25 дугаар суваг телевиз /2021-11-23/
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны ойн өдрөөр хэргээр оруулж байгаа юм биш шүү. Уншигчид зөв ойлгоно уу. ТВ-25 сувгаар нэвтэрсэн ярилцлагаас зарим онцлох хэсгийг хөтлөгч маань буулгаж facebook-д тавьсныг бага зэрэг редакторлож, хасагдсан зарим ярианаасаа нэмж оруулан бэсрэг нийтлэл болгон уншигчиддаа хүргэж байна. Энд бичигдээгүй олон асуудал, өгүүлбэр цаана нь үлдлээ.
Хариултаас:
Оросын хувьд Монголыг буфeр буюу жийрэг улс гэж үздэг ойлголт, нэр томъёо нь 114 жилийн өмнөөс яригдана. Тухайлбал 1907 оны Хаант Орос, Японы хооронд Санкт- Пeтeрбургт байгуулсан “Улс төрийн ерөнхий асуудлаархи хэлэлцээр”-ийн “Секретная часть” гэдэг хэсэгт Япон нь Хаант Оросын Гадаад Монгол болон Умард Манжуур дахь тусгай ашиг сонирхлыг хүндэтгэнэ. Харин Хаант Орос нь Японы Өвөр Монгол болон Өмнөд Манжуур дахь тусгай ашиг сонирхлыг хүндэтгэнэ гэж заасан байдаг. Хаант Орос, Япон хоёр нөлөөний хүрээгээ ийнхүү хуваарилахад Монгол нь Оросын нөлөөний хүрээний бүс нутагт хамаарагдсан. Тэр үеэс л буфeр буюу жийрэг улсын түүх эхэлдэг.

Улмаар 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдахад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан нь Хаант Оросын дээрх ашиг сонирхолтой холбоотой. Орос- Японы 1912 оны нууц конвенцод ч бас тийм заалт бий. Хаант Оросоос Хятадын Дундад Иргэн Улсыг (ДИУ) хүлээн зөвшөөрч, 1913 оны 10 дугаар сард “Гадаад Монголын автономыг хүлээн зөвшөөрөх тухай Орос, Хятадын Тунхаглал” гэх баримт бичиг Бээжинд байгуулж, мөн өдрөө Оросын Засгийн газраас ноот илгээж Гадаад Монгол нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн гэдгийг Орос хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгджээ.
Хоёр хөрш гүрэн нь энэ тохиролцоогоо Хиагтын гурван улсын хэлэлцээгээр монголчуудад тулгаж 1915 оны 5 дугаар сард гурван улсын гэрээ байгуулахад Монголыг Хятадын сюзерен дорхи өөртөө засах улс гэж албажуулсан.
Харин большевик улаан Орос нь ДИУ-тай харилцаагаа сайжруулах тухай ил далд хэлэлцээ 1920 оноос явуулсаар 1924 оны 5 дугаар сарын 31-нд “ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр” байгуулахдаа Хавсралтын 5-р зүйлд Гадаад Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн бөгөөд
тэндэх Хятадын бүрэн эрхийг хүндэтгэж байна хэмээн зааж өгчээ. 1934 онд байгуулсан аман хэлэлцээрийг баталгаажуулан 1936 онд Улаанбаатарт Харилцан туслах тухай Монгол-Зөвлөлтийн протокол байгуулсан. Гэтэл ДИУ-ын Гадаад хэргийн сайдаас СССР- ийн Элчин сайдад ноот гардуулж эсэргүүцэхдээ 1924 оны “ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр”-ийн Хавсралт 5-р зүйлд Гадаад Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн бөгөөд тэндэх Хятадын бүрэн эрхийг Зөвлөлт улс хүндэтгэнэ хэмээснээ зөрчлөө гэжээ. Хариу болгож яг маргааш нь СССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар М.М.Литвинов Хятадын Түр хамаарагчид ноoт гардуулж Хятадын талын эсэргүүцлийг эерүүлж 1924 оны хэлэлцээрийг зөрчөөгүй хэмээн хоёр нүүрлэсэн хариу өгч байв. Тэр байр сууриа Москвагаас баримтлан зүтгэсээр, Хятадад Японы халдлага дэгдсэн гарцаагүй байдлыг үндэслэн СССР-ДИУ-ын Үл довтлох тухай гэрээ 1937 онд байгуулжээ. Халхын голын дайны тухайд ч ялгаагүй, БНМАУ-ыг оролцуулалгүй Москвад “Халхын голын районд байлдааны ажиллагаа зогсоох тухай Зөвлөлт-Японы хэлэлцээр” байгуулсан, дараа нь Монголын дорнод талд улсын хил гэж монголчуудад падгүй явсаар 1940 оны 6 дугаар сард БНМАУ-ын дорнод хилийг зөвлөлтийнхөн японтой хамтраад тогтоосон. 1941 оны Зөвлөлт-Японы Төвийг сахих тухай гэрээгээр энэ хоёр улс мөн л нөлөөний хүрээгээ хувааж, ашиг сонирхлуудаа харилцан хүндэтгэхээр болсон гэх мэт түүх бол Монголыг ХХ зууны эхний хагаст Орос-Японы, дараа нь Зөвлөлт-Японы, мөн Орос-Хятадын, Зөвлөлт-Хятадын хооронд орших буфер бүс, жийргэвч үздэг байсны түүхэн баримт юм.
1945 оны Ялтын хэлэлцээрээр Гадаад Монголын статус-кво буюу тэр үеийн БНМАУ-ын хил дотор тусгаар оршихыг нь зөвшөөрүүлсэн. 1945 оны зун Москвад явагдсан Зөвлөлт- Хятадын хэлэлцээний үeэр хятадын талаас тавьж байсан асуулт. “СССР ийм хүчирхэг байж яагаад сая хүрэхгүй хүнтэй, ашиггүй зэлүүд нутагтай энэ улсыг тусгаар тогтнуулах гээд байгаа юм бэ?” гэхэд Сталин “Сибирийн аюулгүй байдлын үүднээс Зөвлөлтийн онцгой ашиг сонирхол Монголд бий” хэмээн тайлбарлаж, хэрэг дээрээ Монгол бол бамбай буфер бүс гэж үздэгээ нуугаагүй. Харин БНМАУ-ын удирдагчид, тухайлбал маршал Чойбалсан Өвөр Монголоо чөлөөлж буцааж авна гэсэн ойлголттой, Сталинтай уулзаж ирчихээд “Удахгүй бид чинь арван хэдэн саяулаа болно. Би олон сая монголчуудын удирдагч болох юм байна. Шампаньск задал” хэмээн Элчин сайд Ж.Самбууд халамцуу хэлж байсан тухай ахмад дипломатч Б.Жаргалсайхан дурсамж номдоо бичсэн байдаг. Монголын газар зүйн байршлын энэхүү онцлог ХХ зууны хоёр дахь хагаст ч Зөвлөлт- Хятадын харилцааны тоглолтын талбар мэт байсан. Монголын социалист бүтээн байгуулалт, Зөвлөлт-Хятадын 30 жилийн зөрчил, дагалдаад Монгол-Хятадын 20 гаруй жилийн зөрчил, “Хүйтэн дайн”-д Монгол нь СССР тэргүүтэй коммунист эвслийн дорнод жигүүр болж явсан, зөвлөлтийн цэрэг Монголд байрласан гэхчлэн их түүх тэр дагуу л өрнөсөн...

Хариултаас:
Монгол Улс дэлхийн бараг бүх улс оронтой дипломат харилцаа тогтоож, олон улс оронд ЭСЯ, ДТГ-аа ажиллуулж улсын төсөвт хүнд ачаа болж, санхүүгийн гарлагатай байна гэдэгтэй Элчин сайд байсан хүний хувьд би л лав санал нийлэхгүй. Харин ч аль болох олон улс орноор хүлээн зөвшөөрүүлж дипломат харилцаа тогтоох ёстой. 1911 онд үндэсний тусгаар тогтнолоо тунхаглаад л тэр үеийн ихэс дээдсийн хүссэн хөөцөлдсөн нь Монгол Улсаа даян дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан. Тэр тэмцэл тасралтгүй өрнөсөн. 1946 он гэхэд СССР, ДИУ гэдэг хоёрхон улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж дипломат харилцаа тогтоосон, 10 гаруй жил тэр тэмцлээ үргэлжлүүлсээр 1961 онд НҮБ-д элсэхийн өмнөхөн 4 тивийн 21 улстай дипломат харилцаатай боллоо хэмээн намын их хурал дээрээ ёс төртэй зарлаж байсан улс шүү дээ. Тэр 21-ийн тоонд ямар их ач холбогдол өгч байсан хэрэг вэ? НҮБ-д элссэний дараахнаас тэр тоо прогрессоор өссөн. Тэр үеийн капиталист ертөнцийн орнууд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх давалгааныг 1960-аад онд эхлүүлээд 1987 онд дуусгасан байдаг юм. Тухайлбал 1963 онд өрнөдийн гүрнүүдээс анхлан Их Британи, Австри, Финланд, мөн Египет, 1964 онд Швейцарь, Швед, 1965 онд Франц нь манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоож, тэр давалгаа 20 гаруй жил үргэлжлээд 1987 онд АНУ дипломат харилцаа манай улстай тогтоосноор тэр давалгаа дууссан гэж үзэж болно.
