sonin.mn

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, АН-ын Дотоод Сонгуулийн Хороонд холбогдох материалаа өөрийн биеэр хүргэж өглөө. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгож, МАН хэтэрхий их хүч түрж буйд эгдүүцэл нь хүрч, өчигдөр гэнэт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх сунгаанд оролцьё гэж шийдсэн гэв.