Монголын хамгийн том банк болох Хаан банкны хувьчлал УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын анхаарлыг ихээхэн татаж байгаа нь түүний үг, үйлдлүүдээс тодорхой харагдаж байгаа. Японы хөрөнгө оруулагч Савада Хидео өөрийн хувиа Японы компанид зарах болсонд тэрбээр таатай хандаагүй. Худалдаж авч байгаа мөнгийг нь шалгахыг шаардаж, УИХ-аас Ажлын хэсэг байгуулж, өөрөө ч ажлын хэсэгт нь орсон.
Тэгвэл Хаан банкны хувьчлал Ч.Хүрэлбаатарын сонирхлыг яагаад тэгж их татаж байгаа вэ гэдгийг үйлдэл, баримтууд дээр тулгуурлан тайлбарлая. Ямартай ч Хаан банкны хувьчлал эрүүл, шударга яваасай гэж хүссэндээ “шалга” гэж орилоод байгаа юм биш гэдгийг нэн түрүүнд тодотгоё.
“АШИГ ӨГДӨГГҮЙ” ТОМ БАНК
Хаан банкны 40 хувийг Ц.Баатарсайхан, 60 хувийг Савада Хидео эзэмшдэг. Гэвч өнөөдрийг хүртэл 60 хувийг эзэмшигч Савада Хидео ногдол ашиг авч байгаагүй ажээ. Монгол хамгийн том банкнаас ногдол ашиг хүртэж байгаагүй гэдэгт итгэмээргүй. Гэхдээ Савада Хидео өөрөө энэ тал дээр ихэд гомдолтой явдаг.
Ц.БААТАРСАЙХАНЫ “ЗАЛИЛАН”
60 хувийн хувьцаа эзэмшигч яагаад ногдол ашиг хүртэж чаддаггүй байсан бэ гэдэг асуултын хариулт нь өнөөдөр үүсээд байгаа маргааны гол зангилаа юм. Тодруулбал, Хаан банк Монгол орон даяар нийт 547 салбар нэгжтэй, 7500 гаруй ажилтантай, үндэсний хэмжээний том банк. Салбар нэгж, ажиллах хүчний тоотойгоо дүйцэхүйц өндөр худалдан авалт хийдэг гэсэн үг. Уг нь аливаа аж ахуйн нэгж худалдан авалт хийхдээ аль болох зардлаа хэмнэдэг. Харин Хаан банк тэгдэгтүй. Зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдаж авдаг. Ингэхдээ гол худалдан авалтаа Таванбогд группээс хийдэг ажээ. Ингэснээр банкны зардал нэмэгдэнэ. Зардал нэмэгдвэл ногдол ашиг буурна. Гэхдээ зөвхөн 60 хувийг эзэмшигч Савада л ашиг хүртэхгүй үлдэж, харин Ц.Баатарсайхан Таванбогд групп компаниараа дамжуулан хүртэх ашгаа хүртчихнэ.
Ц.БААТАРСАЙХАНЫГ “ХАЗААРЛАХ” ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД
Залилан гэж тодорхойлж болох энэ тогтолцоог шинээр батлагдсан банкны тухай хууль үгүй хийх зорилготой. Банкны хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлж, арилжааны банкны зардлыг бууруулах замаар зээлийн хүүг бууруулна. Тэгэхээр доод тал нь 5 хувьцаа эзэмшигчтэй болчихвол Ц.Баатарсайхан дураараа дургиж, өөрийнхөө компаниар үнэтэй бараа шахаж, Хаан банкны зардлыг хиймлээр нэмэгдүүлэх боломжгүй болно. Ялангуяа хувьцаа эзэмшигч дунд гадаадын хөрөнгө оруулагчид олон байх тусмаа Ц.Баатарсайханы дураараа дургих боломж хумигдаж, эрүүл зарчим баримтлахыг шаардах юм. Энэ бол Савада Хидео өөрийн эзэмшлийг Японы хөрөнгө оруулагчдад зарж байгааг эсэргүүцэж байгаа гол шалтгаан гэсэн үг.
