АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах хэвлэлийн мэдээг гаргаж байна.
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНД:
“Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-ын 117 дугаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн дэмжиж, Конгресс дахь Монголын бүлгийн дарга Дайна Тайтус, Дон Яанг нарт талархал илэрхийлж байна.
Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг нээж өгөх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг олгох тал дээр дэмжлэг хүссэн билээ.
Ийнхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 115 дугаар Конгресст 2018 онд, 116 дугаар Конгресст 2019 онд өргөн барьсан.
Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр бүхий л түвшинд хэлэлцсэн онцлох сэдвүүдийн нэг байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хуулийн төслийг санаачлагч болон Конгрессын бусад гишүүдтэй биечлэн уулзаж, хуулийн төслийг дэмжихийг уриалсан юм.
Хуулийн төсөл батлагдсанаар хоёр улсын худалдааны эргэлт, Монгол Улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, иргэдийн тогтвортой орлогын баталгаа хангагдах зэрэг ач холбогдолтой. Тухайлбал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт эхний ээлжинд 30 мянга гаруй ажлын байрыг шууд бий болгоно гэсэн тооцоо, судалгаа гарсан.
Түүнчлэн дээрх хуулийн төсөл нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бэхжүүлэх, Монгол Улс-АНУ-ын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бататгахад онцгой ач холбогдолтой билээ” гэжээ.
Сэтгэгдэл0
Баттулга ерөнхийлөгчийн санаачлага, хүсэлт биелэх болтугай. Ард түмэн минь ажилтай орлоготой, аз жаргалтай амьдрах болтугай!
Hurai hurai hurai
Иш чааваас нэг ч болов ажил хийсэн гэдэг ээ харуулах гээд яадчих юм аа энэ Жонхуу. Трампд барьсан худалдааны хууль төсөл чигээрээ Байденд шилжсэн, одоо түүхий төслөө ажил хэрэг бологсон юм шиг хуцах юм хөөрхий, хууцсаар байгаад хоолойн сөөгөөд паргиад одоо удахгүй таг болоод нөгөө Рекет Гансүхтэйгээ очиж Жанга идэх биз.
Монголтой хийх худалдааг дэмжих хууль бол баяр хүргэе. Худал үнэний зааг ялгааг мэдрэх боломжгүй шахам ийм үед иймрэхүү мэдээг хараад үнэн болов уу л гэж бодох юм доо. Одоо нөгөө Отгонбаяраа үлдээх болов уу?
Иш чааваас нэг ч болов ажил хийсэн гэдэг ээ харуулах гээд яадчих юм аа энэ Жонхуу. Трампд барьсан худалдааны хууль төсөл чигээрээ Байденд шилжсэн, одоо түүхий төслөө ажил хэрэг бологсон юм шиг хуцах юм хөөрхий, хууцсаар байгаад хоолойн сөөгөөд паргиад одоо удахгүй таг болоод нөгөө Рекет Гансүхтэйгээ очиж Жанга идэх биз.
оёмол сүлжмэл бүтээгдэхүүн байдаг бол америкийн өвөр мөц дизайныг өөрөөр нь гаргуулахгүй бол барахгүй америкууд тарган ш дээ хятад бараагаа монголын хаяг тавиад монголоор гаргана нэхмэлийн үйлдвэр бариачээ хэдий болтол монгол цууямбуу бэржээнк цоохор даавуу сийвүү даалимба жатар хамба цэмбэ пүүсүү костюмний даавуу гаднаас авах юм бэ түүхий эд хаа л бол хаа байна
Bayrallaa. Mongol yalna. Hujaa Hurelseh yalagdana.
Зарлиг гаргаж эргүүлэн татагдаж буй элчин сайд Отгонбаяын хүчин чармайлт энд бас байгаа. Юуч хийхгүй байна гээд Баттулга Отгонбаярт уурлаад эргүүлэн татсан биздээ.
Монгол түмэнд тариж байгаа балаг лайг чини ни цайруулах юу ч байхгүйгээ хүлээн зөвшөөр ч чимээгүй зайл төрийн хуули шүүн тунгааж шийдвэрлэх болно
Элчин сайд Отгонбаярын хийсэн ажлыг өөртөө наахнээ. Луйварчин