Мобиком корпораци иргэдийг ялгаварлан гадуурхаж, хохироож байгаа талаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, иргэн Д.Бямбацогт, Г.Үнэнбаяр нар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Нэг. Цар тахлын улмаас улс орны эдийн засаг хямарсан, ажлын байр хумигдсан, иргэдийн цалин орлого буурсан энэ цаг үед төр засгаас иргэдийн цалин орлогыг хадгалахад чиглэсэн эдийн засгийн арга хэмжээ авч байгаа боловч санхүүгийн бодлогын нэг чухал арга хэрэгслийг орхигдуулж байна. Энэ бол санхүүгийн арвилан хэмнэлт. Энэхүү арвилан хэмнэлтийн хүрээнд иргэдийн халааснаас өдөр тутам байнга гардаг зардлуудын нэг болох харилцаа холбооны зардлууд байнга өсч байх бөгөөд эдгээр нь өрхийн амьжиргаанд тодорхой дарамтыг үүсгэж байна.
Хоёр. Нөгөө талаас, COVID 19 цар тахлын эсрэг авч буй арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд аливаа биет харилцааг үүсгэхээс зайлсхийх улмаар эдгээр харилцааг багасгах, бууруулахад харилцаа холбооны салбарын хувь нэмэр оролцоо, тэр дуйдаа үүрэн телефон операторуудын үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ маш чухал.
Гэтэл харилцаа холбооны салбар дах тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим оператор компани зах зээл дээрх өөрийн монопольт давуу байдлаа цар тахлын үед зөвхөн өөрийн бизнесийн явцуу ашиг сонирхлын төлөө ашиглаж, харин ашиг орлогыг нь бүрдүүлж буй хэрэглэгчийг үл тоомсорлох, хохироох, хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой зөрчих, хэрэглэгчийн өргөдөл гомдол саналыг шийдвэрлэж өгөхгүй байх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой холбогдох хууль тогтоомжийг зөрчих зэрэг асуудлууд түгээмэл байгаа бөгөөд иргэдээс энэ талаар өргөдөл гомдол ирүүлж байна.
Иргэдийн өргөдөлд дурдагдсан асуудлууд нь мөн чанартаа Мобиком корпораци ХХК-ийн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн ажил үйлчилгээтэй нь шууд холбоотой байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын хэмжээнд олон жилийн туршид харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Мобиком корпорац ХХК-ийн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай зэрэг хууль, “Монголын хэрэглэгчдийн эрхийн тухай тунхаг", Хэрэглэгчийг хамгаалах үндэсний хөтөлбөр зэрэг хууль тогтоомжуудийг зөрчсөн байж болзошгүй үйлдэл, үйл ажиллагааг гаргасан байна.
Тухайлбал:
• Хэрэглэгч нарт ижил бүтээгдэхүүн ажил үйлчилгээг худалдан борлуулахдаа харилцан адилгүй нөхцөл шаардлага тавих, хохиролтой гэрээний нөхцлийг
тулгаж байгаа зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан хүнийг ялгаварлан гадуурхаж үл болно гэснийг зөрчсөн;
• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд заасан хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах зарчим хэрэгжихгүй байгаа;
• Хэрэглэгчийн зүгээс эрх ашиг нь хөндөгдсөн асуудлаар хууль ёсны эрхээ эдлэх, шаардлага тавихад хүлээж авдаггүй;
• Хэрэглэгчийг өрхийн интернэтэд холбогдохын тулд тодорхой тооны хэрэглэгч нарыг олж ир гэсэн зүй бус шаардлага тавихд;
• Тусгай зөвшөөрлийн дагуу шугам сүлжээ татах, бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгөөр шугам сүлжээ байгуулах зэрэг харилцаа холбооны дэд бүтцийн ажлаа хэрэглэгчээр хийлгүүлэхийг оролдох зэрэг нь Харилцаа холбооны тухай хуулинд заасан шугам, сүлжээ, тэдгээрийн ашиглалт, үйлчилгээ, үйлчлэгч, хэрэглэгч, сүлжээнд холбогдох зэрэг заалтуудыг зөрчиж байна;
• Мөн түүнчлэн Хэрэглэгчийг хамгаалах үндэсний хөтөлбөрт заасан худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүхий л салбарт “ХЭРЭГЛЭГЧ-ХААН” гэсэн зарчмыг хэрэгжүүлэхгүй байх зөрлүүд нийтлэг байна.
Эдийн засгийн хямралтай, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа энэ цаг үед хэрэглэгчийг хохироосон, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хэрэглэгчийг зах зээлээс хямд, аюулгүй, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгон авах эрхийг нь зөрчиж байх тул энэ чиглэлээр Засгийн газар болон төрийн захиргааны бүх шатны байгууллагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхаарал хандуулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай асуудлыг чанарын шинэ шатанд гаргах шаардлагатай байна.
Сэтгэгдэл0
унэн! боон реклам илгээх,хусээгуй байхад элдэв юм шахах гэж оролдох зэрэг нь ядаргаатай!
Наадахыг чинь зохицуулах хууль гаргах хэрэгтэй байна.
Мобиком арай л шүү хүний хэрэглээг дандаа илүү торгуултай шийддэг
Тод том жишээ биеэрээ мэдэрсэн бдийн..3,4н жил байгууллага мобикомын интернэт хэрэглэж байсан .Сар бүр 500,000-550,000 г төлдөг гэтэл Юнивишн-р солиод сард 90,000 төгрөг ..дээр нь хурд илүү .тэгээл бодоцгоо!!!!
Зөв асуудал хөнджээ, мобиком арай дэндүү үйлчилгээ нь үнэтэй, интэрнетийн хурд маш муу, гэрээнд дангаараа дур мэдэн өөрчлөлт оруулдаг гэх мэт хүндрэл их байдаг, ер нь энэ компанид Шудрага өрсөлдөөний газар шалгалт хийх хэрэгтэй.
Зөв асуудал хөнджээ, мобиком арай дэндүү үйлчилгээ нь үнэтэй, интэрнетийн хурд маш муу, гэрээнд дангаараа дур мэдэн өөрчлөлт оруулдаг гэх мэт хүндрэл их байдаг, ер нь энэ компанид Шудрага өрсөлдөөний газар шалгалт хийх хэрэгтэй.
unen songoson bagtsiig buuruulahgui ahiul gej tulgadag kompani daa
Тийм үү. Уг нь мобиг сонирхож абйсан юм сан.
Утасны төлбөрөө интернет банкаар төлөхөөр НӨТ орохгүй юнивишин юнител бол амар шууд ордог ийм болмоор байхын
Үнэн хүний дугаар дур мэдэн зарна. Бас болоогүй төлбөр төлөөгүй гэж монгол банкны найдваргүй зээл төлөгч болгоно төр засаг анхаараач
bi anh mobikomiin dugaar avch bailaa suuld 08 tai dugaar shineer garahad ni avaad ongorson 19 on hurtel 14 n jil tasraltgui heregleed dugaaraa zarsan mobi bol unen luivarchin denduu ulaandaa garsan zugeer l deeremchin kompani zaaval bagts nertei yum tulgana tolbor iluu gargana bichih yum bol zondoo doo er ni bol shalgaj hatuu arga hemjee avah tsag ni bolson shuu
Хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг аваад банкаа зориуд дампууруулаад арилж өгдөг жишээ нь луйварчингуудийн энгийн үзэгдэл болсоор олон ч жил болж байна. Монгол банк нь ямар ч арга хэмжээ авахгүй, байх ёстой энгийн үзэгдэл мэт ханддаг нь адилхан хулгайч нар энэ газар байдаг юм болов уу гэж бодож байна.
Мобиком өдөр болгон хулгай хийж байна. Дата багц авахад 4G гээд удааширна, эсвэл бүр алга болно. Сайжруулах хүсэлгүй, гомдол мэдүүлэхэд утас уруу минь чихнэ. Утас уг нь шинэ юм. Ер нь болих бодолтой
Шоронгоос залингийн хэдэн нөхөр ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрнө шүү дээ хэрэлдээд гардаг заримдаа банкны зээл яг адилхан шүүү
удахгүй Мобиком дампуурч 9911, 9909 тэй дугаарууд үнэгүйдэж их үнээр авсан нөхдүүд шатах цаг айсуй!!!
Гар утас нь хүүгүй мөртлөө заавал багц авч байж зээлээр өгдөг.жишээ нь 900-н мянгын утас багцтайгаа 1 жилд 1сая 700 буюу дахин нугарч төлөгддөг.луйварчин
Юнител багц бууруулах ямарч боломжгүй тулгадагийг бас яагаад олж харахгүй бна
мобиком бол дээрэмчин компани ил цагаан дээрмийг зогсоох болоогүй юу
Мобиком бол маш сайн мeнэжмэнттэй сайн компани.юнитeл бол хятад компани шүү дээ.энэ хонгор гэдэг залуу.энэ тэндээс мөнгө аваад гүйж яваг.ашиг олдог ажиллаа хийж явна.мобиком 1сая гаран хэрэглэгчтэй..энэ 2 амьтан юу вэ..хэн вэ