Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм Монгол ахан дүүсээ,
Хүндэт Баялаг бүтээгчид, олон улсын хөрөнгө оруулагчдаа!
Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаагаа зарлаж байна.
Газрын дээрх шинэ хотыг сүндэрлүүлэхийн тулд газар доорх инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх учиртай. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас манлайлал үзүүлж, Хөшгийн хөндийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, Засгийн газрын байгууллагуудыг үе шаттайгаар Хөшгийн хөндийд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасныг дуулгахад таатай байна.
Хөшгийн хөндийд баригдсан шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалт, дэд бүтэц, зураг төслийн ажил бүрэн дуусч, газар шорооны ажил эхлэхэд бэлэн болсон Богдхаан төмөр замын бүтээн байгуулалт зэрэг олон давуу тал Хөшгийн хөндийд сүндэрлэх шинэ хот уруу хөрөнгө оруулалт эрчимтэй татагдах соронзон орон үүсгэж чадна гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бид өмнө нь Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг аж үйлдвэрийн олон хотыг сүндэрлүүлж чадсан түүхтэй. Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг ч шинэ суурьшлын бүс, шинэ хотыг байгуулж чадаагүй нь бодит үнэн билээ. Урт хугацаагаар системтэй төлөвлөж чадаагүйгээс, засаглалын хэт тогтворгүй байдлаас, бодлогын залгамж чанар алдагдсанаас, сонгуулиас сонгуулийн хооронд хоосон хүлээлт үүсгэсэн бодит биш амлалтуудаас үүдэж, монголчууд бид өнөөдөр 1 хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг ч нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна.
Их, дээд сургуулиудын 90, худалдаа үйлчилгээний 86, нийт хадгаламжийн 81, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэдэг болсон байна.
Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин замын хөдөлгөөнд шинээр нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ. Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу өнөөдөр Хөшигийн хөндийд шинэ хотыг цогцлоох ажлыг ийнхүү эхлүүлж байна. Цаашид ч Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймагт, Нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчныг бүрдүүлэх болно. Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй Эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтойг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаа нотолж байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” бол хоосон зорилт биш юм аа. “Шинэ сэргэлтийн бодлого” бол бодит төслүүд юм. Нэг үгээр хэлбэл, эхлэх, дуусах хугацаатай, хөрөнгө оруулалтын үнэлгээтэй, тооцоо судалгаанд үндэслэсэн Прагматик бодлого юм. Бид улс үндэстнээрээ популист хандлагаас прагматик шийдэл уруу орох цаг болжээ.
Хэдийгээр дэлхий нийтээр цар тахалтай, дайн тулаантай, хүйтэн дайны нөхцөл байдал эргэн сэргэсэн амаргүй цаг үе боловч “Шинэ сэргэлтийн бодлого” бодитой хэрэгжиж байна. Энэ хүрээнд Боомтын сэргэлт эрчимжиж, Монгол Улс төмөр замын экспортын 4 шинэ гарцтай болох их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Боомтуудыг авто замаар холбох ажил ч жигдэрч, улс орны өнцөг булан бүрт энэ бүтээн байгуулалтын ажил эхлэлээ. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхлэхэд бэлэн болж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэх бэлтгэл ажил эрчимжиж байна. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт графикийн дагуу өрнөж, гадаад харилцаа идэвхжиж, хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэж байна. Өнөөдөр Та бид хамтдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэх түүхэн мөчийн гэрч болцгоож байна.
Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, ирээдүйн хөгжлийн төлөө бүх хүч, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориг бадрангуй зориулна гэдэгт итгэл төгс байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-оо бүх нийтээрээ манлайлан хэрэгжүүлж,
Монгол Улс мандан бадрах болтугай!
Сэтгэгдэл(51)
Юмаа хийхгүй попроод л
ИЙМ ХҮН ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЕД ТҮРҮҮ ҮЕИЙН АВЛИГАЧИД ӨНГӨТЭЙ БОЛГОНЫГ НЬ БУЛААЧИХСАН АЙМШИГТАЙ ҮЕД ГАРЧ ИРЭЭГҮЙ БОЛ ХЭЦҮҮДЭХ БАЙЛАА. МОНГОЛЫН ЗАЯА ИХ Л ГЭДЭГ УЧИРТАЙ БАЙХ
яахав, эерэг зүйл бий нь бий. гэхдээ, дутуу л бгаад байх юм. Болдоггүй л юм бхдаа.
балай шахуу юм
АРДЧИЛАЛ ХЭМЭЭХ СОЛОНГЫН 7 ӨНГИЙГ БАРЬЖ АВАХ ГЭЭД ЧАДЛААРАА Л ГҮЙЛДЛЭЭ ОДОО БАЙР СУУРИА МЭДЭЭД БОДИТ ХӨРСӨНДӨӨ БАЙСАН НЬ ДЭЭР БИЗДЭЭ
Данхан толгойт бүхэл бүтэн троллын арми хөлслөн ажиллуулж байгаа. Түүний нэг нь 202.9.40.105
hyryygaa hedelgehgyi baij?Hyzaad bai!!!
Өөрөө бодит бус, амьдралгүй амлалт өгч попорхоо больчихвол таарна. Дандаа сансарын юм ярьна
МУНДАГ ШҮҮ, АВЛИГАЧИД АШИГ СОНИРХОЛ ХУЛГАЙ ЗЭЛГИЙ НЬ ХӨНДӨГДСӨН ЭТГЭЭДҮҮД БООЖ ҮХЭХ БОР ШИДМЭС ЭРЭЭД СҮЙД
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
нямбаатар эргүү хэдэн цагдаатайгаа мэдээ уншаад байж л байдаг байхдаа, нүдэн дээр нь эрхтэний наймаа Ерөнхий Үхэрнийх нь дор зараа тавиад байхад таг чиг, ийм зар битүү явж байхад, бүр нэг лалрын үхэрнүүд юмаа
24 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн биздээ ха хамөрөөдөхөд мөнгө төлдөггүй нь үнэн л дээ энэ хөлдүү толгойтод
ХӨЛСНИЙ ЭНЭ МЭТ ЭТГЭЭДҮҮД ДОРОМЖИЛЖ БАЙГ ТЭГЭХ ТУСАМ НЬ ГЯЛАЛЗААРАЙ. ТЭГЭХ ТУСАМ ЗОРИГ ОРЖ ЭЛБЭГДОРЖ МЭТИЙГ ХУЛГАЙЧДЫГ ХУУ ЯЛЛАЛААРАЙ. АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ АРД ТҮМЭН ХҮСЧ БАЙНА. АРД ТҮМЭН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ ХЭНЭЭР Ч ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ МЭДНЭЭ
Ene uuruu hudlaa hucaj poprhoon boliod ogtsroh yostoi
МӨН МӨРӨӨДӨВӨӨ, ОГЦРОХ БҮҮ ХЭЛ УЛАМ ГЯЛАЛЗАНА, ХУЛГАЧДЫГ ХУЙХАЛНА, АЛДАГДСАН ЭРДЭНЭТ, ТАВАН ТОЛГОЙ ЮУ ЮУ Ч БАЙДАГ ЮМ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДИЙН ХУУ ХУССАНЫГ ОЛЖ АРД ТҮМЭНДЭЭ АМСУУЛНА. ОЮУН-ЭРДЭНЭ ХАРИН УЛАМ ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ! ЦӨӨВӨР ЧОНОНУУДЫГ ЧАЦГА АЛДТАЛ НЬ АЙЛГА, ЭХ ОРОН АРД ТҮМЭНД ТЭР НЬ АШИГТАЙ
Монголчууд өөрсдөө жоохон ажил хийж сурмаар байна а дан төрөөс нэхээд
Авлигаа л цэццэл бусад нь болно, хаа хаанаа ажлаа хийж л таарна.
АРАЙ ӨӨР ЗАЛУУ ЮМ, ЗӨВ ХҮНЭЭ ЦАГ ҮЕ ГАРГАЖ ИРЭХ ЮМ.
ерөнхий сайдыгаа дэмжиж байгаа шүү муулах тусам хүчтэй байгаарай
Маш том нүгэл хов
Xийx юмаа хийгээд замд тээг болсноо тасдаад яв !!! Энэ xүү овоо л юм xийж байна. СҮҮЛИЙН 30 ЖИЛ УЛС ТӨРД БАЙСАН УЛСААС ТҮҮXЭНД ҮЛДЭX XҮН ГАНЦ Ч БАЙXГҮЙ ТИЙМ АЛБАН ТУШААЛ XАШИЖ БАЙСАН ГЭСНЭЭС ӨӨР ... ТЭГЖ XЭЛҮҮЛXЭЭСЭЭЧ ИЧИЖ АМЬДРАX XУВЬ ЗАЯА НООГДЖЭЭ.
зөвөө дэмжиж байнаа
Өөрөө поп шүү дээ. Ам ажил 2 хэр зөрсөнийг харж л байя.
Hushuuguur mungu ugaahaa bolichih! Tegeed daraa ni chamaig sonsii
Өөрийнхөө амьдралыг ажил хөдөлмөрөөр аваад явчихаж чадахгүй хэрнээ. Ямар их хуцна вэ? Чамд өөрийн чинь хөдөлмөрөөр бий болсон нэгээхэн зүйл байна уу? Байхгүй, зөвхөн цүнх барьж явж, ард түмний хөрөнгөнөөс хумсалж олсон ...
энэ сдан гичиини гөлөг зулбасга бүр доромжилж ханахгүй юмаа, хохь нь хохь нь ийм лалруудыг срнгож байдаг, бандаашаа саа дор гөлөг, энэ хэнтийхэн бүгд мэдрэл гөлөг, хэл муутай ухаан муутай цус ойртсон малаас дор
Монголчуудын дайсан Женкогийн орос буриадуудын хараал нь хүртэл орос,бохир.Шууд мэдэгддэг.
