Элгээрээ хэвтсэн эдийн засгаа аврахын тулд төрийн өмчит компаниудаасаа заримыг хувьчлах шийдвэр Засгийн газраас гаргасан.
Тухайлбал Төрийн банкийг 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум төгрөг, Оргил рашаан сувилал 7 тэрбум төгрөг, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөг, Монгол шуудан компанийг 20 тэрбум төгрөг, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр тус тус хувьчлахаар болж, төсөвт 159,6 тэрбумын орлого төвлөрүүлнэ хэмээн тооцсон.
Энэ мэдээлэлтэй зэрэгцээд цахим ертөнцөд Монголын түүхийн үнэт дурсгал болох 17-р зууны үед алт болон хурлээр бүтээсэн Занабазар бурханы баримлыг хятад иргэн 26 тэрбум төгрөгөөр худалдан авсан тухай мэдээлэл гарсан. Дөрвөн ширхэг Оргил рашаан сувилал, Хөрөнгийн биржтэй дүйцэх хэмжээний мөнгийг харь улсад жирийн иргэнээсээ босгож байна. Гэхдээ Монгол улсын минь хосгүй үнэт өвөөр шүү. Энэ баримал хэзээ хэрхэн хилийн дээс алхаж, харийнхны гарт орсон тухай огт мэдэхгүй өнгөрч байна.
Өнөөдрийн Монголын улстөрчдийн талцаад байлдаж буй Эрдэнэтийг эх орондоо авчирсан явдал, түүний төлбөрийг төлсөн үйл явцын дэргэд энэ мэдээлэл дарагдаад өнгөрөх учиргүй.
Байгалийн баялгаас гадна хосгүй үнэт өвөө хамгаалж, түүндээ эзэн суух, дэлхийд гайхагдсан монгол ур ухаанаараа мөнгө босгох талаар төрийн түшээдийн нэгний ч санаанд буухгүй байгаа нь харамсалтай. Эрдэнэтийн Монголдоо аваад ирсэн шиг соёлын үнэтэй өвийг эх орондоо буцаагаад ирэх аавын хүү олдохгүй л байх даа
Сэтгэгдэл0
Bygd garsan DINOSAUR BATARiig hen gargasan gedgiig tas nuusan
ХЯТАД ХҮН БАЯЖИХАД ХАМГИЙН ЭЭЛТЭЙ ТӨР ЗАСАГТАЙ ОРОН БОЛ МОНГОЛ УЛС .
teneg omhii yher hohi chini. hyn ni hyn shig uls ni uls shig baihiig hen baig gesen be. hheden zuunii tursh hoorondoo alaltsaj zarim ni iish tiishee zugtaaj zarim ni dagaar orj amia avarsan. gazar shoroon deeree gadnii bool bolj har shar huvalzuuddaa shuluulna.
Монгол сэтгэлгээ, монгол зан хайчиж орхио вэ. Монголчууд яагаад ядуураад байна аа гэж хэн нэгнээс асуумаар. Гэхдээ хариуг нь хэн ч хэлж өгөхгүй биз. Харин бичигч би бээр ийм хариулт олов. Өнөөдөр бидний монголчуудын 80 орчим хувь ядуу байгаа нь нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтаас, хэт шуналд автсан улстөрчдийн бий болгосон авлигаас, шударга бустай эвсэж, зусардаж, аялдан дагалддаг арчаагүй сэтгэлгээнээс ихээхэн үүдэлтэй. Энэ хариулт яг ононо. Эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлтэй нь бус, арга зальтай, завших хүсэл сэтгэлтэй, ичих булчирхайгүй нь эрх мэдэлд хүрч, элдэв муу аргаар баяжин гайхуулж байгаа нь Монголын нийгмийн тогтолцооны буюу Сэтгэлгээний ядуурал юм. Энгийнээр тайлбарлахад, өнөөгийн манай улстөрчдийн бий болгосон бизнес тогтолцоо, залуусыг хордуулж байна. Наад захын жишээ гэхэд залуус сурч боловсорч хөдөлмөрлөхийн оронд, хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болж, чадах чадахгүй албан тушаалд очиж амар аргаар баяжиж, өрөөл бусдыг эрх мэдлээрээ далайлган дарамтлахад чадмаг суралцаж байна. Энэ бол бас л Сэтгэлгээний ядуурал. Үүний тод жишээ нь Монголын Засгийн газрын шинэ бүтцийн тухай асуудал буюу МАХН-ын дарга Намбарын хүү Энхбаярын эх орондоо түр ирээд байгаа үйл явдлаас харж болно. Экс ерөнхийлөгчийн ирснийг элдвээр ярьж, таамаглан ил далд тулалдаж байгаа болохоос өнөөдөр тулгамдаад буй эдийн засаг, ирэх оны төсөв мөнгө, гэртээ цоожтой үлдсэн балчир үрсийн аюулгүй байдлын туха ч ярьж, дуугарч байгаа улстөрч үнэндээ үзээд өгье ч алга. Уг нь Монголчууд эртнээс нааш "Эрүүл мэнд эрхэм баян" "Эрдэм ном удаах буян" "Эд хөрөнгө адаг баян" гэдгийг эрхэмлэсээр ирсэн ард түмэнсэн. Сэтгэлгээний ядууралтай хүмүүс ч тэгээд сандал ширээний төлөөх тулаанаа л хийхээс өөр юу ч хийж чадах билээ дээ, хөөрхийс. Гэхдээ нүүдэлчин амьдралын хэв маягтай монголчуудын түүхэнд ядуурал тэгтлээ байгаагүй юм. Ядуу өрх гэхэд хонины ганц морьтой, тарагны таван ямаатай, эцэг өвгөдөөс өвлөсөн мөнгөн тоногтой хэт хутга, эмээл хазаартай байсан. Одоо ч байсаар л байгаа. Энэ бол Монгол ухаан. Гэтэл өдгөө бид Алтан дээр сандайлсан гуйлгачин гэж хэлэгдсээр ядуурал улам хүрээгээ тэлсээр л байна. Гэхдээ бүр ахуйн ядуурлаас илүүтэй Сэтгэлгээний ядуурал газар авсаар байгаад халаглахгүй байхын арга алга. Бохир аргаар улстөрд орж, хууль бусаар баяжсан хэн нэгэн өөрийн авьяас билгээрээ бүтээсэн бүтээлээрээ Монголд төдийгүй дэлхийд гайхагдаж байгаа алдартнуудаас ч илүү хүндлэгдэж байгаад ард түмэн бухимдаж байна. Найраагаар ч болов наадамд цол авсан бөх, багш, эмч нарын насаараа шударгаар хөдөлмөрлөөд ч олж чадаагүй орлогыг нэг өдөрт л олчихож байна. Эд хөрөнгийг л шүтээд байхаар сэтгэлгээ ядуурхаас ч яах билээ.
Дээрхи Ихмэдэхэд хандаж хэлэхэд: Монгол орныг ингэж доройтсонд Ихмэдэх та, Үлмэдэх би, бүх монголчууд бид бүгдээрээ буруутай. Үүнийг бид бүгдээрээ хамтын хүчээр л өөрчилж чадна. Эс бөгөөс хамтдаа мөхнө. Хулгайч, луйварчин төр засагтайгаа тэмцэхгүй, үргэлж луйварчидыг сонгож, тэдэнд дарлуулж байгаа нь бид бүхний хохи. Улс төрийн нам гэгч зальтай луйварчинд хулхидуулж ханадаггүй, эргүү, тэнэг үхэрнүүд хүн шиг сэтгэж, хүн шиг хамтрахгүй юм бол бидэнд ирээдүй байхгүй!!!!
монгол улс үндэсний мөнгөн тэмдэгтээ өөрөө эсвэл орсоор хэвлүүлэхгүйгээс хари орны компани манай мөнгө хаа яагүй хөвөж явна УЫ вэл зимбаба шиг үндэсний мөнгөн тэмдэгтээ юан болгоод хуучин монгол бичгээ болгоод тэгээдл хятад их гүрэн болоош дээ хятадийн онцгой район комнист улс
Ёстой чадаж байгаа юманд арга ална гэдэг нь байна даа... амиа хичээсэн тэнэг монголчуудаа гэж... яана даа яана... хэн нэг нь ядуу ард түмнээсээ хуйлгалсан мөнгөөр түүнийг буцааж авчраад ч яах юм билээ. Авчирсан ч үнэлж хадгалж чадахгүй монголчууд бид тэнэгийн туйл болжээ
"Ядуу монголын төр" байхдаа ч яахав зүгээр л "ядуу монгол ба баян хятад хүн" эсвэл "ядуу монголчууд ба баян хятад хүн" гээч заавал төр мөр улс төр гэж бичих юм. муу дээр муухай гэж. эсвэл төрий нь төртэй нь хүний нь хүнтэй нь харьцуулаач. манай тэнэг төр энэ баян хятад хүн 2 тус тусдаа өөр зүйл биш үү?
baas archdag noiliin tsaasnaas hevreg, guilga guisan mongoliin tor gutmaar bogood orovdoltei. Tom ulsiin jiriin naimaachnaas doloon dor iaduu. tor ni guilgaa guij delhiigeer tenej guildene
Mongol urlag unegguidsen gazar heden duuchidiig l urlagiin hun gej anduuraad baidag.Uuriin unet soyl urlagaa unelj hereglej zanshihgui bol mungutei atlaa yduu hun shig amidrah bolno
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Манай улсад тагнуул гэж байна уу.Түүхийн хосгүй бүтээл гадаадад гарчихсан зарагдаж байна.Бас динозаврын бүтэн яс хилээр гарсан гээд бичиж байсан.Эрдэнэтийн хуйвалдааныг тагнуулууд бас мэдээгүй. Хар тамхи санаа зовох хэмжээнд очсон бас мэдээгүй гэнэ дээ.Сонгуулийн луйварын хэзээч олохгүй гэсэн тангараг өргөсөн мэт таг чиг.
Ene doroitson Mongoliig yadyyraliig ardchilsan hyjaanyyd hiilee syy deee?odoo her ni arilaagyi Altanhuyagiin ehner hyyhed ah dyy naiz nehediig ni salgaj bna!deer ni jinhene ardchilsan hysgyyryydiig ni ydahgyi salgana gej itgeye!Bat-yyl hen hen bilee dee!!!Erenhiilegchid erseldene gej soliorch yabna?yasan icheh nyyrendee ileg naachihsan nobsnyyd be?...Ted hen be?Olgiorhyyd l biz dee!!!anhaaralttai,seremjtei baizgaaya!!!!
Хятад бол туг ширээ бөхтэй,зогдор намируулсан олон сайхан ат жагсаасан атаархам сайхан жингийн цуваа.Манай монголчууд бол хуцаад байгаа, улиад байгаа нь ялгагдахгүй гав гав гэсэн өрвийсөн хав нохой юм.Бид яаж ч хуцаад нэмэргүй.Монгол хүнийг олон зуун жилийн хоцрогдлоос гаргаж дэлхийн соёлтой хөл нийлүүлэх хэмжээнд хүргэсэн 1921-1990 оны хоорондох аугаа их үсрэлтийн жилүүдэд бид сайн нөхдийн буянаар юм хийж сурч байсан юм.Гэтэл 1990 онд хэсэг люмпэн ноход ардчилал гэж хуцаад гарч ирснээр дөнгөж хийж сурч байсан юмаа ч хийж чадахаа байтлаа үхэн доройтсон тул экспортод гаргах юм юу ч үгүй болж хоосрон доройтсон, өлөн царайлсан юмнууд л болцгоож.Хамгийн аймаар нь оюун санааны хувьд ялзарч хувиа хичээсэн арчаагүй хулчгар бэртэгчид болцгоосон.Болцгоосон ч гэж дээ МАН-АН ийм болгосон.Энэ боол заяатайгаа эвлэрсэн нохдоос ойрд юм хараад тусгүй.Тун удахгүй боол төдийгүй боолын боолоо болж муугаа үзэх болно.Ийм үхэн доройтсон, малтай зүйрлэм хог шаарнууд улс гэж явах нэр нүүргүй л дээ.
ошршл үсгээ худший монгол бичгээр шууд солиод априкийн зимбаба улс шиг үндэсний мөнгөн тэмдэгтээ юан болгоход л хятадын нэг онцгой ройон болно бид үндэсний мөнгөн үйлдвэрлэдэггүй ханш нь унасаар байна
Улс орны минь элгээр хэвтуулсэн урвагчидтаай яагаад хариуцлага тооцохгуй вайгаа юм бэ. Эсвэл та нар тэдний хамсаатан гэдгээ батлах гээд байгаам уу