Дэлхий дээр хамгийн хүчирхэгт тооцогдож буй “Сармат” гэдэг тив алгасагч баллистик пуужингийн туршилт амжилттай болсон тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр мэдээллээ. Архангельск муж дахь “Плесецк” сансрын туршилтын буудлын цооног дахь төхөөрөмжөөс хөөргөсөн уг пуужингийн байлдааны салдаг хэсгүүд /блокууд/ Камчаткийн хойг дахь Кура гэдэг сургуулилтын талбайд тооцоолсны дагуу буужээ.
Пуужингийн туршилтын явцыг дүрс бичлэгээр ажигласан Оросын ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “үнэхээрийн хосгүй энэ зэвсэг манай зэвсэгт хүчний байлдааны чадавхийг бэхжүүлж, гадны аюул заналаас Оросын аюулгүй байдлыг найдвартай хамгаалснаар улайран хийрхсэн түрэмгий үг яриандаа автагдан манай улсад заналхийлэхийг оролдож буй хэн бүхнийг эргэцүүлэн тунгаахад хүргэнэ” гэжээ.
Тэрбээр 2018 оны 3 дугаар сард Холбооны хуралд явуулсан илгээлтдээ Оросын зохион бүтээгчид маш хүчтэй, хосгүй зэвсгийг бүтээж дуусах гэж байгаа талаар дурдаад “Сармат” пуужингийн схем зургийг үзүүлж байсан юм. Тухайн үед барууныхан “Путин хүүхэлдэйн кино үзүүлж байна” гэж егөөдөж байсан боловч аажимдаа иймэрхүү үг хэллэгүүд илт цөөрсөн нь барууны тагнуулын албад ийм төрлийн пуужинг оросууд үнэхээр үйлдвэрлэж буйг олж тогтоосонтой холбоотой.
Ташрамд дурдахад “Сармат” гэдэг нь МЭӨ VI–IV зууны үед өнөөгийн Оросын нутагт амьдарч байсан нүүдэлчин сарматуудын омгийн нэр ажээ.
РС-28 буюу "Сармат" нь (НАТО-гийн ангиллаар SS-X-30) шингэн түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин бүхий Оросын тав дахь үеийн стратегийн пуужингийн цогцолбор юм. Уг систем нь Зөвлөлтийн үеэс хойш байлдааны жижүүрлэлтэд гарч байгаа Р-36 ОРБ (Воевода) буюу барууныхны нэрлэдгээр “Сатана” пуужинг орлох ажээ.
Сармат пуужин масс-энергийн асар өндөр үзүүлэлттэй ба өөр өөр траектороор нисэж байнд хүрэх чадвартай. Энэ пуужингийн хурд авах зай нь богинохон тул сансарт маш хурдан гарах ба янз бүрийн траектороор, тухайлбал, Өмнөд ба Хойд туйлын дээгүүр нисэж устгах ёстой байндаа хүрдэг. Мөн дуунаас хэт хурдан гипер блокуудыг тээж, хамгийн орчин үеийн болон ойрын үед зохион бүтээх системүүдийн радарт баригдахгүй. Сарматтай дүйцэх зэвсэг дэлхийд байхгүй, ойрын хугацаанд ийм зэвсгийг зохион бүтээх боломжгүй гэдгийг Путин хэллээ.
“Сармат” пуужингийн эд ангиудыг дотоодоос нийлүүлдэг тул олон тоогоор үйлдвэрлэж энэ оны эцэс гэхэд пуужингийн иж бүрэн цогцолборыг зэвсэгт хүчинд хүлээлгэн өгөх боломжтой ажээ.
Шинэ пуужингийн техник-тактикийн үзүүлэлтүүдийг “Армийн тоглолт-2019”-ийн үеэр анх удаа танилцуулж байв. 18 мянган км-ийн тусгалтай, 35,5 м урт энэ пуужин 10-15 байлдааны цэнэгт хошууг байнд хүргэж чадах ба дууны хурдаас 15 дахин хурдан “Авангард” гэх мэт байлдааны блокуудыг тээж чадна. Түүнээс гадна маш богино зайд хурдаа авдаг тул дайсны пуужингаас хамгаалах системүүд нисэх явцад нь илрүүлэн устгах боломж маш бага. Үүний зэрэгцээ байлдааны салдаг хэсгүүд /блок/ нь “хуурамч цэнэгт хошуунууд”-тай тул дайсныг төөрөгдүүлнэ. Пуужингийн цогцолборын удирдлагын систем нь боловсронгуй тул дээд зэргийн ончтойгоор байг устгадаг ажээ.
Шинэ пуужинг “Воевода”-г байрлуулж байсан хуучин цооногт байрлуулах тул дэд бүтцийг шинээр байгуулахад маш бага зардал гарна. Түүнчлэн Дорнод Сибирьт “Сармат”-ыг байрлуулж байгаа учраас дөнгөж хурдаа авч буй үед нь уг пуужинг амдан сөнөөх боломжгүй гэх мэт олон давуу талтай.
Оросын цэргийн шинжээч В.Евсеев-ийн үзэж байгаагаар, өмнөх үеийн “Воевода” пуужингийн цогцолборын бүх техникийн зургууд, баримт бичгүүдийг украинчууд АНУ-д аль хэдийнэ өгчихсөн байх магадгүй тул шинээр пуужин бүтээх шаардлагатай болжээ.
Ташрамд дурдахад, нэгэнт амдан сөнөөх боломжгүй тул уг пуужинг газар дорх цооногт байхад нь дайсны тал устгахаар оролдох тул цооногоос хөөргөх төхөөрөмжийг хамгаалахын тулд “Мозырь” гэдэг цогцолборыг зохион бүтээжээ. Энэ систем нь цооног руу довтолж буй байлдааны блокуудыг устгах зориулалттай артиллерийн 100 зэвсгээс бүрдэх “багц” юм. Уг систем нь цооног руу ойртон ирж буй блокууд руу 40 мянган ширхэг цохилтын элементүүдийг агуулсан металл бөмбөлгүүд ба сумнаас бүрдсэн “үүл”-ийг 6 км-ийн өндөрт үүсгэнэ. Байнуудыг илрүүлэх, тэдгээрийн нислэгийн чиглэлийг тооцоолоход зориулсан маш хүчирхэг радарууд болон компьютероор тоноглогджээ.
Барууныхны болгоомжлол
Украинд болж буй дайны явцад цөмийн зэвсэг ашиглаж магадгүй гэж барууныхан болгоомжилж буй энэ үед “Сармат” пуужинг хөөргөн туршсан гэдгийг ВВС агентлагийн мэдээнд дурджээ.
Сарматыг зохион бүтээх ажил олон жилийн турш үргэлжилж байгаа учраас түүнийг анх удаа туршсан нь барууныхны хувьд гэнэтийн явдал байгаагүй, харин Орос-Украины дайн өрнөж буй геополитикийн нэн түгшүүртэй үед туршилтыг явуулсан болохыг Ройтерс агентлаг онцлон тэмдэглэж байна.
Оросын тал “Сармат” пуужинг турших гэж байгаагаа Стратегийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээний /START-3/ хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу АНУ-д урьдчилан мэдэгдсэн тул туршилтыг Москвагийн зүгээс учруулж буй “аюул занал” гэж үзэхгүй байгаа бөгөөд уг туршилт Украинтай холбоотой асуудлаарх АНУ-ын байр суурьт нөлөөлөхгүй гэдгийг Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгдлээ.
Оросууд Украин руу довтолсны дараачаас ОХУ цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй хэмээн барууны орнууд болгоомжилсоор байгаа юм.
19-ний өдөр Гадаад хэргийн сайд С.Лавровоос “Украины эсрэг дайнд Орос улс цөмийн зэвсэг ашиглах магадлал”-ын талаар асуухад тэрбээр үүнд шууд хариулахаас цааргалж “Орос улс цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох тухай тунхаглалыг баталсан” гэж байв.
Украины ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн долоо хоногт CNN агентлагт ярилцлага өгөхдөө “Путин цөмийн болон химийн зэвсэг хэрэглэж магадгүй тул дэлхийн бүх улс орон бэлэн байх ёстой” гэж байсан билээ.
Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа нь бүтэлгүйтсэн тохиолдолд Путин цөмийн зэвсгийг хязгаарлагдмал хүрээнд хэрэглэж болзошгүй гэсэн Америкийн тагнуулын албаны дүгнэлтэнд баруун дахь олон хүн итгэсэн хэвээр байна. Украинд довтлохоос хэдхэн хоногийн өмнө Оросын цөмийн тогтоон барих хүчин баллистик болон далавчит пуужингийн сургуулилт хийж, түүнийг Путин биечлэн удирдсан тухай ВВС мэдээлж байв.
Пентагоны хувьд, цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай тив алгасагч пуужинг турших гэж байснаа хойшлуулсан нь уг туршилтыг Оросын тал буруугаар ойлгох вий гэж болгоомжилсонтой холбоотой байжээ. Дэлхийн хэмжээний дайн дэгдээхгүйн тулд Орос-Украины сөргөлдөөнд шууд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэж АНУ, НАТО хоёр тайлбарлаж байгаа юм.
Английн The Sun сонинд бичсэнээр бол, барууныхан “Сармат” пуужинг албан бусаар “Сатана-2” гэж нэрлэж байгаа бөгөөд ийм төрлийн нэг пуужингаар Нью-Йорк хотыг, 5-6 пуужингаар АНУ-ын зүүн эргийн хотуудыг бүхэлд нь устгана гэж цэргийн шинжээчид таамаглаж байна.
Оросын Геополитикийн судалгааны академийн дэд ерөнхийилөгч К.Соколовын ярьснаар, Сармат бол цэрэг стратегийн төдийгүй сэтгэлзүйн нөлөөллийн хэрэгсэл бөгөөд Оросын аюулгүй байдлын баталгаа ажээ. Ийм зэвсэгтэй байгаа үед хэн ч Орост шууд халдан довтолж чадахгүй, дайсны тал зөвхөн прокси дайн буюу гуравдагч орноор дамжуулан дайтах аргыг хэрэглэнэ гэдгийг тэрбээр хэллээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0
ЗА ИНГЭЭД БАРУУНЫХАН ГУРВАН БААВГАЙТАЙ ЧИХЭР ИДЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ ДЭЭ РСФСР БЕЛОРУССЬ СР УКРАЙН СР ГЭСЭН ТРИ БОГАТЫРЬ ЖИНХЭН ОРОС ҮНДЭСТЭН ЮМ
АНУ ТООЖ БАЙГАА ЮМ АЛГА.УКРАЙНД АЛУУЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ АМЕРИКИЙГ БАРНА ГЭЖ ҮҮ?УКРАЙНД ХУУЧИРСАН ХОГ ДЭЭРЭЭ ХАЯХ БОЛСОН ЗЭВСГЭЭ Л ӨГЧ БАЙНА.ОРОС ХАМГИЙН ОРЧИН ҮЕИЙН ГАЙХУУЛААД БАЙСАН ЗЭВСГЭЭРЭЭ БАЙЛДАЖ БАЙНА.
эргүү минь хэрэв украйнд орсууд ялагдаж байсан бол нато аль хэдийнэ цэрэг оруулна шүү дээ. харин орсууд бага хүчээр маш аижилттай байгаа учраас л гөлөг царайлаад холооос хуцаад л байж байна.
Горьдвоо нэг их гэнэн хүүхэд шиг багцаагүй сэтгэнээ
Orosruu hench haldaaguu oros uuroo haldvhihaad yugeed shalchiganaD bnaa kk
МАНАЙ МОНГОЛД Ч ГЭСЭН СОЦИАЛИЗМЫН ҮЕД "САРМАТ" БАЙСАН ШҮҮ ДЭЭ
Тийм шүү, завханд байсан кк, нэр нь жоохон өөр л болохоос
Юмыг жаахан эрэгцүүлж бодож бай! Хамарын дор хагархай гэж чалчих нь тэнэг рүний зан.
САРМАТЭЭЛТ
Hosgui Armata tank yasan neeree??????
Америк оросын бүх цөмийн бөмбөгийг монголын бүх аймгуудад байршуулж дэлбэлж хүн төрөлхтнийг мөхөөх юмсан.
Чи хужаа байхаа. Хужаа нар монголыг л устгах наад хүслийг чинь 8.000 жил тээж байгаа юм.Тэгээд барахгүй л байгаа юмдаа.
103.14.37.4 үхэр хочтой халтар монгол. Битгий хуц
103.14.37.4 Чи Хужаа Хасаг Дөрвөд гэж турхирч Монголчууудыг Оросуудынхаа савар доор байлгаж ирсэн буриад л байна.Оросууд Монголчуудыг арьс өнгөөр үзэн яддаг бол Хятадууд үгүй.
Хэрвээ амёрикууд Укрианд 1 батольон цэрэг оруулах юм бол оруулсаны маргааш өдөр нь 1 ширхэг Сармат пуужин Ньюйорк дээр бууна ! Үүнийг амёрикчууд гадарлаж байгаа учир зөвхөн зэвсэг нийлүүлэх төдиихнөөр ухаантай байгаад байгаа юм ! Лондонд Сатана тусаж магадгүй учир НАТО ч гэсэн ухаан зарах хэрэгтэй ! Путиныг дутуу үнэлэж болохгүй ! Үхэхээсээ өмнө орчин үёийн хот дээр цөмийн дэлбэрэлт ямар байдгийг үзчихээд үхэх бодолтой хүн яг над шиг !!
Ёстой л нэрэндээ таарсан солиотой тэнэг хүн байна.Эмчид үзүүл эргүү минь. Эрүүл хүн ингэж бодохгүй.
Bitgii tenegt USA tegeed zugeer haraad suulaa yu? Teneg ivanuudin chin urshgaar hariu tsohilt ugch delhii deer amid amitan baih bolomjgui tsumin dain degdene! Erguu tahar min!
путин цэрэг робот хүн маш олон путин бий машинаар олшруулчихна үхэхгүй мөнхийн орос орон юм орос орон энэ дэлхий оршиж байгаа цагт оршссоор байна путины оронд 145 сая орос дахиад гараад ирнэ одоо домбассын хэн ч путины оронд орно иймд путин үхэшгүй мөнхийн юм
70 КМ УРТ ӨРГӨНТЭЙ АМЕРИКИЙН ВАЙОМИНГИЙН ЙЕЛОУСТОУНЫ ГАЛТ УУЛ "САРМАТААС" БОЛЖ ДЭЛБЭРВЭЛ ДЭЛХИЙД КАЙНОЙЗОЙН ЭРНИЙ МӨСТЛӨГИЙН ШИНЭ ҮЕ ЭХЭЛЖ АМЕРИКИЙН КИНОНД ГАРДАГ ШИГ БОЛНО ДОО ЖИЛ БҮР ӨӨРӨӨ АЯНДАА НЭГ МЕТРЭЭР ДЭЭШ ОВОЙГООД ДЭЛБЭРХЭЭР ОЙРТООД БАЙГАА БИЗ ДЭЭ АМЕРИКАД ТӨРӨӨГҮЙ ЕВРАЗАД ТӨРСӨН НЬ ЯМАР АЗ ВЭ ЭНЭ АМЕРИК ЭРХ ТЭГШ БАЙХГҮЙ ЗААВАЛ БИ ДЭЭР НЬ БУСАД УЛС ДООР НЬ БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН ТЭГШ БУС БАЙХ ҮЗЛИЙГ ШҮТСЭН ЗААВАЛ ЭВДРЭЛЦЭЖ БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН ГАЖ УЛС БАЙХ ЮМ
Яг үнэн. Хөрөнгө иөнгөний төлөө ухаан нь солиороод хүн шиг бодолгүй болсон Амеркчууд дэлхийн нийтэд танигдсан. Мөнгөний, аливааг атгах, хожих синдромтой. Тэдэнд хүн сэтгэл бол худал яриа.
Үхсэн баас. Нээх зэвсгээр айлгасан улс л бх юм. Цэрэг армиа гайхуулаад л бдаг Украйнд яаж шившгээ тарьж бна. Пуужин тэвэрсэн соц өвгөн л боллоо
Үнэн мэдээлэл уншсан уу. Орос зөвхөн 10 хувь нь л Украйнд очсон шүү дээ. Энэ бол дайн биш. Цэргийн ажиллагаа. Ард иргэд, цэргүүдийг нь хооллож эмчлээд явдаг дайн гэж байхгүй байхаа.
Хэрвээ америкууд Украйнд 1 батальон цэрэг оруулах юм бол оруулсаны маргааш өдөр нь 1 ширхэг Сармат пуужин Нью-йорк дээр бууна ! Үүнийг америкчууд гадарлаж байгаа учир зөвхөн зэвсэг нийлүүлэх төдийхнөөр ухаантай байгаад байгаа юм ! Лондонд Сатана-2 тусаж магадгүй учир НАТО ч гэсэн ухаан зарах хэрэгтэй ! Путиныг дутуу үнэлж болохгүй ! Украйнд дан хуучин зэвсгээрээ байлдаад байгаа шүү тэнэг минь
Өөрөө гудамжны архичин бололтой тархи нь ажиллахаа байсан
Оросуудын дэргэд украины арми, шатах хуурай өвс л гэсэн үг. Хүсвэл 100 мянган цэрэг бүхий бүлэглэлийг тэд хэдхэн секунт дотор үнс болгоно. Америкчууд үүнийг л хүсч байгаа.Нацистууд барууныхантай хамтарч Украины иргэдийг золиосолж устгаж байгаа эх орон ард иргэдийнхээ жинхэнэ дайсан араатнууд.Оросууд энгийн зэвсгээр Украин барууныхантай зууралдан дайтаж, цэргүүдээ үхэлд хүргэдэг малууд биш. Нацистүүд мөдхөн цөмийн зэвсгийн амтыг ямар нэг хэмжээгээр үзэх баах аа.Өөрсдөө үүнийг хүсээд байна
Хойд солонгосын пэндгэр бацааны араас орлоо л доо хахаха. Эргүү пүтин ч арчаагаа алдаад пуужингаас өөр юмгүй л хоцорлоо. Одоо сардаа нэг пуужин хөөргөж байхгүй бол цаадуул нь тоохоо ч байна доо хаха
НЭР НЬ МАШ САЙХАН ЮМ сармат сарвай "сармай дээлт " манах социализмын үед хийж байсан чихэр шүү дээ сармаад маш дуртай байж билээ дааган морьтой уралдааск дан дээлтэй ноолдооск саахалтын залуутай болзооск сармай дээлтэй ноолдооск
Орос-д Сармат бий боллоо Якутад саламат бий,Монголд ч гэсэндээ шалхмаг байгаа Өөрсдийгөө хамгаалах юмнууд байнаа,байна
Орос-д Сармат бий боллоо Якутад саламат бий,Монголд ч гэсэндээ шалхмаг байгаа Өөрсдийгөө хамгаалах юмнууд байнаа,байна
Тэгэлгүй яахав! Бас сармай дээл бүгдэд нь бий
За ингээд сармат сарвайж,сармай дээлт сөрвийж,украин урвайж, усан нүдэт нурмайваа
Oros ruu dairah hen bga yum. Oorsdoo l horsh zergeldee ornuudaa zygeer bailgadaggyi
Kim Put Ler Nord russia...
За ингээд аугаа орос гүрэн цагаач-(америк)-дад сармай дээлт долоолговоо хөөрхий
Оросууд аль ч талаараа их ондор товшинд юмыг хийж чадна. Маш чадварлаг.
Буриадууд та нар Оросуудынх бол баас ч иддэг.
Оросууд дайн нь сунжраад орос цэргүүд олноороо амь үрэгдээд ирэхээр анхаарлын нь сарниулах тулд аль хэдийн туршсан зүйл ээ цацаж байх шив.
