sonin.mn


Монголд анх удаа  сайтад олны танил хүмүүсийн бяцхан хүүхдүүдийн зургийг худалдан авч, сайтаараа дамжуулан олон нийтэд хүргэж эхэлжээ. «Х-ТҮЦ» хамтлагийн жүжигчин Бархүү, Одончимэг нарын саяхан мэндэлсэн бяцхан охины зургийг гурван сая төгрөгөөр худалдан авч, олон нийтийн хүртээл болгож байгаа нь анхных болов.

Холливуд /Hollywood/-ын жүжигчдийн бяцхан хүүхдүүдийн зургийг олонд танил болсон сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагууд худалдан авч, олон нийтийн хүртээл болгодог билээ. Харин манай улсад анх удаа мэдээллийн сайтад Монголын олны танил болсон жүжигчдийн хүүхдийг олонд таниулж байна. Бархүү, Одончимэг нарын бяцхан охиныг Сүндари гэдэг бөгөөд одоо гурван сартай аж. Энэхүү сайт нь энэхүү зургийг оюуны өмчөөр баталгаажуулсан бөгөөд уг зургийн албан ёсны эзэмшигч нь болж байна.


Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ"