sonin.mn
ПРАГА. /CTK/. Бүгд Найрамдах Чех Улсын шинэ Ерөнхийлөгч Петр Павел гуравдугаар сарын 9-нд буюу өнөөдөр тангаргаа өргөнө.
 
Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Милош Земаны хоёр дахь бөгөөд эцсийн бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сарын 9-нд шилжих шөнө дунд дуусгавар болжээ. Чех Улс П.Павелыг тангаргаа өргөсний дараа л буюу пүрэв гаргийн үдээс хойш шинэ Ерөнхийлөгчтэй болох юм.
 
Энэ хугацаанд төрийн тэргүүний үүрэг Ерөнхий сайд Петр Фиала, Сенатын танхимын дарга Милош Выстрчил, парламентын доод танхимын дарга Маркета Пекарова Адамова нарт шилжжээ. П.Павелын тангараг өргөх ёслол уламжлал ёсоор Прага шилтгээн дэх ерөнхийлөгчийн ордны Владиславын танхимд орон нутгийн цагаар 14:00 цагт Төлөөлөгчдийн болон Сенатын танхимын хамтарсан хуралдаанаар эхэлнэ. Түүний тангараг өргөх ёслолд 800 орчим улс төрч, зочид төлөөлөгчид оролцох юм байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг