс, мөрүүд ярайна. Хараалгагчдын нэг нь би мөн боловч энэ удаа арай өөр өнцгөөс ятгамаар санагдав. Гарчигт өгүүллээ. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг уриалахын хамт түүх сөхөж эрхэм анд Элчин сайд, академич Цэдэндамбын Батбаярын туурвисан нэгэн чухал номоос эшлэхээр шийдлээ.
Д.Баярхүү

Нэг. Харбинд хүргэсэн 1912 оны ноот бичиг
“Олноо өргөгдсөний 2 дугаар оны өвлийн эхэн сарын 9” буюу 1912 оны 11 дүгээр сарын 18-нд Гадаад хэргийн яамнаас ноот бичиг үйлдэж Франц, Британи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд болон Австри-Унгар зэрэг 9 улсын Элчин сайд нарт илгээсэн байна. Уг ноотын мэдэгдлийн төгсгөлд “Харилцан гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгамуу” гэсэн саналыг дэвшүүлжээ.
Ноот бичиг явуулахыг хэн санаачлав? Богд хааны зарлигаар байгуулагдсан 5 яамны нэг болох Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам Монгол улс байгуулагдсан тухай гадаадын нөлөө бүхий зарим оронд зарлан мэдэгдэхээр 1912 оны 11 дүгээр сард шийдсэн ажээ. Ийм ноот бичиг явуулах саналыг анх даа лам Цэрэнчимэдийн тэргүүлсэн Дотоод хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаас гаргасан болохыг онцлон тэмдэглэсэн нь сонирхолтой.
Хаант Оростой тогтоосон гэрээ бичгийг хүндэтгэн уг ноот бичгийг анхлан бүрэн эрх барих сайд Коростовецэд хүргүүлсэн байна. Уг бичигт монголчууд нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдагдахгүй сахих учраа нэгэнт Чин улсаас салаад “Өөртөө тогтнож өөрөө эзэрхэх улс төр байгуулан Халх Монголын шарын шашны эзэн Жибзундамба ламыг Монгол улсын Хаан эзэнд өргөмжлөн шашин төрийг хослон бариулаад Олноо өргөгдсөний тэргүүн он хэмээн халсан” явдлыг сонсгож эцэст нь “Эрхэм улсын засгийн хэрэг шийтгэх газар нэвтрүүлэн явуулаад байцаан үзүүлж басхүү уламжлан Хятадын засгийн хэрэг шийтгэх газар мэдтүгэй хэмээн явуулаад, хятадын цэргийг манай Монгол улсын хязгаарт оруулахгүй болгон туслах ажаамуу” гэсэн санал дэвшүүлжээ.
Нэр бүхий 9 улсад илгээсэн ноот бичгийн эх нь Үндэсний төв архивын сан хөмрөгт “Олноо өргөгдсөний хоёрдугаар он өвөл цаг Орос улсын Элчин сайд ба олон улсын Засгийн газарт манай Монгол өөртөөн улс төр байгуулсан явдлыг мэдтүгэй” хэмээн явуулсан эх /ҮТА, Ф-4, Д-1, хн. 5, х. 3-4/, мөн 9 улсад илгээсэн бичгийн хятад эх хамт байна. Бичгийн агуулга нь Монгол улсын Засгийн газрынхаа даалгавараар Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаас тухайн орны Гадаад яаманд хандан Монгол улс тусгаар тогтносныг зарлан мэдэгдэж, уул хэргийг Засгийн газартаа нэвтрүүлэн, гэрээ байгуулж, худалдааг нэвтрүүлэн улсын найрамдлыг зузаатгахыг хүссэнд оршино. Энэ нь Хаант Орос улстай байгуулсан гэрээнийхээ үлгэр загвараар гэрээ байгуулж, худалдааг хөгжүүлэн, тэдгээр улсын ашиг сонирхлыг өөрийн улсад буй болгон, найрамдалт харилцаа холбоо хөгжүүлснээр тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулах гэсэн оролдлого мөн.
Манжуур дахь Францын Ерөнхий консулаас Гадаад хэргийн сайддаа 1913 оны 1 дүгээр сарын 17-нд, Хятадад суугаа Францын Элчин сайд Контигоос төвдөө 1 дүгээр сарын 20-нд тус тус бичиг илгээж хятад, монгол хэлээр бичсэн баримт бичгийг франц орчуулгын хамт төвдөө хүргүүлж байжээ. Манжуур дахь Францын консулын захидалд “Харбинд суугаа манай консулын ажилтанд гардуулж өгсөн нэгэн албан ёсны захидлын орчуулгыг эрхэмсэг ноён танд үүгээр хүргүүлэх завшаан тохиолдов. Энэхүү захидалд Монголын эзэнт улсын Гадаад яамны сайд Францын Гадаад хэргийн яамны сайдад Монгол тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж шинэ эзэнт улсын төр, шашны тэргүүнээр Шарын шашны их хувилгаан Жавзандамба хутугтыг өргөмжлөн оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн нэрлэхээр тогтсоныг мэдэгджээ”. Мөн “Бие даасан Монголын шинэ Засгийн газар Монгол улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч гэрээ хэлэлцээр байгуулахыг Францын Засгийн газраас хүсчээ” гээд төгсгөлд нь “Хятад, монгол хэлээр бичсэн энэ баримт бичгийг Ромеро ноёнтонд гардуулсан бөгөөд хоёр бичвэрт тамга даржээ. Манай консулын ажилтан ямар замаар энэ баримт бичгийг өөрийнх нь газарт ирүүлсэн болохыг надад мэдэгдээгүй учраас би энэ талаар нэмэлт мэдээлэл шаардсан юм” гэжээ. 4
Франц нь Оросын холбоотон орны хувьд Монголын асуудлаар Оросын байр суурийг дэмжих байр суурь баримталж байжээ. Парист сууж байсан Оросын Элчин сайд Извольский 1911 оны 11 дүгээр сард Францын ГЯЯ-ны сайдад хандан "Монгол, Манжуур болон Хятадын Туркестан дахь Оросын сонирхолд Хятадын Засгийн газар аливаа нэгэн саад хийх гэсэн оролдлогод Франц ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй гэдэгт итгэж болох уу" гэсэн асуулга тавьжээ. Францын ГЯЯ-ны сайд де Сельве 1912 оны эхээр Умард Манжуур ба Монгол, Хятадын Туркестан дахь Хаант Оросын эрх ашиг, сонирхлыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдэж "Энэ талаар бидний тогтмол явуулж ирсэн бодлого ирээдүйд манай холбоотны сонирхож буй энэ нутагт бидний явуулах бодлогын тод илэрхийлэл юм" гэж нотолж байжээ. 6
Харин Гадаад Монгол тусгаар тогтнолоо тунхагласны дараа 1912 оны 1 дүгээр сард Германы ГЯЯ-ны ТНБД-аас Берлинд суугаа Францын Элчин сайдыг урьж уулзан Монголд болж буй үйл явдлуудын шинж чанарын тухай асууж лавлахын хамт "Бид Хятадыг бүрэн бүтэн байлгах, тэгээд Европын худалдаа арилжаанд нээлттэй болгохыг хүсдэг, тиймээс янз бүрийн байдлаар Хятадыг хуваах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцдэг" гэж байжээ. Германы ГЯЯ 1912 оны Орос-Монголын гэрээ, түүний хавсралтын тухай мэдээ аваад Бээжинд сууж байсан Элчин сайддаа үүрэг өгч Оростой байгуулсан гэрээг эсэргүүцэхийг Хятадын Засгийн газарт ятгахын хамт бусад гадаад оронтой Монголыг мөн адил нээлттэй худалдаа хийлгэхийг Бээжинд шаардахыг даалгаж байжээ. 7
Харбинд сууж байсан Японы Ерөнхий консулын газарт хүргүүлсэн уг ноот бичгийн хятад эх эдүгээ хүртэл Японы Гадаад явдлын яамны архивт хадгалагдаж байгааг японы түүхч Наками Тацуо анх олж хэвлүүлсэн билээ. Уг ноот бичиг хэрхэн японы талд хүрснийг тэр үед Харбинд сууж байсан Японы Ерөнхий консул Хондагаас ГЯЯ-ны сайд Учидад 1912 оны 12 дугаар сарын 13-нд илгээсэн цахилгаанаас тодруулж болно. Уг ноотын монгол болон хятад хоёр эхийг Хонда консул 1912 оны 12 дугаар сарын 13-нд Харбинд хүлээн авч тэр өдөртөө хятад эхийг дагалдах бичгийн хамт Токиод илгээсэн байна. Хондагийн дагалдах бичигт өгүүлснээр уг ноотыг авчирсан элч монгол хүний ярианаас уламжилбал тэрээр Хүрээнээс морин өртөөгөөр гарч 8 хоног яван Хайлаарт хүрч, тэндээс галт тэргэнд суун Харбинд иржээ. Тэрээр Японы консулаас гадна бусад орны Консулын газарт мөн ижил агуулгатай бичгийг авчирсныг Хонда мэдээд түүнээс ойр цагийн Хүрээний байдлыг сонирхон асууваас монгол элч хятад хэл огт нэвтрэлцэхгүй, харин орос хэлээр ойр зуурын зүйл ойлголцох төдий байсныг дагалдах бичигт тэмдэглэжээ. 8
Японы түүхч Наками Тацуо тэр монгол элчийн хятад хэл үл мэдэх байдлаас үндэслэн Хүрээнээс шууд явж ирсэн хүн байж магадгүй, мөн өөр ямарваа зорилгогүй зөвхөн ноот хүргэх л үүрэгтэй “улаач” төдий байсан болов уу гэсэн дүгнэлт хийжээ.
