Ардчилсан намын эв нэгдлийн төлөө ИЛ ЗАХИДАЛ
(Э. Бат-Үүл, С. Эрдэнэ нарт)
Энэхүү ил захидлыг Та хоёрт МоАХ-ны “Ах дүү тавын” нэг, Ш.Түвдэндорж бичиж байна! Ингэж онцолсон нь ах дүүсээрээ анхны ардчиллын төлөө тэмцэн, түүхийг нь бичилцэж, сонгуульт ажил хашиж, хариуцлагыг нь үүрч ирсний хувьд надад Ардчилсан намын өнөөгийн төлөв байдалд санаа зовних, шийдэл гарц хайх бүрэн эрх бий гэж үзсэнийх болно.
1989 оны сүүлчээр ĸоммунист дэглэмийг эсэргүүцсэн анхны улстөрийн байгууллага МоАХ байгуулагдсан билээ. Тухайн үед МАХН-ыг сөрөх, тэмцэх гэдэг амь зольсон бэрх зүйл байсан нь үнэн. Дэлхийн II дайнд нэг гэр бүлээс мордсон 7 хүүгийн тухай өгүүлдэг “Журавли” (Тогоруун цуваа) дууны түүхтэй зүйрлэм эрсдэлт нөхцөлд нэгэн айлын ах дүү таван залуус сэтгэлийнхээ дуудлагаар тангараг өргөж МоАХ-д элсэж байлаа. Тийм ч учраас Ардчилагчид биднийг Ардчилсан холбооны "ах дүү 5" гэж нэрлэх болсон юм.
Задран унах үйл нь ирсэн ЗХУ монгол биднийг зөнд нь орхиж, улс орны хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн хэцүү бэрх цагийг даван туулахад МоАХ- ны зорин тэмцсэн АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛ л аврал болсныг одоо хэн ч үгүйсгэж чадахгүй.
Одоо цөөн хүмүүс ярихаасаа ч залхдаг болсон гэх "Ардчиллын” нэрээр хуучин "дайсагнагч" тал байсан Япон, АНУ тэргүүтэй ĸапиталист орнууд л биднийг өвөл хөлдөөчихгүй, өвдөг сөхрөөчихгүй дэмжиж "хандивлагч орнуудын зөвлөгөөнийг" удаа дараа зохион байгуулж, сэргээн босгож, шилжилтийн хүнд цагийг давуулсныг бид мартдаг юмаа гэхэд түүх мартахгүй. Ухвар мөчид, богино ойтой зарим хүний муучлан гутаахыг чармайдаг Ардчилсан холбооны олон түүхэн гавьяаны нэгээхнийг дурдахад энэ!
Бүдүүн Аагий, Сахал Төмрөө, Говь Баяраа, Мурий Баяраа гэхээр МоАХ-ны ууган гишүүд андахгүй. Бүгд л МоАХ, Ардчилсан намын идэвхитэй зүтгэлтнүүд байлаа.
Ардчиллын өрнөл, өлсгөлөн, жагсаал, цуглаан, уналт босолт, айдас, хүйдэс, баяр гунигтай үргэлжид хамт явсан тэд маань биднийг орхин оджээ. Үр хүүхдүүд нь бусад партизанууд, тэдний гэр бүлүүдийн адил хоёр идэхгүй хоосон хонохгүй чадан ядан амьдарч л явна.
Ардчилсан тогтолцоог босгох, төлөвшүүлэх, нийгмийн хэм хэмжээ болгохын төлөө амин хувийн амьдралаа зольсон ч үр шимийг нь хүртэж чадаагүй, зөвхөн хийсэн зүтгэсэн үйлстээ сэтгэлээрээ баян явдаг эгэл олон партизануудынхаа дэмжлэг буянаар Э. Бат-Үүл, С. Эрдэнэ тэргүүтэй зарим нөхөд маань нам, төрийн томоохон албан тушаалуудыг удаа дараа хашиж, бусдаасаа илүү боломжинд хүрсэн хүмүүс.
Би ах нарынхаа зорилго, үйлсийг бодсон ч, Ардчилсан нам дахь өөрийн замналаа ч бодсон намынхаа хувь заяаны талаар Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарт хандаж үг дайх эрхтэй хүн. 1990 оны хавар Ардчилсан намыг байгуулах гээд хоол ундаа ч умартан хуралдах танхим хайгаад гудамжаар алхаж явах цагт ирээдүйн монгол үндэстний сайн сайхныг мөрөөдөн хөөрөлдөж явснаа Бат-Үүл Та санадаг уу?
Тэр өдрүүдэд олон аавын хөвгүүдийн нөхөрлөл эхэлсэн. Өнөөг хүртэл сайдсан муудсан, салсан нийлсэн, хэрэлдсэн эвлэрсэн, чадсан хийсэн, бүтэлгүйтсэн зүйл ч олон. Уруул дордойвч элэг дордойхгүйн үлгэрээр
- Ардчиллын туйлын зорилгын эсрэг
- Журмын нөхөдтэйгээ өргөсөн тангарагийнхаа эсрэг
- Одоо мэнд байгаа болон тэнгэрт дэвшсэн олон зуун партизануудын чин хүслийн эсрэг явсан хүн бидний дунд ховор. Гэвч олон жилийн дараа гишгэсэн мөрөө эргээд харахад анхдагчдаас Бат-Үүл Та, дараа үеийнхээс С.Эрдэнэ та хоёр ийм болчихсон мэт санагдана.
Олон түмэн юу гэж боддог эсэх надад хамаагүй.
Үнэн гэвэл шилжилтийн эхэн үеийн улстөрийн хамгийн том алдааг 1990 онд МАХН(МАН) -ыг татан буулгаж, улс төрийн ижил тэгш боломжийг бий болгоогүйд оршдог гэж ардчилагчид үздэг. Энэ алдааг Э.Бат-Үүл Та гардан гүйцэтгэсний гайгаар одоо ардчилсан хувьсгал хүрсэн амжилтаасаа ухарч, хуучин дэглэмийн үед монгол улсыг буцаан аваачих хэмжээнд хүрчээ.
Цаашилбал 1994 оны улстөрийн өлсгөлөн, 2016 оны УИХ- ын сонгуулийн хууль зэрэг өрсөлдөгч намд боломж нээж өгсөн хэд хэдэн удаагийн сэжигтэй үйлдлүүд бүрт Таны оролцоо зүтгэл байдгийг эс дурдан Ардчилсан намд “үхлийн” гэмээр цохилт өгөн муужруулсан гуравхан үйлдлийг чинь баримт түшин тоочъё.
1. 1990 оны Хөвсгөлийн өлсгөлөнг зорилгодоо хүрэхээс урьтаж, хулгайгаар МАХН-тай Та минь тохирч гарын үсэг зурсан. Үр дүнд нь МАН-ыг тараах, улс төрийн намууд нэг ижил гараанаас эхлэх түүхэн боломжийг алдагдуулж, улс төр дэх хөрөнгө хүч, гишүүнчлэл, хүний нөөцийн эрс ялгавартай байдлыг үлдээсэн билээ. Зөвхөн МАН үүрд хожих энэ тохирооны чинь гайгаар Ардчилсан нам парламентын сонгуульд хэзээ ч дийлэнх олонх болж, дангаар засаглаж үзээгүй өдий хүрсэн.
2. 1998 онд Ардчилсан хөдөлгөөний удирдагч С. Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарч ард түмэн буруутныг олохыг шаардаж, тэмцэхэд бэлэн болсон цаг үед Та ямар ч шалтаг шалтгаангүйгээр "Зоригийг МАХН алаагүй шүү" гэх гэнэтийн хачирхам мэдэгдлийг хийсэн билээ. Таны энэ болчимгүй мэдэглийг хүлээж байсан мэт тухайн цагийн эрх баригчид “Ардчилсан хүчнийхэн нэгнийгээ нухсан” гэх ойлголтыг тархаан дэвэргэж, дараа дараагийн сонгуульд ашиглах болсон. Өнөөдөр ч тэр муухай ойлголт амь бөхтэй байгаагийн буруутан нь өөр хэн ч биш, Та! МАН цаг үргэлжид хожиж ирсэн үр дүнгээс хөөж бодвол Тантай өдий хүртэл тохиролцсон, хамссан улс төрийн тоглолтыг явуулсаар иржээ гэж хардмаар.
3. 2008 оны 7 сарын 1-ний өдөр. Шударга бус сонгуулийн булхайг иргэд сонгогчид эсэргүүцэн босож, эрх баригч МАХН-ынхан гэмгүй таван иргэдээ буудан хороосон ээдрээтэй цаг мөч. Молеĸул Б.Батбаяр, Э.Бат-Үүл Та хоёр бусдынхаа үгнээс зөрж МАХН-ынхантай үгсэн УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр ирц бүрдэж хууль бус гэгдэж байсан УИХ-ын бүрэлдэхүүнийг хууль ёсны болгосон байдаг. Улмаар дэлхийн улс төрд урьд хожид байгаагүй холион бантан монголд хэрэгжин “стандарт бус Засгийн газар” нэрээр эрх баригчид, сөрөг хүчинтэй нэг хөнжилд орж МАНАН бүлэглэл үүсэх үндсийг тавьсан билээ. МАН-ын зүгээс МАНАН-г АН гэж харагдуулахаар сурталчилсны үр дүнг 2016, 2020 оны УИХ, Сонгинохайрхан дүүрэгт явагдсан 2021 оны УИХ-ын нөхөн сонгууль тус тус харуулсан. Бат-Үүл Та "айлын эрх хүүхдэд" сүнсгүй ялагдсан гутамшигт түүх энд бичигдсэн.
Таны энэ ялагдал мөн л тэр жилийн Булганы нөхөн сонгууль шиг МАН-ын захиа даалгавраар явагдлаа гэж олон хүн дүгнэж байсансан. Тэгээд ч МАНАН гэдэг нэрнээс АН маань яаж салах юм бүү мэд.
Би Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар 2 удаа, Нийслэлийн Намын даргаар мөн 2 удаа сонгогдон ажиллаж байсан хүний хувьд намын аппаратын зардал, гишүүдтэйгээ ажиллах, хурал зөвлөгөөн хийх зэрэгт санхүүгийн болон бусад биет дэмжлэг чухал байдгийг яс махаараа мэдэрсэн. Бид хувь, хувьсгалын амьдрал хэцүүдэх цагтаа нэг л хүнийг тойрч, зулгааж, мөлжиж аврагддаг байсан. Ядарсан цагтаа гуйж очдог хирнээ, ялсан мөчдөө тэр хүнийг Та үргэлж гадуурхаж, муулж ирсэн байдаг. Үүнийг намын үе үеийн удирдлага, гишүүд, аппаратын ажилтнууд гэрчилнэ. Гэр бүл тань ч гэрчилнэ. Гэтэл зовох цаг бүрт чинь халуун гараа сунгаж явсан жинхэнэ анд, хандивлагчаа өдөр бүр шахуу өстөн дайснаа хэмээн дуудаж, хаа хамаагүй зүйлд хүртэл гүтгэн, элдвээр доромжлох болсныг чинь одоо бид харж, сонсоод гайхан хачирхдаг. Аминд чинь орж явсан олон явдлыг мэддэгийн хувьд тэсэлгүй хэдэн үг тэрлэж байна.
Эр хүн ядарч, дор орж болно. Гэхдээ яаж ч ядарсан, хар амиа аргацаахын төлөөх адгуу хүслээрээ хүн ёсны наад захын хэм хэмжээг таслах учиргүй гэх ёс зүй бидний үеийн хотын хүүхдүүдийн амьдрал, өссөн орчинд төлөвшсөн байдаг. Та дошныхоо ёсыг гутамшигтайгаар эвдлээ. Аугаа өвөг дээдсийнхээ түүхээс тань мэт ийм жудаггүй хүнийг монголчууд хэзээ ч үнэлж байгаагүйг одоо цагийнхан сайн мэднэ. Бидний ах нар та нарын бас маниусын үе сайдсан муудсан аль ч тохиолдолд жудаг зааж “хамраа нээлгэж цус гойжвол бууж өгдөг” ёс зүйг мөрдөж ирсэн дээ. Уг нь Та хоёрт маань уулзвал ярилцах түүх их л байгаа байх даа. Юунаас болоод ийм хүний мөсгүй, жудаггүй зан гаргаад явааг чинь ойлгох юм алга.
Би цаг үргэлжид намынхаа дүрэм журмыг мөрдөх, гишүүдийн олонхийн шийдвэрийг дагах ардчилсан журмаа барьж ирсэн учир өөрийгөө зөвийн талд зогсдог гэж ойлгодог. Тэр ч утгаараа намын олонх илт дэмжсэн хүнийг тууштай дэмжинэ. Та чаддаг юм бол Ардчилсан намын 113 мянган гишүүнийг “долоогчид” гэж дуудаарай !!! Хэдхэн хүнд “долоох” магадлал байдаг байж магад, нийт гишүүд бол хэзээ ч үгүй шүү, Бат-үүл даргаа!МАН-д үргэлжлүүлэн үйлчилсээр тэдний даалгавраар журмын андаа "зарж идэх" явцдаа Ардчилсан намын үй олон гишүүдийн итгэл, сэтгэлийг дэвсэлж өөрийгөө ч, өөрийнхөө байгуулалцсан намаа ч шившиглэж яваагаа ухаарах зай Танд үлдсэн болов уу?
90-ээд оны эхэн үеийн Үүл, одоогийн Бат-Үүл баатар хоёрт ямар ялгаа байгааг хэлж өгөөч?!Та тавиул туршуул биш юм бол Ардчилалдаа, журмын андууддаа сүүлчийн тусаа хүргэж, намыг сэргээн босгоход гай бололгүй, амаа хамхин, гараа татаж хойш суувал хэрэг болж магадгүй юм.
АН эвлээд бүтчихвэл ард түмэн итгэлээ алдчихаагүй байгаа нь өчигдөр болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүн харуулаад л байна. Хувийн өчүүхэн эрх ашгаа нийтийн төлөө умартаж, үлдсэн насаа бусдад гай бололгүй амар эдлэхийг Таниас хичээнгүйлэн хүсье. Миний сайн найз асан С.Эрдэнэ минь ээ. “Эрдэнээ- Түвдээ” гэж хоршоо үг болтлоо хэлхэлдэж, андалж явсны хувьд чамд хэлэх хатуу боловч үнэн үг байна. Би чамайг хэзээ, хэрхэн МоАХ, Ардчилсан намд орж ирснийг чинь мэднэ. Нийслэл, Баянгол дүүрэг гээд нам дотроо хамтран ажиллаж, МАХН-тай хэрхэн тэмцэлдэж явснаа санаж байгаа юу? Чи бид хоёрт ажлын тал дээр ч, гэр бүлийн хувьд ч үй зайгүй нөхөрлөж явсан цаг их тул чамайг багагүй мэднэ. Чи бид хоёрт хувийн, хувьсгалын өс нэгээхэн ч байхгүй.
Ханан гэр холдож, хадан гэр ойртсон насандаа төрөлх намынхаа хувь заяагаар тоглох цаг мөн үү, эрэгцүүлэн бодооч гэж анддаа хэлмээр байна. Үлдэх насаа сэтгэл тайван, буянтай өнгөрөөх талаар бодооч. Журмын нөхөд чинь чамайг үзэн ядаж, хараалаар булаад удлаа. Ингэж амьдрах сайхан уу, ийм байдалтай хорвоог туулах амар уу?! Чи УИХ-ын сонгуульд ялагдаад намын даргын сонгуульт ажлаа өгчихөөд эргээд хуурамч тамга хийж аваад дарга хэвээрээ байгаа мэтээр дэлхий дээр байхгүй гажуудал үүсгээд зууралдаад байгаа чинь юуны учир вэ? Би чамайг албан тушаалд ийм ихээр шунан тачааддаг гэж бодож чадахгүй. Эсвэл ямар нэг мултрахын аргагүй барьцаанд орсон ч гэж бас бодохгүй байна.
Одоо бид нас залуу гэхээргүй боллоо. Эр хүний жудаг зааж уучлахаа уучлаад, орхихыг орхиод, мартахыг мартаж үз анд минь. Өөрийг чинь өдий хүргэсэн намаа зүрхнээсээ хайрлан, олон зуун мянган гишүүдээ хүндэтгэн, өсч яваа залуу үедээ сайны дууриал үзүүлээд, хэлэлцэж ярилцаад, хувь заяаг нь буухиалуулан өгвөл яасан юм бэ?!
Энэ нам биднийг үгүй болсон ч эх орны хөгжил цэцэглэлтийг түүчээлэх, ардчилсан тогтолцоог үргэлжлүүлэх учир жанцантай. Бид ардчилагчдад гай болж, хөлийг нь туших, ĸоммунист дуршилд зай тавьж өгөх эрхгүй. Ардчиллыг Ардчилсан намтай булшлахыг оролдвол хэдэн үедээ яс чинь амрахгүй, сүнс чинь төрлөө олохгүй шүү! Үйлийн үрээс өөр тайлбаргүй энэ орчлонгийн жамыг санаж, үлдэх амьдралаа цэвэрхэн өнгөрөө анд минь. Ганц биеийнхээ амин ашгийг асар олон журмын нөхдийн хүсэл зоригоос илүүд үзэх нь хэзээ ч уучлагдахгүй хар нүгэл болно шүү. Эргэцүүлэн бодоод, эрүүл ухаанаар шийдээрэй анд минь!
Эцэст нь Бат-Үүл, Эрдэнэ та хоёрыг эрийн жудаг харуулж, энэ цагаас эхлэн намынхаа эв нэгдэлд бүхнээ зориулахаас буцахгүй гэдэгт би найдсаар байгаа. Итгэл найдвар хамгийн сүллд бөхдөг гэдэг. Ардчилалын төлөө бүхнээ зориулсан Ах нар маань ч тэнгэрээс “Итгээд үз” хэмээн надад шивнэж байна. Ах нарын минь тэнгэрт дэвшсэн партизан андууд ч мөн хамт харж байгаа. Тэдний итгэлийг хүндэлж, сүнсийг амирлуулахыг Та хоёроосоо андын хувиар, дүүгийн журмаар хичээнгүйлэн гуйя.
Хүндэтгэн ёсолсон:
МоАХ-ны 5 дахь дарга Шаравдоржийн отгон хүү Түвдэндорж
Сэтгэгдэл0
бат үүл 461д хошногдуулсаар байгаад одоо нарийнтаж эмнэлэгт бгаа
Battulga mafi baiguulaad group sex hiilgej Mahbal Tyvshee 2yaalaa tomor zamaas mongo idsen Mahand hor hiilgesen
АН сөнөсөн шүү дээ. Одоо сөнөсөн юманд дарга гэж юу байхав.
Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл Алуурчин баяр гээд манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын цуглуулга болсон алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонг Монголчууд бид бүрмөсөн 24 оны сонгуулиар булшилж түүхийн хог дээр хаяна. Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонд монголчууд 2016, 2020, 2021 оны сонгуулиар дүнгээ тавиад оршуулчихсан... Одоо хэн ч удирдсан ялгаагүй монголчууд бид Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонг дахин сонгож гаргахгүй... Баттулга яагаад монголчуудын оршуулчихсан алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонг сэхээж босгох гээд байна вэ... Энэ чигээрээ оршуулж булшлагдах болно
АН угаасаа босоо ролонгуудын нам нэртэй большевик фашистуудын бүлэглэл шүү дээ юун сүнс
Юу бичээд байгаа юм бэ?! Булшлагдчихаад авснаас хохимой толгойгоо өндөлзүүлж байж. Элийрэх гэж ядах юм.
Нэг муу нам, нэг муу худал үзэл нь хүний аминаас үнэтэй гэж үү?! Ардчилсан намыг устгах гэж байгаад С.Зориг алуулсан гэж ойлгох уу? Солиотой хүмүүс ардчилсан намаар дүүрэн байна.
Оросын тавиул Женко буриад Батүүл,хужаа Эрдэнээс дээрдлээ юу?
Жинхэнэ тэнэг Чукча юу?! Женкобол эх оронч, үндэсний үзэлтэй эр! Махан толгой Эрдэнэ, Бат-Үүл нартай яаж харьцуулж чадаж байна? Женко шиг нүүдэл, шийдэл хиых зангарагтай эр одоохондоо алга л байна шүү!
202.55.188.92 Баяр Санжаевтай адил 4 эхнэр сольсон Орос ёс суртахууны одоогийн авгай нь Орос.Тэгээд болоо.
Ш ТҮВДЭНДОРЖДОО БАЯРЛАЛАА
БААХАН ХУЛИГААНУУД ЛУЙВАРЧИДЫН БҮЛЭГЛЭЛ БАЙЖЭЭ ГЭДЭГ НЬ ОН ЖИЛ ӨНГӨРӨХ ТУСАМ ТОДОРСООР Л БНА ШҮҮДЭЭ ЮУН БАЯРЛАХ ВЭ?
Davaa egch Вы больная? Знаете об этом ?
Адилхан нураалцаж байж өрсөлдөгч рүүгээ бухдаг гэнээ. Уралцацгаа.
хогийн золбин архичин Өмнө нь Баттулгатай муудалзчихсан явсан Одоо хулгайлсан эднээс нь угаадас олдож Эгнэ хулгайчид ямар юмны үнэ цэнэ үзэл байхав Урвагч увайгүй Баттулгатай нь Монголын төрд бүү ойртуул
Монгол оронд Ардчиллын салхийг хагалан санаачлагч нь үнэн хэрэгтэй "Үнэн" сонин, Л.Түдэв шүү дээ. Одоо харин ардчиллын анхдагчид, санаачлагчид гэж цээжээ дэлдэгчид олон болжээ. Барууны тэжээврүүд Монгол Оросын харилцааг таслахын тулд Япон, АНУ тэргүүтнийг шагшин магтах болжээ. АН-ыг хуваагдал, ялагдалд оруулсан этгээдүүд нь жирийн гишүүд нь биш, эрх тушаал, эд мөнгөний төлөө шунасан үе үеийн лидэрүүд нь.
Амь насанд чинь аюул учраад л нэг их зориг шаардаад байсан юм байхгүй шүү больж үз.
Одоо коммунист энэ тэр гэж ярихаа болих юм биш үү. Та нарын улс орныг яаж хорлож идэж уусныг мэднэ .
Одоогоос 100 жилийн өмнө монголыг зургаан мянган хүн амтай байх тэр үед монголын нутаг дэвсгэр дээр зуун мянган хятад эрчүүд амьдарч байсан түүхтэй. Зуун мянган хятадууд 1961 онд монголоос хөөгдсөн хэдий ч тэдгээр зуун мянган хятадыг эрлийз хурлийз үр хүүхдүүдтэй нь хамт монголоос хөөж гаргаж чадаагүй нь монголын эмгэнэл юм. 1990 онд тэдгээр хужаа нарын эрлийз хурлийз хүүхдүүд ардчилал хүний эрхээр монголын төрд шургалж монголын хөгжил цэцэглэлт аж үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг зогсоож дампууруулж монголыг эдийн засаг худалдаа экспортоор хятадаас ихээхэн хамааралтай болгож, монголыг өрийн хавханд оруулж хэзээ нэгэн өдөр газар нутгаа хятадад алдана.
Амьдрах гэж байсан ш дээ Тувдээ чи ! Чи Бат-уулын,Ардчилсан намын буяанаар Батлан хамгаалахын сайд болж Хэдхэн сарын дараа Доктор эрдэмтэн болж байсан !? Чи боль ! Чамайг дарга сайд болгох гэж Ардчилалын байгаа юм биш ! Чадваргуй Торийн ажил мэдэхгуй Боловсролгуй яам шиг олон тэнэгууд Дарга сайд болж Идэж ууж шамшигдуулаж Дураараа дургисан! Одоо болсон! Чи оороо дуугуйхан зуйл ! Юун Бат-Уул д ил захиа бичих вэ??? Чамд Заяа чинь дутна! Ухаан дутна! Буяан чинь удина’ Чамд Монголын нийгмийг Хагаруулдаж Тэнэгтэж байгаад Хорш гурэнуудийн амар хоол болгох о дутаж гэнээ. Зайл тувдээ хусэл чинь баатар ,хичээл зутгэл чинь нобль байна. Чамд ухаан алга!
Бат Үүл мангар үнэхээр мангар
Энэхариултыг бичсэн хүн хүнийг мэдэхгүй байж доромжилхоо боль мал минь
Ардчилсан нам одоо орон нутгаас лидерүүдээ сонгомоор юм. Хөдөө орон нутагт бол сайхан шударга, дайчин гишүүд олон бий дээ. Эл дол болсон энэ муу нэр луу дансны эздээ бүр болих хэрэгтэй. Ардчилалыг Өмчлөөд авчихсан юм шиг би би гээд цээжээ дэлдсэн юмнууд л нэр хүндийг нь унагааж гүйцлээ. Одоо болиосой. Ялангуяа Элбэгдорж, Эрдэнэ, Батүүл, Сосорбарам дөрөв. Ардчилал нэрээр өчнөөн л хөрөнгөжөөд биздээ. Одоо шуналаа татвал таарна. Нэр цэвэр ч холдож чадахгүй болсондоо. Хамаг Монголыг хамж хүртэж, одоо баагаа эдлэх болоод байгааг нь бүх Монголчууд мэднээ.
Чойжин ламын сумийн омно Байшин барьж байсан мон уу ? саяхан ш дээ ! Чи мон тэнэг хуур шуу ! Чойжмн ламын сунс чамайг мулгуй болгожээ! Сумын омно Амьдрах гэж байсан ш дээ Тувдээ чи ! Чи Бат-уулын,Ардчилсан намын буяанаар Батлан хамгаалахын сайд болж Хэдхэн сарын дараа Доктор эрдэмтэн болж байсан !? Чи боль ! Чамайг дарга сайд болгох гэж Ардчилалын байгаа юм биш ! Чадваргуй Торийн ажил мэдэхгуй Боловсролгуй яам шиг олон тэнэгууд Дарга сайд болж Идэж ууж шамшигдуулаж Дураараа дургисан! Одоо болсон! Чи оороо дуугуй зайл ! Ю Чойжин ламын сумийн омно Байшин барьж байсан мон уу 107.77.227.131 саяхан Амьдрах гэж байсан ш дээ Тувдээ чи ! Чи Бат-уулын,Ардчилсан намын буяанаар Батлан хамгаалахын сайд болж Хэдхэн сарын дараа ун Бат-Уул д ил захиа бичих вэ??? Чамд Заяа чинь дутна! Ухаан дутна! ’ Чамд Монголын нийгмийг Хагаруулдаж Тэнэгтэж байгаад Хорш гурэнуудийн амар хоол болгох Л дутаж гэнээ. Зайл тувдээ хусэл чинь баатар ,хичээл зутгэл чинь нойл оо!
ха ха ха Бат Үүл өөрөө бичиж байна.
