Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг хугацаа өнгөрсөөр дэлхийн II дайны тэр аймшигт өдрүүдийн гэрчүүд, тэр бүхнийг өөрийн биеэр туулсан баатарлаг ахмад дайчдын тоо жил ирэх тусам цөөрсөөр.
Фашистын Германы эсрэг дайныг үзсэн эдгээр хүмүүс ялалт байгуулснаас хойш 75 жилийн дараа түүхэн үнэнийг гуйвуулсан уйваагүй, зарчимгүй шударга бус зүйлсийг сонсож байгааг харахад өөрийн эрхгүй сэтгэл шимширнэ. Барууныхан түүхэн үйл явдлын эсрэг мэдээллийн дайн хийж, баримтыг санаатайгаар гуйвуулж байна гэхээс өөр юу гэх вэ. Баруун Европ илт, дээрэнгүй, уйваагүйгээр иймэрхүү ажиллагааг хэдэн жилийн турш явууллаа. Түүхийг гуйвуулах гэсэн оролдлого хэрээс хэтэрч барууны улстөрчид, сэтгүүлчид Зөвлөлт бол гол эзлэн түрэмгийлэгч байсан хэмээн тунхаглах боллоо. Түүнээс гадна фашистын Германыг ялахад Зөвлөлтийн оруулсан хувь нэмрийг аль болох үнэгүйтүүлж, ард иргэддээ ийм мэдээлэл тараагаад зогсохгүй, сурах бичигтээ хүртэл худлаа бичжээ.
Энэ шударга бус явдлыг доромжлол хэмээн үзэж байгаагаа шууд хэлье. Тиймээс ч Оросын эрх баригчид үүнтэй холбоотой хуулийн төслийг боловсруулсан. 2020 онд ОХУ-ын Төрийн Думд дэлхийн II дайнтай холбоотой түүхэн үнэнийг гуйвуулсан нөхцөлд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Ингэснээр дайнтай холбоотой баримтыг гуйвуулж, фашизмыг зөвтгөх гэсэн оролдлогыг таслан зогсооно гэдэгт Төрийн Думын гишүүд итгэлтэй байсан.
Хэн буруутай вэ?
Өнөөдөр барууныхан дэлхийн II дайныг эхлүүлсэн хэмээн Зөвлөлтийг буруутгах янз бүрийн арга хэрэглэж, ЗСБНХУ ч нацистын Германы адил хариуцлага хүлээх ёстой гэж байна. Ингэхдээ 1939 онд Зөвлөлт-Германы байгуулсан харилцан довтлохгүй байх гэрээ буюу “Молотов-Риббентропын гэрээ” -г буруутгах үндсээ болгосон. Яагаад тэд дайн эхлэхээс өмнө болсон үйл явдлуудыг үгүйсгэх болов? Яагаад гэхээр үнэн нь тэдний төлөвлөгөөнд нийцэхгүй байсан.
Хамгийн гол шалтгаан нь барууны орнууд Гитлерийн эсрэг эвсэл байгуулсантай холбоотой. Учир нь Гитлерийн Герман дэлхийн I дайнд ялагдчихаад хариугаа авахыг санаархаж, Европын орнуудаас дэмжлэгэ авч чадахгүй байсныг Зөвлөлт олж хараад барууны орнуудаас эвсэл байгуулахыг шаардсан. Дэлхийн I дайнаас II дайн хүртэлх хугацаанд барууны орнууд улсынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалах нэгдсэн системтэй болохыг хүсээгүй (Зөвлөлт ийм санал дэвшүүлсэн). Зөвлөлтийг үзэл суртлын хувьд дайсан хэмээн үзэж байсан тул тэд Германтай хоёр талын гэрээ байгуулсандаа нэлээд найдсан. Ингэж л аюулыг өөрсдөөсөө холдуулахыг завдсан юм.
Ингээд ЗСБНХУ Европт холбоотонгүй болж, ганцаардсан. Аливаа асуудлыг шийдэхдээ Зөвлөлтийг оролцуулахгүй ,эрх ашигт нь нийцэхгүй шийдвэр гаргаад зогсохгүй дэвшүүлсэн уриалгыг нь үл ойшоох болсон. Тодруулбал Зөвлөлтийг, большевикуудын үзэл суртлыг Германаар устгуулах бодолтой байжээ.
