Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд хоёр хуваагдаж байсан бол эдүгээ гурав ч хуваагдсан гэж хэлж болохоор байгаа. Аль тал нь албан ёсны гэрчилгээ, тамгатай хууль ёсных вэ? УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнийн тал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тал гээд тамга, тэмдэгний хэрүүл эхэлсэн. Тодруулбал, Ц.Туваан өнгөрсөн 2022 онд шат шатны шүүхэд хандсан боловч Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс "Ц.Туваанд байгаа тамга хүчингүй, С.Эрдэнэ дээр байгаа тамга хүчинтэй" гэсэн шийдвэр давж заалдах эрхгүйгээр гарчээ. Тэгэхээр тамга тэмдгийн маргаан эцэслэгдчихсэн. Тамганы маргаанаас гадна Монголын Ардчилсан намын гэрчилгээн дээр намын даргаар хэний нэр байна вэ гэдэг нь зайлшгүй мэдвэл зохих бүртгэл юм. Дээд шүүхийн тогтоол шийдвэртэй Улсын бүртгэлийн бүртгэлийн гэрчилгээн дээр С.Эрдэнэ гэсэн нэр бичээстэй байна. Монгол Улсад аливаа байгууллага албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхээ Улсын бүртгэлийн байгууллагаас авдаг. Гэрчилгээн дээр хэний нэр бичээстэй байна вэ гэдгээс шалтгаалж тухайн Байгууллагын эзэмшигч төлөөлөл нь байдаг гэдгийг захын хэн ч ойлгоно. Улсын бүртгэлийн тухай хуулиар нэр давхардсан байдлаар оор бусад хуулийн этгээдэд өгдөггүй хуультай.
Тэгэхээр С.Эрдэнэ нь Монгол Улсад УДШ-д бүртгэлтэй, улсын бүртгэлийн гэрчилгээтэй. хууль ёсны тамгатай Ардчилсан намын хууль ёсны төлөөлөл гэдэг нь маргашгүй.
АН-ыг С.Эрдэнэ төлөөлөх эрхгүй гэж маргаад байдаг талын ярьж буй үндэслэл ердөө л "УДШ-ийн улс төрийн намын бүртгэл, түүний цахим мэдээллийн санд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн шийдвэр гараагүй" гэсэн арга ядсан тайлбар байдаг. Цахим мэдээллийн санд хэрвээ С.Эрдэнийн нэр дээр гараагүй юм бол тэгээд өөр хэний нэр дээр гарчихсан байгаа юм бэ. Албан ёсны гэрчилгээ, тамгатай байгааг цахимд нэр нь ороогүй байна гэдэг шалтгаанаар төлөөлөх эрхгүй гэж үзэх үндэслэл угаасаа байхгүй. Тэгээд ч С.Эрдэнийн гарт байгаа тамгыг хүчингүй гэж үзвэл өнгөрсөн орон нутаг, УИХ-ын сонгуулиас эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Энэ бүх сонгууль хууль, дүрмийнхээ хүрээнд болоод өнгөрсөн. Бүх шатны сонгуульд Ардчилсан нам С.Эрдэнэ гэдэг хүний гарт байгаа тамгаар оролцсон байж таарна. Тухайн үед нь хүчингүй тамга гэж үзээгүй учраас л өнөөгийн УИХ бүрэлдэж хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байна.
Лу.Гантөмөр хүчингүй
Саяхан гэнэт С.Баярцогт, Лу.Гантөмөр нар АН-ын даргын сонгууль энэ тэр болоод явчихлаа. Энэ намын хүнд хэцүү үед сураг алдарсан тэд гэнэт амь орж, "Эв эе" гэсэн сайхан зүйл ярьж. явуулсан энэ сонгуулиар нь Лу.Гантөмөр дарга болчихлоо. Бас болоогүй ээ, Дээд шүүхэд бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн гэж байгаа. АН-ын хүчинтэй дарга байж чадах уу гэх асуулт ахиад гараад ирсэн. Гэтэл албан ёсны тамга, гэрчилгээтэй С.Эрдэнийн АН бас хурал зарлаж, сонгууль хийлээ. Энэ сонгуулиар УИХ-ын гишүүн Д.Ганбат намын Дарга болчихлоо. Мөн л Дээд шүүхэд бүртгүүлэхээр бичиг баримтаа өгчихлөө. Одоо Дээд шүүх ямар хариу өгөх нь анхаарлын төвд ороод ирлээ. УДШ бол улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Улс төрийн намын хуульд зааснаар УДШ нь албан ёсны бичиг баримттай талд нь зөвхөн бүртгэлийн чиг үүрэг л хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Хэн нь албан ёсны бичиг баримттай байна вэ гэдгийг үндэслэж л шийдвэр гаргаx ёстой байлтай. Албан ёсны бүрдүүлбэр хангасан, хууль ёсны хурлаа хийсэн, хууль ёсны эрх бүхий байгууллагаас ирүүлсэн материалыг хүлээж авч хянаад, хуульд нийцэж байвал бүртгэнэ, нийцэхгүй байвал буцаадаг ийм л эрхтэй байгууллага.