Уг ноот бичигтэй холбоотой Улсын архивт хадгалагдаж байгаа нэгэн сонирхолтой баримт бичгийг анхаарахгүй байх аргагүй. Бичгийг Гадаад хэргийн яамнаас Ерөнхий сайд болон бусад яамдад 1913 оны 1 дүгээр сарын 13-нд тараажээ. Уг бичигт Монгол улс өөртөө тогтнож, Богд гэгээнийг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн тухай ноот бичгийг гадаадын 9 оронд илгээснийг дурдаад замын ойр дөтийг бодож Хөлөнбуйрын сайд Шэн Фү, Цэнд нараар дамжуулан Харбинд суугаа тэдгээр орны элчин нарт өгүүлэхээр бичиг дагалдуулан хүргүүлсэн гэжээ.
Хөлөнбуйрын сайд нар Харбинд суугаа Британи, Франц, Герман, Америк, Япон болон Бельги зэрэг 6 орны төлөөлөгчдөд уг ноотыг гардуулсан агаад үлдэх Голланд, Дани, Австри гурван орны Консулын газар Харбинд үгүй учир тэдэнд хүргүүлсэн ноот бичгийг саявтар буцаан ирүүлсэн учрыг уг бичигт дурдаад эдгээр орнуудад чухам хэрхэн хүргэх аргыг зөвлөлдөн хэлэлцэхээр уг бичгийг бусад яамдад хүргүүлж байгааг учирлан өгүүлжээ. 9
Ийнхүү уг баримт бичиг Харбинд суугаа 6 орны, түүн дотор Японы консулын газарт дээрх ноот бичиг хүрснийг дахин нотлохын хамт Хөлөнбуйрын сайдын газраар дамжин хүрсэн болохыг мөн гэрчилж байна.
Хоёр. Чин ван Ханддорж Петербург мордсон нь
1912 оны өвлийн дунд сард Гадаад яамны сайд Ханддорж нарын төлөөлөгчдийг Петербургт одуулсан нь шинэ тулгар Монгол улсын Засгийн газраас гадаад ертөнцтэй харилцаа тогтоох талаар хийсэн томоохон алхам мөн. Хаант Оросын эрх баригчидтай уулзаж амин чухал хэдэн асуудлаар яриа хэлэлцээ хийхээс гадна Петербург дэх гадаадын хэд хэдэн улсын Элчин сайдтай учран хэлхээ холбоо тогтоох, улмаар цаашаа Британи, Франц, зэрэг орнуудаар очиж найрамдлын гэрээ байгуулах зорилгыг Ханддорж Чин ванд давхар даалгасан байна.