Ийнхүү нэг сумаар хоёр туулай агнаж, хоёр сандал дээр зэрэг суухыг санаархаж, ЗСБНХУ-ын хүчийг сулруулчихаад юу ч болоогүй мэт байхыг санаархсан. Оросын “Танайд ч, манайд ч ашигтай” гэсэн зүйр үг бий. Барууны орнуудын байр суурийг тодорхойлоход энэ үг яг тохирно. Өөрсдийнх нь санхүүжүүлэгчдийн дэмжлэгээр хүчээ бэхжүүлсэн фашистын Герман Зөвлөлтийг хэрхэн бут цохихыг Европ хөндлөнгөөс ашиглана хэмээн тооцоолсон. Ингэхдээ гал дээр тос гэдэг шиг өдөөн хатгаж байдлыг улам хурцдуулсан нь Зөвлөлт, Герман хоёрыг дайтахад нөлөөлсөн юм.
Үүний нэг жишээ болгон Европын орнууд Гитлерийг яасныг саная. 1938 оны 9 сард Англи, Франц хоёр Чехословакийг Гитлерт өгсөн. Нацистуудын хүчийг дорно зүг рүү хандуулах зорилгоор ийм алхам хийсэн.Тэр жил Европын орнуудаас зөвхөн Зөвлөлт л нацистын Германтай гэрээ байгуулсан юм биш. Бусад орон ч гэрээ үзэглэж тэр нь түүхэнд “Мюнхений хуйвалдаан” хэмээн нэрлэгдэх болсон. Үүнээс яг нэг жилийн өмнө Австрийг Германд нэгтгэснийг мартаж болохгүй. Хоорондоо холбоотой үйл явдлууд ийнхүү ар араасаа өрнөж энэ бүхний гол зорилго нь фашистын Германыг дорно зүгт дайн эхлүүлэх явдал байв. Мюнхен хотод дайн эхлүүлэх шийдвэрийг эргэлт буцалтгүйгээр гаргасан.
Ташрамд дурдахад 1945 оны 2 сард болсон Ялтын уулзалтын үеэр Ф.Рузвельт Зөвлөлт-Германы харилцан довтлохгүй байх гэрээний асуудлыг хөндөхөд И.Сталин “Үнэнээ хэлэхэд Мюнхенд хуйвалдаагүйсэн бол бид Германтай харилцан довтлохгүй байх гэрээ байгуулахгүй байх сан” гэж хариулсан байдаг.
Чехословакийн дараа Польш, Балтын тэнгисийн орнууд Гитлерийн идэш болно гэдгийг ойлгохгүй дүр үзүүлэх хэрэггүй байсан. Энэ нь фашистын Германы цэргүүд Зөвлөлтийн хил, тэр дундаа Ленинград, Минск, Одесса буюу улс төр, үйлдвэрлэл болон соёлын гол төв газруудад тулж ирнэ гэсэн үг байв. Тиймээс ч Зөвлөтөд өөрийн ашиг сонирхлоо хамгаалахаас өөр арга байгаагүй.
Зөвлөлтийн дипломатууд ийм үед байр сууриа өөрчилж Берлиний саналыг хүлээн авч харилцан довтлохгүй байх гэрээ байгуулах хэлэлцээгээ эхлүүлж, Зөвлөлт, Герман хоёр газар нутгийн хувьд Европт хэн нь ямар сонирхолтой талаар нууц протокол үйлдэх болсонд гайхах хэрэггүй. Иймэрхүү хоёр талын нууц гэрээг Англи, Франц, Польш ч Гитлертэй байгуулчихсан байсан. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт улс бусад улс орны адил өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс арга хэмжээ авсан. Барууны орнуудын явуулж байсан бодлого нь өөр сонголт үлдээгээгүй. Германы дайралтыг хэдэн хоногоор ч болов хойшлуулах үүднээс нууц гэгдээд буй гэрээг байгуулсан. Энэ баримт бичгүүд нь аль хэдийн нууц байхаа больсон. Барууны түүхчдийн яриад байдаг нууц протоколыг анх удаагаа 1946 оны 3 сард Нюрнбергийн шүүх хурал дээр дэлгэсэн юм.