Тэгтэл УДШ сүүлийн үед улстөржиж, шийдвэрийг албан ёсны талд нь гаргаж чадахгүй байх боллоо.
Улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, холбогдох бусад хуулиараа хэн нэгэн хуулийн этгээдийн нэр, лого, тамга тэмдгийг хууль бусаар ашиглахыг хориглодог. Хэрвээ ашиглавал эрүүгийн хуультай. Гэтэл Эрүүгийн хуультай гэмт хэргийг УДШ хүлээн зөвшөөрөөд тамга тэмдэг, гэрчилгээгүй талд хууль бус бичгийг нь хүлээж аваад, хариу өгөөд байгаа нь АН-ын эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавих биш, харин ч хагарлыг улам өдөөж улстөржсөн гэмээр хандлага гаргаж байна.
Ардчилсан намын даргын асуудалд УДШ хуулийнхаа дагуу албан ёсны бичиг баримттай, хуулийн хүрээнд явагдсан АН-ын даргыг эцэслэн батлах нь зүйн хэрэг юм. С.Эрдэнэ "АН сонгууль зохион байгуулаагүй. Хүчинтэй тамга надад байгаа учир намын нэр барьсан хэн нь ч сонгууль хийгээд нэмэргүй" хэмээн Л.Гантөмөрийн сонгуулийг хууль бус гэдгийг Нэгэнт мэдэгдсэн. Хэн дуртай нь хэсэг бүлэг хүмүүс цуглуулаад сонгууль хийж, бүр цаашлаад сайн дураараа дарга болчихлоо. Сайн дураараа гэж хэлсэн маань учиртай. Ямар ч албан ёсны баримтгүй байж, юун сонгууль болоод юун дарга гараад ирэв. Тэгээд тэр дарга чинь тамга тэмдэггүй байж яаж Дээд шүүхэд бүртгүүлэх гээд байгаа юм. Энэ л хамгийн гайхаш бараад байгаа. Ямар ч байсан хүчингүй сонгуулиас гарч ирсэн дарга хүчингүй л дарга болох нь тодорхой. Тэгэхээр тамга атгаж үлдсэн С.Эрдэнэ хууль ёсны дотоод сонгуулийн дүрэмд үндэслэн АН-ын даргын сунгааг зохион байгуулсан болж таарч байгаа биз дээ. Тэр хууль ёсны хурлаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат жинхэнэ дарга нь болж таарна аа даа. Одоо ер нь тэгээд хүчин төгөлдөр тамганыхаа дор АН нэгдэх цаг ирлээ.
Д.Дандархүү
Сэтгэгдэл(36)
Эрдэнээ Ганбат хоёр Ардчилсан намыг 2024 ялагдуулах даалгавартай бололтой. Эрдэнээ 2001 оны ерөнхийлөгчийн сонгуулиар маш бага санал авснаа санаж байгаа байх. Ард иргэд мартаагүй шүү.
2024 оны сонгууль чухал биш Хууль ёсны АН-ыг Хуульт АН чигээр нь авч үлдэж чадсан хоёр доо. Үүнд Бат цайз болж чадсаныг зөвшөөртүгэй
Эрдэнэ ,Ганбат нар ч АНыг алж байна дөө.Ардчилсан оронд сонгуульд ялагдсан бол маргааш нь тамга тэмдэг,ажлааөгөөд явдаг.Эрдэнэ өгчихөөд буцаад МАНынханаар/ УБГ/аар хуурамч тамга хийлгэж аваад түүнийг нь шүүх хуурамчаар баталгаажуулаад үнэн завхарсан юм болж байна даа. Эрдэнэ цахимаар болон ялаар АНыг наймаацсан нь үнэн болж таарч байна.Телевиз үзсэн хүн бүр хадган дээр ориг тамгаа тавиад ТУВААНД өгснийг ямар шүүгч нь хүчингүй тамга гэснийг гайхаад сууж байна.Хууль шүүх нь нэг намд үйлчилдэг болжээ гэсэн хардлага бас үүсч байна.