БНМАУ-ын түүхийн дэд ботид бичсэнчлэн: “Энэ удаа Петербургт одсон Ханддорж тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид бол үүний өмнө Манжийн төрийг түлхэн унагахаар тусламж гуйхаар очсонтой адилгүй, тусгаар тогтнолоо тунхагласан Монгол улсын анхны элч нар байв. Иймээс ч Богд гэгээний Засгийн газар энэ хэргийг улс төрийн чухал алхам гэж онц анхааран үзэж билээ. Учир юу гэвэл төлөөлөгчдийн зорьсон хэрэг хичнээн бүтэлтэй болохоос Монгол улсын байр суурь олон улсын талбар дээр төдийчинээн бэхжих ёстой байжээ.” 10
Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын зорилго нь :
1. Хоёр улсын хооронд тогтсон найрамдалт харилцааг бататгах,
2. 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээ бичигт тусган батлуулж чадаагүй Монголын талын зарим саналыг сэргээн тавьж шийдвэрлүүлэх,
3. Өвөр Монголыг хятадын цэргээс хамгаалж, нэгдсэн Монгол улс байгуулахад туслуулах,
4. Буу зэвсгийн тусламж авч батлан хамгаалах хүчээ зузаатгах,
5. Британи, Франц зэрэг гадаад улсуудад “Улсын бичиг”, бэлэг зүйлсийг хүргэх, найрамдал, худалдааны харилцаа тогтоох явдал гэж үзжээ. 11
- Үргэлжлэл бий

Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл1
Богд хаан биш төвдийн залгамжилсан богд лам. Саяхан төвдийн далай лам нэг монгол хүүг богдоор өргөмжилсөн биз дээ.
Богд хаан л гэж со үед ч ярьдаг байсан сайн мууч мөн л биздээ одоо бас хэн нь ийм нэр томъёо гаргаад ирэвкк
Яг үнэндээ энэ хүний ярихыг сонсоод 2 зүйл дээр харамсдаг. 1-рт өтлөх насан дээрээ Баяр Элбэгдорж Баярхүү мэтийн хүмүүс ингэж худалдагдаж хэн нэгний суганы үс царайлж явж байгаад нь. 2-рт энэ хүнээр хичээл заалгаж байгаа оюутнуудад. Хэд хэдэн удаа тв-ээр ярилцлага нь сонсоод энэ хүнийг их эрдэмтэн багш судлаач гэж бодохоосоо илүү эрүүл эсэхэд нь эргэлзсэн.хэний ч санаанд оромгүй галзуу хүн шиг зүйлсийг ярьж суух юм.уг нь оросод сургууль соёл төгссөн хэл усандаа мань мэтээс дутахааргүй юм намтар түүхтэй.гэтэл үнэнийг илтэд гуйвуулж,яг л барууны суртал ухуулга хийдэг тв радио шиг юм ярина.уг нь судлаач хүн бүх талын мэдээлэлийг судлаж дундаас нь үнэнд ойрхон мэдээлэлийг олдог баймаар санагдах юм.жишээ болгож ганц 2 зүйлийг хэлье.дайны дундуур оросын зэвсэг пуужин сум дуусч байгаа.украйны орхисон пуужин сумыг авч байлдаж байгаа учраас удахгүй оросууд ялагдана гэж хэнэг ч үгүй бурж суусан.итгэхгүй бол eagle tv дээр ярилцлага нь байгаа.ёстой уучлаарай гэж хэлье.дэлхийд 2-рт ордог армитай улс ганцхан украйнтай байлдаад пуужин сум нь дуусчихдаг бол өнөөдөр оросоос хэн айх юм бэ?адгийн польшууд дайраад оросыг эзэлчихнэ биз дээ?эсвэл америкууд ингээд хажуунаас нь хараад яаж ч чадахгүй суухгүй ш дээ.тэгээд ч оросын зэвсэглэл нато-н зэвсэглэл стандарт хоорондоо даанч таарахгүй.монгол цоожыг энгийн түлхүүрээр онгойлгож болохгүйтэй адил.албан бус мэдээгээр оросод 1400 орчим төрлийн пуужин байдаг бөгөөд нэг төрөл нь дор 1000 ш байдаг.тэгээд үржүүлээд үз. Оросууд украйныг ялахгүй шившиг болж байна гэж хээвнэг бурж суух юм.оросууд украйнд дайн зарлаагүй.украйны зүүн хэсэгт цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа.нийтдээ 1200 км орчим үргэлжлэх урт фронт дээр украйны армитай ( улсын бүхэл бүтэн армитай шүү) оросын мэргэжлийн тусгай анги нэгтгэлүүд тулалдаж байна.хэрэв оросууд украйнд дайн зарлаад байлдааны өргөн ажиллагаа явагдсан бол аль хэдийн польшийн хил хүрчихсэн.украйн орос беларусь 3 ах дүүгийн холбоотой улсууд болохоор оросууд украйнтай арай зөөлөн аргаар дайтаж байна.түүнээс биш польш герман англи энэ тэртэй байлдсан бол ингэж эрхлүүлэхгүй дээ.том том хотууд руу нь стратегийн том том пуужин харваад дуусгана.украйнчууд ялж байна гээд бүлтэрч суусан.хаана бэ?украйнчууд ухарч оросууд довтолж,ёстой алхам алхамаар урагшилж байна.дайны эхэнд оросууд хэтэрхий шунаж довтолж алдаа гаргасан.одоо бол ёстой аажим аажмаар барьцаа ахиулах тактикаар явж баына..юун украйнчуудын сөрөг довтолгоон бэ?энийг оросууд биш нато-н цэргийн мэргэлжилтнүүд өөрсдөө мэдэгдсэн. энэ дайн өнөөдөр эхлээгүй аль 2014 онд эхэлсэн.оросууд 8-н жил энэ дайнд бэлдсэн.тийм учраас өнөөдөр барууны хориг огт нөлөөлөхгүй байгаа юм.америкууд яагаад украйныг дэмжээд байна бэ?энэ хөгшин худалчийн хэлснээр ардчилал эрх чөлөөг хамгаалах гэдэг худлаа шүү.америкууд украйныг дэмжих хэд хэдэн том шалтгаан байгаа ч гол нь ерөнхийлөгч байдены хүүгийн асар том булхай луйвар мөнгө угаалт авлигал илрэх гээд үхэн хатан украйныг зэвсгээр хангаж байна.үүнийг америкийн өрсөлдөгч намынхан хэлээд байгаа шүү дээ.2024 онд нөхцөл байдал арай өөрөөр эргэнэ дээ. Эцэст нь энэ судлаач гэхэд хэцүү хөгшин бурхи яагаад үхэн хатан барууны дуу хоолой болж үнэнийг гуйвуулж элдэв ярилцлага энэ тэнд өгч элдэв худлаа түүх зохион бичээд байгаа талаар хэлье.энэ хүний үе тэнгийн 50,60-аад оны баяр элбэгдорж энхсайхан батүүл мэтийн нөхдүүд дандаа баруунаас санхүүжилт авч,улс тоносон авлигалын мөнгөөрөө өчнөөн хаус америк баруунд авсан,хийсэн булхай луйвар нь илрэх болохоор үнэнийг хэлэхээс айж барууныхаа даалгавраар бусдын тархийг угааж сууна.50,60-аад оныхон зайлбал улс хөгжих гээд байна гэж 1 залуу бичиж байсан.яг үнэн.ихэнхи амьдрал нь соц-н өнгөрсөн мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон энэ мэт нөхдүүд улс орны төлөө гэдэг нь үлгэр шүү.хурдан тэтгэвэртээ гарч монголын улстөрөөс зайлах хэрэгтэй.судлаач биш суганы үс болсон ийм багшийг одоо тэтгэвэрт нь гаргаж залуучууд гаргаж ир.эд нараас хулгай луйвар худлаа ярихаас өөр юу гарахгүй.оюутнууд нь байвал өөрт нь хэлнэ биз.залуу оюунлаг оюутнууд минь ийм худалч судлаачаар тархиа бүү угаалга.
3 дахь хөрш маань ОТ, Броу Голд энэ тэрийг л авах гэж л ирсэн. Авсан. Энэ хүн мэтийн бууны нохойнуудыг ашиглаж ажлаа хийлгэж авах гэж. Энэ нь шаардлагыг нь биелүүлэх гэж л зовсон. Тэрнийгээ л өөрөө буруу ойлгоод чухам Монголчуудын төлөө зовлонгийн дээдээр зовсон гэж бодож явна.