Зөвлөлт-Герман хоёр хуйвалдсан байна хэмээн гайхаж, нууц протокол байна хэмээн ярих шаардлаггүй болсон. Зөвлөлт-Герман хоёрын тэр үеийн харилцааны талаар Орос юуг ч нуулгүй дэлгэсэн бөгөөд 1939 онд байгуулсан уг баримт бичгийг 1993 онд олны хүртээл болгожээ. Сонирхсон хэн ч уншиж танилцаж болох бөгөөд тэр баримт бичгүүд дотор 1939 оны 8 дугаар сард байгуулсан харилцан довтлохгүй байх гэрээ, түүнд хавсаргасан нууц протоколын тайлбар ч бий. Тиймээс энэ гэрээг янз бүрээр тайлбарлаж шүүмжилдэг судлаачид болих хэрэгтэй бөгөөд энэ асуудалтай холбоотой бүхэн аль хэдийн ил болсон.
Хэн ялсан бэ?
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Агуу ялалтын 75 жилийн ой: түүх болон ирээдүйн өмнө хүлээх бид бүхний хариуцлага” нийтлэлдээ холбоотнууд хэрхэн тусалж дэмжиж байсан талаар илэн далангуй бичиж ялалт байгуулахад дайсантай тэмцэж байсан бүх улс, ард түмний хүчин зүтгэл орсон хэмээн онцолсон. Тэрээр Улаан Армид зэвсэг, түүхий эд, хүнс болон техникийн тусламж үзүүлсэн холбоотнуудад үргэлж талархдаг гэдгээ ч дурдсан. Зөвлөлтөд чамлахааргүй тусламж үзүүлсэн. Тэдгээр тусламж нь Зөвлөлтийн цэргийн зориулалтын үйлдвэрлэлийн 7 хувьтай тэнцэж байжээ.
ЗСБНХУ-д хамгийн түрүүн Монгол тусламжийн гараа сунгасан гэдгийг ч Орос мартаагүй. 1941 оны 6-р сарын 22-ны үүрээр дайн эхэлсэн бөгөөд мөн өдөр БНМАУ Зөвлөлтөд боломжоороо тусламж үзүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Цэргийн шинелийг Монголын сайн чанарын ноосоор хийж байсан бөгөөд тал нутгаас Зөвлөлт рүү 64 тонн ноос илгээсэн. Фронтод байлдаж явсан таван цэрэг тутмын нэг нь монгол ноосоор хийсэн шинель өмсөж байсан гэсэн үг. Зөвлөлтөд 500 мянган монгол морь бэлэглэсэн. Монгол нь агуу эх орны дайныг өөрийн улс оронд нь тулгарсан аюул мэтээр хүлээн авсан бөгөөд ялалт байгуулахад хувь нэмрээ оруулсан юм. Өнөөдөр ОХУ холбоотнуудынхаа оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархаж, тусламж үзүүлснийг үнэлж энэ талаар шударга, илэн далангуй ярьдаг. Харин барууныхан ёс зүйгүй аашилж фашистын Германыг ялсан ялалтыг үнэтгүйтүүлдэг.
Зөвлөлтийн арми фронтын шугамаас Германы танкуудын тавны дөрвийг, байлдааны онгоцны гуравны хоёрыг гаргасан. Нийтдээ Зөвлөлт Улс Гитлерийн эсрэг цэргийн эвслийн зэвсэг техникийг 75 хувийг тээвэрлэж зөөсөн. Ташрамд дурдахад, Германы цэргийг бут цохиход Зөвлөлт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дайны үед барууны орнуудын удирдагчид хүлээн зөвшөөрч байсан. 1942 оны 4-р сарын 28-нд Рузвельт Америкийн ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ, “Оросууд эвсэлд орсон орнуудын цэргүүдээс илүү олон дайсны амьд хүч, онгоц, танк болон их бууг устгасан бөгөөд устгасаар байна” гэжээ. 1944 оны 9-р сарын 27-нд Черчилль Сталинд илгээсэн бичигтээ “Оросын арми Германы зэвсэгт хүчин хэмээх том машины амин сүнсийг нь устгалаа...” гэсэн байдаг. Олон цэрэг эрсийнхээ амийг золиосолсон Зөвлөлт гавьяа байгуулсан нь үнэн болохыг гэрчилнэ. Зөвлөлтийн бараг 27 сая цэрэг фронтын шугаманд, германчуудад олзлогдож, өлсөж, бөмбөгдөлтөд өртөж, шорон болон хорих лагерьт нас барсан. Харамсалтай нь юугаар ч нөхөгдөшгүй энэ их гарз үүгээр дууссангүй. ЗСБНХУ-ын 7 хүн тутмаас нэг, Их Британийн 127 хүн тутмын нэг, АНУ-ын 320 хүн тутмын нэг нь дайнд амь үрэгдсэн.
Гэтэл яагаад фашистыг бут цохиход Зөвлөлтийн гүйцэтгэсэн үүргийн талаар холбоотон байсан орнуудыг байр сууриа танигдахгүй болтол өөрчлөв. Хариулт нь ойлгомжтой. Дайны дараа дэлхийд шинэ тогтолцоо бий болоход ЗСБНХУ нэлээд нөлөөлж, өнөөдөр ОХУ улам бүр хүчирхэг болж байгаа нь барууныхныг түүхийг гуйвуулах арга хэрэглэхэд хүргэлээ. Ингэхдээ түүхэн үйл явдлын талаар ямар ч мэдлэггүй залуу үеийнхэн тэдний гол бай нь болсон. Дэлхийг түрэмгийлэн эзлэхийг санаархаж, Европыг эзэлсэн фашистуудыг Зөвлөлт ганцаараа ялсныг хүлээн зөвшөөрөх нь, Оросын сүр хүч, дэлхийн хүчирхэг гүрнүүдиийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болгоно. Аймшигт дайсны эсрэг Зөвлөлтийн ард түмэн тэмцэж, тэднийг ялсныг барууны өнөөгийн залуучууд мэдвээс Оросын ард түмнийг гүнээ хүндэтгэх болно. Харамсалтай нь барууны эрх баригчид залуу үеийхэнд ийм хүндэтгэл бий болох вий гэхээс эмээсэн. Тиймээс ч энэ талаар домог шиг юм ярьдаг. Германыг Зөвлөлт биш барууны орнууд бут цохисон гэх зэрэг.
Барууныхны хүчинд дайныг 1945 оны 5-р сард дуусгасан тухайгаа сонинд бичиж, телевизээр ярина. Үүгээр ч зогсохгүй сурах бичиг, номуудад бичсэн. “Британи XX зуунд” (зохиогч Ч.Мор) хэмээх ахлах сургууль, оюутнуудад зориулсан сурах бичгийг аваад үзье. Дэлхийн II дайн талаар “Оросын оруулсан хувь нэмэр мэдээж үнэлэшгүй их, гэхдээ тэ зөвхөн зүүн фронтод дайтсан. Холбоотнуудын ерөнхий стратегийг хэрэгжүүлэхэд оросууд нөөц хүчээр хангах, Англи-Америкийн цэргийг Францад яаралтай буулгах үүрэг гүйцэтгэсэн” гэжээ. Зөвлөлтийг хүртэл эсэргүүцдэг Оросын цагаачид үүнийг “Баруун Европт олон жил амьдарч байгаа бид үүнийг уншаад гайхширдаг. Гайхалтайгаар түүхэн үнэнийг гуйвуулж, Европын мөн чанарт итгэдэг бидний итгэлийг алдагдуулж байна” гэжээ.
Дайны талаарх тайлбар, түүний эхлэл, төгсгөл зэргийг барууны үзэл сурталд нийцүүлэх гэснээс түүхэн үнэн алдагдсан. Нацистуудын удирдагчид АНУ-тай тусдаа энхтайвны гэрээ байгуулж дараа нь Зөвлөлтийн эсрэг дайтах санааатай байсан. Баримт бичгүүдээс үзэхэд Сталин үүнийг мэдсэн бөгөөд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс ихэд болгоомжилж байсан. Харин Улаан Армийн цэргүүд Берлинийг эзлэн авснаар энэ нь биеллээ олж чадаагүй. Ийм төлөвлөгөөтэй байсны баталгаа нь 1945 оны 5-р сарын 7-нд Герман ялагдсан тухай баримт бичигт гарын үсгийг Францын Реймс хотод зурсан байдаг. Гэтэл Германы нийслэл нь Берлин, харин Реймс хотод Америкийн армийн удирдлага байрлаж байжээ. Энэ гутамшигт явдлыг бараг хэн ч санахгүй байгаа.