100 huvi pop
Uuruu Pop in khaan biz dee
Mongol uls mandan badrah boltugai
Буруу төлөвлөгөө байна төрийн байгууллагууд биш хувийн хэвшилээ тий ш нь төвлөрүүлэх оролдлого хийвэл үр дүнтэй , дээр нь гаднб том компаниудад татваргүй чөлөөт бүс болгож эдэлбэр газар санал болговол бид биш тэд төлөвлөлтөө хийж татваргүй диваажин үүснэ
ХУЦМОЙ ПОП ДАНХАН ТОЛГОЙТ МИНЬ
Үндэслэгээ маш сайнтай үг хэлжээ. Залуу хүний эрч хүч үнэхээр сайхан юмаа. Амжилт хүсэе.
Энэ засгийн газар маш муу ажиллаж байна. 1 жил гаран дотор хичнээн хүн коронагаар нас барав. Улсын эрх ашгийг хамгаалж чадахгүй байж эрх мэдэл, мөнгөнд шунасан чөтгөрийн ерөнхий сайдын эргэн тойронд дандаа оюутолгой яриа хөглөрч байна.
Хорвоогиын хамаг үнийг цуглуулаад яасан ч их хэрэггүй үг чалчсан пм бэ. Хэнд хэрэгтэй пм. Өөрөө ч пу ярьж байгаагаа бараг ойлгодоггүй байх гэлтэй
Өөрөө л попорохоо больчихвол болчихно.
hamgiin tom poprogch
Оюунэрдэнэ авилгалтай сайн тэмцэж байгаа боловч ер 30тэрбумдоллорыг давлаа . Харин ямарч бутээнбайгуулалт байхгуйбайнадаа. Алтанхуяг 2400км замыг800саядоллараар2жилд багтаанбарьсан . Харинэнэзасаг бутен5жил дарханызамтай зууралдсан хэвээрээ. Харин ерийг юундзарцуулсан нь мэдэгдэхгуйгээр нэмэгдсээр.
Өөрөөсөө эхлэнэ үү ерөнхий минь
Зөв зөв.Одоо сэрэх болсон
Суурь боловсрол муу, аливааг цогцоор харж чадвхгуй, явах зам, очих цэгээ зев тодорхойлоогуй, ач холбогдолоор эрэмбэ тогтоохгуй , ур дунг тооцохгуй байгаа учир попордох л гэж узнэ шуудээ!!!
Попорсоор байгаад дэвшиж гарч ирсэн хүн чин Харин та өөрөө байхоо. Одоо ч хийсэн зүйлгүй энд тэнд попроод л . Мартаж болохгүй , шантарч болохгүй , уучилж болохгүй , Монголийнхоо төлөө ажиллана гээд л бид ч өөрт чин итгээд л , дэмжээд л байсан чин сайхан попорчихсон байнаш дээ. Иргэн хүн л юм чин улсийнхаа төлөө санаа зовоод өөрийг чин шүүмжлэхээр барьж хориод байдаг н одоо яаж байгаа юм болоо. Өөрийг чин жагсаал цуглөан хийгээд явж байхад чин гэрээс н бариад хорьж байсан бол өөрөө яах байсийн болдоо. Бас арай л муухай шударга биш байна даа. Монгол улсаа мандан бадруулах гэж байгаа бол хөрсөн дээрээ бууж , ард олний шүүмжлэлийг сонссож , ажилласан н дээр байх. Болохгүй бол үгээ хэлэх эрх иргэн болгонд байгаа гэж боддог.
ПОПУЛИЗМ ГЭГЧ ЖИНХЭНЭ МАН Д ӨӨРТ ЧИНЬ БИЙ
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
202.9.40.105 бөгсний алчуур чинь хэдэн төгрөг авсын байхдаа. Чамд буян болохгүй, бөөлжиж үхэхвидээ
Bayarlalaa erenhii said aa!!!!ene ajil chyhal ehlel?Mongol mini mandan hegjih ni damjiggyi ee!!hichneen muu helne?bosoo hegjine....haraarai horon muu sanaatnyyd yaban zailna?...........
Ха ха энэ одоо тэгээд хийлээ юу. Шоу хийж жүжиг тавихаас хэтрэхгүй
Бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа юм биш үү?! Харин мөнгөө яаж босгоод байгаа юм бэ? Эд ажлын явц дунд мөнгөгүй суучих юм биш биз? Тэгээд л өндөр хүүтэй зээл хөөцөлдөөд эхлэх үү? Өр нь улам ихсээд л сүүлдээ төлж чадахгүй, дампуурахгүй бол ч яах вэ? Сайн төлөвлөсөн байх л даа!
Наадам шоу хийж явахаар ганц байшин ч болтугай бариасай ах дуу хоер хаа сайгуй шоудаад явах юм
жирийн иргэд амьдралаа залгуулаад боломжоороо хийж,бүтээгээд л явж байгаа.Попролт авилга хулгай шударга бус байдлыг мафи тогтолцоотой МАН л бий боолгож хэрэгжүүлж байгаа.