Аялал жуулчлалын үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ удаагийн хуралдаанаар баталлаа.
Мөн “Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажил, явцын танилцуулгыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, виз олгох журамд оруулсан өөрчлөлтүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, жуулчин хүлээн авахад боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх танилцуулгыг Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа, аялал жуулчлалын цахим шилжилтийн талаар ЦХХХЯ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийг ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр, Монгол-Оросын тур операторуудын форумыг зохион байгуулсан үр дүнгийн талаар Монголын Ресторан, зоогийн газруудын холбооны тэргүүн М.Есөнмөнх нар дэлгэрэнгүй танилцууллаа.

2023 онд “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Засгийн газраас жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд, 2024 онд жуулчны тоог 1.6 саяд хүргэх зорилт тавин ажиллаж буй юм. Монгол Улс урд хөрш БНХАУ-тай 17, хойд хөрш ОХУ-тай 13 боомтоор хил нэвтэрдэг бөгөөд боомтын сэргэлтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх судалгааны болон барилга байгууламжийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
ОХУ-аас авах жуулчдын тоог энэ онд 250 мянга байхаар төлөвлөж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалаар “Welcome to Mongolia” арга хэмжээний нээлтийг тус улсаас эхлүүлээд байгаа аж. Гадаад орон руу чиглэсэн маркетинг дээр анхаарч зорилтот улс орон тус бүрээр цахим хандалт хийж эхэлсэн, одоогийн байдлаар 20 гаруй сая хандалт аваад байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэгийн Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нийт 15 орчим тэрбум төгрөг шаардагдаж буй ажээ.
Сэтгэгдэл0
Улны монголд гадаадын жуулчин тоож ирэхгүй.
Монголд ирэх гол жуулчид бол хятадууд шүү. Түр визгүй болгоод үлдсэнийг нь албадаад гаргана биз. Зочид буудал хүрэлцэхгүй тул зуны цагт хотынхныг Түр байраа суллаж хөлслөх зусланд, хөдөө амрах зугаалахыг хүсэх хэрэгтэй. Тэгвэл хүссэн хэдэн сая жуулчид авч болно.
Ygyi yadaj tov tsengeldeh - ee shineer barij delhiin jishugt taarsan, yadaj 40000 hynii bagtaamjtai Stadion bariachee.. Haluun US, bolovson jorlon ???????
Уйтгартай наадмыг гадныхан тоож үзэхгүй.
400 сая гээ биздээ.
Элэг хөшлөө. 400 сая бүү хэл 4 сая ч тоож ирэхгүй
Тооны хичээлд нойл байсан хүмүүс дарга болсны гай энэ л дээ. Манай улс жилд дээд тал нь 650'000 жуулчин л хүлээж авч чадна. 400 сая жуулчинг 600 жилд авна даа.