sonin.mn
Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр_ Ц.Нанзаддорж нар Үндсэн Хуулийн Цэцийн дарга Н.Чинбатад санал хүргүүлжээ. Тэд саналдаа: "Би Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу уг асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн нь зөв эсэхийг шийдвэрлүүлэхээр санал гаргасан. 
 
Гэтэл Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган тогтоолдоо гишүүн санал гаргахад хэрхэх талаар эрх зүйн зохицуулалтгүй байгаа мэтээр хуулийн заалтыг илтэд гуйвуулан дурджээ. 
Мөн намайг хянан шалгаж байгаа маргааны талаарх саналаа урьдчилан илэрхийлсэн мэтээр тогтоолдоо дурдсан байна. Мэдээллийг хүлээн авч хянан шалгаж байгаа гишүүн нь Д.Солонго болохоос би биш. Иймд уг мэдээллийн талаар саналаа “урьдчилан илэрхийлэх” боломжгүй юм. 
 
Миний гаргасан санал Үндсэн хуулийн маргаанд хамаарахгүй тул маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай адилтган шийдвэрлэж болохгүй. 
Миний гаргасан санал нэг гишүүний тогтоолоор биш Цэцийн даргын томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар дэмжигдэх эсвэл няцаагдах ёстой. " гэжээ.