сонин mn
Ардчилсан Намын 11-р ээлжит бус цахим их хурал өнөөдөр хуралдлаа.
 
Хурлын эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ, Монгол Улсын Баатар, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар улс төрийн илтгэл тавив.
 
Улмаар Ардчилсан Намын 8 дахь дарга Майнбаярын Тулгатыг ёсчлон баталж, намын тамгыг гардуулсан юм. АН-ын дарга М.Тулгат илтгэл тавих үеэрээ ардчиллын анхдагч С.Зориг агсан, "Хонх" хамтлагийн ахлагч, сэтгүүлч С.Цогтсайхан агсан нарт Монгол Улсын Баатар цол нэхэн олгох санал гаргаж буйгаа зарлав.
 Мөн уг хурлаар М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг үзэл санааны хоригдол гэж үзэн, тэдэнд ял өгсөн хуулийнхийг АНУ, Европын холбоонд нэвтрүүлэхгүй байхыг ажил хэрэг болгох, Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруушаах гэсэн хоёр тогтоолыг баталсан юм.
АН-ын 11-р ээлжит бус их хуралд  21 аймаг, 9 дүүрэг, 330 сумаас 1000 гаруй төлөөлөгч оролцсон аж.
 
С.Сарнай