Ингээд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас Төрийн байгуулалтын байнгын хороо руу буцаагдсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах гишүүдийн нэрсийг батлах явдал юм. Анх оруулж ирсэн хувилбарт эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулсангүй гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүд чуулганы өчигдрийн хуралдааны үеэр дэвшүүлсэн тул байнгын хороо өчигдөр дахин хуралдаж, нэрсийг шинэчлэн оруулж ирсэн байв. Үүнд,

1.Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин
2.Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг
3.Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс
4.Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар
5.Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар
6.Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од
7.Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах
8.Радио электроникийн инженер Д.Моондой
9.“Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан
10.МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан
11.Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын нэрс багтсан байна. Эдгээр нэрс дотор өмнө нь нэр дэвшсэн 9 эрэгтэй болон хоёр эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсаар байвал энэ хууль чинь сэг болно. Бид энэ удаа өөрчлөлт оруулвал, дараагийн улстөрчид мөн эл хуульд өөрчлөлт оруулах гэнэ. Хэрэв өөрчлөлт оруулах дээрээ тулвал Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Үндсэн хууль бол бидний хамгийн дээд дүрэм. Үндсэн хуульдаа үе үе өөрчлөлт оруулах нь үндэсний эрх ашигт нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар: “Энэхүү зөвлөлдөх санал асуулгад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн тодорхойлж, гарц гаргалгаа гаргана” гэсэн зорилтыг дэвшүүлсэн хэмээсэн тайлбарыг өглөө. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив.
Сэтгэгдэл0
Дан ман ын луйварчингууд л бн. Олигтой юм болохгүй дээ чёрт
ТУН ТАНИЛ ТЕХНОЛОГИ . Эрдэнэбат , ганбаатар гэхээр Багш -Эмч нар цалингаа нэмүүлэх гэхээр " засгийн газрын гурван талт хэлэлцээр " гээч юм гэнт гараад ирдэг санаанд чинь буухгүй байна уу , Мөнхсайхан , Чулуунбаатар гэхээр үндсэн хуулийн сэглэгээ сэр хийлгэхгүй байна уу , Амартүвшин гэхээр хувийн хэвшилийн түншлэлд тал засахаас яахав . Моондой ҮХ - ийг сийлэхэд ч , сийчихэд ч гар дүрэгч . За үлдсэн 3 -4 нь Тогтохсүрэн , Ж . Мөнхбат нарын эхнэрүүдийн хамааралтнууд биш юм аа гэхэд архагайх ч юм уу , өвөрхангайх байхыг үгүйсгэхгүй . 200 - аад хүнээс сонголт хийсэн ГАЙХАМШИГТАЙ " санамсаргүй түүвэрийн арга " байгаа биз .. ??? Дандаа " тэмдэгтэй атомуудыг " түүгээд авчихдаг ... Санамсаргүй түүвэрийн онолын багш нь иргэн Ламжав гуай гэсэн ... Бүгдээрээ тэмдэгтэй атомууд ...
Отгонтегс ХУН намын ярьдаг, ажил хийж чаддаггуй бие тоогчдын нэг, Чулуунбаатар гэгч хоцрогдсон, хууль бус зуйлд гарамгай нэгэн. Эд нар унэхээр бишээ!!!
Шал хэрэггүй төөрөгдүүлэлт. Олон нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй.
https://www.showwcase.com/series/1469/cuevana3-avatar-2-el-sentido-del-agua-2022-pelicula-completa-online-en-espanol https://www.showwcase.com/series/1473/films-voir-avatar-2-la-voie-de-leau-2022-francais-gratuit-et-vf-complet https://www.showwcase.com/series/1477/cuevana3-black-panther-wakanda-forever-2022-online-en-espanol-y-latino-gratis https://www.showwcase.com/series/1481/ver-cuevana-megan-2023-online-completa-hd-y-latino https://www.showwcase.com/series/1482/avatar-2-the-way-of-water-stream-auf-deutsch-kostenlos https://www.showwcase.com/series/1483/free-megan-movie-2022-fullmovie-online-free-on-123movies https://www.showwcase.com/series/1484/pelisplus-ver-avatar-2-the-way-of-water-2022-online-en-espanol-latinocuevana-3 https://www.showwcase.com/series/1487/ver-la-pelicula-m3gan-2023-online-completa-hd-cuevana https://paiza.io/projects/uDpnHgdYSUUqUs6z89QtPQ https://pastelink.net/5ki59c6e https://backlinktool.io/p/Zyvu1yHczueBUbe5BH5Z.html https://paste2.org/PLxH2031 https://pas
За яахав жертв болгох хэдэн нөхөр цугалуулж
томилогдож буй хүмүүс нь яаж ч харсан үл бүтэх хүмүүс байна, санал хураалт, асуулга гээд янз бүрийн сонголт байдаг шдээ