Баярхүү та 1961 онд Монгол улс НҮБ элсэн орход тэнд сууж байхгүй яаваа Арайл хожуу төржээ Тэр үед төрсөн бол арай өөрөөр сараачаад суух байсан байхдха
орос орн нэг туйлт ертөнцийн ноён гегемони америкийг хоёр туйлт наад зах нь хуваачихлаа удахшзй америк барууныхан хав харанхуй хар негр шиг ертөнц болно бадруулаад байдаг ЧИНГЭС хаад чинь орсод төрөөд байна окьярын хувьсгал гараад зуун жил болоод ПУТИН СҮХ ГЭЭД ШИНЭ СПИРАЛЬ дараагийн зуун жилийг шат ахин гарч байна дэлхийн нэгдүгээр дайн арван дөрвөн ондоо гарсан тэгээд чингэс хаан гуравдугаар дайнтай золголоо чингэс хаан орсод төрсөөр байна чингэс хаанаа магтан дуулаяа буриадууд маш сайн байлдаж байна ёвропууд айж эхэллээ
проф Баярхүү зохих хэмжээний барууны боловсролтой сайн сэхээтэн ӨГӨР комууд хуцахаа болъ
neg neg bvltersen gar ch de. ooriinh geh vzel bodol baihgui l hvn de. eggipit ulsd kairiin tahiriin hubisgaliig vzlee , aguu ih ardchilal gej soliorood baisan daraa musilmanii hubisgal bol ardchilal bish geed dabhij baih jijeetei hvn l dee. omon zvgiin garaltai bolohoor sanaa setgeld ni hujaa l ih oir yum shigee..Mongold yun orosiin troll baih be dee. baruun hujaag muuldag hvmvvsee l tegej vzen yadah yum daa. ihenh ni hujaa garaltai hvmvvs l orosiig muulij hujaagaa magtdag daa. baruunii dagaj ardchilsan vzelt bolj togloj bui gaminguud l daa..
Unen shuu
Монголд барууны эсрэг хар пиарыг зөвхөн Оросын троллууд л тараадаг.Монголоос 3 дагч орны х/оруулагчдыг хавчин гадуурхах, хөөж туух Япон, Герман, Франц, Канадуудыг 1 мөсөн жигшээж, дахин Монгол руу харах аргагүй болгох нь Орос, Хятад 2-ын геополитик тоглоом юм дөө.. Ямартаа л канцлер Ангела Меркал - Германы компаниуд Монголд хөрөнгө оруулахын тулд Оросоос зөвшөөрөл авахдаа тулдаг - гэж манай Хүзүүгүй Тарвагыг цаашлуулж доог хийхэв дээ.
3 дахь хөрш гэж хаана ч байхгүй,2 хон л хөрштэй,яаж бодохоороо ингэж тэнэгтдэг байнаа??? Энэ 2ийг давж ирэх ямар ч боломж байхгүй,эдэнтэйгээ л эвтэй байж үз.Хаана бна тэр 3дахь хөрш,коронагийн үед нөгөө муу хэлдэг оросуудын барьж өгсөн Эрдэнэт чинь аминд орж,тогоо, халаалттай нь дааж амьдралд чинь хэмжээлшгүй тус боллоо,сайхан хот босгож өгсөн,3 дахь "хөрш" гээд байгаа оюутолгой 1 цент өгсөн үү малуудаа???3 дахь "хөршид" чинь алт,мөнгө,зэс чинь л хэрэгтэй болохоос тусгаар тогтнол,эрх чөлөө чинь падлий байхгүй за,бид цаашдаа ямар байх нь 2 хөршөөс л хамаарна,хууваагаад авахад хэн юу хэлэхийн украйныг хар баруун гэж далдганаад сөнөж бна цаана чинь!!!
3 дахь хөрш гэж хаана ч байхгүй,2 хон л хөрштэй,яаж бодохоороо ингэж тэнэгтдэг байнаа??? Энэ 2ийг давж ирэх ямар ч боломж байхгүй,эдэнтэйгээ л эвтэй байж үз.Хаана бна тэр 3дахь хөрш,коронагийн үед нөгөө муу хэлдэг оросуудын барьж өгсөн Эрдэнэт чинь аминд орж,тогоо, халаалттай нь дааж амьдралд чинь хэмжээлшгүй тус боллоо,сайхан хот босгож өгсөн,3 дахь "хөрш" гээд байгаа оюутолгой 1 цент өгсөн үү малуудаа???3 дахь "хөршид" чинь алт,мөнгө,зэс чинь л хэрэгтэй болохоос тусгаар тогтнол,эрх чөлөө чинь падлий байхгүй за,бид цаашдаа ямар байх нь 2 хөршөөс л хамаарна,хууваагаад авахад хэн юу хэлэхийн украйныг хар баруун гэж далдганаад сөнөж бна цаана чинь!!!
