sonin.mn
АН-ын ҮБХ-ны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас 54.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хурлын үеэр АН-ын даргад нэр дэвшсэн Л.Гантөмөр, З.Нарантуяа, С.Баярцогт, С.Одонтуяа нар 20 минутын хугацаанд мөрийн хөтөлбөр бүхий илтгэлээ танилцуулах байв. Гэвч энэ үеэр С.Одонтуяа нэрээ татан, З.Нарантуяаг дэмжиж буйгаа зарласан юм.
 
Үлдсэн гурван нэр дэвшигч илтгэл тавьсны дараа хаалттай горимоор асуулт хариулт явуулж, улмаар санал хураалт явуулахад Л.Гантөмөр 152 /51.88 хувь/ гишүүний саналаар АН-ын даргаар сонгогджээ. Харин С.Баярцогтод 129 /44.3 хувь/ гишүүн, З.Нарантуяад 12 /4.9/ гишүүн саналаа өгчээ.
 
Одоо АН-ын их хурлаар шинэ даргаа соёрхон батлах учиртай.
 
 
 
М.Чой