Ганбат огт итгэхгүй байна.1д ЭРДЭНИЙГ гувшаа хурга шиг дагаж гүйдэг.2т Ориг тамга ТУВААНД Эрдэнэ өгснийг Ганбат мэдэж байгаа.3т УИХ дахь бүлгийн даргийн суудлыгүхэн хатан булаацалдсаныг хүн бүр санаж байгаа.4т Нэгдэж нийлэе эврэе, сонгуулиа хамт хийе гэхэд ороод өрсөлдөж чадахгүй мөртлөө Эрдэнийн хулхи цахим сонгуульд оролцсон нь анхаарууштай.Учир нь ерөнхийлөгчийн сонгуулиар ЭРДЭНЭ өөрөө залилангийн цахим сонгуульд явуулж өөрөө ялж/түүнийг нь Оюунгэрэл илчилсэн.Дараагийн баримтыг Гүндалай илчилсэн/ 3 хүнээс 4-от орсон ичгүүртэй явдлууд нотолсон доо.
С.Эрдэнэ, Ганбат хоёр МАНгас, Хүрэлсүхийн АН-ыг устгах төлөвлөгөөнд идэвхийлэн оролцогчид. Хариуд нь С.Эрдэнэ ихээхэн хэмжээний шан харамж авч, ялаас чөлөөлөгдөнө, Ганбатын төрсөн дүү МАНгасын өмнөөс УИХ-д дэвших тохироо хийсэн. 2024 оны сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай яг адил зохион байгуулахаар МАНгас төлөвлөсөн, төлөвлөгөө нь одоогоор амжилттай явж байна...
hezee ch ygyi henhegyyd??????????????????????
Odoo AN iinxan bidon Ganbaa deeree negdeed baruun (right wing) vzeliin ideology ge tuushtai xamgaalaad svvliin 70+30 jiliin zvvntenvvbdiin bodlogiin vr dvnd bii bolson ene ix xulgai luivar deerem tonuuliig taslan zogsoox xeregtei. Tsomxon chadvarlag toriig urlax xeregtei bna. Toriin omchiin kompaniudiig xuvichlax zamaar toriig business n salbaraas xamaaralgvi bolgox. Ingej chadval tord ochij xulgai xiix arga baixgvi bolno.
Өнгөрсөн 32 жил нам дотроо үргэлж хагаралдаж, намын даргын суудлын төлөө алалцаж байгаа ардчилсан намынхан шиг шившигийн намыг харсангүй.
УДШ-ийг л ойлгохгүй байна. Бусад асуудал бол байх. Хэн ч Улс төрийн том тоглогч болохыг хүсэлгүй горьдолгүй яахав дээ
Аав ээж хоёр чинь охин минь охин минь гээд хошуу дэвсээд байхаао битүүхэндээ горьдоод. Чи яв тэр Маралмаадаа оч гэдэг шиг л.. юм тал талдаа болж байх шиг
Хуцваа ёстой Луйврийн замаар хийгдсэн нь Эрдэнийн гарт байгаа тамга мөн юм. Түй май эргүүнүүд.
Ойлгомжтой шүү дээ Ийм юман дээр маргаж л байдаг. Тамга хаана бна тэнд л нэгдэх учиртай..
Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд бах С.Эрдэнэ өрсөлдсөн биз дээ. Тэгэхээр хүчин төгөлдөр тамга нь энэ бах мэлхийн гарт байх шиг байгаа юм. Нөгөөдүүл нь зориуд маргаанүүсгэдэг юм шг бгаан. За тгд АН байсан байгаагүй ялгаагүй болцон дөө. МАН-аа л засаж, залаад Монгол Улс цаашаа хөгжих юм шиг байгаан. АН бол дандаа луйварчид. Монголын хамаг л өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хамсан новшнууд. Аль нь ч дарга болоод нээх үр дүнгүй шахуу ккк.
яг үнэн харин одоо Элбэгдорж БатүүлСосорбарамБаярцогтДаГанболдМ.Энхсайхан,Прокурор асан М.ЭнхамгаланЭрдэнэбалсүрэн Соёомбоэрдэнэ Алдар нарыг баривчлах шалгах зайлшгүй шаардлагатай Хамаг муухай бузар бүхнийг үйлдэгчид ял завшиж яавч болохгүй
хаха. ийм намын дарга бхуу
Чингэсийн тамга Лигдэнд байгаа гэдэг шиг ардчилсан намын тамга Эрдэнэд байгаа нь үнэн ! Тэр тамга одоо Бидоонд байгаа юу !
