Монголчуудын хамгийн шилдэг уламжлал бол сайхан зан ааш билээ. Бидний багад настан буурлаа хүндэтгэсэн, балчир дүүмэд хүмүүсээ хайрлан халамжилж, бас ирсэн очсон хүмүүстээ эвтэй найртай, яриа хөөрөөтэй, инээд наргиатай их л сайхан зантай хүмүүс байдагсан.
Улс нийгэм, хүний оюун ухаан хөгжсөн, эрдэм соёл дээшилсэн өнөө үед тэр сайхан зан ааш хувирамтгай болжээ. Юугаар ч сольж орлуулж болшгүй эрхэм нандин чанар бол хүний мөс, зөв зөөлөн сэтгэл билээ.
Хүн хүнээ хүндэтгэдэг, бие биеэ хайрладаг, эх захаа мэдэх, авах гээхийг ойлгох, ам хэлээ татах, аядуу зөөлөн ааш, араншин зарим талаар алдагдаж, бие биеэ отож гэтсэн, олж матсан, хөрөнгө мөнгө шүтсэн, алдар нэр хөөцөлдсөн байдал илрэх боллоо.
Өрх гэрт уур уцаартай, ухамсар соёл доройтож, итгэл сэтгэл, хайр халамж муудаж, шударга бус байдал ч газар авах хандлагатай. Гэхдээ мэдлэг инноваци, манлайлал, нэр хүндээрээ хошуучилж яваа бие хүн, өрх гэр бүл дийлэнх нь байгаа гэтэгт итгэлтэй байна.
Бяр дуусдагч, ухаан дуусдаггүй гэгчээр яавал зөв сайхан амьдарч болох, түүний эх сурвалж, арга зам нь юу болох тухай мэдрэмж, мэдээлэлтэй хүн, мэдээж сайхан ааштай байх нь сэтгэл зүйн тогтолцоотой. Тэгэхээр зан аашийн сайхан байх нь сэтгэхүйн эрүүл орчин, амьдралын зөв хэв шинж, айл өрх, аав ээжээс өвлөж, хоцорсон унаган хүмүүжил, төрмөл ухаан юм. Харин ааш зангаа хувиргах нь хүмүүжил муутайнх төдийгүй сэтгэхүйн сахилга батын хариуцлагагүйнх гэж боловсрол судлалын ухаан үздэг.
Амьдрал хариуцлага
Ардчилал эрх чөлөө бол хариуцлагын нөгөө тал бөгөөд харин ч хариуцлагатай, сахилга баттай байвал ардчилал жинхэнэ утгаараа хөгжих билээ. Хариуцлагагүйн ардчилал гэж байж болохгүй. Хэрэв байвал тэр нь анархизм /дур зоргоороо, замбараагүй байдал/ гэж ойлгож болно.
Хариуцлага гэдэг сэтгэл зүйн талаасаа / зорилгоо ухамсарлаж, бие сэтгэлээ бэлтгэж, нийгмийн ба хувийн сахилга бат сахихыг/ хэлнэ. Хариуцлага ерөөс гурван талтай Хүний сэтгэхүйн сахилга батыг хэрэгжүүлэх арга ухаан юм
Ах захаа алдах, хэлэх ярихаа үл цэнэх, авах гээхийг огоорох зэрэг нь сэтгэхүйн сахилга бат сул байгаагийн шинж. Монголчууд ухаангүй толгой биеэ зовооно гэж мэргэн сургасан байдаг. Цагийн хязгаарт үйлийг гүйцэтгэх чанар Цагийн юмыг цагт нь чанартай хийх гэсэн ойлголт юм.
Манайхны нэг дутагдал нь цаг үл баримтлах явдал байдаг. Энэ нь цагийн багцаа муутай монгол уламжлал нөлөөлсөн байх талтай ч цаг хором бүрийг хэмнэж, цагийн юмыг цагт нь хийснээр амжилт бүтээл гарч хариуцлага шалгагдгийг мартах ёсгүй ээ. Тогтсон журам, дэглэм, ёс суртахууныг хувь хүн өөрийн ухамсараараа биелүүлэх үйлийн хариуцлага.
Хэний ч шахалтгүйгээр хийх юмаа эзний ёсоор хийдэг үйл буюу нэг ёсны хувь хүний ухаан ухамсар, сахилга бат, хүн хүнээ хүндлэх, хийх ажлаа бие даан гүйцэтгэх үүргийг хариуцлага гэж ойлгож болно.
Ингэхлээр хариуцлага бол хүний голч чанар, ухаалаг байдал, аливааг харьцуулж үзэх үзэл, амьдралд хандах зөв хандлага болох нь харагдаж байна. Хариуцлагыг хэлбэржүүлэхэд хамтын ухаан, эв эе, манлайлан дагуулах чадвар, хүнтэй ажиллах арга барил чухал. Хариуцлагатай байж хувь хүн өөрөө бас нийгэм хөгжих болой.
Ш. Баатарчулуун
Эх сурвалж: “Эрх чөлөө” сонин
Сэтгэгдэл0
энэ бичсэн сэдэв үнэхээр зөв юм одоо хүн хүнээ хүндлэх ёс жаяг алга болох нь юу юм бэ айл гэрт ч багасч байхгүй болж байгаа мэт.айл гэрийн эхнэр нөхөр ч бие биенээ хүндлэж хайрлах үнэн бодит байдал байхгүй болсон мэт эсвэл энэ солонгос кино дээр гардаг шиг хариугаа авч хонзон тайлдаг юм шиг байдал газар авчээ айл гэрийн эр хүн цалин мөнгө багатай л бол энэ хүүхнүүдийн нүдэнд үр хүүхдийнхээ нүдэнд юу ч биш болж харагдаж эхнэр хүүхнүүд нь дарамт гэж хардаг хүүхдүүд нь тэгж ойлгуулдаг болсон байх юм.
