ПАРИС. /France24/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Төв Африкийн орнуудаар хийх долоо хоногийн айлчлалаа Габон улсаас эхлүүлж, лхагва гаргийн орой тус улсын нийслэл Либревиль хотод хүрэлцэн ирлээ гэж Елисейн ордноос мэдээлжээ.
“Э.Макрон Габоны Ерөнхийлөгч Али Бонго Ондимбатай оройн зоог барих үеэр уулзав” гэж Францын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн боловч яриа хэлэлцээний сэдвийн талаар дурдаагүй байна.
Францын төрийн тэргүүн айлчлалаа эхлүүлэхийнхээ өмнө Парис хотноо мэдэгдэл хийхдээ, Африк тивд байрлаж буй Францын цэргийн бие бүрэлдхүүний тоог “эрс цөөлнө” гэсэн боловч яг хэдээр цөөлөх төлөвлөгөөтэй байгаагаа хэлээгүй байна.
Пүрэв гарагт Э.Макрон ой хамгаалах, ялангуяа Конго голын сав нутгийн ойг хамгаалах тухай “One Forest” дээд хэмжээний уулзалтад оролцож, экологийн асуудлаар хэд хэдэн уулзалт хийнэ.
Францын Ерөнхийлөгч пүрэв гаргийн орой Ангол улсын нийслэл Луанда хотыг зорино. Африк тивд хийж буй түүний айлчлалын хөтөлбөрт мөн Бүгд Найрамдах Конго Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс багтжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Африк, энэтхэг, филиппин, латин америкийн орнуудын хүн ам буураасай.
Африкчууд уламжлалт хэв маягийг баримталдаг тул францын ижил хүйстнүүдийг үзэн ядаж байгаа.
Хар тивийг АНУ ОХУ БНХАУ гурав хувааж аваасай.
Францын 14 колони байдаг Африкийг азийн дайсан Оросууд л хүндэлдэг.
Францын шигшээ гээд хөлбөмбөг тоглодог нэг баг байдаг. Жүдогийн баг ч бас бий.Тэнд ганц нэгхэн цонхигор нүүртэй тоглогч байдаг. Дийлэнх олонх нь африкийн колони байсан орнуудын иргэд байдаг. Африкийн шигшээ багийг өөрийн нэр дээр тоглуулж цом авах нь ариун үйлдлэл огт биш. Энэ неоколоничлогч ижил хүйстний улс сөнөх ёстой.