ОХУ-аас 100 хувь хараат шатахууны үнэ байтугай дотоодынхоо хэрэглээг асуудалгүй хангачихдаг хүнсний ногооны үнэ тэнгэрт хадчихлаа. Аргаа барсан Засгийн газар салбар яаманд үүрэг өгч, эрт ургацын ногоо гаргаж, үнийг нь 1000-2000 төгрөгөөр буулгаад байна. Үүнээс гадна бид 91 сая малтай болчихоод, кг нь 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй мах иддэг улс.
Эдгээр үнийн хөөрөгдлөөс шалтгаалж инфляцын түвшин 16.1 хувьд хүрээд буй. Үүнд хүнсний ногооны үнийн өсөлт 70.5 хувь, шатахууны үнэ 62.9 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Зүүн өмнөд Азийн Шри Ланка улс дефолт зарлаад удаагүй байгаа бол Монгол Улсыг удахгүй тус улсын араас орох өндөр эрсдэлтэй гэж Тайванийн EBC агентлаг зарлав. Дефолт гэдэг нь тухайн улс гадаадын орнуудад зээлээ төлөх чадамжгүй болсныг илтгэж байгаа аж. Нэг агентлагийн дүгнэлтээс гадна дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагууд дараагийн дефолт зарлах эрсдэлтэй улсуудын жагсаалт гаргахдаа манай улсыг оруулсан нь эдийн засгийн хүндрэл тулгарах нөхцөл бүрдсэнийг харуулж байна.
Тодруулбал, ОУВС-гаас Азийн орнуудын өр өсөж, үүнийгээ төлөх боломж хумигдаж буйг анхааруулсан байр суурь илэрхийлжээ. Лаос, Мьянмар, Мальдив, Папуа Шинэ Гвиней, Монгол зэрэг орны нэр дурьдагдсанаас Лаос, Монгол хоёрыг хамгийн хүнд байдалтай нь гэж тодотгосон байв.
Дотоодын эдийн засагч нар ч үүнийг хүлээн зөвшөөрч Засгийн газар, Монголбанк зэргийг яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол ирэх IX-X сар гэхэд инфляцын түвшин дахин нэмэгдэж, байдал хурцдаж болзошгүйг анхааруулаад байгаа юм. Манай улс БНХАУ-аас авч буй юанийн зээл төлөлтийг нэг жилээр хойшлуулж, гадаад өрнөөсөө хасаж тооцуулснаар зээлжих зэрэглэлээ авч үлдсэн. Олон улсын зээлээ төлөх гол баталгаа болсон Монголбанкны гадаад валютын албан нөөц оны эхэнд 4.366 тэрбум ам.доллар байсан бол зургаан сарын дотор 3.097 тэрбум ам.доллар болж, 29.06 хувиар буурчээ. Энэ талаар зарим эдийн засагчид хэвлэлд байр сууриа хэрхэн илэрхийлснийг хүргэе.
ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛАКШМИ: ЗЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР СОЛИОД БАЙНА
Тэрбээр "itoim.mn"-сайтад өгсөн ярилцлагадаа “Том, том хаадынхаа нэрээр нэрлэсэн бондын өрийг бид өрөөр солиод л яваад байгаа. Өмнө нь зөвхөн хүүгийн төлбөрийг төлж байсан бол энэ жилээс үндсэн төлбөрийг төлөхөөр байгаа. Эдийн засаг муудсан энэ үед гадаад өр том асуудал болно. БНХАУ-ын Төвбанктай байгуулсан своп хэлцэл бий. Хоёр Засгийн газар хооронд гэрээгээр олгосон өр зэрэг олон өрийн эргэн төлөлт тулж ирлээ. Нэг талаас эдийн засаг хангалттай хэмжээнд өсөж байх үед зээл, өр бол асуудалгүй. Гол нь эдийн засгийн өсөлт саарсан, экспорт саарсан, төсвийн зарлага нь байнга тэлж, валютын нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаа үед энэ нь том хүндрэл болно.
Нэгдүгээрт, Чингис бондыг анх доллароор 2012 онд авч байсан. Түүхэндээ хамгийн өндөр дүнтэй авсан өр гэж хэлж болно. Тухайн үед доллар хямд байлаа шүү дээ. Тэгэхээр бид долларын ханшийн алдагдал хүлээж байна. Алдсан боломж, алдагдал нь өндөр байгаа болов уу.
Хоёрдугаарт, бид зээлийг зээлээр солиод байна. Олон улсын зах зээл дээр бонд босгоход өндөр зардалтай.
