Засгийн газрын маргаашийн ээлжит хуралдаанаар авлига, албан тушаалын асуудалтай холбоотой хоёр том асуудлыг хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Эхний асуудал нь авлига албан тушаалын хэрэгт холбогдож, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Т.Аюурсайхан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь ХНХ-ын сайдын үүргийг Засгийн газрын өөр нэг гишүүнд хариуцуулах юм байна. Харин хэлэлцэх хоёр дахь асуудал нь авлигатай тэмцэх ажлын хүрээнд ирэх туулай жилийг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, шат дараалсан арга хэмжээнүүд шуурхай авч хэрэгжүүлэх гэнэ.
Энэ хүрээндээ нийт таван ерөнхий төлөвлөгөөний дагуу шат дараалсан арга хэмжээг Засгийн газраас зохион байгуулах аж. Тухайлбал, шүгэл үлээгчийн тухай хууль, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс төрд шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй байх зохицуулалт бүхий хуулиудыг хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэн батлуулах. Орлогоосоо давсан хөрөнгөтэй төрийн албан хаагчдыг орлогоо тайлбарлахыг ажлыг зохион байгуулах.
Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал тэргүүтэй авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод эх орноосоо гарч явсан хүмүүсийг одоо оршин суугаа улстай нь төрийн байгууллагуудын хооронд хэлцэл замаар буцаан Монголд авч ирэх. Цаашлаад холбогдсон хэргүүдийг нь шүүхээр оруулж, гэм буруутай эсэхийг нь тогтоолгох.
Мөн авлигын хууль бус мөнгөө оффшор бүсэд болон гадны улсад нуун дарагдуулсан бол илрүүлэн буцаан авч ирэх, гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгө орлогыг ил тод болгож, олон нийтийн оролцоотойгоор захиран зарцуулах зэрэг үндсэн таван чиглэлээр уг авлигатай тэмцэх ажиллагааг зохион байгуулах аж.
Өөрөөр хэлбэл, эдгээрийг нарийвчилсан төлөвлөгөө бүхий тогтоолын төслийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах гэнэ.
Сэтгэгдэл(15)
Эх орноо зарж хэмжээгүй ихээр баяжсан Сү.Батболд. авилга өгч ерөнхийлөгч болгосон У.Хүрэлсүх . Ч.Хүрэлбаатар нарын хэрэг яах вэ. Олны нүдэнд ил тод байна шүү.
Хоосон үлгэрийн баатар нэг гарч ирээ хүмүүс мөнгө идэж ууж 30 хоног барлаа тэгээд сулалаа чалчихаас өөр нэмэлт чадвар байхгүй эдийн засаг сүйрч байхад энэ хүн хэдэн хүн барих ажлаасаа цааш гарч чадахгүй байна бариад шальтай юм биш хорилгоо гэнэ сулаллаа гэнэ авилгал аваад тавиад байдаг болж таарч байна. Өөрөө хулгайч юм чинь Нямбаатар гэж новш овоо баяжиж байгаа биз нэг их чалчаа хүнд хийсэн ажил гээд байхаар юм ч байдаггүй эд байгаа юм. Муу алиа салбадай.
Чи авилгачин боож үхэх нь үү дээ !
Эд нараас юууч хүлээгээд нэмэргүй эд нар эрх дарх авсан уу авсан тэгээд бахь байдгаараа нөгөө хулгайч нарын нэг хэвээр байна. Хоосон амлаж байгаад гарч ирээд эргээд ард түмнийг шулж эхэлдэг. МАН гэдэг хулгайчуудаар дүүрсэн бөөстэй дах шиг болсон ном хөг өнгөрчээ намын даргын байж байгаа царай нэг ийм тэнэг.
Өөрийн нам доторхи авлигачдаасаа эхэлж тэмцээрэй.Нам доторхи найз нөхөд,хуурай ах дүү,журмын нөхдөөсөө цэвэрлэгээгээ хийх хэрэгтжй.Тэгвэл маш том үр дүнд хүрнэ.
Сү Батболдыг шүүхгүйгээр авилгатай тэмцэж бна гэж дүр эсгээд яахав дээ
Худлаа худлаа МАН ыхан Ябадамжунайг яриад хэдэн арван тжил болсон Хамгаалаад л улддэг юм Су Батболд Эрдэнэтийн Ганзоригийн офшорыг яриад удаж байна Бусад олон офшортон бий Гол нь хохирлыг толуулж авилгаас болж ядуурсан ард иргэдийн цалин ттгэврийг нэмж ядуурлыг бууруулах хэрэгтэй Авилгачдыг шоронд хорилоо гээд ард иргэдийн амьдрал дээшлэхгуй Таван тогойн ногдол ашгийг МАН огохгуй гэсэн 10 мянга гээд байлуу
Хулгай ярих хооронд газрыг гадаадынханд эзэмшуулэх хуулийн тослийг засгийн газар боловсруулжээ
ТӨРИЙН ӨМЧ ЗАВШСАН ТӨРИЙН МӨНГӨӨР КАЗИНОД ТОГЛООД НОТЛОГДСОН АВИЛГА АВСАН ГЭЭД МАШ ОЛОН ТӨРД ӨНДӨР АЛБА ХАШДАГ. ХАШДАГ БАЙСАН ЭНЭ ОЛОН ХҮМҮҮСЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДЧИХВЭЛ МАН ДАРААГИЙН СОНГУУЛЬД БАС Л ОЛОНХИ БОЛОХ БАЙХ ШҮҮ
Дэмжиж байна. Хачиг, хувалзнаас салж байж мал тэнхэрдэг, байгалийн энэ хууль нийгэмд ч ялгаагүй л дээ
Засгийн газрынхаа ажил үйлсэд амжилт ерөөе. Иргэн
Багабандийн хүчинд гарч ирсэн Аюрсаихан Няндрохийн хүүтй барйчдаг нй сонин.,
Намын даргын болон ерөнхий сайдынхаа хувьд хамгийн гол өрсөлдөгчөө зайлуулж байна
Намыхаа томоохон авилгагчнарт чанга ял өгч яаралтай шийдэхгүй бол ард түмэн та нарыг дахиж хэзээч сонгохгүй боллоо
ylas orniig yimyylegchid yostoi tolgoigoo tyseed zailaa?????????ta nariin hereg alga,odoo baigaa Hyrelsyh Oyunerdene Zandansatariig bid demjine!!!ene zasag ylas orniig mini sain ch muuch helsen dees ni tatsan,yynd l harin itgeltei baina?...