Түвдэндорж гуай өөртөө зориулж бичсэн байна.Эрдэнээ гуай харин энэ НАМЫГ ХУЛГАЙЧ БАТТУЛГГАС ХАМГААЛЖ ЯВАА ШҮҮ
Ардчилалд үнэхээр их санаа зовж байгаа бол анд нөхөд дээрээ оч. Элдэв сэтгэл хямруулах үйлдлийн захидал бичээд хэрэггүй. Наад нам чинь зөв гольдрол руугаа орсон ажилд нь тусал. Дүрмийн дагуу ү.а нь явагдаж байна. Та л дүрмийн бус нөхдийн талд орж намаа бужигнуулахыг оролдоод байна. Нэг их сүржин тоо хэлээд хэрэггүй. Үнэт зүйл, үзэл санаагаа мартахгүйгээр тунгаан бод. Би чиний ах нарыг сайн танина. Ах нар чинь чамайг тэнгэрээс хараад гайхаж байгаа байх ингэж хувирах гэж… Намаа хагалахын тулд хамтын нөхөрлөлийн ү.а-аа илчлэх сайн зүйл биш. Ийм хандлага улс төрийн ү.а-нд муу нөлөөтэй. Саруулаар сэтгэ
ENE CHIN HARIN JINHENE SEGSGER PROLETARIAT BAINA SHUU DEE.
tanai nam bol hogiin zolbingyydiin bye byenee ataarhasan abilgal heel hahyylaas iluu garahgyi hogiin tantangyyd abyas medleg baihgyi amia hoohoilson archaagyi luibarchid,zasaglaj chaddaggyi zadarsan panczchingyyd zalit etgeedyyydeeree delhiid tarhasan albingyyd,yildel hynii alyyrchingaaraa hymyyjilmgyi hyis temtregchid,iimees bygdeeree senej meheliin irmegees ynaj haluun tamdaa sarhalchgaa?!..........zailaa zail,hend ch hereggyi ardchilsan saaryyd??????????
Түвдээ чи ингэж хэлэх эрхтэй. Даанч наад 2 чинь ойлгохуу. МАН-аас мөнгө авч, ялаа наймаалцсан гэх юм билээ. Новшнууд үйлийн үрээ эдлэнээ…,
Түвдэндорж гэж АТГ,Эрүүгийн цагдаагийн хаалгыг ах дүү 5-уулаа сахиад хэдэн сар чулуу няслаа биздээ Идсэн завшсан юмаа төлж нэг юм мултраа биздээ Одоо учиргүй томроод байх хэрэггүй.АН-д чиний гүйцэтгэсэнгавъяа гэж лий ч байхгүй АН-г хулгайч гэж нэр авахад хувь нэмэрлэсэн. БХЯ-с баахан даавуу хусч баригдавдаа Тэгээд юу болсон бэ Элбэгдоржид чи их өртэй Ялаас мулталж өгдөг байв
Nobsiin santaach Battylga ylas toroos zail!!!!chi bainga muu uildeleeree hagalan bytargah yildel hiideg biz dee!!chi myy Baterdene abragiig erenhiilegch bolohod saad hiisen hylgaich men biz dee!!tanai nam garaad yamar gabya baigyylab.ylaan hylgaich nar aa!!!ta nart itgeh ni byy hel hynii yner ch baihgyi!!!Tybsinbayariig chi l sorond hiilee!!!hyniig hyn bis bolgodog geleg yum aa,Battylgaa ylas toroos zail!!!
tanai ardchilsan namiin partizanyyd gej yhsen elenchegiin chini Partizanyyd be?Mongoliig byryygaar ydirdaj chyhal chag yed doroityylsan ikhe erend hylsen etgeedyyd bol chinii bicheed baigaa ardchilsan nertei maluud men,ta nariig ard tymen yzeheen bolison,ta nart hyyrtagdaj dyyssan her chadal hemjeeg chini tanisaan,tiimees zail nobsnyyd aa!!!eersdiigee bayjyylahad zoriulsan nam hemeeh heden bylingartai hyymgai hymyysiig Mongoloos hyrdan tanilgoh hyrdan ene nam hemeen heneehehiig chini taslan zogsooh l yldlee!!Bat-yyl erdene ta nar hen be?gelegnyydee Mongoliibn ard tymenii ner barij toriin ender alban tysaald syyj hydal helj hyyrch mehelsenii chini yiliin yr tanai namiihaniig dagaj yabaa tyynees garah bolomj haana ch hezee ch baihgyi byeiin dotorhi chetger chini ydahgyi serj myygiin ytaagaar manantaj ,yostoi manandaa mansyyrah chag chini irne?...zaabal yyniig hyleegeed bna uu?...esbel
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Чилийн генерал Августо Пиночет/
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Ардчиллыг устгах биш Хуурамч ардчилагчдыг устгасны дараа Монгол хөгжинө.Түвдэндорж их ядарч яваа юм байна.АН-даа хаягдсанаа одоо хүртэл мэдэхгүй мулгуу мудак байнашдээ ЗГ-н ХЭГ-нхан тэнэгийг шагшин гайхсаар хөөж явуулсан байдаг
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд Америкийн эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь марксизмын замаар замнасан Хятад улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин дээрэмчин Америкийн хорт ардчиллын замаар замнасан Монгол улс сүүлийн 30 жилд хөгжихгүйгээр үл барам эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 30-хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов.
монголд нам хэрэггүй намаар халхавч хийж бүх бузар юмаа хийдэг тиймээс монголд ан ч ман ч аль нам хэрэггүй намууд сөнтүгэй
Улаанбаатарт, тэр тусмаа 40 мянгатад төрж, өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, Ч.Сайханбилэг, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа.
Хувиа хичээсэн ирд санаатай танхай хулгайчид
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Син Жин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Испани, Португал, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Социализмаас зах зээлд шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)
Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах нийгмийн бодит баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) өөрийн улаан гараар, өөрийн хөлс хүчээр цоо шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг хулгайлсан хулгайчид юм.
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. /Бернард Шоу/
НААД ҮГЭЭ ТЭР ЖАНХУУДАА Л ХЭЛ
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/ Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
30 ЖИЛ Ч БАЛЛАСАН ДАА, УРВАЛТ. ҮР ДҮНД НЬ, АЛЛАГА, АВИЛГА, МАXН-ЫXАНЫ ҮР XҮҮXДҮҮД БҮГД ТОМ КОМПАНУУД ОБЬЕКТУУДЫГ ЭЗЭМШСЭН НЬ ҮНЭН, XУВЬСГАЛ БИШ ДЭЭРЭМ!!!