Үзэл санаа, Чин эрмэлзэл, Шалгарсан манлайлал-н дор л хүмүүс нэгддэг. Түүнээс биш "тамган доор нэгдэнэ" гэж ямар АЦ нь бдгийн. Баахан чацга нийлүүлээд нэг бидон дотор хадгалах бгаа бол болох бх. Бидоноо таглаад дээр нь тамгаа тавьчихна, хахаха
Заа одоо Ганбат дээр ээ нэгдээ АН уусуудаа
Төрийн Ордон дотор зодолдож танхайрдаг, маш их явцуу харалган бодолтой ийм хүнийг дагаад дэмий биз.
Эрдэнийн хүн бичиж Баттулгын хүн бас нэг юм бичнэ. Гэхдээ болтугай болтугай. Элбэгдоржийн нүхийг нь Ухаад булшилчихсан АН ахин сэргэлээ юу. Ум ма ни бад ми хум.
Харанхуй ард түмэн ардчилсан намынханаас ардчилал хүний эрхийг хүсээд байдаг. Ардчилсан намынхан харанхуй ард түмнээс биднийг сонгож бидэнд хулгай луйвар хийх боломж олгооч гэж хүсээд байдаг мөн таарч дээ.
ardchilsan nam zail zail abs ryygaa or?.....muuhai bygdiig yndes bolson tanai nam ireedyigyi nam nertei luibarchid,....tanai namaas abah yum ygyi bygdeeree alyyrchin hymyys??????????ta nar ZORIGiig heneesen hynee heleegyi chagt alyyrchinaaraa bainga dyydagdana?.......
demjij bn .
Нэгмөсөн хоорондоо зодолдоод улмаар өрсөлдөгчөө нам зохиж унагасан нь намын дарга болно гэх дүрмээр асуудлыг нэгмөр шийдээчээ, тэнэгүүдэээ.
Энэ бол АН гэх арчаагүй нам гэх жижиг гарын хулгайчдын ард суугаа залуусын буруу МАН энэ 30 жилд 4 дэх үень гарчихсан хулгайгаа аийгээд явж байгаа Харин АН нөгөө л Баттулга Эрдэнэ Алтанхуяг Баярцогт Элбэгдорж З Энхболд гээд явж байгаа АН д итгэл үзүүлбэл мөн л нөгөө Гарамгайбаатар Батбаяр Н Гантөмөр Дэлгэрмаа Оюундарь гээд л хулгайч хууччуул нь гараад ирнэ
Монголчууд дэндүү тарган.Гахай шиг.
Зөв дэмжиж байна. Жонхуу мэтийн оросын бөгсний алчуур , фашистуудыг зайлуулах хэрэгтэй.
2 bug shono zuudelsen uu?
tamgaa tevreed uxex l uldej
Тэнэг хогнуудаа ! Модон тамга дагаж нэгдээд нэмэргүй ээ ! Цаана чинь үзэл санаагаараа нэгдсэн гишүүд Лу. Гантөмөрийг дагаж нэгд чихээд байнаа ! Та нар бол ердөө үсэрсэн шүлс шүү дээ !
Битон гуай, наад Бах чинь чамайг хулхиднаа ! Тэр тамгаа хэнд ч өхгүй, тамгагүй л бол шоро о шаах гээд байгаам чинь, үхтлээ хадгалж ба йгаад авсандаа аваад орно гэж мэд. Тэхээр чи горьдоод нэмэргүй !
АН гэдэг хулгайн бүлэглэл ядахдаа ахмад гэгдэх хөгшин хулгайчдаа далд ортол төрөөс хол байг, ашгүйдээ
Бух намуудыг татан буулгаж, хуулийг еерчлен шинээр зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй.
Үхээд хоёр салгуу болсон АН гэх цогцосыг “битаан” мөнхийн рашаан дээр нь цацаж буцаан амилуулах юм биз дээ. Тийм хувь тохиол, ид шид байх болов уу?! Эргэлзэж бна.
Ха ха
ANiig iim bailgaj bga MUiin shuuh.MAN.Erdene EK iin songuulid Huuktei yria heleetei orood .idoohen ch diilehgui gantsaaraa soliorch bn.Bayrtsogtiig shalgaj bn gesen odoo tag.MAN sereg huchingui galzuurch duuslaa