Сталин энэ талаар “Реймст байгуулсан гэрээг хүчингүйд тооцож болохгүй ч бас хүлээн зөвшөөрч болохгүй .Ялагдал түүхэн баримт учир ганц улс бус Гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн бүх орнуудын зэвсэгт хүчний удирдлага хүлээн зөвшөөрөх ёстой” гэжээ. Оростой цуг тулалдсан барууны холбоотнууд түүхэн үнэнийг гуйвуулж байгаа бол амь үрэгдсэн британи, америк францын партизануудад мэхийн ёсолж байгаад үнэнийг өчье. 1944-1945 онуудад баруун Европт болсон дайны тулалдааныг 1941-1943 онд зүүн фронтонд өрнөсөн дайнтай харьцуулахын аргагүй. Орос ганцаараа маш их эр зориг гарган аймшигт дайсантай тулалдсан бөгөөд дайн дуусахад хэдэн сар үлдсэн байхад холбоотнууд цэрэг дайны ажиллагаанд нэгдсэн. Тэр үед Германыг ялах нь тодорхой байсан. Фашистуудыг ялахад Зөвлөлт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ бол цорын ганц түүхэн үнэн. Энэ аймшигт дайн Оросын ард түмний зүрхэнд гүн шарх үлдээсэн. Айл бүр уй гашуу, үхэл хагацлыг үзэж, хотууд юу ч үгүй болсон. Зөвлөлт маш ихийг золиосолж байж энэ ялалтыг байгуулсан.
Монголын эрх баригчид болон ард түмний энэ дайнтай холбоотой дурсгалд хүндэтгэлтэй ханддагт ОХУ өндрөөр үнэлдэг. Харин түүхийг гуйвуулж, энэ талаарх үнэнийг мэдэхгүй байх нь одоогийн залуучууд болон үр хойчид сөргөөр нөлөөлөх аюултай. 76 жилийн өмнө эх орноо хамгаалж, Европын чөлөөлсөн баатарлаг цэргүүд ирээдүй хойчийнхоо төлөө өөрсдийгөө ч хайрлаагүй.
Г.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Дайны дараа ЗСБНХУ ын саналаар санал асуулга явагдаж монгол тусгаар улсаа баталгаажуулсан даа
Буриад гөлөг битгий хуцаа.Ард нийтийн санал асуулгыг ар Монголд явуулахыг маршал Чойбалсанд Сталин тулгасан нь ар өвөр Монголыг бүрэн тасалж, Монголын статус квог(!Тусгаар тогтнол биш шүү!) Англи Америк зөвшөөрөх үндсийг тавьсан. Монголыг харин 1949 онд ардын Хятад хүлээн зөвшөөрсөн нь олон улсад зөвшөөрөгдөх хаалгыг нээсэн юм. Ингээд дараа нь 1961 онд НҮБ-д элсэх боломжийг Энэтхэг хангасан. Дараа нь Энэтхэгтэй уламжлалт найрсаг Британи 1963 онд Монголтой дипломат харилцаа тогтоосны дараа Япон Монголыг 1972 онд хүлээн зөвшөөрсөн түүхтэй.Энэ нь харин эргээд Монголыг танай Оросууд Буриадай республиктээ нэгтгэчих боломжийг бүрэн хаасан юм.
Orosiin erliis bololtoi .
Сонин шүү дээ.Үнэн алдартны Оросууд доод малчин удамт Монголчуудтай суудаггүй.Тэгэхээр Оросын эрлийз Монгол гэж угаасаа бараг байхгүй. Харин адилхан ногоочин гахайчин нутгийн хужаа буриадуудтал бол суудаг гэр бүл болцгоох нь бий.Хулан бол буриад байх магадлал харин өндөр.
Доод малчин удам ч гэх шиг, үгээгүй ядуу орос тариачин дээд удам болж таарав уу.