Ц.БААТАРСАЙХАН БОЛОН Ч.ХҮРЭЛБААТАР НАРЫН “АШИГ СОНИРХОЛ”
Ц.Баатарсайхан болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын ашиг сонирхол ил цагаан биш. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимэдийн Гантулга Ц.Баатарсайхантай хамт Би Жи Пит нэртэй компанийг 2010 оноос хойш эзэмшиж байна.Тэгэхээр тэдний бизнесийн сонирхол сүүлийн 12 жил үргэлжилж байгаа гэсэн үг.
Ц. БААТАРСАЙХАНЫ “БИЕ ХАМГААЛАГЧ” Ч.ХҮРЭЛБААТАР
Хэдийгээр нэг хүн дээд тал нь 20 хувийг эзэмших хуулийн зохицуулалттай хэдий ч бусдаар дамжуулан нөлөөллөө алдахгүй байх сонирхол Ц.Баатарсайханд байх боломжтой. Тэгэхийн тулд гаднын хөрөнгө оруулагчдыг замаасаа зайлуулах ёстой. Гэхдээ банкны хувьцаа эзэмшигч өөрөө ил гарч ирээд дайтаад байж болохгүй. Тийм учраас УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг өөрийн “бие хамгаалагч”-аар сонгосон. Ч.Хүрэлбаатар ч ажилдаа оров.
“Бохир мөнгөөр Хаан банкийг худалдаж авах нь”, “Улс төрчид хувьчлалд оролцож байна” гэх мэтээр чуулганы танхимд орилж, улс төржүүлж эхэлсэн. Магадгүй Ч.Хүрэлбаатарт Хаан банкны хувьчлал хуулийн дагуу эсэх нь огт хамаагүй. Зүгээр л ажлыг гацааж, хөрөнгө оруулагчдыг залхаах зорилготой байж мэдэх юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ “ДАРАМТАЛСАН” НЬ АНХНЫХ БИШ...
Ц.Баатарсайхан, Ч.Хүрэлбаатар нар Хаан банкны хувьцаанд шуналын нүдээ унагаасан нь 3 жилийн өмнөөс эхтэй. Ноён Савада өөрт нь ногдол ашиг өгдөггүй хувьцаагаа зарах оролдлогыг 2019 оноос эхлүүлсэн. Гэвч түүний залхахыг Ц.Баатарсайхан, Ч.Хүрэлбаатар нар алгаа үрэн хүлээж байсан мэт хөдөлж эхэлжээ. Тодруулбал, 2019.01.25-ны өдөр тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй хууль бус албан бичиг Савада Хидеод очсон байдаг. “Хувьцаагаа Таванбогд групп компанид зарахыг Монгол Улсын Засгийн газар дэмжинэ. Харин өөр бусдад худалдахыг дэмжихгүй. Асуух зүйл байвал биечлэн уулзах боломжтой" гэж төрийн сайдын албан бланк дээр бичигдсэн. Уг нь Сангийн сайд банкны хувьчлалд огт хамаагүй. Гэвч тэрбээр хууль зөрчсөн үйлдлээ нуухын тулд Савада руу явуулсан бичигтэйгээ ижил дугаартай албан бичиг гаргаж, Сангийн яамны архивт хадгалуулсан байдаг.
Ч.Хүрэлбаатар дарамтлуулсан анхны хөрөнгө оруулагч нь Савада биш. Үүнээс өмнө 2010 онд Ч.Хүрэлбаатарын ах нар Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад зарсан. Энэ харилцаанд орсон БНСУ-ын иргэд ялаа эдэлж байгаа. Харин Ч.Хүрэлбаатар болон түүний ах нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир “амь мултарч” өнөөдөр гишүүний сэнтийд заларч байна. Тэрээр энэ хэргээ нуухын тулд БНСУ-ын парламентын гишүүнийг “өөрийн биеэр дарамталсан” тухай БНСУ-ын эрэн сурвалжлагч сэтгүүлч баталсан байдаг.