Барууныг элдэвээр шүүмжилдэг сошиал троллууд бол оросын фсб-ын шууд явуулга.дээр нь манай юу ч мэддэггүй харанхуй улны баахан ,хоногын хоолоо яая гэж байж бас муугаа мэдэхгүй харааж зүхсэн коммент бичиж өчүүхэн ч гэсэн кайф авдаг хөөрхийс тэрийг нь дэвэргэдэг юм билээ.
Монголын гадаад харилцаа маш буруу явна. Монголын хөрш Орос, Хятад хоёр. Өөр улстай хил залгаа байх боломжгүй тул Америк, европ, азийн улсууд бол зүгээр л дипломат харилцааны хүрээнд хамтран ажиллахаас хэтэрч үл болно. Америкийн гадаад бодлогыг шаардлагатай бол хүчтэй эсэргүүцэж байх хэрэгтэй. Японы худалдаанаас их алдагдал хүлээж байна. Европын холбоог байнга задалж харилцах хэрэгтэй. Монголд ашигтай байхаар европын холбооны доторх зөрчилийг ашиглах хэрэгтэй. Герман, фрацыг ялгаж харилцах ёстой. Америк, англи хоёрыг ялгаж салгаж харилцаагаа авч яв.
Барууныг элдвээр магтаж дэмждэг бөks"ний, "бүх юмыг мэдэгч, гэгээн хутагт" trolluud хулгайлж авсан мөнгөө идэж барахаасаа өмнө баригдах вий гэж айж айсандаа солиорч, шудрагаар хоолоо олж иддэг хүмүүсийг харааж зүхэж өчүүхэн ч гэсэн кайф авдаг хөөрхийс юмаа.
Нүүрсийн хулгайч 50, 60 улс төрчдийг хурдан шоронд хий. Цалингаараа амьдарч болохгүй болтол хулгай хийсэн новшнуудыг зүгээр толгойг нь илээд үлдээж эс болно. Шударга хүмүүс хохирдог нийгмийг өөрчлөхөөс наана худалч улс төрийн намыг сонгуульд өрсөлдүүлж ялуулж болохгүй.
Гуравдагч хөрш гэдэг чинь үнэн хэрэгтээ Япон шүү дэ ! Япон л их тусалдаг биз дэ ! Одоо удахгүй 25 онд Хятад нь Монголыг цэргээр эзлэх гээд дайрна тэр үёд Япон л их санаа зовж тусална да бусад нь хятадуудад баяр хүргэнэ !!
ter yponuud chin say l gehed ukraind 5 terbumiig ogloo dee. mongold 32 jild barag 1.2 terbumiig ogson ch dee. getel afganstand 10 terbumiig ogj bailaa. yponuud mongold hyatad dairval yg tuslaj haragdaachee. oorsdoo hyatadaas aij vheh gej baij ch de.. oros l mongold tusalanaa oor uls bol tuslahgui ee, baahan medegdel gargaad bolon doo.mongoliin tusgaar togtnol orosiin hubid amin chuhal asuudal shuu..
Путинг удахгүй алагдахаар Хятад Монгол ру дайрна ! Путингийн дараачийн ёрөнхийлөгч Монголыг Хятадад зуу доллараар зарчихна !
Дэлхийд өрөөрөө 1рт ордог Япончууд зүгээр л мөнгө цацах уу?
Оросын хөлсний бичээчид мөн эргүү хөгшин төгцөгүүдийн үг жин дарахгүй ээ. Ардчилсан Америк, Европт амьдрал сайхан уу, Рашист Орост амьдрал сайхан уу гээл асуухад бүх юм тодорхой шүү.
chinii amerik chin tsaan dampuu ulam l bolood bnaa.dollar geh tsaas hevlej l baijij bgaa bolohoos oor zvils amerikd algaa.. har tamhi gemt hereg yduural zevsegiin zambaraagui hudaldaa geed l amerik chin dampuurch bna. deer olon sayr ireh laten tsagaachid chin amerikiig svirvvlij duuslaa daa..
