Өнөөгийн бидний оршин тогтнохын баталгаа бол Үндсэн хууль юм. Тэгвэл өнөөгийн мөрдөж буй Үндсэн хуулийг тэртээх 1992 батлах үеийн хэлэлцүүлгийн протоколыг гол болгосон “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть саяхан хэвлэлтээс гарчээ. Ерөнхий сайд, мэргэжлийн чадварлаг хуульчид хамтран энэхүү 12 ботийг эмхэтгэн нийлүүлжээ. Уншиж танилцахад ихэд сонирхолтой аж. Уг “эх сурвалж”-ийн нэгдүгээр ботид “АИХ-ын анхдугаар чуулганы баримт бичгүүд”, 2-3 дугаар ботид “Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн УБХ-ын хавар, намрын хоёр чуулганы протокол”, 4-5 дугаар ботид “АИХ-аар хэлэлцсэн Үндсэн хуулийн Ерөнхий хэлэлцүүлгийн протокол”, 6-7 дугаар ботид “Үндсэн хуулийн 1-2 дугаар бүлэг буюу Монгол Улсын бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний хэсгийг хэлэлцсэн АИХ-ын протокол”, 8-10 дугаар ботид “Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэг буюу Төрийн байгуулал, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх эрх мэдлийн тухай хэсгийг хэлэлцсэн АИХ-ын протокол”, 11 дүгээр ботид “Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг буюу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай асуудлыг хэлэлцсэн АИХ-ын протокол”, 12 дугаар ботид “Үндсэн хуулийн Тавдугаар бүлэг буюу Үндсэн хуулийн цэц болон бусад хэлэлцээгүй үлдсэн асуудлуудыг хэлэлцсэн АИХ-ын протокол, Үндсэн хуулийн батлагдсан эхийг АИХ-ын депутатуудад уншиж сонордуулсан протокол” тус тус багтжээ.
Энэ удаад АИХ-ын депутатууд Ерөнхийлөгчийг яагаад бүх ард түмнээс сонгох нь зүйтэй хэмээн шийдсэн талаар сонирхлоо. “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”-ийн наймдугаар ботид энэ талаарх протокол нийтлэгдсэн байна. 1991 оны арванхоёрдугаар сарын 6-нд АИХ-ын депутат Ч.Хурц, О.Дашбалбар нарын саналаар “...Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог болох” асуудлыг АИХ-ын чуулган хэлэлцжээ. “...Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгоё” гэдэг саналыг 217 депутат буюу 66 хувь нь дэмжиж, 91 депутат буюу 28 хувь нь татгалзаж, 19 депутат буюу зургаан хувь нь түдгэлзжээ.
Ингэж Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгохоор шийдвэрлэжээ. Гэхдээ тухайн үед депутатууд өнөөдөр хэрэг болохуйц санал хэлж, байр суурь илэрхийлж байжээ. Тухайлбал, Баабар “...Улс орон өнөөдөр салаа замын эхэнд байгаа тул ямар засаглалтай байх нь хамгийн гол асуудал. Түүхэн сонголтоо зөв хийхийг, буруу хийвэл алдаа биш ялт хэрэг болно”, Э.Бат-Үүл “...Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг Ерөнхийлөгчтэй цуг бүх ард түмнээс сонгож байгаа учир хүчирхийлэл, дарангуйлал, фашист дэглэм ч бий болох тогтолцоог бий болгож байна” гэсэн байр суурь, шүүмжлэл хэлж байжээ.
Харин Б.Чимид гуай “...Хэрвээ ард түмэн Ерөнхийлөгчөө сонгож, шууд ганц шаттай сонгууль хийх юм бол Монгол Улсыг ямар улс гэх вэ. Парламентын гэх үү, Ерөнхийлөгчийн засаглалтай гэх үү” гэж санаачлагчдаас асуухад Ч.Хурц “...Парламентынх гэж үзнэ үү, Ерөнхийлөгчийнх гэж үзнэ үү, тэрнийгээ өөрсдөө шийднэ биз. Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгуулья, ард түмний засаглал учраас ард түмэн төрийнхөө эзэнтэй болъё л гэж хэлж байгаа үг” гэсэн хариултыг өгчээ.
Мөн тухайн үед С.Зориг “...Бүх ард түмний санал хураалтаар Ерөнхийлөгчийг сонговол энэ нь Ерөнхийлөгчийн засаглалын шинжтэй засаглалыг бий болгоно. Энэ нь юунд хүргэх вэ гэвэл парламентын засаглал утгагүй болж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал гэж та нар яриад байгаа. Миний ойлголт бол өөр. Хязгаарлагдмал биш. Харин тэр эрх мэдлээ ашиглаж чадаж байгаа юу үгүй юу гэдэг асуудал. Нэгэнт ингээд ард түмний сонгууль хийгээд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ийм юм хийж байгаа бол энэ засаглалын асуудлыг дахиад эхнээс нь авч үзэх хэрэгтэй” гэж байжээ.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Одоо хүүк ёрөнхийлөгч болчихсон учир ёрөнхийлөгчийн засаглал хэрэггүй гэж байгаа юм ! Бас нэг путин шиг юм болчихоод насаараа зайдлана гэж айгаад байгаа юм хүүк бол яг тэгнэ !!
Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг хангагч билэгдэлийн чанартай , бас болох ,болохгүй хуулинд ард түмний өмнөөс ХОРИГ ТАВЬДАГ учир ард түмнээс сонгох нь зөв .Ард түмнээс сонгохгүй юм бол ЕРӨНХИЙЛӨГЧ гэсэн хүн байх ШААРДЛАГАГҮЙ. Ялсан нам ерөнхийлөгчөө тавина .Тэгээд бараг ерөнхий сайдтай болчих юм биш үү ..Гэхдээ БАГАБАНДИ шиг хорчин ерөнхийлөгч хэрэггүй шүү.
Монголын ард түмэн ерөнхийлөгч гэдэг орон тоог хасах саналтай байна.
Маанаг аа, чам мэт нь ард түмний өмнөөс дугардаггүй юм! Бүх ард түмнээс сонгогддог албан тушаал байх хэрэгтэй! 76 луйварчин намаараа талцаж хуваагдаад, сүүлдээ даварч өөрсдийнхөө утсан хүүхэлдэйг Ерөнхийлөгчөөр сонгоно гэвэл хэн ч хүлээн зөвшөөрөхгүй! Ингэвэл гоё болно гэсэн бэлэн жор байдаггүй юм! Худлаа шааж даврахгүй шүү!!!
Энэ Их Хурлын гишүүд гэж мөн ч их завтай нөхөд байх юм. Улс орныхаа нийгэм, эдийн засгийн асуудалд анхаарлаа хандуулахын оронд энэ хэцүү цагт хоосон улс төржих хэрэг алга. Хууль хэрэгжидгүй манайхан шиг улсад ямар ч "гоё" хууль гаргаад нэмэргүй. Один чёрт. Нэмэгдэхүүнүүдийн байрыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүй.
Эхлээд махны асуудлаа шийдье, Дараа нь үндсэн хуульдаа орьё
Парламент хамгийг шийддэг байхын тулд (парламентийн засаглалтай ) ерөнхийлөгчийг УИХ -аас сонгодог байх нь зөв.
Ooriinhoo bodol sanaag ard tumen gej yarij bichih hereggui sh dee. Odoo bgaa togtoltsoog oorchloh hereggui. Parlamentaas eronhiilogchiig songoh yum bol eronhiilogchtoi bagaad yaah yum. Parlamentiin gishuun nertei noxod hezee ch ugsen huivaldaj, bie bienee tatan unagaaj heden ch eronhiilogch eeljleh ni parlamentiin asuudal boloh bolno. yamar togloh gej bgaa bish, uls ornii huvi zayanii asuudal. Ter tusmaa parlament nertei UIH-iin gishuudiin toog nemehgui harinch esregeer hasmaar bgaan, bas ter halhavch bolood bgaa darhan erh geechiig ni ugui bolgoh ni zov. bas Gishuunii toirogtoo zartsuulah mongo, huuli sanaachilsanii mongo gej avdag ogdogoo bolih heregtei. Huuli sanaachlah, batlah, oorchlolt oruulah chini tednii undsen ajil tsalingaa avahad l bolno sh dee. Aj ahuin ajil hiidgee, end tend ochij daramt bolj surjignej tuuz haichildagaa bas bolih heregtei. Eronhiilogch ard tumneesee songogdoh ni zov.
Aмерик ерөнхийлөгчөө ч, сенат конгрессоо ч ард түмэн сонгоод бна
Арод түмний ерөнхийлөгч биш парламентийн ерөнхийлагч болох юм уу
Энэ асуудал дээр хөл алдвал авторитар дэглэм рүү орно
Сонгодог парламент гэж яриад ард түмнээ хуурахаа болиоч.монгол улсад нэг танхимтай парламенттай гучин жил хэрэлдэж уруулдаа.дэлхийн хөгжилтэй том орнууд хоёр танхимтай байна.монгол улсад АИХ,бага хуралтай болж байж хөгжлийн зөв замдаа орно.АИХ ерөнхий сайд,ерөнхий прокурор,шүүгч,АТГ даргыг сонгож,бага хурлаас гаргасан хууль шийдвэрийг баталгаажуулна.АИХ- ыг нийслэл, аймаг бүрээс квот тогтоож ард түмэн сонгох,улсын бага хурлын намуудаас мөн АИХ нэр дэвшүүлж АИХ сонгоно АИХ жилд нэг удаа хуралдана.бага хурал тогтмол хуралдана.АИХ-ын дарга монгол улсын крөнхийлөгч байж болох юм.АИХ мөн улс хөгжүүлэх төлөвлөгөө,төсөв батална.монгол улсад нийгмийн аюулаас хамгаалах яам,ардын хянан шалгах хороог байгуулах хэрэгтэй.цахим яам хэрэггүй.харин холбоо,харилцааны яам цахимыг хариуцаж ажиллах хэрэгтэй.дарга улсаа больж цомхон мэрэгжлийн засагтай болох хэрэгтэй.монгол улсад нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна шүү.дур дураараа шийдвэр гаргадаг мөнгө хөрөнгөө үйлдвэр байгуулахад зарах хэрэгтэй байна