Хошин шогийн урлаг нийгмийн цаг үе болгонд тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Ардчилал ялснаас хойш өдгөөг хүртэл Монголын нийгэмд хошин шогийнхон болон зохиолын дуучид урлагийг бизнес болгон хөгжүүлэхэд маш сайн менежмэнт хийлээ. Нэг хэсэг нь дургүйцэн шүүмжилж байвч, ард олон тэдний тоглолтыг мөнгөө төлөн үзэцгээж байгаа болохоор буруутгах ямар ч аргагүй.
Нийгмийн ороо бусгаа энэ цаг үед бухимдал, цухалдлаа инээдээр даруулж жоохон ч атугай мартах гэж олон хүмүүс хичээж байгаа байж ч магад. Нэгэнт хэрэгцээ шаардлага нь байгаа болохоор хошин шогийнхон театруудыг үзэгчдээр дүүргэн, тэдний төлсөн мөнгөөр жүжигчдийнх нь амьдрал дээшилж, тарган цатгалан төрхтэй болцгоосон болохоор, тэдэнтэй адил болох сон гэсэн мөрөөдлөөр залуус драмын урлаг руу биш хошин урлаг руу дурлан тэмүүлцгээх болов. Хошин шогийн жүжигчдийг "Од" хэмээн тооцдог, тэд ч өөрсдийгөө "Од" гэж боддог болсон нь ТВ-ээр дүүрэн тэдний тоглосон рекламууд, тэдэнтэй хийсэн дулимагхан ярилцлагуудаар нотлогдоно. Бас олны дундах маадгар ихэмсэг төрх ч үүний нотолгоо.
Мөнгө их олдог болохоор маш олон хошин шогийн хамтлаг, продакшинууд бий болцгоож өөр хоорондоо өрсөлдөж бас салж нийлцгээнэ. Жүжигчдийг нь олон нийт өхөөрдөн дуурайж, тэдний амьдралын олон асуудлыг шүүн хэлэлцэж, тэдний бүдүүлэг яриа хэлц үгсүүд хүмүүсийн дунд "бренд" болон тэнүүчилнэ. Олон олон хамтлагууд сэдвүүдээ булаацалдаж, өмнөх сэдвүүд нь хуучрах хэрээр тэд хошин урлаг биш хошин марзганал руу хальтирч, үнэ цэнээ алдах болсон нь өнөөгийн нийгэмд муу нөлөө үзүүлэх шалтаг болж байна гэж би хувьдаа харж байна л даа.
-Тайз, дэлгэц дээр хэрүүл хараалын бүдүүлэг үг хэллэгийг эрээ цээрээгүй урсгах болсон нь өнөөгийн залуусын хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлж байна. Аялгуу сайхан монгол хэл бол монголчууд бидний дархлаа мөн.
-Сэдвүүд нь архидалт, хардалт, завхайрал, соёлгүй бүдүүлэг байдал, налиг шалиг үзүүлбрүүдээр голлох болсон нь өнөөгийн Монголын нийгэмд ийм бусармаг үзэгдлүүдийг "хэвийн" гэж үзэх хэмжээнд үзэгчдийн сэтгэл зүйг дасгаж байна.
-Монголын ТВ-үүдэд шинээр гарч ирж олны анхаарал татаж талархал хүлээж байгаа "Монгол тулгатны 100 эрхэм", "Цензургүй яриа", "Авьяаслаг монголчууд" зэрэг хөтөлбөрүүдийг болхи маягаар дуурайн тохуурхаж байгаа нь уг хөтөлбрүүдийн үнэ цэнийг бууруулж байгаа муу үзэгдэл. Дээрх хөтөлбөрүүдийн зохиогчид, уран бүтээлчид үүнтэй эвлэрээд өөрсдийгөө доог тохуу болгохыг зөвшөөрч байгаа нь гайхмаар. Үнэ цэнэтэй бүтээлүүд үнэ цэнэтэй баймаар.
-Сүүлийн үед Монголын бахархалт түүхэн сэдвүүдийг марзганал болгон хувиргаж байгааг нь "эх оронч", "үндэсний бахархал" -аар залуусыг хөгжүүлж байна хэмээн баярлан инээж боломгүй. Аливаа үндэстний түүх бахархалаар хэн дуртай нь оролдож доог тохуу, инээдэм марзганал болгож болдоггүй.