Гуравдугаарт, бид өр авснаараа үр өгөөж нь хаана байна вэ гэдгийг асуух хэрэгтэй. Томоохон үйлдвэр барьж чадсан уу, хэчнээн ажлын байр бий болгосон бэ, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлсэн бэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Ийм тооцоо бараг байхгүй дээ. Айл өрх зээл авлаа гэхэд үл хөдлөх худалдаж авах, байрны урьдчилгаа хийх зэргээр ямар нэг зүйл хийнэ гэж төлөвлөдөг. Гэтэл улсын түвшинд зээл авснаар үр өгөөж нь хаана байна, юу болов гэдэг нь сонирхолтой. Бид зээлээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй.
ЭДИЙН ЗАСАГЧ: Ж.ДЭЛГЭРСАЙХАН: АЖ ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРААС БУСАД НЬ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
-Монголын эдийн засаг ерөнхийдөө хүндхэн дүр зурагтай харагдаж байна. Учир нь эдийн засгийн өсөлт оны эхэнд хасах үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн жилийн өдийд 15 гаруй хувийн өсөлттэй байсныг бодвол маш доогуур үзүүлэлт. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан VI сарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбараас бусад нь нэлээд сөрөг байдалтай харагдсан. Тиймээс II улирлын эдийн засгийн үзүүлэлтээс сайн үр дүн хүлээгээд хэрэггүй болов уу. Тэгэхээр Засгийн газрын зүгээс халамжийн бодлогоос илүүтэй, өөр зөв зүйтэй арга хэмжээ авсан нь үр дүнтэй гэж дүгнэж байна.
Б.Дарьсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Цаг хугацааны асуудал бхоо
Шриланкийн араас баараггүй орно юу үнэн бэ гэвэл тэр үнэн !! Өрөө төлж чадахгүй болохоор энэ балай улсыг бид хүмүүжильё гээд Хятад улс нь цэргээ оруулна тун удахгүй !
Их мэдэмхий хоосон толгойтууд битгий мөрөөд, та нар баярлах болоогүй. Монгол улс 100 жил хөгжиж ирсэн, цаашдаа ч улам хөгуиө өө.
өнөөдөр өмсөх бандаашаа ч оёж чадахгүй байгаа улсыг тэгээд хөгжсөн улс гэх үү ?
202.179.21.208 чиний наад хараал идсэн улс чинь удахгүй Орос, Хятадын дунд хавчуулагдаж дуусах болно. Мөн 20-р зуунд чиний наад хараал идсэн улс Оросын хүүхэлдэйн улсанцар байсан, ямар ч хөгжсөн юм ч байгаагүй, тусгаар тогтнол ч байгаагүй шүү их мэдэмхий хоосон толгойтой хар мал.
yagaad cham sig malnuudiig tejeeh gej?.....
Хятад, Оросын хооронд Монгол улс үүрд оршино.
Монголчууд бид өөрсдийнхөө гараар энэ авилгачид хулгайчидийг цэвэрлэхгүй бол өөөр хэн ч бидний өмнөөс хийхгүй. Авилгалтай тэмцэх хэрэгтэй. Сү Батолд УИХ ийн ёс зүйн хороонд байхаар Оюун Эрдэнэ яаж авилгалтай тэмцэх юм Занданшатар дарга аа та ажилаа хий.
Орос буриадуудын гар хөл Жөнко Таван толгойг төмөр замтай нь Оросод өгөхөд нь саад болж Монголд авч үлдсэн Сү Батболдод сайн байх боломжгүй.
Монголчуудаа сэрэмжтэй байгтун. Гэмт этгээдүүдийг танигтун******** 156.146.59.34**** дараахь үйл ажиллагааг явуулж байна. **** Монголчуудыг яс үндэсээр нь хагалган бутаргах***** ***** Авилгачидыг магтан дуулах********* ******* Монголчуудын сэтгэлийг мохоох********* Үндэсний эв нэгдлийг хаглан бутаргах нь гэмт хэрэг юм.
Энэ талаар үргэлж бодож бхад илүүдэхгүй
1.Монголын долларжсан зах зээлд долларын ханш өсөх нь алдагдал биш 2.АН-н тавьсан өндөр хүүтэй, хугацаа богино зээлүүдийн нөхцөлийг бага хүүтэй,хугацаа урт болгон өөрчилснөөр Монгол дампуурлаас аврагдсан. 3.Авсан зээлээ ашигтай зарцуулдаг эсэхийг өөртөө сангийн яам,хөрөнгө оруулалтын газар,статистикийн хороо,төв банк(засгийн газраас тусдаа гэдэг ч) засгийн газар дүгнэдэг.
