Алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгийг дэлхийн аль улс тайзнаа амилуулсан нь хамгийн шилдэгт тооцогдох вэ гэх сануулга асуулга явагдвал мэдээж Орос улс шалгарах нь тодорхой. Учир нь энэ тэдний бүтээл.
Төрийн соёрхолт, УГЗ Б.Шаравын “Чингис хаан” дуурь ч ялгаагүй. Монголын тайзнаа хамгийн гайхалтайгаар тавигдсан. Учир нь тухайн дуурьт дүр бүтээсэн жүжигчид эх орноо зүрхэндээ тээж, их хааныхаа дүрийг сэтгэлдээ мөнхөлсөн байдаг болохоор тэр. Тус бүтээлийг УДБЭТ өнгөрсөн амралтын өдрүүдээр хоёр ч удаа тайзнаа амилуулсан явдал үүнийг гэрчилнэ.
Дэлхийд ганцхан “Чингис хаан” дуурийг үзэхээр ирсэн дотоодын болон гадаадын үзэгчид театрыг дүүргэн суудлаа эзэлжээ. Монгол үндэстний ёс заншил, ахуйг тод томруунаар тусган үзүүлсэн эл дуурь нь бидний ард түмний оюуны томоохон өвүүдийн нэгт зүй ёсоор орно.
Уг дуурийг анх 2003 онд УГЗ Л.Эрдэнэбулган найруулж байсан бол энэ удаад УДЭТ-ын найруулагч УГЗ Ч.Найдандорж шинэчилэн найруулснаараа онцлогтой.
Дуурийн хөгжмийг Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав, цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч, найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, ерөнхий зураачаар Ч.Гунгаасүх, тоглолтын удирдаачаар УГЗ Н.Туулайхүү нар ажиллаж Ингээд гол яриандаа ороё.
Хаан эзний магтуу
Нэрнээсээ авахуулаад уг дуурьт хэний талаар өгүүлэх нь тодорхой хийгээд ямар үйл явдал өрнөх нь үзэгчдэд төсөөлөгдөнө. Ардын уран зохиолч П.Бадарч дуурийн цомнолыг бичихдээ “Нууц товчоо”-г маш сайн уншиж, судалсныг үзэгчид дор бүрнээ тунгааж буй биз ээ.
Монголчуудын түүхийн тухай өгүүлэхэд зайлшгүй сүр хүч, түргэн хэмнэлтэй аялгуу хэрэгтэй. “Чингис хаан” яг ямар хүн байсан бэ? гэх асуултад уг дуурь олон талаас тодорхой хариулт өгч чадна. Б.Шаравын зохиосон хөгжмийн аялгуу нэг ёсондоо хаан эзний магтуу юм. Түүний зохиосон “Чингис хаан бат оршиг” бүтээл нь ч зөвхөн хааныг магтсан их дуулал байдаг. Нүдээ аниад хөгжмийн аялгууг сонсох төдийд л эзэн хааны сүр хүр хүч, баатарлаг гавьяаны тухай бодол тархинд шуудхан урсаад орж ирнэ. Энэ л дуурийн хамгийн гол мөн чанар билээ. Тиймдээ ч хүн төрөлхтөн сонгодог урлагт 1640-өөд оноос өдгөө хүртэл эмгэнэлт, хошин жүжгүүдээс илүүтэйгээр дуурийг дээгүүр байр сууринд тависаар ирсэн.
“Чингис хаан” дуурийн цомнолыг бичихдээ түүхийн үнэнийг огтхон ч гуйвуулаагүй нь олон үзэгчдийн сэтгэлд нийцсэн юм. Мэдээж нууц товчоонд дүрслэгдсэн Тэмүүжиний бага нас, Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэл үйл явдал өрнөдөг. Гол нь нууц товчоонд өгүүлэгдэх зүйлсийг бүгдийг нь багтаана гэвэл “үлгэр”. П.Бадарч гуай зөвхөн зөрчилт хэсгүүд болон өрнөлийг маш сайн шийдэж өгснөөр уг бүтээл тайзнаа амилах боломжтой болсон. Нөгөөтэйгүүр “Хаан эзний магтуу” болж хувирсан билээ.
Дуурь ба үндэс угсаа
“Чингис хаан” дуурь хоёр бүлэг, зургаан үзэгдлээс бүрдэх ба хоёр цаг үргэлжилдэг. Монгол аймгийн захирагч Есүхэй баатар Татаруудад хорлогдож нас барсны дараа ард иргэд нь хатан Өүлэнг таван өнчин хүүхдийнх нь хамт орхиж Тайчуудын даган нүүж оддог. Хөмүүл, таанаар хооллож хэдий зовж зүдэрсэн ч Өүлэн эх хөвүүдээ баатар хүний ёсоор өсгөн хүмүүжүүлдэг. Таван хүү нь хэдий өлмөн зэлмүүн, ядуу зүдүү ч эр зоригтой, үнэнч шударга зантай болж өснө. Гэтэл Тайчууд эргэн ирж том хүү Тэмүүжинг олзлон авч одно.
