Эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг М-Си-Эс Групп нь олон улсад тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сан болох Cerberus Capital Management /Серберус/ компанитай хэлэлцээр хийж дууслаа. Уг хэлэлцээр эцэслэгдснээр, М-Си-Эс Группийн харилцаа холбоо болон өргөн хэрэглээний барааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг долоон компанийн 20 орчим хувийг Серберус компани эзэмшихээр болж байна.
Анх 1992 онд байгуулагдсан Серберус компани нь өдгөө дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй салбараараа дамжуулан, 45 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг олон улсын хэмжээний хөрөнгө оруулалтын сан болоод байгаа юм. Серберус нь компаниудад урт хугацаатай хөрөнгө оруулалт хийж, салбартаа тэргүүлэх үйл ажиллагааны арга, технологийг нэвтрүүлэх, инновацыг хөгжүүлж, бизнесийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлж ажилладгаараа нэр хүнд нь олон улсад танигдсан компани юм. Тус компанийн хөгжиж буй орнуудад үйл ажиллагаа эрхэлдэг Серберус Фронтиер салбар нь Ази, Африкийн эдийн засаг нь өсөлттэй яваа зарим улсад хийсэн хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд хөрөнгө оруулсан компаниудтайгаа тулж ажиллан, бизнесийн өсөлтийг хангахад нь бодитой дэмжлэг үзүүлдэг.
М-Си-Эс Групп нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, брэндүүдтэй амжилттай хамтран ажиллаж, технологийн дэвшил, ноу-хауг Монголдоо нутагшуулах, олон улсын жишигт нийцсэн компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хэм хэмжээг баримтлахыг зорьж ирсэн. Тус Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэлэхдээ, “Энэхүү гэрээг байгуулснаар М-Си-Эс Групп зарим бизнесүүдээ нэгтгэн олон улсад болон дотооддоо нээлттэй хувьцаат компани болгох эхлэл тавигдаж байна.
Энэхүү түншлэлийн үр дүнд бид компаниудынхаа санхүүгийн чадвараа сайжруулахаас гадна дэлхийд тэргүүлэх шинэ, шилдэг туршлага, стандарт, технологийг нэвтрүүлэн бизнесийн үр өгөөж, өрсөлдөх чадварыг улам бүр дээшлүүлэн олон улсын түвшинд өрсөлдөх Монгол компанийг бий болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн онцоллоо.
Серберус Фронтиер компанийн Гүйцэтгэх захирал Александр Бенард, "Манай компани Монгол Улсад олон жилөжиллаж, арвин туршлага хуримтлуулсан бөгөөд М-Си-Эс Групптэй байгуулсан энэхүү түншлэлдээ туйлын сэтгэл хангалуун байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хэрэглээний чиг хандлагад үндэслэн М-Си-Эс Группийн харилцаа холбоо, өргөн хэрэглээний барааны бизнест өсөлт, хөгжлийн өргөн боломж бий гэдэгт бид итгэлтэй байгаа. Энэхүү боломжийг олон улсын түвшинд хуримтлуулсан манай тэргүүн туршлага, үйл ажиллагааны чадавхтай хослуулснаар эдгээр бизнесүүдийг улам илүү амжилтад хүргэхийг зорих болно” гэв.
Ийнхүү олон улсын хөрөнгө оруулалтын сантай түншилснээр М-Си-Эс Групп нь Дэлхийн хөгжлийг Монголд цогцлоох эрхэм зорилгоо батжуулж, бизнесийн өсөлтөө нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиг баримжаатай улам бүр нийцүүлэн ажиллахад нэгэн чухал алхам боллоо.
М-Си-Эс Группийн тухай
1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс Групп нь эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг. Группийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
www.mcs.mn цахим хуудсаар зочлоорой.
Серберус компанийн тухай
1992 онд үүсгэн байгуулагдсан Серберус компани нь 45 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын компани юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
www.cerberus.com цахим хуудаснаас аваарай.
Сэтгэгдэл(56)
хнн
Оджаргал ч үгүйрэн хоосорч байгаа юм байна даа. Удахгүй 100% хятадын компани боллоо доо.
Оджаргал ч үгүйрэн хоосорч байгаа юм байна даа. Удахгүй 100% хятадын компани боллоо доо.
Гуйлагчин пяздагйн гуриа бодол уу?
Genco MCS iig niigemchlehees urdchilj hiij baigaa alham bn. Yavcguidee yavcgui
Хэн нэг компаний дотоод ажилруу орж хушуу дүрэн чалчих ямар хэрэг байнаа. Хэнд юунд энэ мэдээлэл хэрэгтэй юм бэ. MCS Оджаргал бусадтай нийлэн монголын баялгийг цөлмөх бодлого явуулдаг дотоодын дайсан.
Орос Женкогийн ухуулга хол явах уу?
