Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүслээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа нэр бүхий 13 өмгөөлөгчөөс эрүүгийн хэргүүдийн материалыг ил болгох талаар тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДСАН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХҮСЭЛТЭД:
“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх дээрх хэрэг болон шүүх хянан шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн 830142 дугаартай хэргийн материалууд нь “маш нууц” зэрэглэлтэй боловч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Төрийн нууц мэдээллийг ил болгох тухай” тогтоолоор холбогдох эрүүгийн хэргээс зарим дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгосон.
Мөн С.Зоригийн амь насыг хохироосон гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргээс 61, 62-482 дугаар хуудас, 13 дэвтэр, 7 гар бичвэр, зэргийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 94, 95 дугаар тогтоолоор хэргийн нууцаас гаргаж ил болгосон гэх боловч тэдгээр баримттай танилцах боломжгүй хэвээр байна.
Энэ хэргийн тодорхой хэсэг нь төрийн нууцаас гарсан тул бид 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр холбогдох Эрүүгийн хэргүүдийг төрийн нууцаас гаргаж ил болгуулах тухай хүсэлтийг хүргүүлж байсан боловч одоо болтол хариу аваагүй байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч биш нэр бүхий улс төрчид хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй ч хэргийн болон шүүх хуралдааны явцад дурдагдсан зарим мэдээллийн өөрсдөд ашигтай байж болохоор хэсгүүдийг олон нийтэд удаа дараа задруулсаар байна. Үүнд төрийн маш нууц зэрэглэлтэй мэдээлийг хууль бусаар задруулсны дараа Засгийн газрын тогтоолоор ил болгож, нөхөн залруулсан хоёр удаагийн асуудал хамаарч байгаа болно. Цаашид ч улс төрийн хувьд ашигтай гэж үзсэн тохиолдолд төрийн нууцыг задруулсаар байхыг үгүйсгэхгүй юм.
Өмгөөлөгч нарын хувьд хууль тогтоомжийн хүрээнд хэргийн талаар мэдээлэх боломжгүй нөхцөл байдлыг далимдуулан нэр бүхий улс төрчид өөрсдийн улс төрийн нэр нөлөө, боломжийг ашиглан бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг түгээж, олон нийтийг төөрөгдүүлж байна.
Төрийн болон албаны нууцын тухай хуульд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцад хамааруулсан мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон, нууцлах хугацаа дуусгавар болсон тохиолдолд мэдээллийг ил болгохоор зохицуулсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул түүнтэй холбоотой мэдээллийг нууцлах шаардлагатай байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн, нууцлах хугацаа дуусгавар болсон” гэжээ.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дээрх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, хувийг өмгөөлөгч Б.Мэргэн нарт хүргүүлэв.
Сэтгэгдэл0
Сонгууль ойртоод Хурцыг шүүх прокуророороо хамгаалж ирсэн Оросын хүргэн маань шоудаж байна. Үхчихээд олон жил Монголчуудыг тамалж байгаа орос Зориг одоо Женкод зүтгэхээр болжээ.
ХҮН АЛСАН ХЭРГИЙГ ЮУГ НЬ НУУЖЦАЛДАГ ГЭЖ?ҮҮНД НЯМДОРЖ, МАН ОРОЛЦООТОЙ УЧРААС Л НУУЦ ГЭЖ ЯЛ ЗАВШУУЛЖ БАЙНА
103.57.94.44 Монголд хужаа хасаг дөрвөд гэж хараавал Оросуудын буриад ноход байдаг даа.Ты Батүүл Булган Хурц шиг бурят уу? Эсвэл ордны цонхоор шээж байсан,одоо ч Монголчуудыг өлмийдөө өргүүлж байгаа Зориг шиг орос уу? Яаж ч муулсан Нямка хэргийг ил гаргасан. Зоригийн дүү Оюун ч дуугүй байсан даа.
Энэ нэг дээр юм бичсэн новш чинь юү гээд хуцаад байгаам. Дандаа л үхэр монгол , орос буриад , төв аймгийн уяач , эрлийз хурлийзаас өөр юм мэдэхгүй пяздаа дөрвөд өө Шинжаан Илийн голд оо очиж хуцаач. Ерөнхийлөгчийн байр суурь солигдож ҮАБЗ хийх ёстой ажлын хүрээнд ээ ажил аа л хийж байна. Үүнд сонгууль ямар хамаа байна ? Хохирогч Т.Чимгээгийн ах гээд л амь насаар аа дэнчин тавиад суулт хийж байна.Бүгд л эгдүүцэж энэ бузар хэргийн учирыг олох гэж үзэцгээж байна . Үхсэн үлийний орос Зориг , Оюун бэ ? Муу сараанаг царайтай хэдэг үг холбодог хоцрогдсон муу бөөс чинь .
Х. Баттулга ерөнхийлөгч одоо л нэг хөдлөх шив дээ. Ямар их удаж байна аа ? Шахаанд ороод л тэр биз дээ ?
163.172.175.5 Буриадууд та нар нээрээ Баруун Монголчуудыг үнэхээр үзэхгүй юмаа. Батлагын Оросууд нь хужаа хасаг гэж гэж Монголчуудыг хөрш хоёр их үндэстэн рүү нь турхирч ганцаардуул гээд зогсоогүй дотор нь бас дөрвөд увс танк хүлдэг гэж доромжил гэж даалгасан байгаа юм. Бүтэхгүй.
Энэ халх, буриад, ойрд гэж монголчуудыг талцуулаад байгаа дуракуудыг хүүхдүүд л гэж бодож байна. Хэрвээ насанд хүрсэн хүн бол өмдийг нь шувтлаад олны өмнө банздах хэрэгтэй. Өдий болтлоо ухаан суудаггүй тэнэгүүдийг сайн хашраах хэрэгтэй.
2018,2019,2020 онуудад юу хийж байв аа ?ГХЯ ,Тагнуул ,Цагдаа хар тамхинд хутгалдаж ,Хун дээрэмдэж байхад тэдгээр босоо ороолонгуудыг гэмт уйлдлийг яагаад мартагнуулж бна? Яагаад хумуусийг горьдоосон худал амлалт байн байн егч хуурч бна ?
Хусээд байхдаа яадаг юм бэ ?АБЗ хэн тэргуулдэг билээ ?Еренхийлегч байж Хурцад дарамтлуулсан гээ биз дээ ?С Баяр гадны хулгайчид шанаадуулаад л Эд нар ингэж Монголыг ялуулахгуй ээ
Энэ хоер хунийг суллаачээ Дэндуу юмаа
Хүн алчихаад юуг нь нууцалдаг юм бүгдииг ил болгооч
ЁСТОЙ ЗӨВ XАМГИЙН ИЛ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛИЙГ АРД ТҮМНЭЭСЭЭ ЭНЭ ОЛОН ЖИЛ НУУДАГ ЯМАР УЧИР БАЙНА, ОДОО ЦАГ НЬ БОЛСОН !!!
НУУЦААС ГАРГАЖ АРД ТҮМНЭЭР НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭX БОЛСОН, АМЬД ГЭРЧ НЬ БАЙГАА БИЗДЭЭ!!!
XАРЪЯ, АРД ТҮМНЭЭСЭЭ НУУДАГ ТӨРИЙГ ОДОО ШУУД ТАТАН БУУЛГАЯ!!!
Уг нь захиалагчыг нь мөрдөж байгаа учраас нууцаас гарах болоогүй юм билээ. Гэхдээ одоогын нөхцөл байдлыг харахаар нууцаас гаргасан дээр юм шиг. Сонгуульд нийгмийн массыг бэлдэхийн тулд ман алуурчидыг өрөвдөх гэдэг шоу хийгээд эхэллээ . Нөгөө баттулга нь бас айгаад шоудаад эхэллээ. Мөрдөн байцаалтын явцын бичлэгүүд ютубд нэлээн байх гэхдээ тэрийг нь үзэж байгаа хүн маш цөөхөн. Тэгсэн мөртлөө хүн хэлмэгдүүллээ сулла гэж орилолдох мэдэх юм алгаа.Тэр бичлэгийг үзэхэд энэ нөхөд алуурчид гэж бодоод байгаа. Зөв бурууг хооронд нь хольж сайн муу нь ялгарахаа байсан цаг юм даа. Нууцаас гаргаад захиалагчид сэрдэгдэж байгаа нөхдүүдийг ил зарлаад мөрдөнд хий . Нямдорж өөрөө хуульч хүн байж хамгийн нотой аюултай этгээд гэж харагдаад бна. Захиалагч талтай ямар нэгэн байдлаар холбоотой.
Ил болгочихоочээ. Алуурчин мөн гэдгийг нь харья л даа. ганц өөрсдийнх нь мэдүүлэг биш өөр зүйлээр алуурчин гэдэг нь нотлогдсон гээд байгаа биз дээ. Оюун-Эрдэнэ, Нямдорж нар худлаа шоудаж попроогүй юм бол бүгдийг нь ил болгоод харуул л даа.
Naad 2 chini alaagui baihoo ter ued nasandch hureegui baisan gej duuldsan
Yrai bayarlalaa tanid.
Элбэгдорж хаачсан бэ? Бүр таг алга болчихож. Хурц ч яахав тэрүүгээрээ шийдэгдэх юм байгаа биз. Хэрэг задрах эсэх асуудал бол тусдаа төрийн асуудал учраас мань мэтэд хамаагүй. Нямка хэлэхдээ, 2010 оны 10-р сараас Хонгилын сүлжээ ажиллаж эхэлсэн гэж хэлсэн.
13 өмгөөлөгчийн нэр нь хаана байнаа ? Баасанцогт ...????