Үүний ид шидийг үзэх хувь ерөөл манай цаг үеийнхэнд оногдсон гэж найдахаас!!! Ккк.
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
Америк, Африк, Австрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салах сайн цаг ирж байна. Хурай, Хурай, Хурай!!!
Солиорхоороо бараг дэлхийн татах хүчнээс гараад явахнээ?! Эмээ давхарлаж уу. Дэлхийн хөрсөн дээрээ эргэж буугаад эргэн тойрноо сайн хар. Чиний горьдсоноор явдаг нийгэм, орчилонгийн жам гэж юубайхав дээ. Алтан нар манддагаараа мандаж,АНУ улам хүчирхэгжин мандах болно.
Монголчуудын буян, заяа төөргөөр алсын дээрэмчин Америкийн хогийн цаас-доллар амиа тавьж, монголчуудын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрний рубль, юань алтаар үнэглэгдэх сайн цаг ирж байна.
Энэ пуужин аль хэдийнэ vvргээ гvйцэтгэж барууныхныг номонд нь оруулжээ. Жинхэнэ байлдаанд хэрэглэх шалтгаан шаардлага гарахгvй байхаа.
АНУ болон барууныхан одоо нэг юм бодож болгомжлох хэрэг гарах нть дээ. Орос бол Дэлхийн 2 дайныг дарж чадсан Хүчит хүрэн баавгайнууд шүү дээ,тэднийг бассан болгон л шангаа хүртсэн.Наполен,Гитлерээс эхлээд зэвсгийн хувьд ч АНУ-аас бараг л илүү талдаа байх.
Оросууд аль 1930 аад оноос Юный Техник гээд сэтгүүл гаргасан байдаг, соц нийгмийн бид нар хүртэл тэр сэтгүүлд их дуртай байлаа. Хүүхэд залуучуудаа багаас нь зөвхөн сэтгүүл биш, дунд сургуулийн хичээлийн программаас эхлээд техникийн дугуйланд өргөнөөр оролцуулдаг байв. Бид нарт хөвгүүдэд хөдөлмөрийн хичээл, охид гэр ахуй гэж хичээл орж мод төмөртэй харьцах, оёдлын машинаар юм оёх гээд заадаг байж. Эна айхтар зэвсэг Оросуудын энэ түүхэн замналын үр дүн инженерчлэлийн бүх салбарт багаасаа дур сонирхолтой тэрийг нь хөгжүүлсэн бүхэл бүтэн ш/ухаанч арми бүрдүүлж чадсан бн. Бид нарт суурь боловсролтой бүхэл бүтэн давхрага блаа даанч цааш нь авч явж чадсангүй, наймаа, дуу хөгжим, хошин шог, үсрээд хазгай муруй хэдэн байшин.....
192.82.89.41 муу тэнэг хар мал минь. Чамд хэлэхэд орос, монгол хоёр бол яг адилхан тэнэг юмнууд байдаг юм. Оросын бүх дэвшил хөгжил орос бус хүмүүсийн гавъяа байсан.
202.126.89.130 Hey China ni hao wungu shi ma hel galtiraad yasan ch muuhai helteimbdee gyatad al
Монголчуудыг дотор нь дов жалгаар нүүрээ нуугаад турхирдаг Буриадууд та нарын хэл чинь хүртэл орос л доо.Социализмын үед Монголд ганцхан 'ажилсаг' та нар л яс үндсээрээ цээжээ нүдэж залхуу Монголчуудад гайхуулдаг байсан.
орсын бүх юный техникээс авахуулаад бүх юмыг орсыг дуурайн хийж байсан юм оросын тоо физикчид интеграл дифференциалаар бүх юмыг гаргачихсан байгаа ганцхан практикт хэрэгжүүүлдэггүй түүниййг нь гадаадынхан авч хэрэгжүүлсэн орсод тооны толгой нь байсан одоо математикаа өөрөө хэгжүүлж байгаа нь энэ дээ бүх юмыг математикаар бэлэн хийчихсэн гаргаад ирдэг дижител бүр өнгөрсөн зууны тавиад онд математик нь хийгээд гаргачихсан байлаа үүнийг хөрөнгөтөн хурдан хэрэгжүүлсэн орсууд математик моделоо нууцлаачээ
Украинд байлдаж бгаа Оросын цэрэг Украины ариас хэд дахин цөөн хүнтэй, тиймээс цэргийн ажиллагаа гээд бгаан. Хүнд зэвсгээ ашиглаагүй бгаа. Харин Украины арми Америкийн зэвсгээр блдаж бгаа, тиймээс зэвсгийн хувьд илүү гэсэн үг. Харин пуужингийн хувьд Орос илүү болсон гэдгээ харуулж бгаа хэрэг бх. Украинчууд эрэлхэг тулалдаж бгааг зөвшөөрнө шүү
гитлер ороод ирэхэд өмхий украны ард түмэн биш бандеровчууд уравсан одоо ард түмнийхээ хариуг ав тв-ээр яаж уйлж алуулж байгааг хүн бүр хэлж орсын цэрэгт мөргөж байгааг хар
Эргүү Оросууд ганц Украйн дээр ингэж амьгалж алаа маажиж байгаа байж үхсэн ацны пуужин-муужин бэ…ха ха ха… АНУ-тай бол юу ярих юм бэ хажууд нь Орос бол дунд сургуулийн амны салиа нь арилаагүй банди л юм байна тэнэг псдаакууд!!!!
Тэнэг өөр юу хэлэх вэ дээ
орос украйнаас хэзээ ч гарахгүй украныг зөвхөн хэдэн үеэр нь дахин үүсэх фашизм гүй болгохын тулд цэргийн командлалын дор ажиллах ёстой дахин ЗХУ байгуулж тэгш эрхийг хангахгүй бол тэгш бусын хоорондох тэмцэл хэзээ ч мөхөөнө энэнийг математик томъёогоор шалгаад үз
Энэ сиймхийг ашиглаад Монголчууд маш хурдан Бэнзиний үйлдвэрээ өдөр шөнөгүй 2 ээлжээр ажиллаад хурдан бариад дуусгах хэрэгтэй. Хурдлах хэрэгтэй. Хэзээ Моголчууд нойрноосоо сэрэх юм бол доо
тэнэг үхэр монгол гэж хэлдэггүй хятад хэлдэг одоо орсоор хэлүүлэх цаг чинь болоо юу орсоос дутахгүй ногоон модтой монгол болно гэж салан тусгаарлах уу
эрхүү хот руу долоо ногогт хоёр удаа вагон явж байна гэнэ москва явах хүнийг хямд зочмд буудал олно бүр украйн оруулна орос эх орноо яаж хамгаалж байгааг монголчуудад үзүүлнэ хэзээ явж эхэлсэн юм бэ УУДАМ ЭХ ОРНЫ МИН ДУНДУУР УУЛС ГОВИЙГ ТУУЛАН ДАВХИНА ГАН ЗАМ ЗУУРААН ГЯЛАЛЗААД ГАЛТ ТЭРЭГ ХУРДАН ДАВХИНА ЭНЭ БОЛ ГАЙРАМДЛЫН ЗАМ ЭХ ОРНЫ ЗӨВЛӨЛТИЙН ЗАМ АРД ТҮМНИЙ ХҮНСНИЙ ЗАМ АВТО ТЭЭВРИЙН ТҮЛШНИЙ ЗАМ БАТТУЛГЫН БАЙГУУЛСАН ШИНЭ ЗАМ БАРУУН ЗҮГЭЭР ТУВА ГАРАХ ЦЭДЭНБАЛЫН ЗАМ
