sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг БНСУ-д ирэх долоо хоногийн эхээр айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн яам даваа гарагт мэдээлжээ.
 
Й.Столтенберг Сөүл хотноо нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд хоёр хоногийн айлчлал хийж, Гадаад хэргийн сайд Пак Жин, Батлан хамгаалахын сайд Ли Жон Соп тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзах ажээ.
 
Тэрбээр мөн Сөүлийн үндэсний оршуулгын газарт очиж, БНСУ-ын судалгааны байгууллагын зохион байгуулах форумд оролцохоор төлөвлөжээ.
 
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаг захиргаа НАТО-той хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа үед энэ айлчлал болж байна.
 
Юн Сок Ёл өнгөрсөн оны зургаадугаар сард НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Ингэснээр энэхүү уулзалтад оролцсон БНСУ-ын анхны удирдагч болжээ. Сөүлд айлчилсныхаа дараа Й.Столтенберг хоёр өдрийн айлчлал хийхээр Японыг зорино. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг