sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар парламентын гол танхим болох доод танхимыг тарааж, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шийдвэр гаргажээ. Холбогдох шийдвэрийг пүрэв гарагт болсон Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Тараах саналыг Ерөнхий сайд Кишида Фүмио хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна. Түүний саналыг Засгийн газрын гишүүд дэмжсэн бөгөөд Үндсэн хуульд заасны дагуу тараах хүсэлтийг мөн Японы эзэн хаан Нарухито батлах ёстой.
 
Хэдхэн цагийн дараа Японы парламентын доод танхим хуралдаж, тарах тухайгаа зарлана. Үүний дараа Засгийн газар дахин хуралдаж, парламентын сонгуулийн товыг батлах юм.
 
Засгийн газрын тэргүүнийг сонгох, улсын төсвийн төслийг батлахад дээд танхимаасаа давуу эрхтэй доод танхимын өмнөх сонгууль 2017 оны 10 дугаар сарын 22-нд болж байжээ. Үүний дагуу депутатуудын дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа 10 дугаар сарын 21-нд дуусах ёстой байв. Өмнө нь Кишида сонгуулийг энэ сарын 31 -нд явуулж, сонгуулийн сурталчилгаа 19-нд эхэлнэ гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар доод танхимын 465 суудлын 305 -ыг эрх баригч Либерал Ардчилсан Нам (ЛХН) болон түүний эвслийн түнш “Комейто” нам хянаж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг