МАН-ын хамгийн дуулиантай, бас хүлээлт үүсгэсэн эрхмээр байнга л тодорсоор ирсэн генсек асан У.Хүрэлсүх улстөрөөс чимээгүйхэн завсарлага аваад байгаа ч сэм сэмхэн МАН-ын цагаан ордноор орж гарсаар яваа бололтой. Өчигдөр 11:00 цагийн үед Соёлын төв өргөөний зүүн хаалганы дэргэдүүр яаруухан алхаж явахад нь хэн нэгэн танимхайран гар барих гэвэл муухан инээчихээд алхаж одно лээ.
Хэзээний бушуу түргэн явдал, суудалтай У.Хүрэлсүх дарга ямартай ч зөвхөн Монголдоо байгаа л бололтой.
Хурандаа У.Хүрэлсүх гэгдтэлээ Монголын улстөрд өөрийн орон зайгаа баттай эзэлсэн тэрбээр төв талбай дээр толгойдоо улаан бичигтэй тууз ороон цахиртсан хоолойгоор хашхирч байхдаа, намынхаа шатсан ордны туурин дээр гар зангидаж зогсохдоо, төрийн ордонд Г.Баярсайханыг дэлсэн унагахдаа ч өөрийн гэсэн өнгө төрхтэй эр гэдгээ нотлох имиджээ бүрдүүлсээр ирсэн нэгэн.
Тэр хэзээний л өөрийнхөөрөө хувь ганц улстөрчийн давтагдашгүй бодгалийг бүтээсэн, бүтээсээр яваа эр. Тэр орж чадсан шигээ УИХ-аас өөрийн хүслээр явж чадсан. Чухамдаа түүний энэ муйхар гэмээр, бас дэндүү зоримог үйлдэл өнөөдөр Монголын улстөрийг цэвэрлэх, ариусгах, мэргэшүүлэх талд ёстой л ус, агаар мэт хэрэгтэй байна санж.
Яг үнэндээ гацаанд орчихоод дороо дэвхцэн байгаа Монголын улстөрд хачиг шиг шигдэж суугаа үлбэгэр дорой, хувиа бодсон бэртэгчин нөхдийн дэргэд У.Хүрэлсүх ядаж л зууралдан үхэлдэж, УИХ-ыг шившиглээгүй гавьяатай. Чухамдаа түүний энэ занг нь үнэлдэг болохоор түүнийг муу хэлэх хүн цөөхөн байдаг болов уу. Тэр хэрэгтэй цаг ирвэл хамгийн түрүүнд гал, ус руу харайгаад орох итгэл төрүүлээд байдаг юм.
Ямар ч гэсэн У.Хүрэлсүх Монголдоо алхаж явна. Тэр зарим нэгэн шиг Швейцарийн банкинд мөнгө нуугаагүй л болов уу. Бас зарим нэгэн шиг авгайгаа сольж, залуу хүүхэн тэврээгүй нь үнэн.
Тэр бас УИХ-ын улаан модон сандал, ширээтэй үхэлдэн зууралдаж, ичих булчирхайгүй мэт буруу, зөвгүй бураагүй. Тэр харин бусдын л адил утаатай Улаанбаатартаа пальтоныхоо захыг босгочихоод яаруухан алхаж л явна. Харин тэр хаа хүртэл алхах гэсэн юм бол.
Д.Түвшин
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Тэр үед МАХН одоо МАН-ыг задарч сулбайхад гол үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг тийм ч учраас АН МАН-ын лидерүүдийг намнахдаа түүгээр оролдохгүй байгаа. Одоо МАН Хүрэлсүхийн зорисонд хүрч лидергүй хэсэгтээ өндийхгүй болсон. АН том алдаа гаргахгүй л бол МАН дараагийн сонгуульд ч цөөнх хэвээрээ байж төрийн намнах машин дор бөхөлзсөн хэвээр байх болно
zaluu huuhen tevreegui gedegiig ni chi yaj medsiim?? KKK. Hurelsuh Tuvshintei gomo hariltsaatai yum baina gej oilgoloo. KKK. Erni bol gomo baisandaa ch yahavdee Mongoliin tuluu yum hiij chadaj baival?
ХҮРЭЛСҮХ ГЭЖ ТОЛГОЙДОО ЮУЧ ҮГҮЙ БААГИЙ БАЙСАН ТЭР БАЙХГҮЙ БОЛСОНЧ БАЙСАНЧ ТОЛГОЙД НЬ ЗӨВ САНАА УХАМСАР СУУХГҮЙ ДУУСАНА ШҮҮДЭЭ.
Жаахан ном унших хэрэгтэй дээ.Гэхдээ Баабарын хорлонтой номнуудыг уншаад дуусах байлгуй дээ.
2000-d onii eheer hodoo neg tsug yavj bsan yum neleen juulig negen bn lee.tolgoidoo hirtei maaral oroochihood ordon toirood orilood bdag sain er shuudee. buduuleg bolovsrolgui muihar negen bn lee.harin eniig ochood shaa za geed nulij baij medeh nehen hoorhii nambarvaanii zaraalaar neleen olon jorlon ugaasan baihdaa hoorhii. suuld ni uuruu huniuldag bn shdee hadgalamjiin hergeer amitan bolsondoo hoorhii tsolmon avgain barag nogoodohiig ni dolooj baij neg gaigui garsan baih orovdmoor yum bileeldee
Avstrald taichaad bsan ovooo yum tsugluulaaa bailgvi
meden budilagch Bayrtsogt zaluu hun baitlaa Hurelsuhees jishee abch ih hurlaas garaasai.Hurelsuh bish Bayrtsogt garah baisan yu.Ichih nuurgui luibarchin
эн бол шижир нэо-коммунист. гэхдээ удахгүй л дээ. коммунизмын эрийн Монголд сүүлээ мушгиад дуусаахад 5 жил үлдмүй
Сайхан монгол эр байна лээ
Tanhaiduu, anger management heregtei er. Gehdee tuuniig Bayartsogt shig novshirno gej arai ch bodohgui baina. Ug ni heregtei l hun dee
ñàéí õ¿í äýý. óëñ òºðä õýðýãòýé õ¿ã ø¿¿
ñàéí õ¿í äýý óëñ òºðä õýðýãòýé ë õ¿í äýý