Ирэх 7 хоногийн Даваа гаригт буюу 2-р сарын 17-нд "Санаандгүйгээр сайхан сэтгэл гаргах" Дэлхийн өдөр гэж болох гэж байна. Манайхаан тэмдэглэх юм биш үү?
tiim saihan bayariig temdeglehgui. harin ter hun ailgadag muuhai sunsnii bayar gej muu yoriin yumiig temdeglene
Сургууль дээлтэй ирэхгүй бол хичээлд оруулахгүй гэх мэт заримдаа хэнхэглэх юм. Хүүхэд өсөөд жил бүр дээл хийж өгч чадахгүй. Угаас боловсрол соёл өгөхгүй юм чинь ирээдүйд дээлнээс өөр юу өмсөх вэ дээ. Харин тэнэг бүдүүлэг багш нартаа худал хэлдэггүй, цаг баримталдаг өдөр гаднаас орж ирээд гараа угаадаг өдөр гэж жилд ядаж ганц өдөр зарлаач дээ. Бид бүдүүлгий балчиг шавраас яааж гарах вэ. Гэтэл манай их 'соён гэгээрүүлэгчид' нэрийн дор ула л мангар бүдүүлэг рүү чирээд таргалаад байх юм.
chi lab mongol bish baih chamaimuu heleh mohgol ug daanch alga daa
Маш зөв зүйл бичжээ. Үндэсний ёс заншлыг энэ талаас нь авч үзэх хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл дандаа л нөгөө бөх морь монгол дээл шагай шал худлаа хурай хурай, хоржоолой хоржоолой. Үндэсний ёс заншил нэрээр олонхи хойш ухарч үзүүлэн болох, цөөн хэд нь таргалах замруу явж байна шүү. Ядуу хүмүүс мөнгө үзэхээрээ, мөнгөтэй болохоороо улам улам зэрлэг бүдүүлэг зальжин ичгүүргүй болдог юм байна. Насаараа уул усаа шүтэж малаа хариулж байгаа ард гоёлын дээлээ өмсөж дурдан бүсээ бүсэлж морио соёж хөтлөөд ирэхэд монголын газар нутгийг харийхантай хуйвалдан ухаж идсэн олигарх, допингоор тэжээсэн эрлийз морь араб торго алт мөнгөн бүст аймшигт хүүхэлдэйний дэргэд үнэхээр өрөмдөм ичмээр бөгөөд уяа богино угаадас шингэн. Хүүхэлдэйг дагасан хүн сүрэг түүнийг огт тоохгүй.
Ìîíãîë÷óóä èíãýæ ìýíäýëäýã. Äàðãà íü ÷ òýð öýðýã íü ÷ òýð Èõ õóðëûí ãèø¿¿í íü ÷ òýð. ÞÓ ÁÀÉÍÀ. ÞÌÃ¯É ÝÝ. Èíãýýä öºì ãóéëãà÷èíãóóä. Áàÿëàã áàéñàí ÷ ãàäíûõàí àâ÷èõíà. Çà òýãýýä ë ÿâöãàà äàà ªºð ÿàõàâ
Энэ бол үнэн шүү.Сайхан мэндэлж байя.
Ёс зүй, ёс суртахуун буюу Этик гэдэг нэр томъёонд хамаардаг асуудлыг хариуцлага гэсэн нэр томъёонд хамруулсан болохоос санаа нь зөв байна.
зөв сэдэв бичжээ.Хүн хүнээ хүндэтгэдэг, бие биеэ Хүнийг хайрладаг, эх захаа мэдэх, авах гээхийг ойлгох, ам хэлээ татах, аядуу зөөлөн ааш, араншин зарим талаар алдагдаж, бие биеэ отож гэтсэн, олж матсан, хөрөнгө мөнгө шүтсэн, алдар нэр хөөцөлдсөн байдал илрэх боллоо. гэдэг яг л үнэн зүйлийг бичжээ.
Маш зөв зүйл бичжээ.Хүн хүнээ хүндэтгэдэг, бие биеэ хайрладаг, эх захаа мэдэх, авах гээхийг ойлгох,talaar surguuliudad Ёс зүйn hicheel zaah heregtei bna..
Random acts of kindness áóþó Ирэх 7 хоногийн Даваа гариг, 2-р сарын 17-нд òýìäýãëýõ "Санаандгүйгээр сайхан сэтгэл гаргах" Дэлхийн өдөр-èéí ìýíäèéã òà á¿õýíäýý õ¿ðãýå."Áèä ýíý åðòºíöèéí ñóóò õ¿ì¿¿ñèéí ºìíº ìàëãàéãàà àâ÷ ìýõèéí ¸ñëîõ õýðýãòýé áîë ñàéõàí ñýòãýëèéí ºìíº øóóä ñºõðºí óíàõ ¸ñòîé" Âèêòîð Õþãî
88583399 Buzar aluurchin M.A.N iin ulaan hamgaalagchidaa icheech. Ta nariin ter hamgaalaad baidag enhrii hairtai buzar yargachin ham chini 30000 hujaa alaagui yamarch gemgui 30000 Mongol hunii tolgoig zalgisan shuudee. Tiim buzar aluurchin namiin ulaan hamgaalagchid shudraga ariun baij chadah uu.
Маш гоё бичиж нээрээ л үнэн шүү.
Араншин
Араншин
Үнэхээр гоё уйлмаар гоё сэтгэл татам
Goy medremj torj bna
Гоё болж