БЭЭЖИН. /TASS/. Есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар шийдвэр гарах төлөвтэй байна. Энэ тухай ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов мэдэгджээ.
“Манай гишүүн орнуудын удирдагч нар яриа хэлцээний түнш статус олгох, ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хэлэлцээг эхлүүлэх гэх зэрэг ШХАБ-ын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар шийдвэр гаргана” гэж тэрбээр мэдэгдсэн байна. "Энэ нь манай байгууллагын нээлттэй байх зарчим, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх хувиршгүй зорилгыг тодорхой нотолж байгаа юм" гэж ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэлжээ.
Норовын хэлснээр, "ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын үеэр гарын үсэг зурах баримт бичгийн баттай жагсаалт бэлэн болжээ". Эдгээр баримт бичгийн "дөрөвний гуравт нь төрийн тэргүүн нарын түвшинд, үлдсэнд нь яам, газар, олон улсын байгууллагын дарга нарын түвшинд гарын үсэг зурах аж”.
"Улс орнуудын удирдагчдын гаргах шийдвэр нь байгууллагын дэвшилтэт хөгжлийн шинэ хуудсыг нээж, бүс нутаг болоод дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих, ШХАБ-ын өргөн уудам орон зайд соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ” гэж Норов мөн онцолжээ.
Душанбед болох дээд хэмжээний уулзалтын үеэр Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх, Египет, Катар, Саудын Араб улсуудад яриа хэлцээний түншийн статус олгох шийдвэрийг гаргах төлөвтэй байна гэж Тажикистаны Гадаад хэргийн яамны Мэдээлэл, хэвлэлийн газар урьд нь мэдээлсэн байна.
ШХАБ-ыг байгуулах тухай тунхаглалд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан, Узбекистан улсууд 2001 оны зургаадугаар сард Шанхай хотноо гарын үсэг зуржээ. 2017 онд Энэтхэг, Пакистан ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна.
ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч дөрвөн орон (Афганистан, Беларусь, Иран, Монгол), яриа хэлцээний зургаан түнш улс (Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка) оролцдог.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хятадын чанар муутай хямд бараа бүтээгдэхүүнээс дэлхий нийтээрээ татгалзая. Дэлхийн хог хаягдлын ихэнхи хувийг хятадын чанар муутай хямд бараа бүтээгдэхүүнүүд эзэлж байна.
авсан орнуудын ялангуяа орлого бгатай иргэдийн эрэлт болоод байна
Монголын хувьд хүртээлгүй геостратэгийн зөрчмлд хутгалдах, гол ардчилсан ертөнцөөс өөрийгөө түлхэх риск арилна. Ийм мэдрэмжгүйгээс Монголын цэргүүд өнөөдөр Европын хөршүүдээ айлгасан Орос Беларусын цэргийн сургуульд оролцчихсон уолоо дуудуулж яьна
Цэргийн холбоо биш болохоор бид элсэхэд буруу биш шүү. Эдийн засгийн түншлэлээ өргөтгөхийн тулд элсэхэд буруу зүйл үгүй. Хаа хол байгаа ардчилсан нэртэй янкуудад ямар ч ашиггүй долигнож байхаар хоёр хөрштөйгөө зөв бодлогоор харьцаж байвал Монгол Улсын хөгжилд хэрэгтэй шүү. Ядаж бараа бүтээгдэхүүн экспортлоход өндөр татвар төлөхгүй
Орос Беларусын цэргийн сургуульд оролцчихсон огт санамсаргүй хэрэг болсон уг н танкиин биатонд ороод баина гэж бодсон шдээ