Эцсийн эцэст энэ их өр зээлийг АН, МАНАН байхдаа тавьсан. Тэр үед байсан томоохон дарга нар нь хагартлаа баяжаад л сууж байна. Эд нартаа хэн тэмцэх юм бэ? Хэн ч чадахгүй, Төрийн томчууд бүгд хутгалдсан. ОюунЭрдэнэ тэмцэх гээд хүч дутаад байна даа. Энэ хүнд тус болчих хүн даанч монголын баячуудад алга. Одоо тэгээд зай мэдэг гээд хаяах уу
Ийм унхиагүй, чадваргүй засгийн газартай үед бид Шриланкын араас орохгүй гэх баталгаа байхгүй шүү. Одоо Засгаа сольж чадваржуулах шаардлагатай байна шүү дээ.
Барууны компаниуд Монголыг дампууруулж, баялагт нь эзэн суух далд төлөвлөгөө явж байгаа шүү. Тэдний гар хөл бологсод нь Тарвагдож, Батүүл нарын дээрх их мэдэгч нар. Эднийг Рио Тинто санхүүжүүлж буй гэдэг юм билээ. Улс орноо худалдсан пяздукнууд үхэж далд орцгоо...
Бөхөө барилдаад дуугаа дуулаад хошин шогтоод найр дуусаагүй бхад тэр өр мөр яршиг цаашаа. Гавьяат олон болоод үнээ алдчихлаа өөр цол гуншин бодож олмоор юмаа энэ төр засаг ажлаа хийгээчээ...
Эдийн засагчдаар xэлүүлэx юу байx вэ бүгдийн нүдэн дээр л байгаа ил байгаа зүйл, хэн ч хэлчихнэ, ганц xийx зүйл бол идэж уусан улсыг ил тод шүүгээд зоxиx ялыг нь өгөxөөс л өөдөлж эхлэнэ, үгүй бол бүгд худлаа улам л доошлоно!!!
Амны билгээс ашдын билэг гэдэгсэн битгий мөрөөд Яаж Шри Ланкатай зүйрлэж чаддаг байнаа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн гол асуудал нь 2012 - 2016 онд АН засгийн эрхэнд гараад маш олон төрлийн том дүнтэй бондууд гаргасан. Тэр бондын мөнгөнүүдийг янз бүрийн төсөл тендер нэрээр өөрсдөө хувааж авсан. Тэгээд түүнийхээ зарцуулалтын дэлгэрэнгүй тайланг одоо хүртэл өгөөгүй зээлээ ч ихэнх нь төлөөгүй. Энэ асуудлаа шалгаж зээлийг нь төлүүлээчээ! Түүнээс болж энэ улс орон чинь өрөндөө баригдаж дампуурлаа. 2012 онд МАН засаг хүлээлгэж өгөхдөө ямар ч гадаад өргүй, дансандаа бэлэн мөнгөтэй улс орон хүлээлгэж өгсөн нь баримттай байгаа шүү! Энэ хүмүүсийн зээлээ төлөөгүйгээс болж бид хохирмооргүй бн.
Ta nariin dotooddoo iim ybaigyi bichej baigaag gadaadiin tagnyylyyd yrgelj ynsij ylasdaa medeelej baigaa,hediigeer ardchilsan yls nertei bolobch ardchilald gyizet siljej chadahgyid hyreed ydaj baina syy!!!balchir hyyhediin zangaar demii dongosohoo zogsoobol deer syy!!!ta nar yahaaraa deer chini tor zasag baina,sain ch myy ch ene tor zasag bidniig zeb zygt ni ali hediin hetelsen gedegt olon hyn heleh baih?yasan yryi doroi zantai ludnuud be?ta nar chini....
Ta nariin dotooddoo iim ybaigyi bichej baigaag gadaadiin tagnyylyyd yrgelj ynsij ylasdaa medeelej baigaa,hediigeer ardchilsan yls nertei bolobch ardchilald gyizet siljej chadahgyid hyreed ydaj baina syy!!!balchir hyyhediin zangaar demii dongosohoo zogsoobol deer syy!!!ta nar yahaaraa deer chini tor zasag baina,sain ch myy ch ene tor zasag bidniig zeb zygt ni ali hediin hetelsen gedegt olon hyn heleh baih?yasan yryi doroi zantai ludnuud be?ta nar chini....
Ali heden jiliin omno dampuursan. Odoo l genet garaad irsen Inflation jum shig. Mongol zasag ene ih bajalgiinha ashgiig zowhon hedhen humuust luiwardaj awaad, ard tumen, mongol ulsaa zarchihsan.
Mongol uls hund baidald orson. Odoo ch degjij debjih ni ungursun boluu