Монголын гадаад харилцаа маш буруу явна. Монголын хөрш Орос, Хятад хоёр. Өөр улстай хил залгаа байх боломжгүй тул Америк, европ, азийн улсууд бол зүгээр л дипломат харилцааны хүрээнд хамтран ажиллахаас хэтэрч үл болно. Америкийн гадаад бодлогыг шаардлагатай бол хүчтэй эсэргүүцэж байх хэрэгтэй. Японы худалдаанаас их алдагдал хүлээж байна. Европын холбоог байнга задалж харилцах хэрэгтэй. Монголд ашигтай байхаар европын холбооны доторх зөрчилийг ашиглах хэрэгтэй. Герман, фрацыг ялгаж харилцах ёстой. Америк, англи хоёрыг ялгаж салгаж харилцаагаа авч яв.
Manai ovog deedes olon and nohortei baihiig surgasan bilee hervee 2 horsdoo tugjigdeed bayasaad baival delhiin hugjilees ter hemjeegeer hotsrogdon iim ulnii ulsiin ner hund yamar baihan todorhoi erin ooriin tolgoigoor yavsan deeree aliin bolgon hunii zaavraar yavah ve hervee Mongol ulstai haritsahiin tul oros hitad 2s zuvshoorol avdag bolbol ta muusain lalaruudad saihan bainauu ene delhiid 200 uls baidiim
Монголын гадаад харилцаа маш буруу явна. Монголын хөрш Орос, Хятад хоёр. Өөр улстай хил залгаа байх боломжгүй тул Америк, европ, азийн улсууд бол зүгээр л дипломат харилцааны хүрээнд хамтран ажиллахаас хэтэрч үл болно. Америкийн гадаад бодлогыг шаардлагатай бол хүчтэй эсэргүүцэж байх хэрэгтэй. Японы худалдаанаас их алдагдал хүлээж байна. Европын холбоог байнга задалж харилцах хэрэгтэй. Монголд ашигтай байхаар европын холбооны доторх зөрчилийг ашиглах хэрэгтэй. Герман, фрацыг ялгаж харилцах ёстой. Америк, англи хоёрыг ялгаж салгаж харилцаагаа авч яв.
Өөрийгөө магтдаг мэргэжил бол дон судалдаг мэргэжил бол гэмгүй
Монголын гадаад харилцаа маш буруу явна. Монголын хөрш Орос, Хятад хоёр. Өөр улстай хил залгаа байх боломжгүй тул Америк, европ, азийн улсууд бол зүгээр л дипломат харилцааны хүрээнд хамтран ажиллахаас хэтэрч үл болно. Америкийн гадаад бодлогыг шаардлагатай бол хүчтэй эсэргүүцэж байх хэрэгтэй. Японы худалдаанаас их алдагдал хүлээж байна. Европын холбоог байнга задалж харилцах хэрэгтэй. Монголд ашигтай байхаар европын холбооны доторх зөрчилийг ашиглах хэрэгтэй. Герман, фрацыг ялгаж харилцах ёстой. Америк, англи хоёрыг ялгаж салгаж харилцаагаа авч яв.
Геополитик тэнцвэртэй байх нь зөв
Тэнцвэрийн ертөнц
3 dah hursh gej baihgui gamingiin ur udam elbeg bayr baabar da ganbold ed l 3 hursh oruulj irne gej tamsagiig tam ot mongol d ashiggui bolgoj higjiliig ardchilal nereer hariin kolonchlold aldsan dollars kolonchlold hamagaa hooson tsaasaar ariljaad deer ni ur
Монголд цайлган сэтгэлээр өлзийитөй ханддаг сайн улсууд бол Япон, Солонгос болон барууны орнууд байдаг тэд цаашдаа ч тэр хэвэрээ л байх болно гэдгийг анзаарах нь зүйтэй
Ишшш чааваас
odoogiin mongol bol 3 horshiin buteel um.
Баасны чинь 3 дахь хөрш.Баас,баас,баас
ali n erh medeltei bn tuund taaruulj pyldaj gadaadad elchingeer yvdag ym , baas hatavch umhiigee tavihgui gej bas l yvchih sanaatai nahilzaj bn uu? tsagtaa barag l oros bolchih shahaj yvsan ed nuhud elbiin ym shig hurvuuh ymdaa !
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00