-Ихэнх эрэгтэй жүжигчид нь эмэгтэй болон элдвээр аашилж жүжиглэх нь цөөн удаа байж болох хэдий ч, ингэж хэт олшрох нь хэр зохимжтой байх юм бол. Алив зүйл хэм хэмжээнээсээ хэтрэх тусмаа утга учраа алддаг. Хүйстний сөрөг хандлагуудад муугаар нөлөөлж болох юм гэж та нар бодохгүй байна гэж үү?"
-Монгол эрчүүдийг арчаагүй архичин, садар завхай байдлаасаа бол эхнэртээ дандаа "базуулж", айсандаа аргалж хуурч байгаа өөдгүй төсөөллөөр дүрсэлж байгаа жүжиглэлүүд тань өнөөгийн Монголын нийгэмд эрчүүдийн нэр төр, үнэ хүндийг "шавартай хутгаж" байгаа муу жишээ. Цөөн үзэгдлийг байнга дүрсэлж давтах нь олон нийтийн дунд сөрөг хандлагыг бий болгож байдаг юм шүү дээ.
Хэдийгээр хошин урлагийг хүндэлдэг, өмнөх үеийн хошин урлагийн олон сайхан жүжигчдийг хайрлан биширдэг, өнөө үеийн авьяас чадвартай олон залуу жүжигчдийг үнэлдэг хэдий ч энэ талаар дуугүй байж чадахгүй байнаа. "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэгчлэн цаг хугацааны шалгуур дунд хошин шогийн урлаг шигшигдэж л яваа. Тэдний зарим нь кино бүтээж, зарим нь сонгодог жүжгүүдийг тоглож эхэлж байгаа нь энэ шалгуурын эхлэл. Хүмүүс аажим аажимдаа бүх урлагуудаас сонгож үздэг болно. Урлагийн ариун бас алтан тайз монголчуудыг сэтгэлгээний хувьд гэгээрүүлж, соёлын хувьд сайнаар хөтлөн дагуулах учиртай. Хэдийгээр инээдэмтэй, хошин байдлаар дүрсэлж байгаа ч гэсэн амьдарлын өөдрөг сайхан рүү үзэгчдийг хөтлөн итгүүлж байж урлаг болдог. Эг маггүй инээж байвч, сэмхэндээ нулимсаа арчиж, сэтгэлдээ санаа алдаж "Бид яагаад энэ бүхнийг анзаардаггүй юм бол" хэмээн санааширч буй үзэгчид, та нарт чин сэтгэлээсээ талархдаг болно. Алив зүйл цаг хугацааг элээн өөрчлөгдөх бүрдээ заавал сайн тал руугаа чиглэдэг гэдэгт би итгэдэг. Үүний адил хошин урлаг ч, үзэгчид ч сайнаар өөрчлөгдөх буйзаа. Хүмүүс бус цаг хугацаа л бүхний шалгуур байдаг. За тэгээд уурлаж бухимдах хэрэггүй дээ. Авах гээхийн ухаанаар хандана биз.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Соёл урлаг, жүжигчид бол ард олныг гэгээрүүлэх, соёлжуулах үүрэгтэй гэж боддог. Манай хошин урлагийнхан эсрэгээрээ, хүний сэтгэхүй ухамсар соёлыг дордуулж, доош нь чангааж байгаа.
АНУ-д ерөнхийлөгч Клинтоныг Моника Левинскитэй холбон хошин шогынхон шоолж байсныг мэднэ. Гэлээ гээд хүмүүс уурлаад эмзэглээд байдаггүй. Хүмүүс шоолуулах зүйл хийхгүй байх нь л чухал гэж тэд үздэг. Монголд бол улс төрчид шоолуулахаараа эмзэглээд л, уурлаад байдаг нь харин тэнэгээ харуулж байгаа хэрэг. Хошин шогийнхон нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг бүр ч их шоолох хэрэгтэй.
Яг тийм.Манай хошин урлагийнхан арай буруу сэдэл өгөөд байна
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ: - Цус шингэлж холестрин бууруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Зүрхний ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Тархины болон Зүрхний титэм судас хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цусны эргэлтийг сайжруулна. - Бусад эрхтний судас хатуурч нарийссан, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 680’000₮, 1 сараар хэрэглэх нь 240’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Hosin sogchid oo!!!ta nart zohiol alga!songodog helbereen olohiin tyld ta nart zohiol heregtei!ene talaar togtson zohiol byteeltei baisan asan bol ard tymnii dynd marzagnal tedii helyylehgyi baisiim!haramsaltai ni manai zohiolchid ene sedeb ryy chini orohgyi baigaa ni neg yum heleed baina yy?esbel abyas ni dytaad bna uu?...bodoj yzmeer bna!Delhiin hosin sogchidiig harahaar odoo her ni baigaa ch sog helbereen yran byteeliin ender tybsind abch yabdag yum bna!odoo ch bi yzej l syyna!Pranzad bol ta nariin alia marzan syrtalchilgaa ali 1970,80 onii yed baisiim bna!odoo eer tybsind hyrch helbereen olson zohiol byteeltei yzegchidiin byyr talarhan yzeh hosin san hemregtei alban yosnii yrlag bolson baihiim!bid ene ryy yabah yostoi!ta nariin hosin sedeb chini tylga toirson niigemiin echyyhen hesegt orolzood baibal bytehgyi!ter chini heseg zyyr ami teegch bolj hybirna!odoo eer sedebryy yabzgaa!teatriin ergen hyrteemjtei jujigiin zohioltoi holbogdbol hosin yrlag boloh baih!ard tymniihee helj yarij baigaag saitar anhaarzgaa!!!olon hyn sain muu zyiliig helne!tendees sanaagaan zeb ab!zaasid hegjij bolno!gol ni zohiol byteel zaabal baij songodfog yndesnii helbereen oloh bolob yy?....
Одоо энэ МАН-ын буруу бодлого, коммунист арга барилтай шийдвэртэй тэмцэх цаг болсон. Бидний хүлцэнгүй байдлыг энэ хэдэн улс төрчид, олигархууд далимдуулж мал шиг бодож байна. Хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг биздээ. Одоо больцгооё хуулийн дагуу тэмцэцгээе хурай
Ардчилалын ачаар бид чөлөөт уран бүтээлчидтэй болсон, эднийхээ ачаар бид амьдрал хэцүү ч инээд хөөртэйгээ л байна. Дуулж хуурдаад, инээж марзаганаад байж байхад нэг өдөр л Монгол улс хөгжинө. Марзаганацгаая Монголчуудаа, Ардчилал мандтугай
Уг нь зөв шүүмжлэл байна.Гэхдээ сүүлийн үед Элбэгдоржийг дооглосон хэд хэдэн тоглолт явуулсан учраас Г.Галбадрахыг ийм бич гэж Янкууд даалгавар өгсөн бололтой. Баабар нэг хэсэг ингэж хөлсөөр бичдэг байсан. Одоо шавь нараа гадахд дотоодод байрлуулчихсан байна л даа.
Oooroo hoshin urlagt durtai l bolood ingej bichij baigaa baih. Ene chin urlag bish bolood baina. Yumand hyazgaar baidag. Bi bol uzdegchgui.
iim jijken yria bitgii yrildaa hahah
Битгий юмыг муу талаас нь дандаа харж бичиж бай 202,9,40,141 ээ, Чи арай нөгөө хөлсний бичээч нь биш биз?
hoshin shog chn hodoonoos hotod iregsdiin soyoliin gants programm shuude, gutamshigtai bogood emgeneltei
Usher mongolchuudiin under gants yum shuude. Tarhinii turaaltai ulsuud.
Ушэр монголчуудын ундер ганц юм шүүдэ. хахаха
Hoshin shogiin togloltuud manaihniig hund/bodit baidalaas ni tur ch gesen holduulah l uuregtei boljee. Hoshin shog togloltuud = Mansuuruulah bodis.
Манай хошин шогийнхон онигоотой.Авьас байхгүй марзаганал,ухаан байхгүй тэнэг,царай зүс байхгүй нэг л хүзүүгүй том толгойнууд, бие хаагүй хэнгэрэг шиг унжсан гэдэс гүзээ.Эмэгтэй хувцас сольж,эмгэн өвгөн болцгооход баруунд хэнд ч инээдтэй санагддаггүй харин ч бусдыг нас хүйсээр доромжилж байна гэж хүлээж авцгаадаг.Тэгэхээр ганцхан мөнгөний төлөө зүтгэж байгаа том толгойсон гүзээнүүдийн хамтлаг Мөрөөдлийн театруудад бас буруу байхгүй.Үзээд инээж мөнгөө төлж байгаа юм үзээгүй хөдөө сэтгэлгээ Монголд ноёрхож байгаагүйн буруу.
Eregteichuudeesgadna huuhnuud ny bas uneheer evgui. charalsan,hashgirsan,neg buten oguulber aldaagui helchihgui,bugd mongonii toloo yavaa /jujigchid gehed arai dendeh baih/ humuus dee hoorhii.
яг л үнэнийг бичжээ. сүүлийн үеийн энэ зурагтаар гараад байгаа хошин шогууд бүгд л архидалт, завхайрал, бүдүүлэг байдлуудыг сурталчилсан үзүүлбэрүүд. тэрийг нь хүмүүс мөнгө төлж үзээд байхаар нь үнэндээ гайхах юм. бидний үр хүүхдүүд бүгд л тэр жүжигчид нэртэй сармагчингуудыг үзэж харж дууриаж өслөө болимоор юм. ядаж зурагтаар энэ балайнуудын тоглолтыг битгий гаргаач.
хошин шогчид дундаас хамгийн их гавъяат төрж байна, тэгэхээр тэр навсаганалыг нь төр өөгшүүлээд байгаа юм бишүү? төр өөрөө урлаг гэдгийг энэ гошин юмных нь хэмжээнд л хүлээж авч байгаа юм бишүү?
Дээр үеийн Цэрэндарьзав, Цэрэнпагма, Сосорбурам, Дорлигжав гээд л мундаг жүжигчид оролцсон Бага тайз гээд сайхан үзүүштэй хүнд нэгийг бодогдуулсан ухааруулсан нэвтрүүлэг гэрдаг байж ээ. Тэр үеийн мундаг жүжигчид л хошийн шог элэглэл гэдэгийг утгаар нь хөгжүүлж байсан юм байна. Одоогийн энэ жүжигчин нэртэй хүүхдүүд энэ урлагийн нэр хүнд утга учирыг нь бүр алдуулж дууслаа. Нүүр амаа мушгируулаад этгээд гаж үг хэллэгээр болсон болоогүй бараа зурагтаар сурталчилаад л өөрсдийгөө од гээд бодчихно. Одонцоруудын унадаг машин амьдардаг байр жилээс жилд томроод л тэрийг нь бид томруулж өгөөд л байгаа гэдэгээ жоохон ч гэсэн ухаарач дээ хүмүүс минь. Ирээдүй хойч доо оюуны хөрөнгө оруулаач дээ. Ядаж л үр хүүхдээ дагуулж хошин шог мөнгө төлж битгий үз.
Бүдүүлэг хүмүүс олон элдэв баяр олон хошин шогоор дамжуулж төрийн мөнгө угаагчид олон байгаа нь энэ марзан гаруудыг од мэт харагдуулж байна. Энэ хирээр монголын ажил хэрэгч байдал доошилж бие биеийн хармааг тэмтэрсэн наймааны бизнестэй юу ч хийж чаддаггүй өрд баригдсан улс боллоо.
yag unen boli
Ene ni urlagiin neg turul shuu dee! Bur baihgui bolgoj bolohgui. Hoshin shogiin nairuulga, jujigleltee zuv hiih heregtei. Zarim neg ni heterhii bolson bolohoos , niigemd baidag l zuiliig hundsun baidag ni unen shuu dee! Negent soyoliin neg helber bolohoor eldev muu muuhai haraaliin ug hergelehgui baih ni zuv bolov uu!