Ч.ХҮРЭЛБААТАРЫН МОНГОЛ БАНК ДАХЬ “ХАР ГАР”
Өөрийн хувьцаагаа хэнд зарах нь Ч.Хүрэлбаатарт огт хамааралгүй гэдгийг Савада Хидео мэдэж байсан учраас “дарамталсан” албан бичгийг огт тоогоогүй. Хуулийн хүрээнд бол Савада Хидеогийн зөв. Гэхдээ бодит байдал дээр Ч.Хүрэлбаатарын “хар гар” хувьцаагаа шилжүүлэх ажиллагаанд 3 жил тушаа болжээ.
Тодруулбал, Савада холдингс компанийн ТУЗ-өөс өөрийн хувьцаагаа Upsilon Fund, meta capital хэмээх 2 компанид худалдах шийдвэр гаргасан. Монгол банкнаас 2020 оны 2 сарын 20-ноос 4-р сарын 20-ны хооронд худалдан авалтыг зохион байгуулахаар товлосон байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж нийт 35 удаа хойшилсны эцэст 2021.06.29-нд худалдан авалт цуцлагджээ. Үүнээс хойш Монголбанк хувьцаа худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүй гацаасаар байгаа. Магадгүй хувьцаагаа Таванбогд группт зарахыг зөвшөөрсөн бол асуудал аль эрт шийдэгдэх байсан биз. Тодорхой шалтгаангүй, далд нөлөөгөөр гацаасан хүн нь Ч.Хүрэлбаатар байх магадлал өндөр. Учир нь 2019.01.25-ны өдөр Савада Хидео руу явуулсан хууль бус албан бичигт “Таванбогд группт хувьцаагаа зарахгүй бол дэмжихгүй шүү” гэдгээ сануулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, хууль бус албан бичиг зүгээр нэг сүрдүүлэг байгаагүй, бодит үйлдэл байж мэдэх юм. Учир нь Ч.Хүрэлбаатарын хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүд Монголын банк санхүүгийн салбарт шигдсэн байдаг. Хамгийн энгийн жишээ нь гэвэл Ч.Хүрэлбаатарын эхнэр Саранцэцэг нь Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирлаар одоо ч ажилласаар байна.
САВАДА ХИДЕОГИЙН ТЭВЧЭЭР “ТАСРАВ”
Ашиг өгдөггүй хувьцаагаа зарах гэсэн оролдлого гурван жил саатсан учир Савада Хидеогийн тэвчээр тасарч, АТГ-т гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Тус гомдолд Ч.Хүрэлбаатарын “дарамт”, нөлөөллийг нэг нэгэнгүй бичиж, шалгаж өгөхийг хүссэн гэв. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын “хар гар” санхүүгийн салбараас хальж, хуулийн салбар руу орчихгүй бол илтэд албан тушаалын гэмт хэргийн шинжтэй эдгээр үйлдлийг хуулийн байгууллага шалгах ёстой юм.
Б.ДОРЖ
Сэтгэгдэл0
Сумьяабазар Хүрэлсүхийг хэвтэрт ортол нь нүдэж байхаар энэ Баатарсайхан,Хүрэлбаатар хоерыг нүдэхээсээ айдаг юм байх даа.
Савада маш зальтай хүн. Далд якуза бүлэглэлд худалдахад монголчууд сэхэхгүй соруулна. Якузагийн гар хөл маш урт. Зарвал монгол хүн авсан нь дээр. Саяхан Савадагийн HIS жуулчлалын компани цар тахлын үед засгийн газраасаа олгодог мөнгөнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлэн 11 сая доллор хулгайлсан нь баригдаж Савада өөрөө хэвлэлийн хурал хийж уучлал гуйсан. Санхүүгийн хүнд байдалд байгаа байх. Бид гадныханд дольгонох бус өөрийн юмаа өөрсдөө хамгаалсан нь дээр шүү. Хүний хүн хэзээ ч чамайг өрөвдөхгүй...