Цорын ганц хар хүч нь фашизм байсан гэх байр сууринаас бичжээ. Үнэндээ коммунизм илүү аюултай хар хүч байсан, одоо ч тийм. Хоёр дайсан нэг нь нэгийгээ мөхөөхийг хүлээх нь хамгийн зөв тактик мөн. Тийм ч учраас Америк хожуу дайнд оролцсон нь маш ухаалаг алхам байв. Харамсалтай нь ЗХУ хүчирхэг хэвээр үлдсэж, холбоотнууд ч ЗХУ г сөнөөх төлөвлөгөөнөөс ухарсан нь түүхэн харуусал мөн. Ингээд Ленин багшийн хүн төрөлхтнийг хоёр хувааж сая саяаар нь цус урсгах төлөвлөгөө өнөөдрийг хүртэл үргэлжилсээр...
ЗХУ Японы эсрэг дайн зарлах болзолтой БбНМАУ г тухайн уеийн хилээр нь Сталин Рузвель хоер тохиролцсоноор АНУ Монголыг хулээн зовшоорсон юм шуу Туухээ судал
өмхий пизда монголчууд оросын туслалцаа дэмжлэгээр тусгаар тогтнол олж авсанаа мартчихсан уу?
Монголчууд тусгаар тогтнолоо ар Монголдоо ч гэсэн олж авсан нь нэг талаас Орос нөгөө талаас Хятад Японы тэнцвэр дээр боломжтой болсон. Бид Европчууд,цагаан арьстан гэж цээжээ дэлддэг Оросууд азийн Монголчуудыг үргэлж доорд үзэж ирснийг эрхбиш мэдэх байлгүй.Тэр байтугай турхирч ганцаардуулдаг Хятад казахуудаасаа ч биднийг доорд үзэж, араас дурак үхэр гэж нулимаад инээлддэг.Бид болхоор цаашаагаа харчихсан хужаа хасаг дөрвөд гэж орилолдоод л.
Европ Оросуудын гар хөл,хүрээ тойрсон хужаа буриадууд Орос үлгэрээ аваад азийн Монголоос явах цаг ирж байгаа. Ирж яваа цаг өмхөрч яваа расист,үнэн алдартны Оросыг, кирилл бичиг пизда хараалтай нь Монголоос үлээж хийсгэнэ. Эхний алхам нь Оросын хүргэн Монголын ерөнхийлөгчөөс буух байх болно.
Ээ бүү үзэгд гэж хэн ч үгүйсгээгүй , юун суртал вэ , орос өөрөө түоэмгийлэгч штнжтэй болчоод бнаа , бид дуурайж далдагнаад яана ,
Гуйвсан юм байхгүй. Зөвлөлт холбоот улс түрэмгийлэгч байсан шүү. Монголоос гэхэд тува алтайн хязгаарыг авсан. Европын талыг эзэлж аваад мөлжиж хоцрогдолд оруулсан.
Оросууд дорнод Европыг фашизмаас чөлөөлсөн үү,эсвэл эзэлж өөрийн вассалууд болгосон уу? Монгол шиг!
Дайнд Оросын баатарлаг охид, хөвгүүд асар олон хүнээ алдаж байж ялалт байгуулсан. Түүнээс биш коммунистууд, ЗХУ ын коммунист нам ялалт байгуулаагүй. ЗХУлс дайны ялалтыг ашиглаж Социалист лагерийг үүсгэн байгуулж олон зуун сая хүн, олон арван улс орнуудын хувь зачагаар тоглосон юм шүү. Монгол ч хамаарна.
Дэлхийн 2-р дайны өмнө ч хойно ч Монгол тусгаар улс байсан. Хэн нэгэн мундаг улсын тусламж гэдэг чинь тархи угаалт. Энэ тархи угаалт өнөөдрийг хүртэл үргэлжилж, түүнд мухар итгээд байгаа нь харамсалтай. Алив улсын тусгаар тогтнол бол ард түмнийх нь хүсэл эрмэлзэл, тэмцэл юм шүү.
Путины шпаргалка ч ингэж биднээс бусөд нь хүүхэд байхаасаа мэддэг нээлттэй судалгаанд түшиглэсэн үнэн түүхийг ингэж мангар дайрахгүй байна шүү !