КИЕВ. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсад айлчилж буй Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишельтэй Украин, Европын Холбооны /ЕХ/ хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн талаар В.Зеленскийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр В.Зеленский, Украин, ЕХ-ны өнөөгийн хамтын ажиллагааны цар хүрээ хоёр талын хувьд түүхэн түвшинд хүрээд байгааг цохон тэмдэглэсэн байна.
ЕХ Украинд цэрэг, улс төр, хүмүүнлэгийн тусламж үзүүлж, энэ онд 18 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээ амласанд тэрбээр талархал илэрхийлжээ. Мөн фронтын шугам дахь нөхцөл байдлын талаар Ш.Мишельд танилцуулж, Киевт үзүүлэх батлан хамгаалахын тусламжаа нэмэгдүүлж, Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг уриалсан байна.
Украин, ЕХ-ны удирдагчид мөн Украины Энх тайвны төлөвлөгөөний талаар хийгээд түүнийг хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. Талууд мөн Украины ЕХ-нд элсэх үйл явцын талаар санал солилцсон байна.
“Энэ онд бид яриа хэлэлцээгээ эхлүүлэх хэрэгтэй. Бидэнд маш их урам зориг, хүсэл эрмэлзэл бий, түүндээ хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна” гэж В.Зеленский хэлсэн үгэндээ онцолжээ. Ш.Мишелийн хувьд ЕХ-ноос Украинд үзүүлэх хүмүүнлэг, улс төр, цэргийн тусламжийн ач холбогдлыг цохон тэмдэглэлээ. Тэрбээр пүрэв гаргийн өглөө Киевт хүрэлцэн иржээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(4)
СЛАВА УКРАИНЕ,,,УКРАИНЫ БААТАРЛАГ АРД ТҮМЭНД ОРОСЫН ФАШИЗМЫГ БУТ ЦОХИН ЭХ ОРНОО ХАРИЙН ДАРЛАЛААС БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХИЙН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ӨРГӨН ДЭВШҮҮЛЖ БАЙНАА,,,,,УКРАИН УЛС МАНДАН БАДРАГ,,,,
Европын орнуудаас гуйлгаж гуйж байгаа биз дээ.НАЦИСТУУДЫН ЕРООЛ ҮГҮЙ САВ.ИРЭЭДҮЙД ӨР ЗЭЭЛ , ЛЕНД ЛИЗ ГЭЭД ИХ ЮМ БОСОЖ ИРНЭ .ТЭР ЦАГТ УКРАЙНЧУУД ЭНЭ ЕВРЕЙГ ЭРТХЭН ЦААШ ХАРУУЛДАГ БАЙЖ ГЭЖ БОДОХ БАЙХАА ДАА.ДЭЭРЭЭС НЬ ПОЛЬШ 2-Р ДАЙНААР УКРАЙНД АЛДСАН ГАЗАР НУТГАА АВЧ ТААРАХ БАЙХ
украйны зелинский орос хэл орос хүн орос соёл орсын фашизм нацизмын эсрэг тэмцэж амиа алдсан баатруудын хөшөө дурсгал орсын хүүхдүүдийг багаас нь алах хэрэгтэй гэсэн ясны нацистуудын толгойлогч хажуудах зелинскийн хийж хэлж байгааг мэддэг дотод яамны сайд нарийн бичиг мвд-ийн бүх хүнийг цуглуулж нисдэг тэргэнд суулгаад домбаас руу явах замд нь буудаж цэцэрлэг дээр унаж сүйрүүлж ул мөрөө баллав энэ фашистууд шүүхээр шийтгэгдэж зелинскийг илчлэх байв орос хүүхдүүд их үхлээ шархадлаа ОРСУУД удахгүй киев орох учраас ул мөрөө балалж эхэллээ ОДОО орсууд краматорск славянск удахгүй орно орос бичигийг хална англи америк үсэг авна орсыг ах дүү гэж үзэхгүй украйн шиг орсыг алах гэсэн хүмүүс санаагаа татаж аваарай чингэс бол дэлхийн анхны фашист байсан юм бүх монгол хүнийг авч яваад гадаадт алсан нэгч монгол чингэс ч эргэж ирээгүй
Монголд бас ийм коммунист үлдсэн байх нь ээ, хө !