орсууд украйныг эзэлсний дараа хэрэн сар ч бай жилч бай сэтгэлийн хөдөлгөөнөөр монгол хүн шиг ажлах гүй ээ онол практикийн хослуулан ажилдаг онол модель гаргадаг хэрэгжүүлэхэд онолын модельд хүрэхэд эрэгжүүлэхэд зөв замаа олоход маш олон экспермент туршилт хэрэгтэй орос хүний математик толгой толгой онцгой байдаг бод л доо арав төгссөн хөдөөний хүүхэд бэлтгэл хийгээгүй орос хэлгүй өнгөрсөн зууны тавиад онд орост шууд орос оюутантай вьтнам хятадуудтай өдрийн гийн оюутантай хамт сураад сар болоход орос оюутны тоо бодож өгч орос хэлээр яриж эхлэв вьтнам буйзу дан литхиет хятадад хичээлийг нь орчуулж байв монгол хүний ухаан барагдашгүй ганцхан байнга өдөр шөнөгүй ажлуул би гайхдхдаг ямарч англи хэл мэдэхгүй одоо арван хоёр дугаар анги төгссөн хүүхдийг америкийн өдрийн ангийн оюутантай суралц монгол ялгаагүй шууд сураад л явчихна монгол орос хүн онцгой орос хүн хятад хүн шиг хичээдэг бол бүхнийг ялна
яргачин яргаа л болохоос биш иргэдээ сайхан амьдруулах хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлын шийдэл хайх хүсэл байхгүй Дэлхийн дулаарал өлсгөлөн эдгэршгүй өвчин эмчлэх арга олох гэх мэт олон ажлууд байгаа Гэтэл Путин гэгч хог дэлхийг хог үнс болгохоор зорьж байна Энэ диктатор зөвхөн өөрөө ХААН шиг байх хүслийнхээ төлөө бусад иргэд өөрсдийнхөө иргэдийг хядаж байна Бүр Ким үүдээс.доор Гитлер йн дээр гарах яргачин
чиний орос хүнийг үзэн ядах үзэл байнаш дээ чиний нүдэн дээр хүүхэд авгайг чин найман жилийн турш орос буриадын үлдэгдэл гээд нэг украйны нацист алаад байвал яах вэ алуулаад байх уу гэрийн эзэн чи путин шиг басч түүнийг алхын төлөө тэмцэнэ биз дээ тэр л байхгүй юу
сармат яахав оросоос болж азот калий фоспатын бордоо дутагдалтай орос украйны дайнаас болж дэлхий хүнсээр миллиард хүн өлсгөлөнд оруулахнээ гэж орос руу түлхэж байна орост дэлхийг ноёрхогч америк хориг тавьснаас дэлхийн хүмүүс элсэж эхэллээ хориг тавиагүй бол дэлхий хэвийн байх байлаа гайхмаар юм дэлхийн нэг улс хориг тавийд дэлхийг боолчилно гэхээр бүх дэлхий хүлээн зөвшөөрдөг нь юу вэ дэлхий даяараа тэмцвэл алж л таарна шүү дээ өлсөж байхын оронд зургаан миллиард дэлхийн хүмүүс америкийн эсрэг тэмцээчээ болохгүй бол орос нь сарматаа тавиачээ болохгүй бол хятад энэтхэг нь хүнийхээ олноор барьж идээчээ
Тэгээд америк луу очоод дайтахуу эргуу минь! Америк чинь улс орнуудыг хатгаад, буу зэвсгээ зараад, нэмээд зээлээ огчихоод ашгаа аваад сууж байдаг оор тив дээр амьдардаг зальтай новшнууд ш дээ
лалар путин яг гитлер болжээ
орос украйн руу дайрснаас инфляций өлсгөлөн болж на гэдэг фейка худал хуурмаг суртал ухуулгыг монголд л хийж байна энэ шиг худлаа юм алга оростой оросгүй дэлхийг америк боолчлоод амьдарч л байгаа байхгүй юу
амхий хар урцтай тэмбүүтэй монгол тэргүүтэй англи америк ёвропийн улс өөрсдөө улс нь доройтохоор орсоос болсон гэж улин хуцна бусдаас боллоо гэнэ улин хуцаад байвал чинь ам руу чинь алчуур шиг сармат чихнэ шүү
ПУУТИН ЭЭ, ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ЧИНЬ ДУУСАХ БОЛООГҮЙ ЮУ?
Болоогүйээ 2 сар хүлээчих