HEZEENEES goshin shog SOYOL BOLSON UM BOL? ADGUUSLAG, ARCHAAGUI, HERUULCH, ZAVHAI ZAIDAN, ZUI YOS BUS UG HELLEGUUD, HARANHUI BUDUULGIIN TUIL TEGEED SOYOL BOLHUU? HUMUUS CHAM SHIG BOLTLOO TUNER HARANHUID TUURSUN BAINA. goshin shogchid ASAR IH UUREG GUITSETGEJEE!!!
Аягуй ууртай хэруул хийсэн уурласан л сэдвээр голлох болж,Яагаад инээлгэсэн зоолон харьцаа байхаа болив
Яг үнэн хэлжээ.Сүүлийн үед хошин шог үзэхээр л завхайрал,нууц амраг,нууц хүүхэд зэрэг сэдэвтэй болж,бараг дэмжих мэт,нийгэмд байх ёстой асуудал юм шиг сурталчилж байна. Сэдэв олдохгүй хальтраад байх шиг,сүүлдээ бүр хараал хэлж хошигнож байх шиг. Хүүхдүүд зурагтаар хошин шог үзэж байна гээд тэндээс маш буруу ойлголт авч байна.Саяхан 7-хон настай хүүхэд хошин шог үзэж байснаа ЭЭЖЭЭ 2 найз охинтой болоод нэгэнтэй нь гэрлээд нөгөөтэй нь нууцаар уулзанаа гэж хэлж байна шүү дээ.Энэ чинь хүүхдүүдийн толгойд маш буруу ойлголт өгч байна шүү дээ ХОШИН УРЛАГИЙНХААН.УГ НЬ ХОШИН УРЛАГААР ДАМЖУУЛЖ ЗӨВ МЭССЭЖ ӨГМӨӨР ЮМ.
Үнэн шүү,сүүлийн үед хошин шог нийгмийн дотор болж буй сөрөг үр дагаварыг шүүмжлэн арилгахад чиглэгдэх байтал зарим талаараа түүнийг марзагнуулан дуурайх маягтай үг хэллэг энэ тэр гээд асуудал цөөнгүй гардаг болсон шүү.Ер нь анхаармаар санагддаг,үлдэцтэй хүнд нэгийг бодогдуулаахаар хүмүүжилд нөлөөлөхүйц баймаар санагддаг.
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ: - Цус шингэлж холестрин бууруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Зүрхний ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Тархины болон Зүрхний титэм судас хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цусны эргэлтийг сайжруулна. - Бусад эрхтний судас хатуурч нарийссан, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 680’000₮, 1 сараар хэрэглэх нь 240’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
МӨРӨӨДЛИЙН ТЕАТРЫН АВЬЯАСГҮЙ ХҮЗҮҮГҮЙ ТОМ ТОЛГОЙТОЙ ГАХАЙНУУД АЛИАТАХ НЭРЭЭР БАЛАЙТАЖ МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНААНЫ ЭСРЭГ ДАЙН ХИЙЖ БАЙГАА.
odoo boliochee onigoo yarih gej bgad onigoond oeno gedeg sjig yum bolood bga shde ene hoshin shogiinhon.
Hamgiin muu jujigchin esreg huistend togoldiim shuu
Мөнгө олж байна гэж атаархаж суухаар өөрсдөө мөнгө олдог ямар нэг юм хийлдээ. Тендер цохисонгүй, төсөв шулсангүй. Тэднийг үзэх хүсэлтэй хүмүүст л "үйлчилгээ" үзүүлсэн шүү дээ тэд. Капиталист нийгэмд амьдарч байж больщевик зан гаргах юм.
odoo bur buh reklam hiideg bolson bna lee iim uls mongoloos oor haana ch bhgui denduu bur hardag ch ugui
zuv bichje avah yum yu ch bdguishte bi lav buten nomer uzej bgagui uur hured bdgiin yund ineedeg bnaa gaihad bdgiin gants neg gaigui nomer bdag l bh XTuts sergeesh ih davgui bsan
hoshin shogiinhon zohiol myytain deer hooson marzaganasan ogooj myytai.. tegeed cn eregtei hyn emegtei dyrd ih togloj bgaa ni uhamsar myytai zalyysiin tolgoid er duutai em hyn byuy gei hyn erdiin met tolgoi setgehyid buuj hyyhed zalyys dyyraihdaa gaj maygiin yzel hewiin zyil met bolood bgaag anhaarah tsag boljee.
