сонин mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй хоёр орны харилцааны талаар Москвад ярилцахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
“Хэрэв хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай бол бид Украины Ерөнхийлөгчийг өөрт нь таарамжтай үед Москвад хүлээн авч уулзахад бэлэн байна” гэж Оросын удирдагч Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хэлэлцээ хийх үеэрээ цохон тэмдэглэсэн байна. Донбасст уулзах тухай В.Зеленскийн саналд В.Путин ийм тайлбар өглөө.
 
Киев сүүлийн үед Москватай харилцаагаа сүйтгэх олон алхам хийсэн, гэхдээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаа бол ОХУ үүнийг талархан хүлээн авна гэж тэрбээр хэлсэн байна.
 
В.Зеленский мягмар гарагт дүрс бичлэгээр үг хэлэхдээ, мөргөлдөөн болж буй Донбасст уулзах саналыг В.Путинд тавьсан юм. Украины Ерөнхийлөгч мөн Орост хандан хэлэхдээ, Киев, Москвагийн өнгөрсөн болон ирээдүйн талаарх янз бүрийн үзэл бодлыг асуудал биш харин боломж гэж харж болохыг онцлон тэмдэглэжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг