АТГ-т өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ёслол болов. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар шинээр томилогдсон гишүүдэд танилцуулж, Зөвлөлийн гишүүний үнэмлэхийг гардууллаа.
Тус зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилдог. Олон нийтийн зөвлөлийн 2009 онд томилогдсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Зөвлөлийн бүрэлдэхүүнийг ийнхүү шинэчлэн томилсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараахь хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:
1 Б.Амар Зориг сан
2 Р.Батсайхан Нирун фильм студийн найруулагч
3 Н.Дорждарь Орлогын ажиглагч хүрээлэн
4 М.Мөнхбат МУИС-ийн Хууль зүйн сургууль
5 Х.Наранжаргал Глоб интернэшнл
6 С.Насанжаргал 25 дугаар суваг телевиз
7 Б.Нямдорж Өдрийн мэдээ ХХК
8 М.Оюунчимэг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
9 Л.Сумати Сант марал сан
10 Л.Төр-Од Транспаренси Интернэйшнэл Монгол
11 Н.Урантогтох Улс төрийн боловсрол академи
12 М.Уламбадрах NTV телевиз
13 Т.Хасбаатар Үндэсний байгаль орчны хамтын ажиллагааны нийгэмлэг
14 Д.Цэрэнжав. Ил тод байдал сан
15 П.Эрдэнэжаргал Нээлттэй нийгэм хүрээлэн.
АТГ-ын удирдлага шинээр томилогдсон гишүүдийг хүлээн авч уулзан тус газраас 2014 онд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон байгууллагынхаа талаар товч танилцуулж, ажилд нь амжилт хүсэв.
Сэтгэгдэл0
Нам дагаж далдганадаг нехдууд л байна.
Ene avilagtai temtseh gazar hun eruuden chuuj esvel gutgen gujirdehee hezee bolih ym be orchin ueiin nogoon malgaituudiig sain chalgaj hynaj ajilaarai
Поох дандаа Ардчилсан намын гишүүд байшдээ
boosiig boosoor soliod l yah gej bga bol chanart nuluuluhgui
Dandaa AN-iin xumuus bna da. Iim l xumuus yaj shudarga baixab de.
dandaa bögs doloogchid baina yum elljtei shuu elbegdorjoo
Сумати ,Зориг сан гээд дандаа бууны нохдууд орчихсон байна.Зүгээр захиалга өгч хүн хэмэгдүүлэхээс буцахгүй ИЗНН-ын тоглоомын хүүхэлдэйнүүд байна даа.
Намын угаадас горьдсон тэнэмлүүд л байна, Нам бараадсан бууны ноход
Сант марлын судалгаа тэгж гарлаа гээд л худлаа шаадаг пиарчин мэтийн үзэл бодолгүй морь унасан толгойгүй хүмүүс байна ш дээ
Бvх юм дууссан байна гэрлийн хурдаар мохол дандаа бууны ноход хvний махан идэштэнгvvд байна
хувалзыг хувалзаар