er hyn em bolj jujiglexiig haraad inedeg bsan bol ene ni zalyysiin tolgoid shuud buuj emegteileg ercnyyd buyu gaj dontonguud olnoor mendlex hors suuri bolcnihloo shyy dee
Галбадрах ёстой зөв юм хөндсөн байна шүү. Манай алиа хошин шигийнхон өөрсдөө алиа. Улаан цагаан доромжлоод байдаг шүү. Жинхэнэ хошин шог гэдэг бол өөр юмаа. Юрий Никулинийг л би жинхэнэ хошин шогийн од гэж үзнэ. Бусад нь бол баас!!!!
Өмхий ханхлуулсан ОРКуудын л урлаг шд. Улаанбаатраар дүүрэн орк байгаа болохоор ийм марзан юм гараад байх нь аргаагүй.
үзэхээ л болих хэрэгтэй
Большевик коммунист цемент сэтгэлгээгээр бичжээ Зах зээл байгаа цагт хошин шогийн урлаг үргэлжлэх болно
Hoshin shogiinkhonii horongiig huraakh heregtei.
Ха ха Ноён Пиццагаар үйлчлүүлбэл рекламанд нь тоглодог гахайнууд шиг нь болно гэсэн мессеж уул нь Ноён Пиццагийнхнаас явуулаад л байгаа юм даа.
Бас ямар билээ гоймон тэнэг царайлан хөлсөө урсгаж идвэл толгой гүзээ томорч хүзүү,мөч богиносон уураг тархи үгүй болно.Ха ха.
Үзэх нь үзэж л байг. Харин архи, тамхи шиг нийгэмд хортой ийм үзүүлбэрээс өндөр онцгой татвар авдаг байх хэрэгтэй.
Hamgiin ineedtei n yamar ch tatvar tuldugguishdee
Busdiig, akhmaduudiig doromjilj uursduu khudlaa marzagnaj, usbur vye zaluusiin oyun sanaag olon jil khorduullaa. Ed nar ali muu muukhaig magtan marzagnadagaa khoshin urlag gej boddog gemtengvvd. Tiimees khiisen gemee tsagaatgakh yum khiitsgee .Tegj chadakhgvi bol gemee khvleetsgeegeed olon tvmnees uuchilal gui
ҮНЭН БИЧЖЭЭ.ӨӨРСДИЙГӨӨ ОД ГЭЭД БОДСОН БӨӨН ИХ ЗАНТАНГУУД.АГЛУУ БООЁОГООС ЭХЛЭЭД
hutsaa . halaasaa hoosluulsan umbvvvnvvd hohi chineee . hahaha
Хөдөөнийхөн өөрсдөө хөгшрөхгүй зөнөхгүй гэж итгэж алиагаа алдталаа унгас алдан инээлдэж тэрэнд нь эмэгтэй хувцас өмсөж таашаал авдаг сэтгэцийн эмгэгтэй царай муутай Аглуу Боёонууд онгирдог байхгүй юу даа.
Хүзүүгүй гахайнууд эмэгтэй хувцас өмсөж эмгэн болж марзганан хөдөөнийхнөөс мөнгө саахыг Монголын хошин шог гэнээ.
Ineekh kheregtsee bna, gekhdee niiluulelt khet ikh bna, chanartai ni ch bna, chanargui marzganasan ni ch bna. 100 erkhem nevtruulgiig duuriaj khiisen uzuulber taalagdsan, avilgaliin tukhai sedevtei. Bas turiin alban khaagchiin khund surtliig kharuulsan yakhir Bolormaa gedeg uzuulber bna. Mongold khoshin urlag unekheer sain khugjsun gej boddog, jujigchid bol argagui aviyastai. Olon jujigchdiig khundeldeg, Youtube-aar bolomjiin uzuulberuudiig ni bol khaij bgaad l uzdeg. Minii khuvid Odoo bolnoo gej khelekh shaltgaan unendee alga daa.
