Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс УИХ-ын гишүүн Б.Бейсен нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсеныг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй аж.
Тодруулбал Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох, сунгахдаа хүмүүст давуу байдал олгосон, хахууль авсан, мөнгө нэхсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг итгэмжлэлээр авч, уг мөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далддах зорилгоор өөрчилж мөнгө угаасан, нэр бүхий гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасан хэрэгт холбогдсон 51 хүний нэг нь Б.Бейсен гэдэг.
Харин УИХ-ын гишүүн Б.Бейсен энэ тухай: " Баян-Өлгий аймгийн эмч нарын холбогдсон хахууль авсан гэх хэрэгт би ямар ч холбоогүй. УИХ-ын сонгуулийн үеэр таарсан болохоор зохиомлоор миний нэрийг оруулж, гүтгэх гэсэн. Энэ хэргийг 2016 оны 7-р сараас хойш шалгаж байгаа. Гэтэл би Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 2012 онд томилогдоод 2014 онд ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Намайг ажлаа өгснөөс хойш хоёр жилийн дараа болсон хэрэг." гэж тайлбарладаг юм.
С.Сарнай
Сэтгэгдэл0
зөв муу хасган бомбоо монгол улсаар үнэгүй тэжээлгэж байж бас монгол улсаас санаатай хулгай хийнэ
Бейсенд хэлэхэд хулгайч луварчин шоронд орох гэж байгаа женког дагаад гүйгээд байвал шоронд орох хулгайчдын зам бүдэгрэхгүй шүү. Наад хулгайчаасаа одоо сал алийн болон ингэж шантаачлуулж боолгуулж байдаг юм. Ирээдүйгүй хулгайч дагаж байхаар одоо зөв талаа дагасан чинь дээрээ.
Бейсэн хасаг биш хиргис хүн.
Монгол улс үнэгүй хүн тэжээдэг юм уу, хэнийг? Та ийм хууль байдаг бол нэрлэж надад тус болно уу. Та бас хүн доромжлох эрхтэй юм байна, хэний хамгаалалтад байдаг вэ? Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх ... аль нь вэ? Надад лав 1 хүнийг доромжлох шаардлага байна, даан ч хамгаалах хүнгүй тул амаа хамхиад сууж байна. Коммент бичихдээ айхаа боливол ямар сайхан бэ.
Нийгмийн даатгал дахь мафийн толгойлогч гэсэн үг үү? хасгууд хуурамч тодорхойлолтоор хэдэн мянгаараа сул мөнгө авч бсан гэж үнэн үү? цаашаагаа Казахстан руу гараад бас худлаа ярьж мөнгө хусна. сонин нөхдүүд шүү?
Хасагууд хэдэн мянгаараа аваагүй. Энэ явдал аль ч аймагт байдаг юм. Халхууд харин үхсэн хүнийхийг ч авч байсныг юу гэхэв, халх бол болно гэх үү, үхэр ээ? Эрдэнэ хэдэн тэрбумаар нь авсан, яагаад та хэл ам гаргахгүй байна, халх хүн дархан эрхтэй болохоор шийтгэл хамаагүй биз?
"Урдын көт куус"гэж танай Казак түмэн ярьдаг үнэн мөнийг нь шүүх тогтоох байлгүй дээ
Казах гээд битгий олон юм ярь Монгол улс нэг газар нутагтай нэг л нэг амьтай ягаад гэвэл чи би хамт энд аз жаргалтай амьдрах юм
Zuv hellee. Odoo bur Mongol Kazahaaraa huvaagdad baildah yum baina l daa.
Арай хэтэрсэн хэрэг шүү.
Олон жилийн бугшмал хэрэг биз дээ
Баян-өлгийн эмнэлэгийнхэн ялангуяа сүүлийн үеийнхэн ажилд оруулахдаа сувилагчаас 5,0сая,эмчээс 10,0 саяыг өгч ордог,групп тогтоолгохдоо эхлээд 300,0 мянга байснаа сүүлд 500,0 мянга болсон НДхэлтсийн байцаагч эмч эмнэлэгийн бараг бх эмч нартай сүлжээ бий болгон зуучлан иймэрхүү ханш тогтоон нэхэж авдаг гэж иргэд ил тод яригдаад олон жилийн нүүр үзсэн. Ямарч арга хэмжээ авдаггүй,түүний нэгэн энэ нөхөр мөнөөс мөн.Ер нь ихэнхи эмч нар нь Авлига,хээл хахуулийн хэрэгтэн болох өндөр магадлалтай.Жирийн иргэд баримт гаргаж ярьдаггүй айдаг болохоос ам дамжин илэн далангүй ярьцгаадаг юм байна лээ. Бейсен эмч түүний нэгэн өөрөө хэргээ хүлээгээд бусдыгаа мэдэж байвал илрүүлээд тэр бузартсан эмнэлэгийнхээ нэр төрийг сэргээвэл их л шудрага эр хүн гэдгээ харуулна шүү.
мОНГОЛ КАЗАК гэж 2 хуваагдах хэрэгүй шүү Нэгдмэл улс Малнууд дахин хуваагдаж ялгаварлах гээд балайрах хэрэгүй дээ
fgfgfg
Бурхан сармагчинд хүн болох сэдэл өгсөн байж болох яум
dd
МАШ ЗӨВ