Таван жилд нэг удаа хуралддаг МАХН-ын ээлжит их хурлуудын тайлан илтгэлд дипломат харилцаатай гадаад улсын тоо төд боллоо хэмээн ёс төртэй зарлаж, түүнийгээ улс орны хөгжил дэвшлийн нэг чухал үзүүлэлт хэмээн дүгнэж байсныг үзэхүл дипломат харилцаа тогтоохын ач холбогдол аяндаа ойлгогдоно. Үүний чинь төлөө л 1911 оны үндэсний тусгаар тогтнолын хувьсгалын удирдагчид тэмцэж явсан, амиа өргөсөн, 1921 оны Ардын хувьсгалын нэг гол зорилт ч энэ байсан, социалист хөгжил дэвшлийн чинь чухал хүчин зүйл нь гадаад улс орнуудаар туурга тусгаар БНУ-аа хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан, энэ үйлс одоо төгсгөл үедээ орж байна. 1971 онд 53, 1976 онд 79, 1981 онд 91, 1986 онд 99 гээд энэ тоо тогтмол өссөн, шинэ зуун солигдох үед энэ тоо 144-т хүрсэн бол 20 жил өнгөрөхөд 193 болоод байна. Тэгэхлээр улсын сан хөмрөг, санхүү–төсөвтэй холбогдолгүй аугаа их ажил үйлсийг би яриад байгаа хэрэг шүү дээ. Харин ЭСЯ, ДТГ хилийн чанадад ажиллаж байгааг би харин ч олшруулах хэрэгтэй, олшруулаад эх орныхоо хөгжил дэвшилд нэмэр болохуйц ажил өрнүүлэх хэрэгтэй л гэж хэлэх байна...
АМ НЭЭВЭЛ...
Сэтгэгдэл0
Коммунизм ардчилал хоёрт сайн талууд ч бий муу талууд ч бий.
Урьд Монгол улс Хятадын колони,монголчууд хятадын боолууд байсан юм биз дээ.
Ардчилалын жилүүдэд манай их ардчилагчдын хийсэн хамгийн муу ажил нь долларын эздийн (ОУВС) дуулгавартай суурин төлөөлөгч болсон явдал. Бараа түүхий эдийн үнэ $-ын ханштай уялдаж тэнгэрт хадсан жилүүд гэвэл 90-ээд (20-р тогтоол) он,2013-15 ( үнэ тогтворжуулах сан нэртэй луйвар ) он жилүүд байлаа
Yu medej burj bainaa bibgej uuruusuu asuuj bai Dotor hun chine uneniig sanuulna
Баярхүү багшийг урд элчингээр томилмоор юм даа. Хаа хамаагүй мэргэжлийн бус хүн томилоод л. Хятадын тал дургүй л байгаа шдэ.
Дэлхийн 2р дайн гараагүй байсан бол монгол тусгаар тогтнохгүй байлаа тэгэхээр монгол гитлёр хүүд их баярлаж явах хэрэгтэй !!
Бас барон унгернд
NEEREE odoo bolno?....Ylaanbaatarchyyd yildberlegchid eersdeen yumaan hiij amidagdag boloh yostoi yynd l amidraliin yne zene orsino?....
Уг ярилцлагыг сонсоод энэ хүнийг төрд зүтгүүлэх цаг нь болсон санагдлаа,одоо нэн даруй өөрчлөлт хийхэд энэ хүний мэдлэг бодсон тунгаасаныг амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй байна шүү, энэ хүн бусад шиг би сонгуульд оролцоё, дарга больё гээд ггарч ирэхгүй нь ойлгомжтой.
Үгүй дээ ямар ч үзэл бодолгүй, хүнд таалагдах гэж юм ярьдаг улсууд их аюултай
Энэ Баярхүү гэх ЛУУХААНЫ хүү Ацных нь дипломат судлаач байх вэ???? Мөнгө харвал юу ч хамаагүй ярьдаг, үзэл бодол гэж байхгүй. Монголыг худалдахад бууны нохой нь болдог гар шүү дээ. Хүзүүгүй ЭБИ гийн уяаны гөлөг бол нэг хэсэг явсан. СОЦ үед бол зүгээр Комунизмны үнэнч хүү болж тангараг өргөж бусдыгаа матаж байсан новш.