Ирээдүйн хааныг барьсан Тайчууд найрлан суух хойгуур Тэмүүжин тэднээс оргон зайлдаг. Голын харгианд дунд амандаа зэгс зуун хэвтээ түүнийг харсан Сорхоншар “Би чамайг хэлэхгүй” гэж шивнэчихээд явж одно. Тайчуудын эрэл мухардана. Тэмүүжин Сорхоншар, түүний охин Хадаан нарын тусламжтайгаар сайтар тэнхэрч аваад ээж, дүү нарын зүг явснаар дараагийн үзэгдэл эхэлдэг.
Уг үзэгдэлд Тэмүүжиний анхны томоохон тулалдааны талаар өгүүлнэ. Эцэг Есvхэйн амьд сэрүүн байхад сүй тавьсан Дай сэцэний охин Бөртэг бэр буулган авч Мэнлиг эцэг, дүү Бэлгүтэйн хамтаар гэр рүүгээ буцах замд эрт цагт танилцсан Боорчи, Зэлмэ нартай нөхөрлөнө. Тэгтэл урьд эцэг Есүхэй Мэргэдийн Чилэдүгээс Өүлэн хатныг булаасан өсийг санаж, тус аймгийнхан цэрэглэн ирж Бөртэг булаан одно. Тэмүүжин эцгийн эртний анд, Хэрэйдийн хаан Тоорил Ван, бага насандаа анд барилдсан Жамуха нарын хамтаар Мэргэдийг ялж хатан Бөртэгөө буцаан авна. Гэвч салж нүүх гэснээс болж андууд эвдрэлцэнэ. Эндээс л тэдний их тэмцэл, атаа хорсол эхэлдэг. Харин энэ үеэр олон омог, аймаг Тэмүүжинд дагаар орж хаанд өргөмжлөн Чингис хэмээх алдрыг хайрласнаар дуурь төгсөнө.
Дуурийн үйл явдал товчхондоо энэ. Хайр сэтгэл, атаа хорсол, баатруудын хоорондын тэмцлээс илүүтэй XIII зууны үеийн Монголчуудын ахуй амьдралын дүр зураг, нүүдэлчдийн ёс заншлын тухай өгүүлснээр тус дуурь ихээхэн алдартай.

Ер нь дуурьт ямар нэгэн баатар эрийн дүр байдаг. Үгүй юм аа гэхэд гол дүрийн залуу баатарлаг үйл бүтээдэг. Тэгээд ч аливаа улс орон өөрсдийн үндэс угсааны талаар томоохон дуурь заавал бичдэг ёсон буй. “Чингис хаан дуурь” бол үндэс угсаа, хэл соёл, үүх түүхээ сонгодог урлагаар дамжуулж дэлхий нийтэд таниулах томоохон бодлогын эхний алхам байсан. Монголын сонгодог урлаг олон шатаар дээш алхсаныг тухайн дуурийн шинэчилсэн тавилтаас үзэгчид олж харсан гэж найднам.
Чингис хааны тухай өгүүлсэн кино зохиол, ном бүтээлүүд дэлхийд зуу зуугаар байдаг. Харин энэ сэдвээр бүтсэн ганцхан дуурь бий. Тиймдээ ч “Чингис хаан” дуурийг гадны үзэгчид хүртэл Монголд зорин ирж үздэг билээ.
Хүмүүсийн аж байдал хэдийгээр өөрчлөгдөж нүүдэлчин ахуйгаас суурин иргэншилд шилжсэн ч гэлээ Монголчуудын Чингис хаан хийгээд эх орноо гэх хүсэл тэмүүлэл зүрхэнд нь оршисоор байдгийг тус дуурь гэрчилнэ. Яг түүн шиг театрын өнгө нь хувирлаа ч дотор нь урлагийн бурхад чуулж, гайхалтай тоглолтуудыг үзэгчдэдээ хүргэсээр л байна.
Б.Алтанхуяг
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
Хахаха хэхэ
Gehdee orsuud delhiid gantshan Hunt nuur gej tenegteed baidaggyI yum shu. Soeltoi, bas uhaantai l bmar bn. Yarij bichij bga yumaa joohon bodoj bh heregtei.
энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намтар түүхтэй хүн шиг
Дуу хугжимгуй жужиг юм байх даа. Нэг ч дурьдсангуй
iim cheehen hyn togloh yum uu?....yg ni chinges haan gedeg dyyri ni bichlegiin hybid baga baij bolno!gehdee chinges haan ni eeree delhiin tom garamgai haadaas yugaaraa yalgaatai gedeg ni dyyrit ni garah bailgyi dee!!tiimees cheehen hyn togloh bol?Tiim ch syrtei saihan bolohgyi gedeg ni todorhoi?Chingis haan eereen onzgoi dyyri baih yostoi doo!!!