Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар Таныг БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд халуун баяр хүргэе.
Таны удирдлага дор БНХАУ, Хятадын хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн “Хоёр Их хурал”-аас дэвшүүлсэн далайцтай зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, хөгжингүй Хятад улсыг цогцлоох үйлстээ их амжилт олно гэдэгт итгэлтэй байна.
Хятадын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсныхоо дараахан Танаас ирүүлсэн захидалд “Хятадын Коммунист Нам болон Хятадын Засгийн газрын зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататган хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаад болон Монгол Улстай харилцан туслалцдаг найрсаг хөрш, харилцан ашигтай хамтдаа хожсон сайн түнш, байнга харилцан зочилдог сайн анд нөхөд байхад бэлэн байгаагаа” дахин илэрхийлсэнд гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсын гадаад бодлого нь нэгдмэл, залгамж чанартай бөгөөд миний зүгээс хөрш орнуудтай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ шатанд гарган хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа удаа дараа илэрхийлж байгаа.
Эрхэмсэг ноён Дарга Та 2014 онд Монгол Улсын Их Хуралд зочлох үеэр:
“Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Олон улсын нөхцөл байдалд ямарч өөрчлөлт гарсан хоёр улсын харилцааны гол чиг шугамаа дагаж, стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талынхаа эрх ашгийг бодолцож байх ёстой. Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг илүү анхаарах болно гэдгийг би олонтаа хэлсэн. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой” гэж хэлсэн билээ. Таны хэлсэн үгийг бид хоёр орны харилцаанд баримтлах тулгуур үзэл санаа хэмээн ойлгодог бөгөөд эдгээр үгс монголын ард түмэнд гүн итгэл өгч, их хүлээлтийг бий болгосон. Гэвч зарим талаар доод, дунд шатанд ажил хариуцсан хүмүүсийн хайхрамжгүй, сэтгэлгүй байдлаас ч юм уу үл ойлголцол, саад бэрхшээл бага гэлтгүй үүссээр байгаа юм.
Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт 2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлж хоёр талын хилийн боомтын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрсэн. Гэтэл хил орчмын худалдаанд гэнэтийн, ойлгомжгүй техникийн хязгаарлалтууд үе үе үүсч, саатал, хүндрэлүүд хоёр орны хоорондох тохиролцоо, зорилтыг ханган биелүүлэх ажилд саад тотгор учруулах боллоо.
Монголын тал ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс дан ганц түүхий эдийн наймаа бус боловсруулсан бүтээгдэхүүний худалдааг Хятад улстай хийхийг ихэд хүсэж байна. Өнгөц харахад хятадын талд төдийлөн ашигтай тусахгүй мэт харагдах ч Таны хэлсэн “зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах” зарчмын үүднээс бол боломжгүй зүйл огт биш юм. Түүнчлэн Монголын талын импортын гаалийн татвар 5 хувь байгаа ч хятад талаас зарим барааны импортын гаалийн татварыг 30 хүртэл хувиар ногдуулж байгаа нь харилцан тэнцвэртэй худалдаа явуулахад гол саад болж байна. Монголчуудын олонхи нь монгол-хятадын харилцаанаас “хоёулаа хожих ёстой” хэмээх Таны зарчим, баримтлалыг тууштай мөрдөх сонирхолтой байгаа.
Монголчууд БНХАУ-ыг мөнхийн сайн хөрш, худалдааны хамгийн том итгэлт түнш хэмээн үздэг агаад Таны зүгээс хоёр орны худалдаа, тээвэрт үүссэн хүндрэлд өөрийн анхаарлыг хандуулж, зохистойгоор шийдвэрлэж өгнө хэмээн найдаж байна. “Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн Таны итгэл төгс үг монголчуудад найрсаг хүлээлт үүсгэсээр байгааг уламжилъя.
Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хоёр улсын хөгжил цэцэглэлт, хоёр ард түмний итгэлцэл, нөхөрлөлийг бататгахын төлөө миний бие Тантай хамтран ажиллахад таатай байх болно.
Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг, БНХАУ-д хөгжил цэцэглэлт, Хятадын найрсаг ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл0
Дипломат ёс мэдэхгүй ийм ч ерөнхийлөгчтэй байх гэж дээ. Ингэж ч баяр хүргэдэггүй байхаа!!!
chi byy hutsaa. diplpmat yos geechiig meddeg hyn mongold baidag gej bodoo u. harin ch battulga eronhiilogch suurin shahuu mongoldoo baij baina. nogoo hyzyygyi tarvagan tahal shig delhiigeer guilgachlan tenyychilj mongoliig baidgaar ni gazar door ortol ni muulj mongoliin nereer ooriinhoo tyryyvchiig dyyrgeegyi baina. atigar tarvaga yavsan gazar bolgondoo soliorch hynii erh ardchilal gej hutsaj mongolchuudiig bygdiig ni aluurchin gej delhii dayar zarlaj baina. ene hulgaichiin ygend delhii itgej baina. byh hyn ni bayan targan erh choloondoo umbasan iim ulsiig bii bolgoson gej hutsaj ulij yavna. tyi. mongoliin Diplomat yos medeh gej u baih ve. ehleed baasaa archij bogsoo ugaaj sursniihaa daraa Tom um yarival deer. ongorson 7 honogt germanii televiziin mongoliin tuhai haruulsan kinog yzlee.. tend geree toirood baaj sheej baigaag ni bas yzyyleed 1000 jiliin hotsrogdliig ni haruulj baina
Mash oilgomjtoi todorkhoi zov ukhaantai bichsen bnaa manai eronkhiilogch. Sain zuild Sadaa bitgii bolood bai.!!!
Чухмаа чухам, гэхдээ Женко еронхийлогчийн буруу юу байхав дээ,Зика дэд еронхийлогчийн л бичиж буй царай нь энэ,дээр нь сонин мн - д энэ захиаг нийтлэхдээ дээр нь заавал тавиараа гэж Зикагийн егсен зургийн сонголт нь бvр хvч нэмээд, юун баяр хvргэсэн,талархлын захиа, бууж егехийг шаардсан тулган шаардах бичиг шиг л харагдаж байна, яахав сонин.мн- ын уншигчдад, оркуудад монгол ялна гэх сэтгэгдэл терvvлэхэд л зориулсан санаа юмуу даа.....аймаарч юм шиг, сvрдмээрч шиг.......инээдтэй.......
Миний тавиулсан зураг яачихваа, сонин мн битгий шогтоод байгаарай, хаалтын гэрээ цуцлана шvv, cайхан мэдээрэй
Азийн Хятадыг Оросын хүргэн зориуд доромжилж байгаа юм.Монголд ирэхдээ Их хуралд үг хэлхэд нь зөрж гарч явж доромжилсныг нь санаж байгаа биз дээ?
Танк ачаад ороод ирнэ гээ биздээ
Одоо төмөр зам тавьж болноо бид түрүүлээд замаа тавиад гэрээгээ хийчлээ. ОХУ В.ПУТИН. Ийм захиа ерөнхийлөгчийн тамгын газарт ирсэн гэнээ
Ийм юм байх ёсгүй ! Женкогийн хужаа эзэн "Билли Лим Сим Пау" л Ши Жиньпитэй хамтарч ажил гэж Женкод тушаасан байх учиртай. Жунгаа нарыг нэг нүдээрээ ч харах дургүй хүн яагаад гэнэт ингэж долигоноод байгаа нь сэжигтэй. За Женко минь ингэж байж Хятадын танк оруулаад ирэв ! Ерөнхийлөгч болчоод Монголд байгаа бүх хужаа нарыг хөөж гаргана гэсэн чинь хаа байна ? Өөрии чинь ерөнхийлөгч болсоноос хойш хужаа нарын тоо багасах нь битгий хэл бүр 2 дахин нэмэгдчихээд байна. Хятадтай дипломат харилцаагаа тасдаад, дайн зарлана гэсэн чинь хаа байна ? Үтэр түргэн наад тэнэглэлээ болиод Хятад руу цэрэглэн хөдөлье. Монгол ялна шүү. Уухай...
Ийм юм байх ёсгүй ! Женкогийн хужаа эзэн "Билли Лим Сим Пау" л Ши Жиньпитэй хамтарч ажил гэж Женкод тушаасан байх учиртай. Жунгаа нарыг нэг нүдээрээ ч харах дургүй хүн яагаад гэнэт ингэж долигоноод байгаа нь сэжигтэй. За Женко минь ингэж байж Хятадын танк оруулаад ирэв ! Ерөнхийлөгч болчоод Монголд байгаа бүх хужаа нарыг хөөж гаргана гэсэн чинь хаа байна ? Өөрии чинь ерөнхийлөгч болсоноос хойш хужаа нарын тоо багасах нь битгий хэл бүр 2 дахин нэмэгдчихээд байна. Хятадтай дипломат харилцаагаа тасдаад, дайн зарлана гэсэн чинь хаа байна ? Үтэр түргэн наад тэнэглэлээ болиод Хятад руу цэрэглэн хөдөлье. Монгол ялна шүү. Уухай...
Чи өрөвдмөөр юм бичих юм, цэрэглэн хөдлөе гэнээ, нусаа эхлээд арчиж сур за.
Iimerhuu garuudiig ip gaar hooj olood ter shar hadad hevtuu.
Урд газарын Ухаа ягаан торгоор Уутныхаа булангаа шаглаад оёсымаа хө. Утай Бээжин дагшин таван орныгоо Уултй нь устай нь урлаад оёсымаа хө.
bayar hurgesen zahidluud dandaa manj ugtei tedii baidag yum.tuuntei hariltsuukval ilt eer baina. yagaad ugui gej hudlaa zuils bicheegui baina. ailgan dalailgaj surduulsen zuils alga. iimd mongol hyatadiin hariltsaani alban bichigt neg shine hellegtei barimt bolson yum bishuu. Battulganiin helsen zuilsiin olonhitoi sanal niildeggui ch harin uund ni bolomjiin hatuuhan begeed toon dotor useg tsohij yavna gehcheer ovoo helchihej. haytaduud battulgaiig haytadiin esreg bair suuritai gej hoorondoo yaridag yuu. yagaad hayatdiin esreg bodoltoi gegdee helchihleechdee. tegeed hayatduud agra hemje avahgui baival uunii bodol, hayatadiin unen dur tsahia olon ulsad batlagdana. haytad sudlaachid shuurch avaad l unelelt dugneltee egne.
Хэлэх ёстойгоо хэлсэн л байна баяр хүргэж амжилт ерөөе
Ниргэсэн хойно хашгирав гэж .Энэ захиагаа ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн Си гийн захиа ирэнгүүт Нэг жилийн өмнө бичих байлаа .Одоо үнэнд гүйцэгдэж үхэр тэрэг туулайг дайрахын алдад бүтэн жил улс орон х охирсоны дараагаар Гуйгаад бгаа юм уу сануулаад ч бгаа юм уу ийм юм бичиж суух гэж.Буруугаа бас бусдад чихээд авчээ/доод дунд албан тушаалтан гэн үү/.Энэ дор нь Т рамп ахдаа Си намайг тоохгүй бна.гээд гомдол бичихгүй дээ.7-ч хоногийн өмнө томилогдоод нь баяр хүргэж Цахилгаан илгээчихээд.Одоо Топороо айлчлах үед нь илгээмж болгоод явуулчихсан бол арай дээр бсан байх.Энэ хүний гадаад харилцааны зөвлөх гэж олигтой хүн бна уу.Би дипломат биш зүгээр л иргэн гэхдээ л надад ингэсэн нь дээр байсан болуу гэж бодогдож бна.
ККК.НӨГӨӨ ХУЖААГИЙН ТАНКНУУД ЯАСАН БЭ?