Сумьяабазар сахал эрдэнэбилэгтэй нийлээд хаан банкийг авах гээд үүнийг нь мэдсэн хүрэлбаатар луу дайрч бгаа нь дэндүү ойлгомжтой. Харин хүүк, оюунэрдэнэ нарт бас хувь амалсан юмуу даа, таг. Сахал эрдэнэбилэгийн цаана элбэгдорж ч бгаа. Эд ямар ч үед үргэлжлүүлэн баяжих юмаа. Нямдорж ганц үнэн үг хэлсэн: “эзнээ хармаар бн” гээд. Монголчууд бид бүгд сахал эрдэнэбилэгийн албатууд боллоо
Хүрэлсүхийг хэвтэрт ортол нүдснийг чи харсан юм уу ?шаадаг гар вэ ? Цагтаа С.Баярыг нэг Канадад бас л нүдүүлсэн зодуулсан гэж шаагаад байсан...Төрийн хамгаалалтанд байгаа хэн нэгнийг чиний хэлснээр нүдэх боломж байдаггүй юм даа...Төрийн 3 өндөрлөгийн аль нэгний хамгаалалтны ажилтнаас асуугаад үзээрэй...юм мэдэхгүй хонгио толгойтнууд амныхаа зоргоор шаах юм...
Дэндүү ил тод юм байна Баттулга хаан банкийг самраад эхэлж. Ойлгомжтой. Юун хүрэлбаатарыг АТГ шалгах Ёстой хошин жүжиг
МАН-ын томилсон шахааны дарга нар даргынхаа өрөөнд улсын төсвөөр нууц янхандалтын тусгай өрөө бариулж тэр өрөөндөө МАН-ын томчуулдаа хошногодуулах эсвэл даргаа хошногодож хуял тачаалыг нь тайлах ,архидан согтуурах,улсаас хулгай хийсэн мөнгөнөөсөө нууцаар өгдөг болоод удаж байна. Тэр өрөөндөө үнэтэй виски,гондоом,ташуурдах ташуур хэрэгсэл, ,хошногоны нүх тослох тусгай тос,бугын засаа,том даргынхаа боовыг арчих салфетка зэргээр төсвийн мөнгө зарцуулж тохижуулдаг болсон байна.. Мөн энэ өрөөндөө шинээр ажилд орох гэж буй бүсгүйчүүдийг хүчиндэх явдал гардаг юм байна.
Якузагийн гарт ер нь гадаад хүнд байх дэмий л дээ. Монгол хүнд байвал ядахдаа төр нь дээрэмдээд авч болно. Гадаадууд бол Оюутолгой шиг хэцүү ш дээ. Энэ сумтайбазар, женкогийн захиалгат нийтлэл байна
Хэвтэрт орсон эсэх нь мэдэхгүй, гэхдээ нүүр ам нь хөх няц болон хавдсан байсан гэсэн. Хөвсгөлд амралтанд 1-2 сар бүгж байж эдгээсэн.
Баатарсайхан шунаглаж бж банкаа алджээ тэнэг хүүр хохь нь
Женкотой тэрсэлдсэн МАН-ын хэн лугаа үүнтэй адил болноо. Женкотой тэрсэлдээд байвал дахин сонгуульд дэвших эрхийн намаас хасах хэрэгтэй.
энэ хүрэлбаатар ял завших ёсгүй. уурхай залгисан, бусад олон т?ндэрээр хахууль авсаныхаа төлөөочих газраа очих ёстой.
Савада маш зальтай хүн. Далд якуза бүлэглэлд худалдахад монголчууд сэхэхгүй соруулна. Якузагийн гар хөл маш урт. Зарвал монгол хүн авсан нь дээр. Саяхан Савадагийн HIS жуулчлалын компани цар тахлын үед засгийн газраасаа олгодог мөнгөнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлэн 11 сая доллор хулгайлсан нь баригдаж Савада өөрөө хэвлэлийн хурал хийж уучлал гуйсан. Санхүүгийн хүнд байдалд байгаа байх. Бид гадныханд дольгонох бус өөрийн юмаа өөрсдөө хамгаалсан нь дээр шүү. Хүний хүн хэзээ ч чамайг өрөвдөхгүй.
Хүнийх ч бай өөрийнх ч бай, хулгайч бол хулгайч.
Хүрэлбаатар авлигачин төрийн албыг төрлийн алба болгосон шуналын тулам, Шуналын хар нүгэлээсээ болж ах нар нь бие биенээ буудаж алсан Баатарсайхан 2 таарсан таар шуудайнууд, удам муутай амьтад. Хүн биш.
Тэнэг банди дөрвөдын бөгс чамд сайхан амттай байдаг уу
Энэ Хотгор шанагын хулгайчийн нүгэл нь нүдээрээ гарах болтугай.
Хүрэлбаатар Баатарсайхан нарыг аль хэдийнээс шоронд орох үйл л хийгээд байна шүү гэж хэлж байсан .Хүрэлбаатарыг эхнэртэй нь Баатарсайхан нарыг шоронд нь хийж хууль бус үйлдэлийг таслан зогсоо . Хаан банкны ашиг орлого Баатарсайхан нарын ийм үйлдэлийг энэ засаг гааруулсаар байгаад Монголд том хөрөнгө оруулагч нарыг бүүр цааш нь түлхчихсэн цөөн үлдэж хөрөнгө оруулсаныг ийм мэтээр зулгаадаг гаж донтой Хүрэлбаатарыхныг таслан зогсоож өгөх ялыг нь үүрүүлэх цаг нь аль хэдийнээ болжээ .Монгол улс яаж сайн хөрөнгө оруулагчидийг татаж эрүүл саруулаар хөгжих юм ?Хүрэлбаатар Баатарсайхан нар шиг хулгайч нар ямарч хяналтгүй хулгай дээрэм хийж байхад !? Хотгор шанаганы хэрэг хуучирахгүй Хүрэлбаатарынхны толгой дээр нэг л өдөр дан хийнэ .
Савада муу хүн байж болно, тэр хамаагүй. Гол асуудал: ХААН банк маш үрэлгэн гэдгийг ажилтнууд нь мэддэг юм. Мэнэжмент маш муутай! Зээлийн хүүг багасгана гэдэг нэрээр хадгаламжийн хүүг 1,8% болтол багасгасан атлаа зээлийн хүүгээ огт бууруулаагүй!!! Энэ бол нарийн яривал залилангийн гэмт хэрэг шүү!!! Баатарсайхан+Хүрэлбаатар? Монголчууд л болсон хойн нутагархаж хуйвалдан гэмт хэрэг үйлдэж байхгүй юу?!!
Энэ Хүрэлбаатарын шунал атаа хорсол арай л хэтэрсэн хулгайч төрд биш төмөр торны цаана удахгүй очноо. Хулгайч минь
Ёстой үнэн.
Хүрэлбаатар Баатарсайхан 2 тийм ойр дотно биш дээ
Nuden deer hutlultsuud yavahgui sh d
Улсаа бодож хэлэхээр луйварчид нь дайраап байх юмаа.
Хараал идсэн хотгор шанагын хулгайчийн нүгэл нь удахгүй нүдээрээ цувнаа.
Ноён Савадагийн Хаан банкыг авсан мөнгө нь 50 дахин өсөөд 600 сая доллар болчихсон байхад Монголчуудад бас Баатарсайханд гомдоод байгаа юмуу өнгөрсөн энэ хугацаанд бидний мөнгө ингэж өсөж чадсан уу
Савада Монголыг тоож хөрөнгө оруулсан цагаан мөртэй цөөхөн хөрөнгө оруулагчидын 1. Хүрэлбаатар сангийн яамны төрийн нарийн байхдаа тендерт ялсан компаниудын баталгаа, төлбөрийг гаргахдаа шат шатандаа цавчаа хийдэг авилгалын системийг төгөлдөршүүлсэн, төрсөн ах нарынхаа нэрээр Хотгор шанагын уурхайг шаасан, эхнэр ах дүү хамаатан садангуудаа сангийн яам, монгол банкинд шургуулсан зальтай хулгар
Хаан банкийг баатарсайханд бүхлээр нь өгчих хэрэгтэй !! Тэгвэл одоо хаан банкийг тавөнбогдоороо дамжуулан сорж мөлжиж байгаагаа больчихно шүү дэ өөрөө өөрийнхөө юмыг сорно гэж байхгүй биз дэ !!
jenko sahal 2 buh yumiig huu hamah yostoi yumu? demii shuuuuu 2 guluguuu
Хэрэвээ якузатай холбоотой байсан бол өдийд Хүрэлбаатар ёстой хэн ч биш болсон байгаа шүү Японд амьдарч байсан болохоор бага сага гадарлана шүү. Үнэмшихгүй бол сумоогийхноос асуугаарай. Якузатай нэг их нэр төрд нь хадаад хэрэггүй байхаа Хүрэлбаатараа монгол биш шүү
хаан банк харилцагчидаас байнга хулгай хиидэг нь энэ баатарсайхан гэгч увайгуй шуналтай хулгайчиин л уйлдэл байх' хортой тахиа хужаагаас оруулж хорт хавдар тараана,банкинд тосол огч зээл авах гэхээр санааг нь хулгайлдаг гэж байгаа!
Эзэнгүйдсэн төрд луйварчид үүрлэсэн гэдэг нь үнэн болохнээ. Ер нь л танил тал,гэр бүл, садан төрлөөрөө төрийн албан шургалсан юмнууд улсын хөрөнгөнд гар дүрж ханаж цадахаа мэдэхгүй дураар дургидаг нь дэндэж бна. Төр наанаа шударга царайлж цаанаа өөрсдөө олзоо цусалж ханадаггүй. Иймэрхүү хүмүүсийг хичнээн жил төрд зайдагнаж байгааг харцгаагаад суугаад байх юм уу? УИХ-д зүтгээд байгаа хүмүүс энэ олон жил эх орноо яаж хөгжүүлж, түмний амьдралыг хэрхэн дээшлүүлэв? Зөвхөн хувийн ашиг сонирхлоо дээр тавьж байгаа нь илэрхий болсон. Хараад байхад тэдний ойрын хүрээнийхэн монголын бүх салбарыг эзэгнэсэн луйварчид болцгоосон. Юун эх орны хөгжил,ажилгүйдлыг арилгах...нтр нь цаашаа л байхгүй юу.
Саваадбай их л гомдож дээ.
хаан банк ардыг сорогч цусанд дуртай мангас энэ бухний ард5-богдын бузарууд бдаг юм бна шдээ ахдуугээ цусанд хутгагчидаас олигтой юм гарахгуйдэээ
Сонин юм даа,ямар ч ашиг өгдөггүй бизнесийг ингээд удаан хугацаанд зууралдаад аваад яваад байдаг?Ёстой л "буяны үйлстэн" юм даа.
хувийн банкийг хувьчлана гэхээр одоо яана гэсэн үгүү? уг нь хувийн банкийг олон нийтийн хяналттай хувьцаат болгох талаар ярьмаар юм.
Дагвадорж Сумьяабазар нарын захиалгат нийтлэл шиг байна
Хараал идсэн хотгор шанагын хулгайчийн нүгэл нь удахгүй нүдээрээ цувнаа.
Хотын дарга Женкогийн долоогч нар болио
Хөлсний бичээчээ чи хэдээр бичдэг вэ?
Хараал идсэн хотгор шанагын хулгайчийн нүгэл нь удахгүй нүдээрээ цувнаа.