Энэ бол бодит түүх юмдаа 50 жилийн дараахь үр ач маань 1900 наад онд шанзав Бадамдорж ба Лин Цэрэндорж гм 2000 онд Батүүл Эрдэнэ гээд л түүх судалж суух байхдаа түүхэнд ямраар үлдэх нь үр ач гарт чинь ичгүүртэй л байх бийвий
ардчилал гэж баагаад л коммунист гэж хуцахаар чинь та нарт ард түмэн их дургүй... чи түвдэндоржоо лалар батүүл гахай эрдэнээ тарвагадорж нараасаа чи ч нээх дээрдэх юмгүй нохойн шээс.
Ардчиллын 30 жилд архидуулж, завхайруулж, сагсууруулж, шуналд автуулж, өглөө босдоггүй, шөнө унтдаггүй дадал Монголчуудад суулгажээ. Үр дүн нь нийтийн оюун ухааны ядуурал.
Tuvdenee uneniig l helj Uul,Erdenee ta 2 maani tungaan bodoj eruul saruul uhaanaar evlerel negdliin tuluu yavna gedegt itgej l suuna.Ta 2-iin uhaan medej dee.Uuliigee SHD-iin 28-r toirogt UIKhurliin nuhun songuulid ner devshihed chini biechlen uulzaj ANamaa negtgehiin tuluu yavaarai gedgiig zahij ta ch huleen zuvshuurch baisnaa martaagui bizdee.Erdeneegee AN-iin dargad ner devshihed anhdagch MoAX-iin gishuud, AN-iin oron nutgiin udirdlaguud, ner nuluu buhii zutgeltnuudteigee hamt aimagtaa ochij uchnuun udur ajillaj yavsnaa ch helchihiye.Getel ta 2 maani unuudur bidendee yamar hariu barij suugaa ene ve.Bid daisnuud bish harin ch 1990 onoos hoish bienee medeh Ardchilaliin tuluu hamtran temtsegchid gej boddog shuu.Anhdagchid gishuuddee haraalgan zuhuulj munhiin bus rchlong tugsguj hereggui baihaa.Minii 2 and mini.Tungaaj uhaaraasai gej huseh baina.
Түвдээ наад махан толгойнуудад чинь хүн чанар гэж байхгүй ш дээ. Наад бүлэглэл чинь эх орон ард түмнээ тонон дээрэмдэх зүйл л хийлээ. Харин эрлийгүүд нэг талдаа гарчихаад цаашид ялгаж явахад амар болоод байна.
АН булшлагдлаа, улс төрийн тавцангаас алга боллоо гэхэд жирийн ард иргэдэд харуусаад, үгүйлэгдээд байхгүй л даа.
xen ch yu ch bicheed ongorsoon AH mongold baukhgyi xulgaichdyn buleg baisan
Эрдэнэ бүлэг хулгайчдаас АН-г үнэхээр хамгаалж явж байна даа.Эрдэнэ АН -н дарга болвол АНамд элсэх болно.Төвдүүд хэрэггүй хүн биш.Хэдэн монголчуудыг хооронд үнэхээр алалцуулж яс хаяж зодолдуулж байна.Наад Төвд хүнээ муурын боожгойтой бөхчүүдтэйгээ нь зайлуулах цаг нь иржээ.Монголчууд нэгдэгтүн
Түвдээ дарга маань маш зөв хэлжээ та 2 минь энэ олон гишүүдээ бодоо бид л та 2..ыг дэмжиж дээшлүүлсэн харин муусайн гишүүд чинь 2 идэхгүй хоосон хонохгүй шиг тэвчиж ядан яваа шүү
Трамп юу болж байгааг бодоорой МАХ МАГА яг адил люмпенгүүд
Жанхуугийн троллууд яг жоом бясаа шиг язганаж байна.... Би алиныг нь ч дэмждэггүй хүн. Жанхуу Эрдэнэ 2 шударга шүүхээр шалгуул.
Батүүл талийгаач Зоригтой ярьсан юм ярьсан,Түвдэндорж бурхан болсон партизануудтай ярьжээ Ардчилалынхан маань тэнгэртэй харьцдаг бөө бололтой
Солиот минь улирсан баларсан элийрэлдээ дэмийрсээр л явна уу. Зайгаа тавьж өгөөд залуучуудыг зөнд нь орхи
Үүл үзэл бодолдоо үнэнч хүн юмаа. Юун МАН тай хуйвалдах. Харин Түвдэн гуай бараг МАН болсон юм бишүү кк
Яг үнэнийг хэлжээ. Хорон санаат, БАХ МЭЛХИЙ С.ЭРДЭНЭ бол АН-ын мянга мянган гишүүд дэмжигчдийг нэгтгэхээсээ БУТАРГАСАН.
Эрдэнэ гуай та МАН ял наймаалцаж АН-ыг тараан бутаргаж боллоо одоо хурдан зайлаач
Мундаг том унгас алдаваа, чи муу беес ! Батуулийн хажууд чи юу юм бэ ?! Ядахдаа овог нэрээ ч зев бичиж чадахгуй байж. 5 дахь дарга Шаравдорж ч гэх шиг. Бичиг усэгт тайлагдаагуй байнаа ЧИ !