трампын ЭЗ ийн зөвлөхүүдийн хорооны дарга ингээд MSC ийн 25% ийг эзэмшээд суучихлаа
MCS бүх тендер, ашигт малтмал ер өнгөтэй өөлтэй бүгдийг хамсан Авилгалыг үүсгэсэн гааруулсан Одоо үйлийн үрээ эдлэх цаг нь болсон
MCS ТТ-ГС-н төмөр замыг 2008 онд өөрийн хөрөнгөөр барьж 20 жилийн дараа улсад өгөх санал тавьж байхад Женко татвар төлөгчдийн 280 сая доллар элсэнд булаад одоо болтол байхгүй байгаа. MCS яармаг руу өөрийн хөрөнгөөр халуун хүйтэн усны шугам татсаны хүчинд Женкогийн яармаг одоо хөгжиж байна. MCS ТТ-гийн Монголын талын хөрөнгө оруулагч болоогүй бол ТТ одоо Мах комбинат,Гурилын үйлдвэр Талх чихэр шиг Женкогийнх болчихсон байх байсан. MCS УБ-д анх удаа орчин үеийн SkyResort,Shangrila барьсан,coca cola үйлдвэрлэж байгаа.
ТАВАН ТОЛГОЙГОО АВАХГҮЙ БОЛ ЗАРЧААД СУУЖ БАЙХ БАЙХДАА
Юм хийж бүтээдэг хувь хүн, албан байгууллага, компанийг доош хийж л байвал сэтгэл нь ханадаг гаж донтой, удам дамжсан сэтгэцийн өвчтэй хүмүүс яасан ч олон болоовдээ.
нэг бол энэ комент бичээд байгаа гаруудын дийлэнхи олонхи нь үнэхээр сэтгэцийн өвчтэй байх, эсвэл хэн нэгэн захиалгаар бичүүлдэг байх
Odjargal zahiral mongol kamponii mongol bank hogiin novshoos bolj bgaa mongol odjargaliig demjihgui gadnii kamponias guilga guij huutei zeel avch bgaa shuudee mongol bank ard tumendee ymarch nemergui har devter 6jil hotoloos oor ajilgui ondor tsalintai darga nariin huuhediin saatuulah gazar
Ж.Оджаргал: Энэхүү гэрээг байгуулснаар М-Си-Эс Групп зарим бизнесүүдээ нэгтгэн олон улсад болон дотооддоо нээлттэй хувьцаат компани болгох эхлэл тавигдаж байна.
Odjargal gegch mundag umaa. Olon talt uil ajild ni amjilt husie.2 guilt b. Ter exclusive gel uu emegtei kompanid corona-s hamgaalah huvtsasiig ni gadagsh EXPORT-lohod ni tuslaad ugchih.Emegtei dargiinh ni neriig medkui, neg l surhii busgui baigaad b. Bas mongol onoshluur hiisen geh.Tuuniig ni gadniin lab-d shalguulaad certificate-g ni avch uguud EXPORT-loh anhnii, anhnii,anhnii jimiig ni gargaad ugchih.Teh uu.Medeej ta nar dundaas ni ashig haihgui.Amjilt.Mundag b.
MCS-г муулаад доошоо хийгээд, женког дэмждэг Майцэцэгт юу гэж туслах юм
Юм мэдэхгүй улсын зовлоон гэж. Гадаадын компани хувьцааг нь эзэмшинэ гэдэг чинь том боломж, өсөж тэлж байгаа хэрэг. Ноу-хау, менежмент нь дагаад ирнэ. Компани улам мундаг болно гэсэн үг. Та нар мэдэхгүй л дээ. Мэдэхгүй бол дуугай л баймаар.
MCS улс төрчдийг хахуульдаж орон сууц өгч тендерт данда хууль бусаар ялах хэрэггүй.
Нэргүй баримтгүй цуурхалд Монголчууд одоо итгэхгүй.
Dampurch baigaa business hiamdaar hudaldan avch saijruulsan bolood ergeed Iluu uneer zardag company.
zaza ingeed baruunii bugs dolooj ehlehndee
+Bayar hurgeye!
Ee gants dotood company aa demjeed yavj chadahgui hujaagiin hool bolgoh ym daa
хүүхдийн паркын газрыг зочид буудал болгоол дуус2
Америк капитал Монголыг тоож орж ирсэнд баяртай байна
Өрөндөө өгсөн байх
2jiliin omno harj bsn medee shig sanagdahii
Анх зүүнхараагийн спирт , архиар монголчуудаа хордуулан баяжаад коло , ус мэтийг зарж байснаа төрд шургалсан луйварчин хуучин коммунист хэдэн өвөгчүүлд хахууль өгч таван толгой ухаа худгийн нүүрсний лиценз авч нүүрс зөөж баяжаад малайзуудад хүүхдийн паркийг өгч хахууль аваал шангрилага бариулсаар одоо дампуурах болохоор зээл зальдаж авсан хүндээ монголын газар нутагтай хамт хоосон цаасаар хулхидаж байгаа юм байна
Кола хогйн хоолоор монголйн ирээдүйг сүйгэж бгаа хорлон сүйтгэгчид
за ингээд хувийн өмчийг хураан авах гэсэн бодлого явуулаад эхэлбэл бүх л хувийн өмчтөнгүүд гадаадынханд гялс өмчөө зарахыг л бодно ш дээ!!! Тэгээд монголчууд нь гадныхны боол болно гэсэн үг!!!