60 хувийн хувьцаа эзэмшдэг хүн ашиг хүртэхгүй бна юу бхав дээ Үнэхээр өгөхгүй бгаа бол Баатарсайхан сайн бга
Угаасаа л Ч.Хүрэлбаатар адгийн новш гэдгийг жаахан ч гэсэн юм гадарладаг хүн болгон хэлнэ. Энэ гай Монголын төрөөс зайлаад өгөөсэй! Цагтаа муу нэртэй ч Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа сайдад зүтгүүлэхэд нь хэлж л байсан. Баатарсайхан гэж цайчихсан гартай нийлээд будилуулаад байдаг? Өнөө үнэн шударгын туйл У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар нь хаашаа харж байдаг юм бол доо?!
ХҮРЭЛБААТАР НӨЛӨӨЛЖ БАЙГАА НЬ ИЛТ , МУУ ХОТГОР ШАНАГЫН ХУЛГАЙЧИЙГ АТГ САЙН ШАЛГАЖ ШОРОНД ХАТАА. . БАС ДЭЭР НЬ ХОТГОР ШАНАГЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН ГАЙ ШҮҮ УСТГА ДУУСГА УУСГА
Хүрэлбаатар, Баатарсайхан нар бизнесийн хамтрагчид гэдэг нь ойлгомжтой. Тэд бол одоо жинхэнээсээ хүчирхэгжсэн. МАН олонх болсонд аархаж ээлжит дээрмийн ажиллагаагаа Хаан банкнаас эхлэх нь. Энэ хоёрын цаана Хүрэлсүх сууж байгаа. Эд нар нийлээд юу ч хийж мэднэ.
Баатарсайхан Хүрэлбаатар нарт л бид өндөр хүүтэй зээл авч шулуулдаг юм байна ш дээ.Шулаачид ТӨРД байгаа цаг Монголчууд бид ӨРНӨӨС ӨРӨНД байх нь аргагүй.
5 богд ч шоронд орно
Хүрэлбаатарын эхнэр Саран хэн билээ тэр хүүхэн Монгол банканд газрын захирал хийдэг биздээ
Хотгор шанагыг сайн шалгах. хэрэгтэй !
гадаадын банк байгуулаагүй байхад банкууд нь гадаадынх л болчихоод байна ш дээ бүр орос хятадын банк байхгүй байхад бусад улсын банк монголыг боолчлолын замд оруулсан монголд улсын банк ард түмний банк санхүү байхгүй болсон мөнгөө үйлдвэрлэдэггүй мөнгө нь гадаадын банк санхүүгийн хүмүүсийн мэдэлд бий үүний цаана аюул нүүрлэж буй бүр тагнуулын газрууд буй
Япон хүн дэлхийн хамгийн ёс суртаруунтай гэж тооцогдож үнэлэгддэг Монгол хүн хамгийн хогийн ёс суртахуунгүй мангардуу тэгсэн хэрнээ сагсуу юм үзээгүй амий хичээсэн Монголдоо маш том гадаадад гөлөг болдог Яаж хамтарч бизнес хийх вэ дээ
Гэмт хэрэгтэн л бол МАН-ын амьтан байгаадаа
Сайхан мэдээ байна. Хараал идсэн хотгор шанагын хулгайчийн нүгэл нь удахгүй нүдээрээ цувнаа.
Bank, bank bus er n sanhuugiin baiguullaga hezeeneesee nogdol ashig taraadag bsin be? Hha
Их юм хулгайлж их ч өндөрт гарсан хүн байна даа. Өндрөөс газардахдаа л чанга буудаг юм даа. Бяц үсэрэх байх даа....