ХОГИЙН ШҮГЭЛ ХБАТТУЛГА ХӨГЖИЛ 10 ЖИЛ ГАЦААСАН ҮХЭЖ ДАЛДРААСАЙ
Энэ одоо маш зөв юм бичсэн байна ш дээ...Энэ нөхөр өөрөө хэн байх нь, бас юу хийж, хэнтэ нөхөрлөж явсан нь чухал биш, хамгийн гол нь АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ЗАХ ЗЭЭЛ-ээс илүү шударга тогтолцоо энэ дэлхийд үгүй, өөр гариг ертөнцөд ч ялгаагүй байх. Иймээс нэг намын тогтолцоо бий болж хуучин нийгэмд шилжмхгүйн тулд, хойт Солонгос шиг болохгүйн тулд АРДЧИЛЛЫГ АВРАХ, СЭРГЭЭХ хэрэгтэй...
AN anhnaasaa l demjigch tsuun baisan uchir eruugiihnees demjleg avch ted ni davarsaar davarsaar odoo tedendee buren baridaj nam bish mafi buleglel l bolsonshdee baruunii gerchgui bol ustga barigdahgui bol al hyd hulgail bayj gesen uzel jinhen utgaaraa hugjij bnadaa tegheer AN bol uls eh orniihoo esreg bocoltoi buleg bulegleliin negdel l yumdaa
nogoon erdeneegees salaagui tsagt ardchilsan nam uudluhgui
Бат-Үүл,Эрдэнэ нар тэтгэвэртээ суусан бусад ардчилагч нар шиг бсан бол та одоо ингээд бичээд сууж бх уу,анхны гэдгээрэй аль хэдийн Орос улсын шүүхээр яллуулаад амьд бхгүй блаа.
Ooroo ch bas hulgaich baij shudarga tsarailna hehe
Гарцаагүй бодит үнэнийг бичсэн Түвдэндорж даргадаа баярлаж байнаа.Намаа худалдаж шоронгоос бултах тохироогоо хойш тавьж намын журмын нөхдийнхөө итгэл сэтгэлийг бодох зурвасхан бодол байгаасай билээ.Уулаасаа ойлгомжтой байгаа асуудалыг намын бүх гишүүд мэдэж байгаа болохоор та 2 ыг үзэн ядаад байгааг ойлгооч.Та 2 Баттулгыг нэр заан гүтгэж доромжилж байгаач харин ньЖeнко маань юм үзсэн жудагтай эр юмдаа
Та энэ хоёртоо сэтгэл хөдөлгөм сайхан захидал бичижээ. Эх орныхоо төлөө чин сэтгэлээ зориулах цаг яг одоо тулаад ирсэн энэ үед таны энэ захидал зарим нөхдийг маан' ухааруулах бизээ.
Үүл Эрдэнн хоёр одоо боль энэ үг Түвдээгийнх ганцхан биш нийт гишүүдийн үг шүү. Бид та нарыг дагадаг нь өнгөрсөн
Ud.aaraa hulgaich shantaach ul buteh yumnuud baigaan bna ta nar tikm l surhii yum bol ene namiin nugsand hutga shaasan elbegdorj battulga saihan balag bayrtsogt enhsaihan baguul baabar hurts erdenebeg naraa na.aasaa huuguud shalguulaad ugulduu bugd hoorondoo uguu avaa tohirootoi bolhooroo chadahguildee ene hulgaichuud bi ch gesen AHo evsel geel namirch yvsan uy bna nadad gehdee 2000 onoos hoish zaigaa barisan 1996 ond ylaal AN nam bish huleg buleglel bolsonshdee turiin umchuur turul sadan naiz nuhug buleg bulegleleeree yaj bayjij boldgiig manaihan utgaar ni haruulsanshdee aldaa manaihand uurt ni bii terniigee mefehgui bol suirch bIgaa ni terdee
Тувдээ сайн хэлжээ. Эрднэ, БатУул хоер дугнэлт хийгээд хамтарвал гишууд Дэмжинээ. Угуй гэвэл та хоер хэн ч биш хоригдолууд.
Баттулга өөрийн гараараа сөнөөгөөд өгсөн АН-ыг харин С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нар эргэж амь оруулах гээд байгаа юм бишүү. Эрдэнэ, Батүүл 2 ардчилалд дэндүү хайртай.
Аргагүйл АН-ын хүчинд олон жил ял завшсан хүний үг мөн байнадаа
яг үнэн байдлыг бичэж. дээр сосорбарам нэмэгдэх байх. би ч гэсэн хөдөө орон нутгаас та бүхнийг дэмжин өдөө хзрсэн. одоо Батүүл,Эрдэнэ, Сосорбарамын нарын үйлдлүүд АН ыг дэмжих боломжгүй болгосон. Энэ 3 хээрийн нохойтой нийлж хотруу дайраад баыхаар буудхаас өөр арга байхгүй . Иймд энэ 3 байгаа АН намыг дэмжихгүй шүү
Хулгайч худалч хорлон сүйтгэгчдийн үүр оромж болсон газар .
Юу ч мэдэхгүй царцаа бичжээ!
Ш.Түвдэндорждоо дахин баярлалаа.Маш үнэн зөв мэдээлэл оруулжээ.баярлалаа.
Хэхэ Түвдэндорж өөрөө хэн бэ луйварчин Баттулгатай нийлж ардчилсан намыг булшлах оролдлогыг чи хийх гэж байгаа шүү ард түмэн мэнд чи зайлаа аа хүнээр баахан худал юм бичүүлээд тавьсан бна чиний юм бичих гэж лөөлөө шдээ ккккккк
Яасан хэцүү дуусдаггүй маргаан үзэн ядалт вэ. Та нарын хооррндын хэрүүл яах вэ Намын гишүүд дэмжигчдээ бодоочээ.Цаашлаад улс орноо бодоочээ.24 оны сонгууль дөхлөө.Болиочээ та нар ич л дээ.