Мөнгө цагаан нүд улаан энэхүү эр янхан урд газрын мөнгөөр тэжээгдэж Хятадын коммунизмыг магтан дуулж, Монгол Оросын коммунизмыг үзэн ядна. Баас шээс яр тэмбүүтэй эцэг эх нь Орос эмчийн ачаар эдгэж энэхүү зулбадас төрсөн.
Яг үнэндээ монгол улс 1946 оноос л тусгаар тогнолоо баталжаажуулсан улс болсон юм билээ.
Bayarkhuu estoi elchin shig elchin bolno doo China-d uum yed tend ulsaa toloolox xeregtei
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ хүнийг Монгол Улс, ГХ2ныхаа салбарт ашиглах хэрэгтэй санагддаг ! Маш өндөр боловсролтой хүн!
ёстой юу ч мэддэггүй, хүүхэд шиг цайлган хүн дээ. бас их долигнуур. чадвар 0000
Баярхүүгхужаа гэж байгаа хүн өөрөө хужаа.Наад хүн чинь нэртэй хүний зүстэй хүү.Аав нь ВГИГ төгссөн найруулагч,ээж нь монгодын анхны эиэгтэй гэрэл зурагчин .МОНЦАМЕ-н гэрэл зурагийн газар нь энэ хүний нэрэмжит шүү.Санаа нийлэхүй бол хуэаа гэдэг муухай бүдүүлэг амьтад
Одоогийн бичил хорооллын буурин дээр 500 айл гэж 28 дугаар сургуулийн хойд талаас эхлээд тэр чигтээ гэр хороолол бсан. 3-р хороололоос ах нараа дагаад заримдаа явахад би лав айдаг бсан, гудамны үзүүр бүрт хятад, хятадын эрлийз залуучууд бөөгнөрөөд зогсож бдаг бсан. Газарт ороод бүгд УБ-т уусаад алга болсон, 100айлын хойд талд шавар байшингуудтай хятад гудамжууд бдаг бсан ах нараа дагаж загас очиж авдаг бсан, яг л хятадад очсон шиг санагддаг байлаа. Одоо нэг нэгийгээ хятадын эрлийз хурлийзаар нь дуудаад бгаа нөхдүүд жинхэнэдээ тэндээс гаралтай нөхдүүд бх гэж боддог. Яаж ч бодсон хэдхэн монголчууд яаж 3 сая хүрхэв дээ, гэхдээ цус ойртсон нь бас олон л бгаа бх.
Боловсролтой сайхан хүн гэж санагддаг. Өөрөөсөө илүү хүнд монгу бидний зарим дургүй бололтой даг. Атаархагчдыг үл тоон сайхан нийтлэлүүдээ бмчээрэй Баярхүү минь
Монголыг тусгаар тогтнуулахад ЗХУ, чухамдаа Сталин гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг баримт байж л байна. Эсэргүүцэгчид нь АНУ тэргүүтнүүд байсныг яагаад дурьдсангүй вэ? Сталин Японы эсрэг дайнд Монголыг тусгаар улс болгохгүй бол орохгүй гэж тулгаж байж тусгаар болгуулсан. АНУ НҮБ-д элсэхийг маань хүртэл эсэргүүцсээр 1961 он хүргэсэн, тэр хурал дээр ч дэмжээгүй. БНХАУ 1946 онд МУ-д санал асуулга явуулж үр дүнгээр нь даруй хүлээн зөвшөөрсөн. 2 хөрш харин ч МУ-д их нэмэр, харин барууныхан асар их саад болж. Сталин зүтгээгүй бол МУ NO! Харин яагаад зүтгэсэн юм бол? Хятадаас харамласнаас өөр шалтаг байна уу? Юун Богд, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал тэднийг АНУ байтугай Хятад ч мэдэхгүй, хийсэн нь гэвэл нэг нь хаан болох, нөгөөдүүл нь хошного долоох.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
1930-аад оны Японы дайнд л баярлалаа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ баярхүү гэгч этгээд жинхэнэ хятадын талыг баримтлагч нөхөр байгаа юм. Удам судрыг нь хөөгөөд судалбал хятад цус гараад л ирнэ. Орос Монголын харилцааг муутгах гэж есөн шидээр оролддог новш байгаа юм