Яахаараа Монголын төрийг дээрэмчин, хулгайч, алуурчид барьж байх ёстой юм бэ? Ард түмэн минь үүнд цэг тавих ёстой бус уу? Гаднын хөрөнгө оруулагч нарыг сайхан үгээр хуурч оруулж ирээд хулгай, дээрэм, айлган сүрдүүлэг хийж хөрөнгө мөнгийг нь луйварддаг аргыг энгийн иргэн Дорж хийхгүй нь лавтай. Үүнийг төр, засгийн удирдлагад байгаа, уулаасаа угсаа муутай, хулгайч, дээрэмчин удамтай хүмүүс хийж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Үүнд Ерөнхийлөгч, ЕС байсан бараг бүх оркууд, УИХ, Засгийн газарт дээгүүр алба хаадаг бүх оркууд оролож байгаа. Нэрийг нь хэлүүлэлтгүй бүх хүмүүс мэдэж байгаа. Хэрэг хуучирч, хэрээ цайдаггүй учраас эд нар бүгдээрээ хуулийн өмнө бөхийнө.
Мэнгэт хэний талд хэдээр үйлчлэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална
Женко дагва сумьяа нар эргээд Хүрэлбаатрыг бухаж орхив
garuud yostoi heden medeenii site-uudiig hudaldaad avchihsan, uzej tarj bna daa. eguur gd medeenii site bsan shu.
Шалгах хэрэгтэй тухайн үед сангййн сайд бхдаа мөнгө бхгүй гээд бсан, засаг солигдоод хэдэн их наяд төг бсан шүү дээ. Сайн шалгаарай гэж хүсье. Баатарсөйханыг ч мөн адил шалгах ёстой. Шимтгэл бол арай дэндсээн ХААН банк
Шанага шанагаар хуснаа , одоо банк банзаар нь шуунаа
суругагийн япон захиралыг гансүх мэтийн хулгайчууд бас дарамталж байгаад газрыг нь дээрэмдэж авсан одоо тэр газар дээр хэний барилга хороолол баригдаж байгаа нь хэн бүхэнд илт байгаа, дампуурах шахсан банкийг хөрөнгө оруулж худалдаж аваад өдий хүртэл авч явсан хүн нь савада бас америк захирал морроу асан, сүүлийн 10 гаран жил худлаа эх оронч дүр эсгэсэн попуудын хэнэрхлээр гадны хөрөнгө оруулагчдыг бүгпийг шахаж хөөснөөс болж энэ улс оронд хужаа нараас өөр хөрөнгө оруулах сонирхолтой улс нэгч байхгүй болсон, үр дүн нь өнөөдөр бид ямар түвшинд амьдарч байгаагаар харагдаж байна даа
JENKOgiin zahialgat niitlel bn daa
Цаг нь болсон, очих газраа очиж ял шийтгэлээ авах хэрэгтэй!!!!
япон гэхээр л үхчих гэх юм японы өв залгамжлах гээд булаалдаад байгаа юм уу монгол хүний нэрийг алхам тутамдаа гутаах гэж муучлах юм Хотын дарга сумъяабазар хотынхоо хөрөнгийг тонохын оронд хотын утаанаас авахуулаад маш их ажлаа хийхгүй юмаа хот гэдгээ ойлгоогүй юм уу хэн дуртай нь барилгын нэг давхрыг нүхлээд бизнес чөлөөтэй хийж байна гэж барилгын яс чанарыг муутгах юм газар хөдөлж хот сүйрбэл хотын дарга бүрэн хариуцана
Ч.Хүрэлбаатар Баатарсайхан 2г АТГ шалгах цаг болсон. Арай л даам байна
Хүрэлбаатар гэгч ханаж цаддаггүй мангасыг төрөөс зайлуулах л хэрэгтэй. гэмгүй царай гаргачихаад худалч хулгайч нөхөр дө
urd ni vs gadnihng zalilaj vaisn vh um! Im humusin turin haruytskagtai alva tushal guitsetfsn volj yawj volj vaiga! Mongol ulsin ner hundig unagj vaiga vish um u? Mongolchud l gj gadnihn yarij vaiga shu de !
Сангийн сайд хийж байхдаа маш их идэж, ууж монголчуудыг хохиролд оруулсан Хүрэлбаатарыг шорон хүлээж байна. Гэр бүлийнхэн өмч хөрөнгийг шалгаж, цөллөгт явуул.