Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсын “гуравдагч хөрш”, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцааг өргөжүүлэх, шат ахиулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий дахиныг хамарсан цар тахал болон олон улсын харилцаанд тулгарч буй хүндрэлтэй цаг үед Турк Улсаас хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн болон дипломат үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлээрх хүчин чармайлт нь мөргөлдөөнийг намжааж, бүс нутаг, олон улсад тогтвортой байдлыг сэргээхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ.
Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, энэ онд хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрэх төлөвтэй байгааг сайшаан тэмдэглэв.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, цаашид өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.
Сэтгэгдэл0
Ах дуугийн - 1. Хох Турэг -Сумбэ-Сяньби- Жужан-Кидан Их Монгол ын эртний туухийн учиг 2. Орчин уеийн бус нутагтаа Лидер гурэн Турк Гэх 2 санаа бх шиг
Орос буриадууд нүүдэлчин Монголчуудыг үргэлж мөнхийн хөрш Түрэг ертөнцийн эсрэг Хасаг лал гэж турхирч ирсэнд цэг тавих цаг болсон.
Социализмын үеэс Монголчуудад сайн л бол Орос сургуульд хүүхдээ сургаж Европ сайн Ази муу гэж тархийг нь угаах боломж байсанд Турк цэг тавьж манайд англи хэлтэй сургууль нээсэн.
Er togaan ium shuu dee.mongol esvel khasag uge mun baigaa biz?
Ийм өндөр түвшний мэдээг ядаж гарчгаа алдаагүй биччих сурвалжлагчид хариуцуулах хэрэгтэй шүү дээ
Эрдоан гэж бичих нь бараг зөв биз ээ ! Хайрцаган тархитай малнууд өөрийн үзс эн ганцхан хувилбарыг л зөв гэж зүтгэн тэнэгтдэг юм даа !
manai darga nar neg hyamdhan ynhan shig l jmnuud yvahiin.Jaahan tsenzuurtei baimaar jm. Tegeed urgelj l guilga guigaastai bas bayarhaastai
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)