sonin.mn
ПРАГА. /TASS/. Чехийн парламентын депутатуудын танхим (доод танхим) Украины Зэвсэгт хүчний алба хаагчдыг нутаг дэвсгэртээ сургаж бэлтгэх зөвшөөрлийг мягмар гаргийн орой өгчээ. Энэ тухай Чехийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
 
 
Парламентын гишүүд олонхын саналаар хээрийн сургуулийн “Либава” талбайд Украины цэргүүдийг байлгахыг зөвшөөрчээ. “Либава”-д 2023 он дуустал 800 хүртэлх цэргийн алба хаагчийг хамруулсан таван сарын сургалт зохион байгуулна.
 
Депутатууд мөн Чехийн цэргийн сургагч нарт Европын Холбооны бусад оронд Украины цэргүүдийг сургаж бэлтгэхэд оролцохыг зөвшөөрсөн боловч ийм сургагч нарын тоо 55-аас хэтрэхгүй байх ёстой. Үүний сацуу парламентын гишүүд 2023, 2024 онд Чехийн цэргийн алба хаагчдыг Иракт явуулж буй НАТО-гийн ажиллагаанд оролцуулахыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн өөрийгөө зарлан тунхагласан Косово улс руу руу 40 цэргийн цагдаа илгээх зөвшөөрлийг өгчээ. Тэд тэнд Италийн цэргийн цагдаагийн бие бүрэлдэхүүний хамт дэг журам сахиулах юм.
 
 
Д.Жарал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг