sonin.mn
Монгол Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл өчигдөр тэдэнтэй очиж уулзан, нөхцөл байдалтай нь танилцжээ. Үүний дараа Хүний Эрхийн Комиссоос Цагдаагийн Ерөнхий Газрын даргад шаардлага хүргүүлсэн байна.
 
Уг шаардлагад:
"Өлсгөлөн зарлаж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дулаан хуурай, дэвсгэр хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг бүрдүүлэх
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай үзүүлэхийг шаарджээ. Мөн энэхүү шаардлагын дагуу арга хэмжээ авч, энэ талаараа нэг хоногийн дотор ХЭҮК-т хариу ирүүлнэ үү" гэжээ.