Та хөдөөний,гүндүүгүй гэж бүдүүлгээ урдаа барьдаг хүн бололтой.Гадаадын хошин шогийн талаар дурсахын ч хэрэг алга.Гадаадад эмэгтэй хувцас өмсөх хэнд ч инээдэмтэй санагддаггүй.Ийм төрлийн сэтгэцийн эмгэг байдаг.Деер нь нас хүйсээр нь хүнийг ялгаж доромжлоод хөхөрч инээж кайф авдаг хүмүүс манайхаас өөр орнуудад байдаг ч үгүй.Манай хошн шогийнхонд гайгүй хүмүүс бас бий үнэн.Гэхдээ дийлэнх нь том толгой гахай гэдсээ бахархал болгон гайхуулж Монгол биш бие хаагаараа мөнгө ологчид.Энэ хүмүүсийн авьяасын талаар ярихын ч хэрэггүй.Тэр Ноён Пицца энэ тэрийнхэндээ Бурзай карт гаргаж монгол биш Ёндоогоор чамирхдаг Улаанбаатар Их Дэлгүүрийнхэн шигээ гүндүүгүй харанхуй хүмүүсдээ авьяастай гэж алдаршдаг юм байгаа биз.Харин чнэг Ноён Пицца,Улаанбаатар дэлгүүрийнхэн Монголчуудыг төлөөлөхгүй дээ гэж
ёстой нэг сэжгийн. нээрээ болиосой
ёстой арзаганаж байгаа юм. Нийгмийг соён гэгээрүүлэх биш зүгээр цаг үрж хүүхэд залуучуудыг ажил хэрэгч биш хачин бүдүүлэг, хүн шоолохооос өөр чадваргүй болгоход л дэмжлэг болж байх шиг. Би олон хүүхэд олон жил ажилласан. Хүний дутагдлыг шүүмжлэх замаар өрсдөө дээшлэх ёстой гэдэг үзэл жинхэнэ алдаа юм билээ. Арзаганаж марзаганах тусам хүн ажил хэрэгч биш болж доошилдог юм байна лээ. Энэ алиалагчийн зарим нь одоо УИХ-д нэрээ дэвшүүлэхээр илэрхий бэлдэж байна шүү. Сэжгийн
X tuts-д нэг алцганасан өндөр хүүхэн бий. Ядахдаа алиалж чадахгүй... тайзан дээр дэлэн хөх, урт хөлөө гайхуулах гэж л гардаг юм шиг байгаам. Бусад нь ч ялгаагүй дээ. Тэнэг юмнууд
Hotiihniig shulj duusaad daraa ni huduuniihniig daraa ni gadaadad baigaa hediigee. Ene hoshin shogchid, duuchidiin uria yu esvel soen gegeeruulj baigaanuu.
Suuliin ueiin kinonuud ch gesen yalgaagui dee ger buliin heruul uzeed baigaa yum shig setgegdel turdii shde bas ter hutga dalaij baigaa reklam ntr bol arai bishee huuhduud uzej baigaa shuu de sugnuudee
Жужигчидэд авьяас байна, гэвч чадвараа хогжуулэхгуй байгаа тул ногоо л ядуу архичид,эмгэн ,овгон, атаархаад татаж барьдаг Увсынхан гэх мэт угсаа ундэстээ доромжилсон улиг болсон узэгдэлуудээс илуу гарахгуй бна.Хахуул авдаг дарга нар, шуугчид, цагдаа нар гээд элэглэх естой муу улсууд их л байна, хэрэв заавал хун элэглэх естой юм бол.
Galbadrah unen bichjee.odoonii ene hamtlaguudiin toglolt ineedtei hotolbor bish oorsdiigiigoo yamar tovshinii yamarch chadvarguigee haruulhiin,odoo uzehees oi gutahiin,iim togloltiig uzej mongoo urehee bolioochii zaluusaa,ternii orond nom avch unshaa,tolgoigoo tsenegle,emee oboodoo suunii mongo ogch tusal yamarch utga alga ineedtei uym alga oorsdiigoo doromjloh uym,tegeed sain uran buteel hiichihlee mongoliin oduud geed bgaamaa bas ichig ichig
Sedevee Javzan bodoltoi songox tsag boljee.xarsan uzsenee shoolno gej yu baixav dee.niigmiin burangui zuiliig shoolox shuumjlex xeregtei bainaa. Ternees bish bolj butej baigaag shoolj eleglevel uursdiigee l teneg gedgee xaruulna baix shuu
Marzganasan Hugiin yumnuud...
НОЁН ПИЦЦА,УЛААНБААТАР ДЭЛГҮҮР,ТЭС ПЕТРОЛИУМ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУДААР ҮЙЛЧЛҮҮЛБЭЛ РЕКЛАМАНД НЬ ТОГЛОДОГ ГАХАЙНУУД ШИГ ХҮЗҮҮ МӨЧ БОГИНОСЧ,ТОЛГОЙ ГҮЗЭЭ ТОМОРЧ ДААГДАХАА БОЛИНО.ХА ХА.
Doroitsin Ard tumniig doosh n setgehuigeer n doromjilon tsetseglen .yag myydsan mahan deer urjdeg Ot met dyrgui yvrgem Hoshin yrlag ..Odoo boli t1 salaaniihaan. ichij amidar..
Урлаг биш хошин үзүүлбэрийн бизнес
hoshin shog bol tsever urlag bish. Bohir urlagin neg turul. Gehde urlagin turul bish erduul biznes gej helj bolno Enen biznes het havtgairval ard tumenni ulaml haranhui buduuleg8 soyolgui bolj bgaani bidend ulam il bolj bna Uuni hoshin shoginhon mederch uneheer bolohgui bgaagl urlagin heleer busdad ihiig bodogduulahaar haruulah hergtei bna tegehgui bol uls oron maani ulaml muhul ruugee oirtoh bolno shu
хошин шогыхон гэж алиа салбадайнууд одоо больмоор юм, авдаг юм байхгүй балайнууд.Одоо үзэх юмгүй монголд солонгос кино, хошин шогын алианууд хаданд гарч байна даа, хожимоо ХАЛТАР ЦАРАЙТын үе шиг дурсагдах болно, эмэгнэл
"инээдэмт","хошин", "шог", "гайхамшигт","эмгэнэлт" зүйл бол гоо зүйн төрлүүд. Чухам юуг хэрхэн үзүүлэх вэ? гэдгийг нарийн мэдрэмжтэй гаргаж өгөх хэрэгтэй. Үнэндээ эдгээр нь холилдчихоод "гутамшигт зүйл"-рүү орчихоод бна. Марзаганал маазрал хэтэрч, нүцгэн үсэрч дэгдснээр "хошин шог"нь урлаг байх цензурт хүрэхгүй болчихоод инээдэм нь ханиадамд хүрсэн учир хүмүүс шүүмжилж байгаа юм. Гэвч авьяастай жүжигчид олон байгааг үгүйсгээгүй.Юуг хэрэхн харуулахад урлагийн мөн чанар оршдог гэж бодож бна
Арчаагүй хошин шогчид дуучидтай өрсөлдөж дуулах юм. Та нарын дуулахыг үзсэнд орвол концерт үзсэн нь дээр биз дээ. Ичих хэрэгтэй.Хийж үзүүлж байгаа юмнууд нь тархиний тураалын сонгодог жишээ. ТВ шоу аятайхан нэвтрүүлгүүдэд тэд нарыг шүүгчээр оролцуулж байгаа нь нэврүүлгийн үнэ цэнийг унагаж үзэх сонирхолгүй болгочих юм.
tiim shuu hoshin shog arai dendej baigaatai sanal neg bna. Suuldee bur utgaa aldaadd bgaa. Zaluu nairuulagch nar hurtel end tendhiin urlagiin uzlegeer hachin evgui yumnuud hiicheed teriigee mash saun uzuulber bolloo gej baharhaj baih jisheetei niigmiin setgel zuigeer buu toglooch gej hoshin shogiinhnoos husie dee.
Нийгэм доройтохын хэрээр хүмүүс хошин шог үздэг. Учир нь хүмүүс хүний мууд дуртай байдаг. Одоо харин бид өөрсдийн мэдлэг урлагийн боловсролдоо зориулан балет, сонгодог урлаг, уран зурагт шимтэх хэрэгтэй